Мэдээ мэдээлэл

November, 2020

  • 12 November

    Банкны салбарын цахим үйлчилгээ хэвийн үргэлжилнэ

    Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 11 дүгээр сарын 11-17-ны өдрийн хооронд Гамшгаас хамгаалах хуулийн дагуу улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэр гаргалаа. Арилжааны банкуудын зүгээс нийтийн эрүүл мэндийг хамгаалах, коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг салбар, нэгжүүдээ дээр дурдсан 5 хоногийн хугацаанд ажиллуулахгүй байхаар шийдвэрлэжээ. Үүнтэй холбоотойгоор бэлэн мөнгөний орлого, …

  • 12 November

    Цахилгаан, Дулааны эрчим хүч үйлдвэрлэгч, хангагч байгууллагууд тусгай горимд шилжин ажиллаж байна

    Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарласантай холбогдуулан Эрчим хүчний сайд бөгөөд Гамшгаас хамгаалах Түлш, эрчим хүчний Улсын албаны дарга, Н.Тавинбэх салбарын үйлдвэр, компаниудын захирлуудтай тогтмол шуурхай, цахимаар хуралдан шаардлагатай арга хэмжээнүүдийг авч, үүрэг чиглэл өгөн ажиллаж байна. Монгол Улсад “Ковид-19” вирусын халдварын шинэ тохиолдол илэрснээс хойш тус штаб 24 цагийн байнгын ажиллагаанд шилжин 2020 оны 11 дүгээр сарын 12-ны …

  • 12 November

    НОК-ын дарга Д.Сумъяабазар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан захирамж гаргалаа

    Улсын онцгой комисс,  Засгийн  газраас Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3-т заасны дагуу Монгол Улсын хэмжээнд нутгийн болон төрийн захиргааны байгууллагыг 2020.11.12-ны өдрөөс 2020.11.22-ныг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.  Улмаар улс орон  даяар тав  хоногийн хатуу хөл  хорио тогтоосон юм.  Үүнтэй холбогдуулан  Нийслэлийн  онцгой комиссын дарга Д.Сумъяабазар  “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний …

  • 12 November

    Автомашины дугаарын хязгаарлалт үйлчилнэ

    Нийслэлийн засаг даргын А/1037 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн нутаг дэвсгэрт улсын дугаар нь дараах тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл ажлын өдрүүдэд  08:00-20:00 цагийн хооронд замын_хөдөлгөөнд_оролцохыг хориглосон.  ?Даваа гарагт 1 ба 6-аар төгссөн;  ?Мягмар гарагт 2 ба 7-оор төгссөн;  ?Лхагва гарагт 3 ба 8-аар төгссөн;  ?Пүрэв гарагт 4 ба 9-өөр төгссөн;  ?Баасан гарагт 5 ба 0-ээр төгссөн; Иймд иргэд жолооч та бүхэн …

  • 12 November

    МХЕГ: Төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн хяналт шалгалтыг түр хугацаагаар зогсоолоо

    “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний 178 дугаар тогтоол батлагдсантай холбогдуулан МХЕГ-ын Шуурхай штаб хуралдаж мэргэжлийн хяналтын байгууллагын хариу арга хэмжээнд тодотгол хийж тусгайлсан чиг үүргийн дагуу ажиллах, төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн хяналт шалгалтыг түр хугацаагаар зогсоож коронавируст халдвартай холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол мэдээллийн дагуу шуурхай арга хэмжээ авахаар …

  • 12 November

    Т.Гантөмөр:Нийслэлийн есөн дүүрэгт зөвхөн хүнсний худалдааны чиглэлийн 3731 дэлгүүр үйлчилгээ явуулж байна

    ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Нийслэлийн худалдаа үйлчилгээний газрууд хэрхэн ажиллах талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа. Тэрээр “Нийслэлийн нутаг дэвсгэрт өнөөдрийн байдлаар  үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа, хоол үйлдвэр үйлчилгээний 10047 газар байна. Энэ дотроос зөвхөн хүнсний худалдааны  том, жижиг  68 төв байна. Нийслэлийн есөн дүүрэгт зөвхөн хүнсний худалдааны чиглэлийн 3731 …

  • 12 November

    А. Амбасэлмаа:Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 48 хүний нэгээс нь коронавирус илэрсэн

    ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнгөрсөн хоногт хийгдсэн шинжилгээний хариуг танилцууллаа. Тэрбээр “Арваннэгдүгээр сарын 11-нд нийтдээ 644 хүн шинжилгээ хийсэн. Үүнээс 24 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Эерэг гарсан шинжилгээний хариу: Аравдугаар сарын 22-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг хүний давтан шинжилгээ, -Арвэннэгдүгээр сарын 10-нд мөн Алтанбулаг боомтоор …

  • 12 November

    Иргэн, хуулийн этгээд дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ

    Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34, 37 зүйлд зааснаар хуулийн этгээд болон иргэн дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ. Хуулийн этгээдийн эрх, үүрэг 34.1.Хуулийн этгээд нь өмчийн төрөл, хэлбэр үл харгалзан гамшгаас хамгаалах талаар дараахь эрхийг эдэлнэ: 34.1.1.гамшгаас хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар үнэн зөв, бодит мэдээлэл авах; 34.1.2.гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах, зөвлөгөө авах. …

  • 12 November

    Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед ямар арга хэмжээг хэрэгжүүлэх вэ

    Бүх нийтийн бэлэн байдал гэдэг нь… 10 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах 10.1.Гамшгаас хамгаалах бэлэн байдал нь дараах зэрэгтэй байна: 10.1.1.өдөр тутмын бэлэн байдал;10.1.2.өндөржүүлсэн бэлэн байдал;10.1.3.бүх нийтийн бэлэн байдал. 10.2.Гамшгийн бэлэн байдлыг хангах үзлэг, шалгалт явуулах журмыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална. 10.3.Өдөр тутмын бэлэн байдлын үед дараахь арга хэмжээг авна: 10.3.1.гамшгийн эрсдэлийн үнэлгээ …

  • 12 November

    Япон улсаас 146 иргэн эх орондоо ирлээ

    Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу өчигдөр буюу энэ сарын 11-ний өдрийн 09:30 цагт Япон улсаас иргэдээ татан авах Улаанбаатар-Токио чиглэлийн ОМ502 дугаарт аяллын онгоц Буянт-Ухаа олон улсын нисэх буудлаас нисэж, мөн өдрийн 23:00 цагт Улаанбаатарт эргэн газардлаа. Тус онгоцоор 146 иргэн эх орондоо ирсэн юм. Эдгээр иргэдийг “Корпорейт”, “Кемпински”, Вен зоу” зочид буудлуудад тусгаарлаад байна.Түүнчлэн 11 дүгээр сарын 12, 13-нд …

  • 12 November

    Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хамтарсан эргүүл хяналтын баг ажиллаж байна

    Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хөл хорионы дэглэмийг сахиулахаар мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдлын албан хаагчдын хамтарсан эргүүл хяналтын баг нийслэлийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж эхэллээ. Иймд иргэн та хөл хорионы дэглэмээ баримталж, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх, амны хаалтаа байнга зүүж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, төрийн байгууллагуудын албан хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэхийг анхааруулъя. Тус …

  • 12 November

    Л.Халтар: Төмөр замын 2700 мэргэжилтэн бэлтгэнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Зам, тээврийн хөгжлийн яам, харьяа байгууллагад ажиллаж, төрийн албан хаагчидтай уулзалт /11.04/ хийх үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын хэлсэн үгээс эшлэн хүргэж байна. ♦ Тээвэр орчин цагийн хүний гол хэрэгцээ болжээ. Монголчуудынхаа, цаашлаад бусад орны иргэдийн энэхүү хэргэцээг манай яам, авто зам, автотээвэр, агаарын тээвэр, төмөр замын тээвэр, далай ашиглалт, усан замын тээврийн салбарын …

  • 12 November

    Д.Сумъяабазар: Бид иргэдтэйгээ хамтран ажиллаж байж өнөөдрийн нөхцөл байдлыг давж гарна

    Улсын онцгой комиссын хуралдааны дараа Засгийн газар хуралдаж, коронавируст цар тахлын шинэ нөхцөл байдалтай холбогдуулан зарим шийдвэрийг гаргасан. Улмаар Гамшгаас хамгаалах хуулийн 11.3-т заасны дагуу Монгол Улсын хэмжээнд нутгийн болон төрийн захиргааны байгууллагыг 2020.11.12-ны өдрөөс 2020.11.22-ныг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.  Мөн маргааш өглөөний /2020.11.12/ 06.00 цагаас 2020.11.17-ны өдрийн 06.00 цаг хүртэл тав хоногийн хугацаанд улсын хэмжээнд хатуу …

  • 12 November

    Тав хоногийн хугацаатай Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарлалаа

    Шинэ коронавируст цар тахлын тархалтыг дотооддоо хумихтай холбоотой цаг үеийн шуурхай арга хэмжээ авах асуудлын талаар 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 20:00 цагт УОК хуралдаж, орон даяар Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр санал гаргасныг Монгол Улсын Засгийн газар ээлжит бус хурлаараа авч хэлэлцэн эцэслэн шийдвэрлэв. Улсын хэмжээнд зарлаад байсан гамшгаас хамгаалах хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг ахиулж …

  • 12 November

    Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2020 оны 11 дүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Бүх нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар 13-15 метр хүрч  шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, …