Мэдээ мэдээлэл

July, 2020

  • 17 July

    Соёлын яамны бүтцийг батлав

    Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Соёлын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаарыг баталлаа. Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг болон МУҮХ, Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, тогтоомжид үндэслэн, дэлхийн чиг хандлага, соёлын салбарын бодит нөхцөл, үндэсний онцлогийг харгалзан төслийг боловсруулсан байна.  Соёлын яамыг Стратеги, бодлого …

  • 17 July

    Боловсрол, шинжлэх ухааны дэд сайдаар ​Г.Ганбаярыг улираан томиллоо

    Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Ерөнхий сайдын санал болгосноор  БШУ-ны дэд сайдаар Г.Ганбаярыг улираан томиллоо. Боловсрол Шинжлэх ухааны дэд сайд: Ганболдын Ганбаяр 1979 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 1997 онд нийслэлийн 84 дүгээр дунд сургууль, 2002 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль, 2004 онд мөн сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй.  2001-2002 онд Улсын …

  • 17 July

    Франц улсад ирэх долоо хоногоос эхлэн амны хаалтыг заавал зүүх журмыг хэрэгжүүлж эхэлнэ

    Ирэх долоо хоногоос эхлэн гадуур болон олон нийтийн газраар зорчихдоо заавал амны хаалт зүүж байх тухай Францын Ерөнхий сайд Жан Кастекс мэдэгдлээ. Долоодугаар сарын 15-нд тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн энэхүү журмыг дагаж мөрдөх шаардлагатай болно гэж мэдэгджээ. Харин Ерөнхий сайд Кастекс өчигдөр Сенатад мэдэгдэхдээ хугацааг урагшлуулна гэлээ.  Наймдугаар сард хэтэрхий оройтсон байх болно гэсэн …

  • 17 July

    Соёлын дэд сайд М. Батбаяр ажлаа хүлээн авлаа

    Монгол Улсын Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар дэд сайд нарыг томиллоо. Шинээр  томилогдсон дэд сайд нарын олонх нь салбар салбартаа танигдсан мэргэжлийн хүмүүс юм. Тэгвэл Соёлын Дэд сайдаар Мөнхөөгийн Батбаяр томилогдож тамгаа гардан авлаа. М.Батбаяр нь 1975 онд Хэнтий аймгийн Баян-Овоо суманд төрсөн. 1993 онд нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар дунд сургууль, 1999 онд Техникийн их сургуулийн Барилга, инженерийн сургууль, 2015 онд Швейцарийн Технологийн их сургууль, 2019 онд Шинжлэх ухаан, технологийн их …

  • 17 July

    Танилц:Шинээр томилогдсон Дэд сайд нарын намтар

    Монгол Улсын Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар дараах нэр бүхий албан хаагчдыг Ерөнхий сайдын санал болгосноор танхимын гишүүдийн 100 хувийн саналаар яамдын дэд сайд нарыг томиллоо.   1.  БОАЖ-ын дэд сайд                          Ц.Батбаяр  2.  Батлан хамгаалахын дэд сайд       Б.Баярмагнай  3.  Сангийн дэд сайд            …

  • 16 July

    Баяр, наадмын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд гамшиг, ослын 32 удаагийн дуудлага бүртгэгджээ

    Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид баяр наадмын өдрүүдэд нийт 32 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн, 24 иргэнийг усны ослоос аварч,  иргэн, аж ахуйн нэгжийн 182 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Эдгээр дуудлагын 16 нь гал түймэр, 16 нь эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага байжээ.  Түүнчлэн үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийг авран хамгаалахаар давхардсан тоогоор 2,036 алба хаагч, …

  • 16 July

    Латин Америкт амь үрэгдэгсдийн тоо 150,000-д хүрчээ

    Мехико хот: Ковид19-ийн халдвараар нас барагсдын ​​цогцосыг шатааж байнаГэрэл зургийг: BBC.com Латин Америкт коронавирусын улмаас нас барсан хүний ​​тоо 150,000-аас давж байгаа бөгөөд ирэх сард тус бүс нутагт дэгдэлт дээд цэгтээ хүрнэ гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна. Дэлхий даяар хамгийн их хохирол амссан улс бол Бразил, 2 сая хүн халдвар авч, 750,00 гаруй хүн нас барсан нь АНУ-ын …

  • 16 July

    ОУВС-ийн тэргүүн: “Дэлхийн эдийн засаг ой модноос гараагүй байна”

    Олон улсын валютын сангийн (ОУВС) тэргүүн Кристалина Георгиева дэлхийн эдийн засаг сэргэж буй зарим шинж тэмдгийг харуулсан ч “ой модноос гараагүй байна” гэж мэдэгдэв. Тэрбээр G20-ын орнуудын санхүүгийн сайд нарт хандан “Эдийн засаг нь тулгарч буй бэрхшээлүүд, түүний дотор Ковид-19-ийн хоёр дахь давалгааг давах магадлалтай тулгарч байна” гэж мэдэгдсэн бөгөөд засгийн газрууд дэмжлэг үзүүлэх хөтөлбөрөө тогтвортой байлгахыг уриалав. ОУВС-ийн зүгээс …

  • 16 July

    Налайх дүүрэгт оёдлын үйлдвэр шинээр байгуулагдаж нээлтээ хийлээ

    ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн Хувцас хэрэглэлийн туршилт, үйлдвэрлэлийн төвийн нээлтийн ажиллагаа  боллоо. Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нарын албаны зочид төлөөлөгчид оролцсон юм. Тус төв нь Налайх дүүрэг дэх Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийг түшиглэн байгуулагдсан бөгөөд 40 гаруй ажилтан, алба хаагчтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын …

  • 16 July

    “Чулуу, модон дээр бичсэн соёлын баримтат өвийн өнөөгийн байдал” сэдэвт бага хурлыг цахимаар зохион байгууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, эх хэлээ эрхэмлэн дээдлэх, бичиг соёлын дурсгалаа сурталчлах зорилгоор жил бүрийн 5 дугаар сарын эхний ням гаригт “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ хүрээнд монгол бичиг үсэг, өв соёлоо сурталчилсан төрөлжсөн уралдаан тэмцээн, эрдэм шинжилгээний хурал, уулзалт, ярилцлага, сургалт, монголчуудын бичиг үсгийн соёл, уламжлалыг харуулсан цуврал үзэсгэлэнгүүд зэрэг олон …

  • 16 July

    “10,000 программист” төсөл амжилттай хэрэгжиж байна

    “10,000 программист” бэлтгэх төслийн хүрээнд Нийслэлийн зорилтот бүлгийн 500 хүүхэд, залуучуудыг анхан болон ахисан шатны жава програмчлалын хэлний болон веб хөгжүүлэгчийн сургалтад хамруулахаар төлөвлөсөн. Тус төслийн хүрээнд дараагийн ээлжийн 40 суралцагч 15 хоногийн хугацаанд амжилттай суралцан, 2020 оны 07 дугаар сарын 09-ны өдөр сертификат гардан авлаа. Энэхүү сургалтыг амжилттай төгссөн хүүхэд, залуусыг “Улаанбаатар инновацын төв”-ийн дундын оффисоор үйлчлүүлэх эрхийн бичгээр …

  • 16 July

    Токиогийн олимпын наадмыг 2021 онд төлөвлөгөөний дагуу зохион байгуулна

    Долоодугаар сарын 15-нд буюу өчигдөр Олон улсын олимпын хорооны дарга Томас Бах мэдээлэл хийсэн байна. Тэрбээр ” 2021 оны Долоодугаар сарын 23-наас Наймдугаар сарын 8-ны хооронд зохиогдохоор хойшлогдоод байгаа Токиогийн олимпын наадмыг ОУОХ чадахын хэрээр чармайж, төлөвлөгөөний дагуу зохион байгуулах болно” гэжээ. Өчигдөр ОУОХ гүйцэтгэгч комисс хуралдаж, хоёр хоногийн дараа болох ОУОХ-ны 136-р бүгд хуралд бэлтгэжээ. Хурлын дараа болсон хэвлэлийн …

  • 16 July

    Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “ДЦС-4” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцав

    2020-2021 оны өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “ДЦС-4” ТӨХК-д ажиллалаа. Салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангахад үндсэн болон туслах тоноглолын их засвар 1156, хөрөнгө оруулалт 603, техник зохион байгуулалтын арга хэмжээний хүрээнд 508 нийт 2267 нэр төрлийн ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна. 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 53.87%, санхүүжилт 25.21%-ийн гүйцэтгэлтэй байна. “ДЦС-4” ТӨХК-ийн …

  • 16 July

    С.Чулуун сайд соёл, урлагийн салбарын төвийн байгууллагуудын удирдлагуудтай уулзалт хийлээ

    Соёлын сайд С.Чулуун өнөөдөр Соёл, урлагийн салбарын төвийн байгууллагуудын удирдлагуудтай уулзалт хийж, шинээр байгуулагдсан яамны бодлого, үйл ажиллагааны талаарх танилцуулга мэдээлэл хийж, Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгах саналд салбарын бүх төлөөллүүдээс санал авах болсон тухайгаа танилцууллаа. Соёл, урлагийн салбарын төвийн байгууллагуудын удирдлагуудтай хийсэн өнөөдрийн уулзалтад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар …

  • 16 July

    Ш.Анхмаа: Улаанбаатар хотод 105 сургууль, цэцэрлэг, насан туршийн боловсролын төв баригдахаар төлөвлөгдсөн

    Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа өнөөдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд шинээр баригдаж буй 149 дүгээр сургууль, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 66 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлын явцыг шалгалаа.      Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд шинээр нийт 720 хүүхдийн хүчин чадал бүхий 149 дүгээр сургуулийг …