Мэдээ мэдээлэл

August, 2020

  • 13 August

    Цагаан хад орчмын зам усанд автаж, цөмрөх эрсдэл үүсжээ

    Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт хоёр хоногийн өмнөөс орсон борооны улмаас Цагаан хад суурьшлын бүс болон богино эргэлтийн шороон зам дагуу зарим хэсэг усанд автжээ. Усанд автсан хэсэгт цөмрөх эрсдэл үүсэж болзошгүй нөхцөл байдал үүссэнийг Авто тээврийн үндэсний төвөөс анхаарууллаа. 

  • 13 August

    Улаанбаатарт өдөртөө 23 хэмийн дулаан байна

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар усархаг бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2020 оны 08 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 …

  • 12 August

    Шинэ Зеландын сонгуулийг хойшлуулахыг уриаллаа

    Шинэ Зеландын парламентын сөрөг хүчний удирдагч ирэх есдүгээр сард болох Ерөнхий сайдын сонгуулийг хойшлуулахыг уриаллаа. Мягмар гаригт тус улсын Окландад халдварын дөрвөн тохиолдол шинээр бүртгэгдсэн. Лхагва гаригт Үндэсний намын дарга Жудит Коллинз нөхцөл байдал ийм үед чөлөөтэй, шударга сонгууль явуулах боломжгүй гэж мэдэгдэв. “Хүмүүс санал өгөх боломжгүй байгаа ийм нөхцөл байдалд ардчилсан сонгууль болно гэж үзэхэд маш хэцүү. Дор хаяж …

  • 12 August

    “Нэг хот-нэг стандарт” баримт бичиг боловсруулагдлаа

    Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар нь “Нэг Хот Hэг Стандарт” зорилтот жилийн хүрээнд иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, зохион байгуулах, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх зорилгоор “Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын баримт бичиг” -ийг боловсруулж өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдүүлэн ажиллаж байна. Тус бичиг баримт нь …

  • 12 August

    Н.Тавинбэх: Томоохон хөрөнгө оруулалтуудыг технологийн хөгжлийн хурдтай уялдуулна

    Эрчим хүчний яамны удирдлагууд “Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ” ТӨХК-ийн үйл ажиллагаа болон өвөлжилтийн бэлтгэл хангах ажилтай  танилцлаа. Энэхүү уулзалтад эрчим хүчний сайд Н.Тавинбэх, сайдын зөвлөх П.Товуудорж, Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Насантогтох болон холбогдох албаны хүмүүс оролцлоо. “Цахилгаан Дамжуулах Үндэсний сүлжээ” ТӨХК нь 14 эх үүсвэрээс цахилгаан эрчим хүч авч, 17 түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчид дамжуулдаг. …

  • 12 August

    Засаг дарга нарын эрх, үүргийн давхцлыг арилгана

    Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо. Хэлэлцүүлэгт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил болон ажлын хэсгийн гишүүд, холбогдох мэргэжилтнүүд оролцож, санал шүүмж хэллээ. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж тус …

  • 12 August

    Оюуны өмчийн гэрчилгээгээрээ Хятадын банк тэргүүлж байна

    2019 оны шинэ бүтээлийн патентын өргөдөл гаргасан дэлхийн банкуудын жагсаалтын нэгдүгээрт Хятадын WeBank банк тэргүүлсэн байна. Өнгөрсөн онд Хятадын банкууд шинэ бүтээлийн өргөдөл буюу нийт патентын 49 хувийг эзэлж байна. АНУ, Япон улсын банкууд 13 болон 11 хувийг тус тус эзэлж байгааг IPRDaily болон incoPat Invention Index судалгааны төв хамтран гаргасан тайланд дурджээ. Шинэ бүтээлийн өргөдөл гаргаж хамгийн олон патент …

  • 12 August

    ОУХМ Б. Болдбаатар МҮОХ-ны Алтан-Очир одон хүртлээ

    Өнөөдөр Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган ОУХМ, Ахмад тамирчин Б.Болдбаатарыг хүлээн авч уулзан, МҮОХ-ны Алтан-Очир одон гардууллаа. Өдгөө 54 настай ОУХМ, Ахмад тамирчин Б.Болдбаатар нь Говь-Алтай аймгаас Улаанбаатар хот хүртэл 1040км замыг 34 хоногийн хугацаанд амжилттай туулж, олон түмэн бахархсан билээ. МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган дурдахдаа “Цар тахлын үед тэсвэр тэвчээр гарган хол замыг …

  • 12 August

    “Мянганы суут хүн, Их эзэн-Чингис хаан” түүхийн аялал жуулчлалын хүрээлэн 2023 онд ашиглалтад орно

    Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл Түүхийн аялал жуулчлалын үндэсний хүрээлэнгийн гүйцэтгэгч компаний удирдлагууд болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж, мэдээлэл солилцлоо. Уулзалтанд гүйцэтгэгч компаний төлөөлөгчид болон ажил хариуцсан албаны хүмүүс оролцож бүтээн байгуулалтын явцын талаарх мэдээллийг танилцууллаа. Уулзалтаар “Мянганы суут хүн, Их эзэн-Чингис хаан” түүхийн аялал жуулчлалын хүрээлэнгийн барилгын ажил болон холбогдох бусад асуудлын талаар хэлэлцлээ. Монгол улс “Алсын хараа-2050” …

  • 12 August

    ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар Я.Амаржаргалыг томиллоо

    Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар Я.Амаржаргалыг томиллоо.   Я.Амаржаргал нь Анагаах ухааны дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. ОХУ-ын Томск хотын генетикийн хүрээлэн, ЭМШУҮИС-ийн докторантурт сурч 2012 онд анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. Анагаах ухааны доктор (Ph.D) цолтой.2000-2002 онд АНУ-ын Алабамын Их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуульд нийгмийн эрүүл мэнд, олон улсын эрүүл мэндийн …

  • 12 August

    Циркчин М.Мягмарсайхан Чулуутын хавцалд “Тэнгэрийн алхаа” хийлээ

    Циркийн жүжигчин, экстрем артист М.Мягмарсайхан наймдугаар сарын 8-нд Архангай аймгийн Чулуутын хавцал дээгүүр 50 метрийн өндөр 130 метр олсон дээр ямар ч хамгаалалтгүй алхаж, “Тэнгэрийн алхаа”-гаа хийлээ. “Sky walk” хэмээх энэ экстрем үзүүлбэр нь европ, АНУ, БНСУ, БНХАУ-д эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд өндөр утсан дээрх үзүүлбэрийг хийж байгаа цорын ганц монгол хүн юм. Өнгөрсөн жил эх орондоо анх удаа “Тэнгэрийн …

  • 12 August

    Өвөлжилтийн бэлтгэлийг хангах нэг сарын компанит ажил өрнүүлнэ

    Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Агаарын бохирдолтой тэмцэх газартай хамтран  2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зорилгоор мэдээлэл заавар зөвлөгөө өгөх сургалт, семенарыг өнөөдөр зохион байгуулж байна. Тус сургалтыг гэр хорооллын айл өрхийн иргэдийн ханан пийшин, зуухны бүрэн бүтэн байдлыг хангах, угаарын хийн хордлого болон болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулж байна.  Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч …

  • 12 August

    Үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу 8 дугаар сарын 12-ны өдөр Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгийн нутгаар, 13-ны өдөр зүүн аймгуудын нутгаар, 14-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх …

  • 12 August

    БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн Вьетнам улсын элчин сайд Доан Тхи Хыөнг хүлээн авч уулзлаа

    Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд, хатагтай Доан Тхи Хыөнгтэй уулзлаа. Монгол-Вьетнамын шинжлэх ухаан, технологийн дэд комиссын гуравдугаар хуралдаан 2016 онд Ханой хотод амжилттай болсныг дурдаад ээлжит хурлыг дэлхий нийтэд дэгдээд байгаа цар тахлыг намжсан тохиолдолд Монгол Улсад зохион байгуулахад бэлэн байгааг илэрхийлэв. Хоёр улсын шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааны …

  • 12 August

    Иргэний шилжилт хөдөлгөөнийг энэ долоо хоногт зогсооно

    Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж, 24.2 дахь хэсэгт “24.2.Энэ хуулийн 24.1-д заасан иргэний шилжин суурьших хөдөлгөөнийг зогсоох, сэргээх тухай шийдвэрийг улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн …