Мэдээ мэдээлэл

November, 2020

  • 10 November

    УОК: Алтанбулаг боомтыг хоёр сар хаах санал гаргалаа

    Улсын Онцгой комисс өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ.Алтанбулаг, Боршоо Хандгайт, Цагааннуур боомтод ажилласан гурван ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо. Эрсдэлийг үндэслээд ОХУ-тай хиллэж байгаа Алтанбулаг боомтыг арваннэгдүгээр сарын 16-наас 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хаах саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.Алтанбулаг боомтын ачаа тээврийн үйл ажиллагааг хааснаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд нөлөөлөхгүй. Өөрөөр хэлбэл, тус боомтоор орж ирдэг бараанд …

  • 10 November

    Боловсролын багц хуулийн төсөлд олон нийтээс санал авах ажлыг энэ сарын 05-ны өдрөөс орон даяар эхлүүллээ

    Улсын Их Хурлын боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болон Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран өнөөдөр (2020.11.10) Боловсролын багц хуулийн төслийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Боловсролын багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд салбарын нийт багш, ажилчин, албан хаагчид болон эцэг эхчүүд, олон нийтээс санал авах ажлыг энэ сарын 05-ны өдрөөс улс орон даяар эхлүүлжээ. УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын …

  • 10 November

    “Хүүхэд хамгааллын үйлчилгээн дэх нийгмийн ажлын мэргэжлийн удирдлага” сэдэвт сургалт зохион байгууллаа

    НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ-ын даргын А/230 тоот тушаалаар “Хүүхэд хамгааллын үйлчилгээн дэх нийгмийн ажлын мэргэжлийн удирдлага” сэдэвт 5 өдрийн сургалтыг 11 сарын 9-нөөс эхлэн салбарын хэмжээнд анх удаа зохион байгуулж байна. Сургалтыг МУБИС, МУИС-ийн Нийгмийн ажлын аргазүйн тэнхимийн ахлах багш нар нийгмийн ажлын мэргэжлийн удирдлагын талаарх хамгийн сүүлийн арга зүй, кейс менежментийн үйлчилгээний нотолгоонд суурилсан …

  • 10 November

    Г.Загдааг хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцлоо

    Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Загдаад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3 /гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх/, 2.6 /хоёр, түүнээс олон хүнийг хүчиндэх/ дахь хэсэгт зааснаар, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн/, мөн хуулийн 23.1 дүгээр …

  • 10 November

    Ц.Ганзориг:Алтанбулаг боомтыг арваннэгдүгээр сарын 16-наас эхэлж хаах саналыг ЗГ-т танилцуулах шийдвэр гаргалаа

    Улсын онцгой комисс ээлжит хуралдаан өнөөдөр хуралдлаа. Хуралдаанд Сэлэнгэ аймагт ажиллаад ирсэн Зам Тээврийн, Хөгжлийн сайд Л.Халтар, Эрүүл мэндийн сайд Т. Мөнхсайхан нар оролцсон юм. Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээлэл хийлээ. Тэрээр “ОХУ-тай хиллэж байгаа боомтуудаар ажлын хэсэг явж ажилласан. Алтанбулаг, Боршоо, Хандгайт, Цагааннуур боомт дээр ажиллаад ирсэн ажлын хэсгийн …

  • 10 November

    Ч.Ууганцэцэг: Үндэсний шилмэл урчууд бүтээлээ дэлгэхэд бэлэн боллоо

    Эх орны өнцөг булан бүрт ажиллаж, амьдардаг шалгарсан, удам дамжсан гар урчуудыг нийслэлд урин дуудаж,  бүтээл, бүтээгдэхүүнийг нь олон нийтэд танилцуулах ажил зохион байгуулж буй “Монгол бахархал” сангийн тэргүүн, үндэсний сурын спортын дэд мастер, аймгийн гоц харваач Ч.Ууганцэцэгтай ярилцлаа.  МУИС-ийн Биотехнологийн сургуулийг биофизикч мэргэжлээр төгссөн тэрбээр ихэр хөвгүүдээ өсгөн торниулахын зэрэгцээ монгол соёл, өв, уламжлалыг хайрлан хамгаалах, өвлүүлэн дэлгэрүүлэх ажилд …

  • 10 November

    Б.Жаргалан: Энэ өвөл нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байна

    Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгийн ажитан цаг уурч Б.Жаргалантай ярилцлаа.  –Арванэгдүгээр сарын эхний хагас нэлээн дулаахан хэмтэй байна. Цаашдаа дунд болон сүүл хагастаа ямархуу төлөвтэй болох вэ? -1980-2019 оны олон жилийн дунджаар арваннэгдүгээр сарын тавны үеэс эхлэн баруун, төв, зүүн зүгийн нутгаар хасах температур луугаа орж эхэлдэг бол энэ сарын 15-наас хойш буюу сарын сүүлийн хагастаа хасах арван градусаас доош …

  • 10 November

    Монголын үнэн сонины 100 жилийн ой тохиож байна

    Монголын анхны тогтмол хэвлэл, үндэсний өдөр тутмын сонин Монголын үнэн сонины 100 жилийн ой өнөөдөр  тохиож байна. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө  тэмцсэн  их жанжин Д. Сүхбаатар Монголын үнэн сониныг санаачилсан бөгөөд Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Д.Лосол, С.Данзан, С.Буяннэмэх, Пүрэв, Ишдорж нарын монголчууд анхны дугааруудыг бэлтгэхэд гар бие оролцжээ. Анхны зургаан дугаарыг 1920 оны арваннэгдүгээр сарын 10-нд Эрхүү хотноо   хэвлэн гаргасан …

  • 10 November

    ЭМЯ: Зургаан хүнээс Covid-19 илэрч, батлагдсан тохиолдол 374 боллоо

    Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр  нэмж зургаан хүнээс  Covid-19 илэрсэн талаар мэдээллээ. Ингэснээр Монгол Улсад Covid-19 халдварын нийт батлагдсан тохиолдол 374 болжээ. Үүнээс 317 нь эдгэрсэн бол 54 хүн Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-д эмчлүүлж буй. ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 44 хүний биеийн байдал хөнгөн, есөн  хүний биеийн байдал хүндэвтэр, нэг хүний биеийн байдал хүнд байгаа аж.  

  • 10 November

    Авто замын төлбөр авах цэгийг цахимжуулах ажил үргэлжилж байна

    Улсын төсөв, авто замын сангийн 5.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар энэ онд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Түргэний гүүр, Хэнтий аймгийн Мөрөн, Архангай аймгийн Тариат, Хөвсгөл аймгийн Мөрөн, Булган аймгийн Баяннуур, Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Завхан аймгийн Их-Уул, Сонгино, Дорнод аймгийн Хэрлэн сумдад, нийт 9 цэгт олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөр авах цэгийн барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэж байна. Дээрх хөрөнгө …

  • 10 November

    БНХАУ-д хөлдөөсөн хэд, хэдэн хүнснээс коронавирус илэрчээ

    БНХАУ-ын Эрүүл мэндийн яамны шийдвэрээр хөлдөөсөн хүнсэнд хяналт шалгалт хийхэд хэд, хэдэн хөлдөөсөн хүнснээс коронавируст халдвар илэрчээ. БНХАУ-ын Циньдао хотын боомтын хоёр ч зогсоолд Эквадороос ирсэн хясаа, ОХУ-аас ирсэн хөлдөөсөн нялцгай биет, Норвегийн далайн бүтээгдэхүүнээс коронавирус илэрсэн байна. Дээрх бүтээгдэхүүнүүдийг хараахан худалдаалж эхлээгүй байсан тул халдвар нийтэд тархаагүй гэж үзэж буй аж. Харин дээрх хоёр зогсоолын ажилчдыг тусгаарлах, шинжилгээнд хамруулахаар …

  • 10 November

    БНХАУ-д халдварын тохиолдол нэмэгдсээр 9 улстай дахин хилээ хаалаа

    Манай урд хөрш Хятад улсад өнгөрсөн 10-р сард бусад орноос зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст халдварын тохиолдол нэмэгдэж, зарим оронтой буцаад хилээ хаасан байна. Тодруулбал өнгөрсөн 10-р сард зөөвөрлөгдөн орж ирсэн халдварын тохиолдол 9 сарынхаас 45 хувиар нэмэгдсэн байна. БНХАУ-ын гадаад хэргийн сайдын мэдээлснээр цар тахлыг хяналтдаа аваад байгаа энэ улсад гаднаас зөөвөрлөгдөн ирэх тохиолдол нэмэгдэж байгаа нь дахин эрсдэл үүсгэх аюултай …

  • 10 November

    Д.Сумъяабазар: Гэр хорооллыг орон сууцжуулах, ногоон хотыг бий болгоход Энэтхэг улстай хамтарч ажиллана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзлаа.Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хоёр улсын найрамдалт, хамтын ажиллагааны гүүр болж, эдийн засаг, хамтын ажиллагааг улам бэхжүүлсэн Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах төсөл амжилттай хэрэгжиж байгааг онцлон хэллээ. Улаанбаатар …

  • 10 November

    УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан зарлав

    эх сурвалж:mpa.mn Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 43 дугаар захирамж гаргалаа.Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойг тэмдэглэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын …

  • 10 November

    НӨАТ-ын тохирлоос азтан болчихоод бүртгэл зөрүүтэйн улмаас урамшууллаа аваагүй иргэд мэдээллээ баталгаажуулна уу

    И Баримтын тохирлоос азтан болчихоод цахим төлбөрийн баримтын системд урамшуулал авах хүсэлтээ илгээсэн боловч бүртгэл зөрүүтэйн улмаас урамшууллаа аваагүй иргэд доорхи зааврын дагуу мэдээллээ баталгаажуулна уу хэмээн нийслэлийн Татварын газраас мэдэгдлээ. НӨАТ-ын урамшууллын ээлжит тохирол сард нэг удаа явагддаг.  Өнгөрсөн сард л гэхэд EBarimt системд 32,023,512 баримт бүртгэгдэж 30 мянган төгрөгийн 28,736, 100 мянган төгрөгийн 2,890, нэг сая төгрөгийн 290, гурван сая төгрөгийн азтан …