Мэдээ мэдээлэл

November, 2020

  • 11 November

    Х. Баттулга: Төр засаг яаралтай арга хэмжээнүүдийг авч байна.Одоо бүх зүйл хувь хүнээс, танаас, өөрөөс тань шалтгаална

    Дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын халдвар олон нийтийн дунд илэрсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийг 13:00 цагт хуралдууллаа. Хуралдааны дараа Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд ард түмэндээ хандан доорх мэдэгдлийг гаргав. МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮН, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА: “Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний …

  • 11 November

    СКАЙтел группийн ажилтнууд дохионы хэл сурлаа

    СКАЙТел групп нийгмийн хариуцлагын хүрээнд сонсголын бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх, тэдэнтэй харилцах чадварыг эзэмшүүлэх зорилгоор дохионы хэлний анхан шатны сургалтыг үйлчилгээний ажилтнууддаа амжилттай зохион байгууллаа. Сургалтыг МҮОНТ-ийн мэдээллийн хөтөлбөрийн хэлмэрч, “Алтан нар” одонт С.Бямбадэлгэр болон Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төвийн-Мэргэжлийн Ур чадвар олгох сургуулийн багш Р.Оюунцэцэг, Н.Ундрал нар биечлэн орсон юм. Хичээлийг сонсголын бэрхшээлтэй хүний талаарх үндсэн ойлголт, сонсголгүй …

  • 11 November

    Төрийн үйлчилгээг цахимаар авахыг зөвлөж байна

    Сүүлийн хоёр хоногт “Covid-19” халдвар авсан иргэдийн тоо нэмэгдэж байгаа учраас иргэд, аж ахуй нэгж байгууллагууд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр авахыг зөвлөж байна. Төрийн 181 үйлчилгээг www.e-mongolia.mn системээр авах боломжтой юм. Тус системийг цахим сайт болон гар утасны аппликейшн хэлбэрээр ашиглах боломжтой. Аль ч үүрэн холбооны операторын хэрэглэгч  E-Mongolia цахим системд нэвтрэх, ашиглахад үнэ төлбөргүй.

  • 11 November

    Зайсанд байрлах нэр бүхий 17 компаниудын дулаан хангамжийг зогсоожээ

    Зайсан толгойд барилга барьсан нэр бүхий 17 компаний дулааныг Улаанбаатар дулааны сүлжээ компаниас хаахаар болжээ. Учир нь О.Одсүрэнгийн нэхэмжлэлийг хангасан Монгол улсын 3 шатны шүүхийн шийдвэр гарч Улаанбаатар дулааны сүлжээ компанийг хариуцагчаар татан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр болжээ. Хувийн хөрөнгөөр баригдсан дулааны шугамнаас иргэн О.Одсүрэнгийн зөвшөөрөлгүйгээр, хулгайн аргаар буюу хууль бусаар дулаан авсан 17 компаний барилгууд …

  • 11 November

    Д.Нямхүү: Халдвар авсан эхнэр, нөхөр хоёрын ээж, дүү хоёроос коронавирус илэрлээ

    Эрүүл мэндийн яамнаас коронавирусын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Коронавирус илэрсэн эхнэр, нөхөр хоёрын ойрын хавьтлын 24 хүний эхний шинжилгээний хариуг танилцууллаа. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү” Халдвартай илэрсэн хоёр хүнтэй ойрын хавьтал болсон 24 хүнд шинжилгээ хийсэн. Шинжилгээ хариу гарч, хоёр хүнээс коронавирусийн халдвар илэрсэн. Энэ хоёр хүний харьцсан хүмүүсийн судалгааг хийж байна. Нэг нь дүү оюутан, нөгөө нь ээж нь халдвар авсан …

  • 11 November

    Халдварын шинж тэмдэг илэрвэл холбогдох дугаарууд

    Улсын онцгой комиссын гурав хоногийн хугацаанд иргэдийн хэрэгжүүлэх, халдвар хамгааллаас сэргийлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг шат дарааллан авч байна. Түүнчлэн халдвар авсан иргэдтэй нэгдүгээр хавьталд орсон иргэдийн судалгааг гаргаж, 16 хүнийг тогтоож шинжилгээ авч байгаа юм байна. Цаашид олон маршрут гарч, үзвэр үйлчилгээний газраар явсан зэрэг нэг бүрчлэн асуумж авч байна. Хэрвээ халдварын шинж тэмдэг илэрсэн бол яаралтай дараах дугаар …

  • 11 November

    “Ангууч” Б.Баттөр улсын аварга болжээ

    Олимпын таеквондогийн насанд хүрэгчдийн УАШТ өнгөрсөн амралтын өдрүүдэд болжээ. Тус тэмцээний багийн төрөлд “Ангууч” хочит Б.Баттөр , П.Тэмүүжин, Азийн наадмын хүрэл медальт М.Түмэнбаяр нар нэг баг болон өрсөлдөөд алтан медаль хүртжээ.

  • 11 November

    Д.Содном: Гэрийн хэлбэртэй майхнаа брэнд болгох зорилготой байгаа

    Удам дамжин гар урлалын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, хөгжүүлж буй олон хүн дүүрэг, аймаг, сумандаа аж төрсөөр байна. Тэдний нэг бол Баянзүрх дүүрэгт өрхийн үйлдвэрлэл эрхэлж буй Д.Содном, Ц.Наранцэцэг нар юм. Тэд гэр бүл бөгөөд асар, майхныг зонхилж оёод 23 гаруй жилийг үджээ. Ирэх даваа гарагт болох “Монгол бахархал-2020” үндэсний шилмэл урчуудын нэгдсэн үзэсгэлэнд оролцохоор бүртгүүлж байх үед нь онцолж ярилцсан юм. -“Монгол бахархал-2020” үндэсний шилмэл урчуудын нэгдсэн үзэсгэлэнд оролцох болсон …

  • 11 November

    Ерөнхийлөгч Х.Баттулга: Монгол Улс цар тахлын халдварыг дотооддоо алдаагүй, нас баралт бүртгэгдээгүй цөөн орнуудын нэг

       Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн цахим хуралдаанд оролцож, үг хэллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА: “Эрхэм хүндэт Владимир Владимирович, Хуралдаанд оролцож буй улс орнуудын тэргүүн, олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нар аа, Хатагтай, ноёд оо, Оросын Холбооны Улс ШХАБ-ыг даргалах хугацаандаа цар тахлын хүнд үеийг үл ажран тус …

  • 11 November

    Д.Нямхүү: Өөрийгөө хянах зорилгоор ХӨСҮТ-д коронавирусийн шинжилгээ өгөхөд төлбөр авахгүй

    Өөрийгөө хянах зорилгоор COVID-19 вирус илрүүлэх шинжилгээ өгөхөд төлбөр авахгүй. Харин гадаад улс руу явж байгаа иргэд төлбөртэй шинжилгээ өгч, тамга тэмдэгтэй бичиг авч байгаа гэдгийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэллээ. Иргэд ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн хэсэгт болон хойд, урд хаалган дээр яг одоо барьж байгаа сорьц авдаг явуулын кабинд очоод шинжилгээ өгч болох юм байна. Үргэлжлүүлэн Д.Нямхүү захирал сэтгүүлчийн асуултад хариуллаа. – …

  • 11 November

    ХӨСҮТ-д аавыгаа сахиж байсан хүн цонхоор унаж нас барсан хэрэг гарчээ

    Өнөөдөр буюу 11 сарын 11-ний өдрийн 7 цаг 28 минутад БЗД-ийн 14 дүгээр хороонд байрлах ХӨСҮТ-ийн 5 давхрын цонхоор хүн үсрээд нас барчихлаа гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад  бүртгэгджээ. Тус дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад БЗД-ийн 23 дугаар хороонд оршин суух хаягтай 36 настай эрэгтэй “У” өндрөөс унаж нас барсан нөхцөл байдал тогтоогдож шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Амь хохирогч …

  • 11 November

    Өнөөдөр нөөцөөс 50 тонн мах гаргаж зах зээлд нийлүүлсэн байна

    Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо.  Монгол Улсын Засгийн газар “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, дотоодод халдвар алдсан тохиолдолд авч хэрэгжүүлэх “Хариу арга хэмжээний төлөвлөгөө”-г 2020 оны гуравдугаар сард баталсан. Энэ төлөвлөгөөг өнөөдрөөс хэрэгжүүлж эхэллээ. Энэ хүрээнд  нийслэлийн хэмжээнд бүх шатны сургууль, цэцэрлэг, үзвэр, баар, цэнгээний газар болон хотоос гарах хөдөлгөөнийг гурав хоногийн хугацаанд хаалаа. Нийтийн тээвэр 06.00-10.00, 17.00-21.00 цагийн хооронд буюу …

  • 11 November

    Дорнод, Баян-Өлгий аймаг хөл хорио тогтоожээ

    Дорнод аймгийн Онцгой комисс хуралдаж, энэ сарын 06-ны өдрөөс хойш Улаанбаатар хотоос аймгийн төв, сумдад ирсэн иргэд гэрийн тусгаарлалт, ажиглалтад байж, ханиалгах, хоолой өвдөх, халуурах зэрэг шинж тэмдэг илэрвэл аймгийн Эрүүл мэндийн төвд хандахын анхааруулжээ. Түүнчлэн өнөөдрийн 10.00 цагаас 2020.11.14-ний өглөөний 09.00 цаг хүртэлх хүгацаанд аймгийн төвийн болон сумдын бүх цэцэрлэг, сургууль, Дорнод Их сургууль, Дорнод Политехник коллеж, МСҮТ, өдөр өнжүүлэх, …

  • 11 November

    Энхсаран сувилалд халдвар алдсан байж болзошгүй

    Шуурхай мэдээ: Улсын онцгой комисс, Шуурхай штаб, Эрүүлмэндийн байгууллагаас Засгийн газраас гаргасан шийдвэрийг мэдээлж байна. Эрүүлмэндийн сайд Т.Мөнхсайхан” Дотооддоо алдсан иргэний тухайд эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Хашаанд нь мөн ээж аав нь амьдардаг. Эдгээр хүмүүсийг бүгдийн ХӨСҮТ-д авчирч шинжилгээнд хамруулан тусгаарласан байгаа. Хүүхдийн тухайд хоёулаа цэцэрлэгийн насных байгаа.  Эрүүл мэндийн байгууллагаас урьдчилан сэргийлэх зорилгоор 1000 орыг бэлдээд байна. Энхсаран …

  • 11 November

    ЗАХИРАМЖ: Өнөөдрөөс эхлэн үйл ажиллагааг нь зогсоож буй үйлчилгээний байгууллагууд

    Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Ковид-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай захирамж гаргалаа. Захирамжид нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа байгууллага, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, аж ахуйн нэгж, байгууллагын 12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүд /ганц бие эцэг/-д байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр гэрээсээ цахимаар ажиллах боломжийг бүрдүүлж, цалин хөлсийг ажилласанд тооцож олгохыг үүрэг болгосон …