Мэдээ мэдээлэл

October, 2020

  • 10 October

    Сонгуулийн өдрүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсооно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/1184 тоот захирамж гаргалаа. Захирамжид “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал авах /зөөврийн битүүмжилсэн хайрцгаар болон санал авах байранд/, хяналтын тооллого хийхтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт 2020 оны 10 дугаар …

  • 10 October

    Р.Булгамаа: Бага насны хүүхэд хүчирхийлэгчид 12-20 жилийн ялаас огтхон ч айхгүй байгаа учраас дахин хүчирхийлэл үйлдэж байна

    Хуульч, судлаач Р.Булгамаатай ярилцлаа. -Хүүхдийн эрх ноцтой зөрчигдөж байгаа тохиолдол сүүлийн үед гарах боллоо. Ялангуяа, бага насны хүүхдийн бэлгийн халдашгүй байдалд заналхийлж байгаа нь нийгэмд айдас түгшүүр бий болгож байна. Ер нь хууль тогтоомжийн хүрээнд хүүхдийн эрх, эрх чөлөө хэрхэн хангагдаж хамгаалагдсан байдаг юм бэ? -Монгол Улсад хүүхдийн эрхийн харилцааг зохицуулсан арав гаруй төрлийн хууль тогтоомж, түүнийг дагалдсан 50 гаруй …

  • 10 October

    “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн бүтээн байгуулалтын ажил ирэх хавар эхэлнэ

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2020.10.09) Сүхбаатар дүүрэгт ажиллаж, “Ногоон нуур 1008 айлын орон сууц төсөл” болон “Үндэсний урлагийн их театр”-ын барилга барих талбайн газар чөлөөлөх ажлын явцтай газар дээр танилцав. УИХ-ын даргыг дагалдан УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Соёлын сайд С.Чулуун, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай болон албаны бусад хүмүүс ажиллалаа. “Ногоон …

  • 9 October

    Д.Сарангэрэл: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажлыг минийх, чинийх гэж өмчлөхгүй, төрийн байгууллагууд ажлаа уялдуулж, хүчээ нэгтгэх цаг болсон

     Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо, Улсын Их Хурал дахь Эмэгтэй гишүүдийн бүлэг, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран өнөөдөр /2020.10.09/ “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх  нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.     Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын даргын зөвлөхүүд, Улсын Их Хурлын гишүүд төдийгүй гэр бүлийн хүчирхийлэлтэй  тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн …

  • 9 October

    Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги-г угтлаа

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги энэ оны 10 дугаар сарын 9-ний  өдөр манай улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги-г хүлээн авч Монгол Улсад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, энэ удаагийн айлчлал хоёр орны харилцаанд томоохон ахиц авчирна гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв. Япон Улсын Гадаад хэргийн сайд …

  • 9 October

    Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Япон Улсын Гадаад хэргийн сайд бараалхав

    Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги 10 дугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхав. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийж байгаад баяр хүргээд уг айлчлал нь Монгол, Японы Стратегийн түншлэл өндөр түвшинд …

  • 9 October

    Нисэхийн эцсээс цааш 2,5 км шинээр тавигдсан авто замаар нийтийн тээврийн автобус явж эхэллээ

    Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нисэхийн эцсээс цааш 2,5 км авто зам шинээр тавигдсантай холбогдуулан иргэдийн хүсэлт, зорчих эрэлтэд нийцүүлэн нийтийн Тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:68 “Буянт ухаа-2 хороолол-Нисэх” чиглэлийн замналыг сунгаж, 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс үйлчилгээг эхлүүлж байна. Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай …

  • 9 October

    Олон хоног соронзон шуурга үргэлжлэхийг эрдэмтэд анхааруулав

    Энэ сарын хоёрдугаар 10 хоногт тав хоног үргэлжилсэн соронзон шуурга болохыг Оросын Шинжлэх ухааны академийн Физикийн хүрээлэнгийн нарны рентген одон орны лабораторийн эрдэмтэд анхааруулжээ. Энэ талаар тус хүрээлэнгийн мэдээллээс иш татан РИА Новости агентлаг мэдээлсэн байна.  Эрдэмтдийн таамагласнаар, 10 дугаар сарын 21-ний өдөр G1 ангиллын соронзон шуурга эхэлж, 10 дугаар сарын 24 хүртэл үргэлжлэх гэнэ. Мөн энэ өдөр G2 англиллын …

  • 9 October

    59 настай эмэгтэй, 8 настай эрэгтэй хүүхэд гэртээ нас барсан байдалтай олджээ

    Баянзүрх дүүргийн 22-р хороонд 59 настай эмэгтэй О, 8 настай эрэгтэй Т нар гэртээ нас барсан харамсалтай явдал өчигдөр болсон байна. Тухайн айл өрхөө гялгар уутаар бүтээсэн, яндангаа авсан байдалтай байсан бөгөөд хөрш айлынх нь хүн 15:25 цагт цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ. Цагдаагийн байгууллагаас уг хэрэгт шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгааг хэллээ. Тухайн иргэд угаартсан эсэх талаар албаны хүмүүс тодорхой хариулт …

  • 9 October

    Орон нутгийн сонгуулийн саналын хуудсыг аймаг, сумд рүү хүргүүлж дууслаа

    Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн саналын хуудсыг “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК, “Таванбогд менежмент” ХХК-д хэвлэж дууслаа. Саналын хуудсыг хуульд тавигдсан шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянах, шалгах, хэвлэгдэж бэлэн болсон саналын хуудсуудыг хайрцаглан битүүмжлэх ажил хийгдэж, аймаг орон нутаг руу түгээгдэж дуусаад байна. Сонгуульд оролцож буй нам, эвслийн ажиглагчдаар хэвлэх саналын хуудасны эхийг хянуулан …

  • 9 October

    У.Хүрэлсүх:Бид тодорхой найман асуудлыг шийдэж чадвал 4-12 жилд улсынхаа цаашдын хөгжлийн суурийг бэлдэнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны 10 дугаар сарын 08-ны пүрэв гаригт Говь-Алтай аймгийн Дэлгэрэх, Алтай сумдад албан томилолтоор ажиллалаа. Баянхонгор аймгийн Байдрагийн гүүрнээс Говь-Алтай аймгийн Дэлгэрэх сум хүртэлх 126,7 км автозамын барилга угсралтыг дуусгаж ашиглалтад хүлээлгэж өгөх ёслолын ажиллагаанд оролцож, Алтай суманд иргэдтэй уулзаж, Засгийн газрын ирэх 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр болон нийгэм эдийн засгийн чиглэлээр баримталж …

  • 9 October

    Танилц: Хими, Физикийн салбарт Нобелийн шагнал хүртсэн эрдэмтэд

    Нобелийн шагналтнууд энэ 7 хоногт тодорсоор байна. Ген засварлах технологийг боловсруулсан эрдэмтэд химийн салбарын Нобелийн шагнал хүртсэн бол хар нүхийг судалсан эрдэмтэд физикийн нобелийн шагнал хүртлээ. Химийн салбарын Нобелийн шагналыг Ген засварлах аргыг боловсруулсан эрдэмтэд хүртлээ Ген засварлах технологийг боловсруулсан эрдэмтэд болох Эммануэль Шарпантье, Женнифер Дудна нар энэ оны химийн салбарын Нобелийн шагналыг хүртлээ гэж Шведийн Шинжлэх ухааны академийн Нобелийн …

  • 9 October

    Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги манай улсад хүрэлцэн ирлээ

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги энэ оны 10 дугаар сарын 9-ний  өдөр манай улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Айлчлалын хүрээнд Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай албан ёсны хэлэлцээ хийнэ. Япон Улсын Гадаад хэргийн сайдын энэ удаагийн …

  • 9 October

    Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 259 иргэн эх орондоо ирнэ

     Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц маргааш буюу 10-нд Улаанбаатараас хөөрч, иргэдээ татан авна.      Тус онгоцоор 259 иргэн эх орондоо ирэх бөгөөд иргэдийг “Ворлд Монголиа”, “Корпорайт”, “Винзоу” зочид буудалд тусгаарлах юм.     Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард 11 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсний дагуу Нурсултан-Улаанбаатар чиглэлиийн тусгай үүргийн онгоцоор 160 иргэн, Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 264 иргэн эх …

  • 9 October

    НМХГ: “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэгч сургуулиудаас олон зөрчил илэрчээ

    НМХГ-гаас ЕБС-иудын  “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ. НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга М.Цэнд-Аюуш мэдээлэл өгөв. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд 2020-2021 оны хичээлийн жилд төрийн өмчийн 138, төрийн бус өмчийн 99 сургууль нийтдээ 275 сургуульд 1-5-р ангийн 170 мянган орчим сурагчид үдийн цай хөтөлбөрт хамрагдаж байна. 275 сургуулийн үдийн цайны хэрэгжилтэд хяналт шалгалт хийлээ. …