Мэдээ мэдээлэл

August, 2020

  • 6 August

    Жанцангийн уулзвараас Баянхошууны эцэс рүү салдаг уулзварыг хаана

    Сонгинохайрхан дүүрэг, Жанцангийн уулзвараас Баянхошууны эцэс рүү салдаг уулзвар хүртэлх замыг 2020.08.08-ны өдрийн 22.00 цагаас 2020.08.09-ний өдрийн 13.00 цагийн хооронд бүрэн хааж дулааны шугам татах ажил хийгдэнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн цагаа зөв төлөвлөн, дураараа биш дүрмээрээ хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна. Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

  • 6 August

    Ц.Энхманлай:Цэргийн гэрээт алба надад олон боломжийг нээж өгсөн

     Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад цэргийн гэрээт алба хаах сонирхолтой залуусын тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Хугацаат цэргийн албаа нэр төртэй хаасан тэдгээр залуусыг Зэвсэгт хүчин ч эгнээндээ дуртайяа нэгтгэн авч, цэргийн хэргийн эрдэм болон бусад мэргэжлээр сургасаар байгаа юм. Тэдний нэг нь Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн цэргийн гэрээт алба хаагч, байлдагч Ц.Энхманлай бөгөөд түүнтэй ярилцсанаа хүргэе.  Эрхэм байлдагч …

  • 6 August

    Зарлигаар зарсан хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайдын газарт холбогдох баримтын эмхэтгэл”-тэй холбогдох мэдэгдэл

    Монгол Улсын Архивын ерөнхий газар, ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, БНХАУ-ын Нийгмийн шинжлэх ухааны академийн Хил хязгаар бүс нутаг түүх, газар зүй, судлалын төвтэй хамтран Манж Чин улсын үеийн Монголын түүхэнд холбогдох архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлж, судалгааны эргэлтэд оруулахаар Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй “Зарлигаар зарсан Хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайдын яам” …

  • 6 August

    НҮБ-ын Хүүхдийн сантай, хүүхэд хамгааллын үйлчилгээ болон халамж үйлчилгээг сайжруулах тал дээр хамтарч ажиллана

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Алекс Хайкенсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хүүхэд хамгааллын үйлчилгээ болон хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн халамжийн үйлчилгээг сайжруулах зэрэг олон асуудлаар санал бодлоо солилцлоо. Энэ үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Алекс Хайкенс “Халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт чиглүүлэхдээ анхаарах хэрэгтэй. Тэр …

  • 6 August

    Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дөрвөн хүнийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарлажээ

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Наймдугаар сарын 5-нд ХӨСҮТ Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лаборатори болон ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 441 хүний шинжилгээг хийлээ. Бүгд СӨРӨГ буюу коронавирусийн халдваргүй гарсан. Тодруулбал, Сиэтл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 251 зорчигч Тусгаарлах байранд тусгаарлагдаж …

  • 6 August

    НМТГ: Цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийг цахимаар зохион байгуулахгүй

    Улсын Онцгой комиссын 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны  шийдвэр, Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг дагуу боловсролын байгууллагуудын хичээл,сургалтын үйл ажиллагааг 2020 оны 09 дүгээр сарын 01-нээс эхлүүлэх болсонтой холбогдуулан, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2020-2021 оны хичээлийн жилд 2 настай хүүхдийг гэр бүлийн орчинд асран хамгаалах, хөгжүүлэх арга хэмжээ авах, цэцэрлэгийн хүчин чадлаас хамаарч 3-4 настай хүүхдийн тодорхой хувийг, 5 …

  • 6 August

    Сурагчийн дэвтрийг гар угаах зөвлөмжтэйгөөр хэвлэжээ

    Дэлхийн нийтийг хамарсан цар тахлын үед боловсролын үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас есдүгээр  сарын 1-нд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэр гарган бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. Энэ цаг үед бага ангийн сурагчдыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн дадал зуршил болох гар угаах дараалал, заавар зөвлөмжийн зурагт хуудсыг сурагчийн дэвтрийн хавтасны эхний хуудсанд хэвлэж, сурагчдын …

  • 6 August

    УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн олон улсын “Ковид-19 ба уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт виртуал хуралд оролцлоо

    Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн энэ сарын 4-ны өдөр Олон Улсын Парламентын Холбооноос зохион байгуулсан Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх гурав дахь удаагийн виртуал хуралд оролцлоо.  Уг виртуал хурлыг “Ковид-19 ба уур амьсгалын өөрчлөлт” сэдвийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд Монголын цагаар 20 цагт эхэлсэн. Өмнөх хоёр удаагийн хурлыг 2020 оны 6,7 дугаар сард зохион байгуулж, дэлхий нийтийг хамарсан цар …

  • 6 August

    Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 168 иргэн эх орондоо ирлээ

    Улсын онцгой комиссоос энэ сард 14 удаагийн чартер нислэгээр гадаадын улс орнуудаас 3500 орчим иргэдээ татан авах шийдвэрийг гаргаж, нислэгийн хуваарийг зарласан. Тэгвэл өнөө өглөө Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц хуваарийн дагуу 07:22 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр Энэтхэг, Вьетнам улсуудаас нийт 168 иргэн эх орондоо ирлээ. Эдгээр иргэдийн 114 нь лам нар бол бага …

  • 6 August

    Тайхар чулууны гадаргуу хэсгийн механик бохирдлыг судалжээ

    Тайхар чулууны гадаргуу хэсгийн механик бохирдол болох будаг, сүү тосны бохирдол хими биологийн гэмтлээс хамааралтай чулуулгийн өгөршил, өнгөний гандалт, хүрээлэн буй орчны анхан шатны эрсдэлийг тодорхойлох судалгааг явуулжээ. Соёлын өвийн үндэсний төвийн Соёлын биет өвийг сэргээн засварлах газар, Математик тоон технологийн хүрээлэнгийн судлаач мэргэжилтнүүд, Архангай аймгийн музей, Архангай аймгийн Ихтамир сумын Соёлын төвийн хамт олноос бүрдсэн баг гэмтэл бохирдлыг цэвэрлэх, …

  • 6 August

    “Туул-Сонгино усны нөөцийн цогцолбор” зэрэг гурван газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар болов

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн  хуралдаанаар гурван газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Тодруулбал ус хангамжийн Баруун  шинэ эх үүсвэр, ус цэвэршүүлэх байгууламж барих газар, Туул-Сонгино усны нөөцийн цогцолбор  төслийн газар, Улаанбаатар хотын Ус цаг уур, орчны шинжилгээний төсвийн шинжилгээний ажиглалтын талбайн газар зэрэг гурван газрыг тусгай хэрэгцээнд авахаар тогтов. Ус хангамжийн Баруун  шинэ эх үүсвэр, ус цэвэршүүлэх байгууламж барих  …

  • 6 August

    Танилц: БНСУ-ын хилээр нэвтрүүлэхэд тавьж буй шаардлагууд

    БНСУ-д мөрдөгдөж байгаа хилийн болон нисэх буудлын нөхцөл байдал, хязгаарлалтын талаарх мэдээллийг хүргэж байна. ХИЛ НЭВТРЭХ ЗӨВШӨӨРӨЛ: Солонгос Улсын иргэдБайнгын оршин суугч гадаад иргэний үнэмлэхтэй иргэдЭмнэлэг нь зөвшөөрсөн эмчилгээний урт хугацааны визтэй иргэдБайнгын оршин суугчын дагалдан визтэй иргэдОюутан /их дээд сургуулийн танхимаар хичээллэх сургуулийн зөвшөөрөлтэй,Албаны зөвшөөрөлтэй /ЭСЯ-наас авсан/ иргэд ТУСГААРЛАЛТ: 14 хоног өөрийн зардлаар тусгаарлагдана. /1 өдрийн 150.000 вон буюу …

  • 6 August

    БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Д.Батбаатар томилогдов

    Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Дааданхүүгийн Батбаатарыг томиллоо. Ажил хүлээлцэх арга хэмжээнд ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, дэд сайд Г.Ганбаяр болон тус яамны нэгжийн удирдлагууд оролцов. Д.Батбаатар 1964 онд төрсөн. Улсад 32 жил ажилласан. 1981 онд Нийслэлийн 48 дугаар сургууль1986 онд Монгол Улсын их сургууль2020 онд Холбооны Бүгд Найрамдах Герман …

  • 5 August

    Бейрутын дэлбэрэлт ба Ливанд нүүрлээд буй сорилт

    Мягмар гаригт буюу өчигдөр Ливан Улсын нийслэл Бейрутад дэлбэрэлт болж тус дэлбэрэлтэд одоогийн байдлаар 100 хүн амиа алдаж, 4000 гаруй хүн шархадсан тухай мэдээ байна. Дэлбэрэлт хотыг бүхэлд нь доргиожээ. Тус улсын Ерөнхийлөгч Мишель Аун “6 жилийн турш 2,750 тонн аммонийн нитратыг аюултай байдлаар хадгалж байсан” гэж мэдэгдэв. Тэрбээр өнөөдөр Засгийн газрын яаралтай хуралдааныг товлоод хоёр долоо хоногийн онц байдал …

  • 5 August

    Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын асуудал хариуцсан зөвлөхөөр Л.Болд томилогдлоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга захирамж гаргаж, Самбуугийн Ламбааг Соёл, нийгмийн хөгжлийн бодлого (Эрүүл мэнд, Нийгмийн хамгаалал, Биеийн тамир спорт)-ын асуудал хариуцсан зөвлөхөөр, Ядамсүрэнгийн Санжмятавыг Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн бодлогын асуудал хариуцсан зөвлөхөөр, Лувсанвандангийн Болдыг Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын асуудал хариуцсан зөвлөхөөр, Осормаагийн Батхандыг Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгчөөр тус тус томиллоо. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ САМБУУГИЙН ЛАМБАА: Боловсрол, …