Мэдээ мэдээлэл

August, 2020

  • 14 August

    Зөвшөөрөлгүй баригдсан байгууламжийг албадан чөлөөллөө

    Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны дотор зөвшөөрөлгүй баригдсан байгууламжийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас албадан чөлөөллөө. БЗД-ийн 25 хорооны Засаг дарга Б.Өлзий-Орших “Манай хороо 18 мянган хүн амтай, шигүү барилгажсан ийм хороо. Хотын төвийн А бүс учраас үнэ цэнэтэй орон сууцны хороолол ихтэй. Одоо нэмээд эргэн тойронд барилгууд баригдаж байна. Гэтэл …

  • 14 August

    Жайка олон улсын байгууллагаас халдвар хамгааллын хэрэгсэл хандивлав

    Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр Жайка олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эриког хүлээн авч уулзлаа. Уулзалтад УБЗАА-ын Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун болон тохижилт үйлчилгээний компанийн төлөөллүүд оролцов. Дэлхий нийтэд тархаад буй “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Жайка олон улсын байгууллагын зүгээс тохижилт үйлчилгээний албан хаагчдад ариутгал …

  • 14 August

    АНУ-д амьдарч, ажиллаж байгаа монгол иргэдэд туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг хүсэв

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Клеческийг хүлээн авч уулзлаа. Элчин сайд М.Клечески Парламентын ээлжит сонгуульд ялалт байгуулсанд баяр хүргэж, Ерөнхий сайдад ажлын амжилт хүсэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх сонгуулийн дүнд байгуулагдсан шинэ Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг боловсруулж, УИХ-ын ээлжит бус чуулганаар батлуулах гэж байгааг дурдав. Мөн Монгол, Америкийн хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн хүрээнд …

  • 14 August

    Дэлхийн Эрчим Хүчний Нэгдсэн Сүлжээний Хөгжлийн байгууллагаас 30 мянган ширхэг амны хаалт илгээжээ

    БНХАУ-д төвтэй Дэлхийн Эрчим Хүчний Нэгдсэн Сүлжээний Хөгжлийн (Global Energy Interconnection development organization) байгууллагаас Ерөнхийлөгчийн Тамгын газарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүс нутгийн цахилгаан эрчим хүч болон хийн хоолойн хамтын ажиллагаа хариуцсан бие төлөөлөгч Б.Бямбасайханаар дамжуулан 30 мянган ширхэг амны хаалт илгээжээ.  Эдгээр амны хаалтыг Улсын онцгой комисст  хүлээлгэн өглөө. Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян уг арга хэмжээний …

  • 13 August

    Иргэдийн аялал жуулчлалын боловсролыг дээшлүүлэх аян өрнөж байна

    Улаанбаатар  хот орчмын бүсүүдийн газар зүйн байрлал, байгаль түүх соёлын өвд тулгуурласан аялал жуучлалын бүс  нутгийг сурталчлан таниулж, нийгэм эдийн засгийн үр өгөөж бүхий тогтвортой дотоодын аялал жуучлалыг дэмжих, иргэд болон аж ахуйн нэгж байгууллагуудын хариуцлагатай байгальд ээлтэй, эрсдэлгүй аялах боловсролыг дээшлүүлэх, техник, технологи, шинжлэх ухааны дэвшлийг шингээсэн, цахим аялал жуучлалыг хөгжүүлэх зорилгын хүрээнд “Иргэдийн аялал жуулчлалын боловсролыг дээшлүүлэх аян”-ыг 2020 оны наймдугаар сарын 08-наас …

  • 13 August

    Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Насантогтохыг томиллоо

    Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Насантогтохыг томиллоо. Тамгыг ЗГХЭГ-ийн дэд дарга У.Бямбасүрэн, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай нар гардуулан өглөө. Б.Насантогтох нь 1997 онд Эрчим хүчний их сургуулийг ДЦС-ын инженер, 1999 онд ХБНГУ-ын Эрчим хүчний институт, 2008 онд ШУТИС-ийг магистраар тус тус дүүргэжээ. 2015 онд “ESCPE”сургуульд Эрчим хүчний удирдлага чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Монгол Улсын …

  • 13 August

    Б.Өсөхбаяр:Аялагчид түүх соёлын өв, дурсгалд хүндэтгэлтэй хандах тал дээр дутагдалтай байна

    Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Өсөхбаяртай ярилцлаа. -Аялал жуулчлалын идэвхтэй улирал үргэлжилж байна. Экологийн цагдаагийн албанаас хоггүй цэвэр аялахыг уриалсан аян зохин байгуулсан. Аяны хүрээнд  хийгдсэн ажил арга хэмжээний талаар тодруулахгүй юу? -“Ковид 19”-ийн нөлөөгөөр дотоодын аялал эрчимжиж ирэх нь судалгаанаас харагдаж байсан. 560 мянга очрим аялагч Монгол Улсын түүхэн болон байгалийн өвөрмөц тогтоцтой бүс нутаг, …

  • 13 August

    Шадар сайд Я.Содбаатар газрын тос боловсруулах үйлдвэрийн явцыг эрчимжүүлэх үүрэг өглөө

    Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Засгийн газрын зарим гишүүдийн хамт Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт байгуулж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлын явц, тулгамдсан асуудлын талаар сонсгол хийн холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг төслийн явц, өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар танилцуулсан …

  • 13 August

    Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Батлан хамгаалах яаманд ажиллалаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга өнөөдөр Батлан хамгаалах яаманд ажиллалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийг Батлан хамгаалах яаманд хүрэлцэн ирэхэд Улаанбаатар цэргийн хүрээний хүндэт харуул жагсан угтаж, хүндэт харуулын дарга, хошууч Ж.Баярцогт илтгэл өгөв. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга Төрийн ёслолын Цэргийн цагаан туганд хүндэтгэл үзүүлж, жагссан бие бүрэлдэхүүнтэй мэндчиллээ. …

  • 13 August

    Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх талаар ярилцав

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг өнөөдөр хүлээн авч уулзав.  УИХ-ын ээлжит сонгуульд ялалт байгуулж, шинэ парламент, Засгийн газар ажлаа эхэлсэнд БНХАУ-ын дарга Ши Жин Пин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлснийг Элчин сайд Чай Вэньруй уламжилж, амжилт хүсэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх гадаад бодлогын залгамж чанарыг хадгалж, Иж …

  • 13 August

    Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэл маргааш эхэлнэ

    Хуульчийн мэргэжлийн шалгалтыг 2020 оны аравдугаар сарын 28-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах тов гарсан. Уг шалгалтыг зохион байгуулахаас 75 хоногийн өмнө товлосон өдрийг хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан олон нийтэд мэдээллэх журамтай. Энэ дагуу  Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Б.Эрдэнэбадрах, Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны дарга Ш.Нарантуяа нар өнөөдөр  буюу 2020 оны наймдугаар сарын 13-ны өдөр сэтгүүлчдэд мэдээлэл …

  • 13 August

    У.Хүрэлсүх: Иргэдээ татаж авах чиглэлээр БНСУ-тай цаашид ч нягт хамтран ажиллана

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-ыг өнөөдөр хүлээн авч уулзав. БНСУ-ын Ерөнхий сайд Жон Сэ Гюн баярын захидал ирүүлсэнд Ерөнхий сайд талархал илэрхийлэв. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байгааг тэмдэглэж, “Монгол, Солонгосын найрамдлын жил”-ийн хүрээнд харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах, иргэд хоорондын …

  • 13 August

    ХӨСҮТ-ийн ковид-19 халдварын сэжигтэй тохиолдлыг тусгаарлах өрөө 126-аар нэмэгдэнэ

    Дэлхий нийтийг цочроож байгаа КОВИД-19 халдварт өвчлөлийн 2 дахь давлагаа эхлэх магадлал өндөр байгаа энэ үед Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа холбогдох албаны хүмүүсийн хамт ХӨСҮТ-д ажиллалаа.  Энэхүү ажлын хүрээнд ХӨСҮТ-ийн барилгын засварын ажлыг хурдасгах, КОВИД-19 халдварын сэжигтэй тохиолдлыг тусгаарлах орны тоог нэмэгдүүлэх, шинээр нэмэгдэж буй тусгаарлах өрөө бүрт ариун цэврийн өрөө гаргах, агааржуулалтын системийг бүрэн ажиллуулах болон эмнэлгийн ажилтан, …

  • 13 August

    Т.Мөнхсайхан : Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чирэгдлийг бууруулах зорилгоор “Цаг авах дуудлагын нэгдсэн төв”-ийг ашиглалтад оруулна

    Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чирэгдлийг бууруулах зорилтын хүрээнд  “Цаг авах дуудлагын нэгдсэн төв”-ийг ирэх есдүгээр сарын 01-нд ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлууд хийгдэж байна.Эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн мэдээллийн төв, тусгай дугаарын утас ажиллуулах ажлыг зохион байгуулах үүргийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хоёр долоо хоногийн өмнө холбогдох албаныханд үүрэг болгосон. Энэ хүрээнд бэлтгэл ажлын явцыг шалгаж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан холбогдох албаныхантай уулзлаа. Уулзалтын үеэр Эрүүл …

  • 13 August

    Онгоцонд төрсөн ихэр охидод Б.Энхцэлмэг, Б.Энхжигүүр хэмээх нэр хайрлажээ

    МИАТ ТӨХК-ийн Боинг 767-300 агаарын хөлөгт  өнгөрсөн долдугаар сарын 9-ний өдрийн Истанбул-Улаанбаатар чиглэлийн ОМ7162 аяллын нислэгийн үеэр хоёр ихэр охид мэндэлсэн нь МИАТ компанийн түүхэнд тодоор бичигдэх баярт үйл явдал болсон билээ. Ихэр охид маань Хар тэнгис, Сочи хотын орчим 10100м-ийн өндөрт 18:30 – 18:45 минутад төрсөн юм. Эх, хүүхдүүдийн бие сайн, өнөөдөр тусгаарлалтын хугацаа дуусаж ХӨСҮТ-ээс гарч байна. МИАТ ТӨХК агаарын хөлөгт мэндэлсэн ихэр охид болон ээжид нь компанийн нислэг …