Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Эрдэнийн судар”-ыг дээдлэн залах тухай 149 дүгээр зарлигийг 2020 оны арванхоёрдугаар сарын 22-нд гаргасан. Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийг судлан тодорхойлж, “Эрдэнийн судар”-т тэмдэглэн үлдээсэн Соёл урлагийн их сургууль, Монголын Шинжлэх ухааны академи, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачдаас гаргаж буй санаачилгыг Ерөнхийлөгч дэмжиж, монгол хүн, гэр бүл, төрт ёс, эх нутаг, монгол хэл, эрдэм боловсрол, ёс …
Мэдээ мэдээлэл
December, 2020
-
24 December
Хөл хорионы үед Автобусны “U money” картыг цэнэглэх гэрээт цэгүүдийг ажиллуулах шаардлагатай байна
Коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор Улсын онцгой комиссоос нийслэлд хөл хорио тогтоож, 2021 оны 01-р сарын 06-ны өдрийг хүртэл хөл хөдөлгөөнийг хорихоор шийдвэрлэсэн. Зөвхөн QR зөвшөөрөлтэй хувийн автомашин болон нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн үргэлжлүүлнэ гэдгийг нийслэлээс мэдээлсэн. Монгол улс даяар үүсээд буй цар тахалтай тэмцэх хүнд нөхцөл байдалд ажиллаж буй нийтийн тээврийн үйлчилгээний салбарт ажиллаж буй жолооч нарыг халвдарт өртөх эрсдэлээс сэргийлэхэд …
-
24 December
Улаанбаатар хотод голомтлон гарсан “Ковид-19”халдварын тохиолдол 605 боллоо
2020 оны 12-р сарын 24-ний байдлаар нийт 11800 хүний сорьцод шинжилгээ хийхэд 6 хүнд коронавируст “Ковид-19” халдвар илэрлээ. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомттой холбоотой ойрын болон дам хавьтал 5 хүн /давтан шинжилгээ/, 12-р сарын 21-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 1 хүнд халдвар илэрсэн байна. Монгол Улсын хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварын нийт батлагдсан тохиолдол 1069 боллоо. Нийслэл хот болон зургаан …
-
24 December
“Хотынхондоо хониор тусалъя” аяны явцын талаар хэлэлцэж эхэллээ
Ардчилсан намын Хэрэг эрхлэх газраас 21 аймаг, есөн дүүргийн намын удирдлагуудтай цаг үеийн асуудлаар цахим хурал хийж байна. Хурлаар цаг үеийн асуудлууд болон “Хотынхондоо хониор тусалъя” аяны явцын талаар хэлэлцэж эхэллээ. “Хотынхондоо хониор тусалъя” аян хоёр үе шаттай зохиогдох бөгөөд эхний үе шат 12 дугаар сарын 25-31-ны хооронд хэрэгжих юм. Тус аяны нэгдүгээр шатанд Улаанбаатар хотын 12,000 айл өрхөд үндэсний үйлдвэрийн …
-
24 December
Т.Мөнхсайхан: Үндэсний хэмжээнд хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулна
Эрүүл мэндийн яам “Хүүхдийн хорт хавдрын эсрэг Глобаль санаачлага”-д нэгдэж байгаагаа илэрхийлэн бодлогын түвшинд хүүхдийн хорт хавдрын асуудлыг тусгах, эмчилгээ оношилгооны шинэ аргуудыг өргөн нэвтрүүлэх, тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор ЭХЭМҮТ, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газартай хамтран “ХАВДАРГҮЙ ҮРС” үндэсний ахдугаар зөвлөгөөнийг цахимаар зохион байгуулж байна. Тус зөвлөгөөн нь Эрүүл мэндийн сайдын ивээл дор анх удаа зохион байгуулагдаж байгаагаар онцлогтой …
-
24 December
Я.Содбаатар:Дотоодын халдвараа хумьж байж гадаадад байгаа иргэдээ татахгүй бол болохгүй байна
Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар Коронавируст халдвар (КОВИД-9)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Гадаадад байгаа монголчуудын эрхийг хамгаалах талаар Засгийн газраас өргөн барьсан хуульд ямар асуудал оруулсан бэ. Тусгай үүргийн нислэгийг гэнэт цуцалсан. Солонгосоос 4000 гаруй …
-
24 December
Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч нарын баг Баянзүрх дүүргийн 79, 136-р сургуулиуд дээр PCR шинжилгээ авч байна
Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт коронавируст “Ковид-19” халдварын голомт үүссэнтэй холбогдуулан тус дүүрэгт 12 сарын 21-28-ны өдрүүдэд 70000 – 80000 иргэнийг /PCR/-ын шинжилгээнд хамруулж, тандалт хийхээр Улсын онцгой комиссоос шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн хэрэгжилтийг хангах зорилгоор УГТЭ-ийн 21 эмч, эмнэлгийн мэргэжилтнээс бүрдсэн хоёр баг Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 79, 136-р сургуулийн байранд иргэдээс PCR шинжилгээ авч ажиллаж байна.
-
24 December
Дуучин Ноён Бондгорын дууг хэн сайн дуулах вэ уралдаан зарлагдлаа
Монгол улс дотооддоо халдварыг алдаж нийгэм, эдийн засаг хямраад байгаа энэ хүндхэн цаг үед их хэмжээний шагналын сантай дууны уралдааныг МУ-ын эх үрсийн элч дуучин Ноён Бондгор санаачлан эхлүүлж байна. Тэмцээнд оролцож өөрийгөө сорьж чадсан оролцогчид байртай болохын сацуу олон, олон шагналуудаас атгах боломжтой аж. Тус тэмцээн улс орон даяар зарлагдсан бөгөөд Халимаг, Тува, Өвөр Монгол гэхчлэн Хамаг Монгол туургатнаа …
-
24 December
Олон улсын эмнэлзүйн UPTODATE платформыг эмч нар эмчилгээндээ үнэ төлбөргүй ашиглах боломжтой боллоо
Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд болон олон улсын мэргэжлийн нийгэмлэг, холбоод, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэрэг олон улсын байгууллагын боловсруулсан бүхий л эмнэл зүйн удирдамжуудыг нэгтгэсэн “UpToDate” нэртэй цахим платформыг манай улсын бүх шатны эмч мэргэжилтнүүд үнэгүй ашиглах боломжийг Засгийн Газраас бүрдүүллээ. Энэ нь шинжлэх ухааны нотолгоонд суурилсан, чанартай тусламж, үйлчилгээг ард иргэддээ хүргэх, оношилгоо, эмчилгээний аргыг олон улсын жишигт нийцүүлэхэд маш …
-
24 December
Халдвартай аймаг, сумаас Улаанбаатар хотод ирэх бол PCR, байхгүй бол түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгнө
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар болон холбогдох төрийн байгууллагуудын удирдлагуудад Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх товчоодын нөхцөл байдалтай танилцлаа. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн. Баруун туруун, Өлзийт товчоо, 22-ын товчоодын бэлэн байдал, зорчих хөдөлгөөн, алба хаагчдын ажиллах нөхцөл, аюулгүй байдалтай танилцаж, тэдний саналыг сонслоо. Хот хооронд зорчих иргэдийн хөдөлгөөн …
-
24 December
Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, явган шуургатай байна. 2020 оны 12 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, …
-
23 December
Б.Батзориг:Эцэг, эхчүүд хүүхдийнхээ цахим орчны хэрэглээнд хяналт тавих шаардлагатай
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзоригтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Ихэнх гэмт хэргийн хохирогч нь хүүхэд байх тохиолдол түгээмэл байдаг. Энэ жилийн тухайд хүүхдүүд ямар гэмт хэрэгт илүүтэй өртсөн бэ? -Нийслэл хотод энэ оны эхний 11 сарын байдлаар хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг өнгөрсөн онтой харьцуулахад 24.7 хувиар, хүүхэд гэмт хэрэгт өртөж хохирсон …
-
23 December
Тусгаарлан ажиглах байранд зөрчил гаргасан иргэдийг олон нийтэд мэдээлнэ
Монгол Улсын Шадар Сайдын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 40 дугаар тушаалаар томилогдсон “Шуурхай бүлэг”-ийн хурал Эрүүл мэндийн яамны Улсын Онцгой комиссын Шуурхай штабын байранд зохион байгуулагдлаа. Хуралд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, Улсын Онцгой комиссын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр, Тагнуулын ерөнхий газрын хэлтсийн дарга, хурандаа О.Адъяа, ОБЕГ-ын Гал түймрийн улсын хяналтын хэлтсийн дарга, хурандаа Г.Баян-Эрдэнэ, ЦЕГ-ын …
-
23 December
Б.Алтанзул: Улаанбаатар хотод бүртгэлтэй 415 түүхий нүүрсээр галладаг зуухны 368-д нь шүүлтүүр тавьсан
Улсын Их Хурлын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны 01 дүгээр тогтоолоор байгуулсан Ажлын хэсэг өнөөдөр /2020.12.23/ цахимаар хуралдлаа. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Б.Саранчимэг Улаанбаатар хот дахь төвлөрсөн дулаанд холбох боломжгүй байршлын хэчнээн уурын зуухыг түүхий нүүрсээр галлаж байгаагаас ирэх онд хэдийг нь зогсоож, цаашид хумих ямар бодлого барьж байгаа талаар …
-
23 December
Ж.Батбаяр:Агаарын бохирдлын агууламжийг хэмждэг хүхэрлэг хий өнгөрсөн жилийн мөн үеийнхээс ахиу гарсан
Улсын Их Хурлын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны 01 дүгээр тогтоолоор байгуулсан Ажлын хэсэг өнөөдөр /2020.12.23/ цахимаар хуралдлаа. Улсын Их Хурлын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Б.Саранчимэг цаг үеийн мэдээллийг Ажлын хэсгийн гишүүдэд өгөх зорилгоор агаарын бохирдлын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсохоор төлөвлөснийг танилцуулав. Эхлээд Нийслэлийн Зохицуулах зөвлөлийн дарга /Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл