УИХ-ын гишүүн Ц.Туваан, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулахаар төсөл өргөн барилаа. Хуулийг өнгөрсөн дөрөвдүгээр сард баталсан бөгөөд тухайн үед коронавирусний халдварыг дотооддоо алдаагүй байсан. Харин өнөөдөр нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн. Хууль хэрэгжих явцад ч засч залруулж, сайжруулах зүйл олон гарсан. Тиймээс УИХ дахь Ардчилсан намаас зарим зохицуулалтыг илүү тодорхой болгох, …
Мэдээ мэдээлэл
December, 2020
-
23 December
ГССҮТ-ийн эмч нар Баянзүрх дүүргийн 44, 127-р сургуулиуд дээр PCR шинжилгээ авч байна
Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт коронавируст “Ковид-19” халдварын голомт үүссэнтэй холбогдуулан тус дүүрэгт 12 сарын 21-28-ны өдрүүдэд 70000 – 80000 иргэнийг /PCR/-ын шинжилгээнд хамруулж, тандалт хийхээр Улсын онцгой комиссоос шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн хэрэгжилтийг хангах зорилгоор ГССҮТ-ийн хоёр баг Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 44, 127-р сургуулийн байранд 16, 21, 24, 27-р хорооны иргэдээс PCR шинжилгээ авч ажиллаж байна.
-
23 December
Л.Амармөрөн:Архи зарсан 62 хүнийг 30 хоног баривчилна
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөнтэй ярилцлаа. -Цар тахлын улмаас улсын хэмжээнд “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн”. Энэ хугацаанд гэмт хэргийн гаралт буурсан сайхан мэдээ байна. Энүүгээр яриагаа эхлүүлье. -Нийслэл хотод 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс арванхоёрдугаар сарын 14-ний өдрийг хүртэл 20779 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 28850 нэгжээр буюу -58.1 …
-
23 December
Байшин нь шатсан цагдаагийн алба хаагчид хоёр өрөө байр өгөв
Энэ оны 12 дугаар сарын 4-5-нд шилжих шөнө Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хороо хариуцсан цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ц.Чулуун-Эрдэнэ ажил үүргээ гүйцэтгэж явах зуур гэрт нь гал гарч, байшин нь бүрэн шатсан харамсалтай явдал тохиолдсон билээ. Цагдаагийн ахлах ахлагч Ц.Чулуун-Эрдэнэ нь цагдаагийн байгууллагад 16 жил ажиллахын зэрэгцээ төрсөн эгчийнхээ 3 болон 6-р ангийн бүтэн өнчин хоёр хүүхдийг өөр дээрээ авч асран …
-
23 December
МХЕГ:Тусгаарлан ажиглах байруудад халдвар хамгааллын дэглэмийн бүсийг тэмдэглээгүй, хамгаалах хувцас тайлах заавар байрлуулаагүй зөрчил илэрч байна
Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт 1400 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийн ажиллаж байна. ХАЛДВАРГҮЙТГЭЛ: Өнгөрсөн 24 цагийн (2020.12.22-ны 06:00 цагаас 2020.12.23-ны 06:00 цаг хүртэл) хугацаанд улсын хэмжээнд 81,473 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 18 объектын 18,455 мк2 талбайд хийгдсэн голомтын эцсийн ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, …
-
23 December
Т.Мөнхсайхан:Хөл хорионы үед үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн ажилчдыг хуваарийн дагуу шинжилгээнд хамруулна
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Нийгмийн бодлогын байнгын хорооны ээлжит хуралдаанаар Коронавируст халдварын эсрэг хариу арга хэмжээний хүрээнд зорилтот бүлэг рүү чиглэсэн идэвхтэй тандалтыг өргөжүүлэх чиглэлд авч буй арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл хийлээ. Тэрээр “Улаанбаатар хотод PCR шинжилгээ хийж буй ХӨСҮТ болон ЗӨСҮТ-ийн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, шинээр НЭМҮТ-д зорилтот бүлэгт тандалт хийх лабораторийг байгууллаа. Ингэснээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж …
-
23 December
Б.Лхагвасүрэн: Ипотекийн зээлийг тогтвортой үргэлжлүүлэх хуулийн төсөл боловсруулж байна
Коронавируст халдвар КОВИД-19-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих түр хорооны хуралдаан болж байна. Түр хорооны хуралдааны эхэнд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэл өглөө. Тэрээр “Аравдугаар сарын 1-нээс найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг зургаан хувь болгосон. Арванхоёрдугаар сарын 18-ны байдлаар 394 өрх зургаан хувийн хүүтэй зээлэнд хамрагдсан байна. Орон сууцны ипотекийн зээлийг тогтвортой арга хэмжээ болгон хэрэгжүүлэхээр хуулийн төсөл бичээд явж байна. Мөн …
-
23 December
СЭМҮТ-ийн эмч нар БЗД-ийн 147, Амгалан цогцолбор сургуулиуд дээр PCR шинжилгээ авч эхэллээ
СЭМҮТ-ийн эмч, эмнэлгийн ажилтнуудаас бүрдсэн хоёр баг Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 147, Амгалан цогцолбор сургуулийн байранд PCR шинжилгээ авч эхэллээ. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт коронавируст “Ковид-19” халдварын голомт үүссэнтэй холбогдуулан тус дүүрэгт 12 сарын 21-28-ны өдрүүдэд 70000 – 80000 иргэнийг /PCR/-ын шинжилгээнд хамруулж, тандалт хийхээр Улсын онцгой комиссоос шийдвэрлэсэн.
-
23 December
Гадаадын 30 орноос 2 мянга гаруй иргэн яаралтай нутаг буцах хүсэлт ирүүлжээ
ЭМЯ-ны 11.00 цагийн мэдээллийн үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Халдвар гарсантай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар хилээ хаах шийдвэр гаргаснаас хойш гадаадад гацсан иргэдээ зохион байгуулалттайгаар татаж байна. Өнгөрсөн нэгдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл нийт 27729 иргэнийг эх оронд нь авч ирээд байна. Тодруулбал, гадаадын 93 орноос тусгай үүргийн 111 нислэгээр 21 мянга гаруй иргэн, авто-замаар нийт 6637 иргэн эх орондоо …
-
23 December
Иргэдийн анхааралд
Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотыг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06.00 цагаас 2021 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 06.00 цаг хүртэл хатуу хөл хорио тогтоох болсонтой холбоотойгоор Гадаад харилцааны яамны Консулын газар иргэдэд хүргэх үйлчилгээг дараах хэлбэрээр үзүүлнэ. Үүнд: 1. Хилийн чанадад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам, Консулын газарт …
-
23 December
QR авах хүсэлтийг Замын хөдөлгөөн зохицуулалтын баг хүлээн авна
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжихтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын А/1320 тоот захирамж гарсан. Уг захирамжид хавсралтаар баталсан 15 үйл ажиллагааны чиглэл бүхий байгууллагууд ажиллах бөгөөд тэдгээр аж ахуйн нэгж өмнө нь авсан QR код бүхий зөвшөөрлөөрөө нийслэлийн замын хөдөлгөөнд оролцоно. Харин өмнө нь хязгаарлалтад …
-
23 December
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын суралцах эрхийг хангана
Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр боллоо. “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийг батлав. Компани нь 100 хувь төрийн өмчит бөгөөд нэг хувьцаа эзэмшигчтэй байхаар дүрэмд тусгажээ. Компани зөвлөх үйлчилгээ үзүүлэх, хөрөнгө төвлөрүүлэх, хөрөнгө оруулах, хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх, дэд бүтэц байгуулах, эзэмших, дэд бүтцийн эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран …
-
23 December
Ж.Алдаржавхлан: Энэ цаг үед иргэн бүр дэглэмээ барих нь хамгийн чухал болоод байна
Цар тахлын эсрэг хариу арга хэмжээний хэрэгжилт дүүрэг, хороодын хэмжээнд хэрхэн явагдаж байгаа талаар Хан-Уул дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлангаас тодрууллаа. -“COVID-19” цар тахлын эсрэг авах хариу арга хэмжээний хүрээнд Хан-Уул дүүрэг ямархуу зохион байгуулалттай ажиллаж байна. Өнөөдөр танай дүүрэгт нөхцөл байдал ямар байгаа талаар танилцуулна уу? – Арваннэгдүгээр сарын 11-нд Монгол Улсад дотоодын халдвар илэрч, улс даяараа бэлэн байдалд шилжсэн. …
-
23 December
ХӨСҮТ:Тусгаарлагдсан 55 хүний давтан шинжилгээнд коронавирусийн халдвар илэрлээ
ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“Өчигдөр улсын хэмжээнд 4134 хүн шинжилгээ хийхэд 57 хүнд коронавирусийн халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлын 55 нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос илэрсэн байна. Тодруулбал 43 нь эмнэлэгт эмчлүүлж байсан өвчтөн, ес нь сахиур, хоёр нь өвчтөний гэр бүлийн хүн, нэг нь эмнэлгийн …
-
23 December
ХӨСҮТ-ийн тасгуудад голомтын эцсийн халдваргүйтгэл хийх, дотоод орчны зохион байгуулалтыг сайжруулах ажлууд хийгдэж эхэлжээ
Манай улсад коронавируст халдварын (КОВИД-19) 1006 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Дотоодын халдварын батлагдсан тохиолдол 614, тэднээс 173 хүн эдгэрч, 441 хүн эмчлэгдэж байна. Үүнээс ХӨСҮТ-д 44, Цэргийн төв эмнэлэгт 184, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 20, Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв II-т 205 хүн тус тус хэвтэн эмчлүүлж байна. ЭМЯ-аас олон улсын чиг хандлага, хэвтэн эмчлүүлэгчдийн биеийн байдал, эмнэлзүйн явц зэргийг харгалзан эмчилгээний удирдамжид өөрчлөлт …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл