Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр хуралдлаа. Өнөөдрөөс эхлэн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн долоо хоног бүрийн даваа гарагт 08:00 цагаас цаг үеийн асуудлаар хуралдаж байхаар болов. Хуралдаанаар арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар нийслэлийн нутгийн захиргааны удирдлагуудад цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар хэлэлцэв. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд коронавирусийн тархалт, халдвар …
Мэдээ мэдээлэл
December, 2020
-
21 December
ХАН-УУЛ: Агаар салхинд гарч, бөөгнөрөл үүсгэхгүй байхыг АНХААРУУЛАВ
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх уул, гол руу иргэдийг олноороо зорчуулахгүй байхад дүүргийн Мэргэжлийн байгууллагын алба хаагчид шаардлага тавин ажиллаж байна. Гэвч иргэд уул, гол руу гарах, олноороо агаар салхинд гарч, гулгаж, бөөгнөрөл үүсгэж байгаа тул иргэд та бүхнийг халдвар, хамгааллын дэглэмээ чанд баримтлан гэртээ байхыг дүүргийн Онцгой комиссоос онцгойлон анхааруулж байна. Дэлхий нийтийг түгшээж буй халдварт өвчнөөс улс нийтээрээ …
-
21 December
Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс 141 хүнийг тусгаарлах байр руу шилжүүллээ
Улсын хэмжээнд өчигдөр /2020.12.20/ 5969 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх, тандах шинжилгээ хийхэд 32 хүнд коронавирус илэрлээ. Үүнээс 31 тохиолдол нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтод бүртгэгдсэн. Харин нэг нь арванхоёрдугаар сарын 19-нд Франкфуртын онгоцоор ирсэн иргэнээс илэрсэн байна. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтод бүртгэгдсэн халдварын тохиолдол 62 боллоо. Тус эмнэлэгт нийт 225 өвчтөн байснаас хүүхэд болон насанд хүрсэн 141 хүнийг …
-
21 December
ХӨСҮТ: БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн 12 эмч, ажилчдаас халдвар илэрсэн
ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 5961 хүн шинжилгээ хийхэд 32 хүний сорьцод коронавирус илэрлээ. Улаанбаатар хотод 31 тохиолдол илэрснээс бүгд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос илэрсэн байна. Арванхоёрдугаар сарын 19-нд Франкфуртын тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг иргэний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Дүүргээр нь ангилбал Баянзүрх дүүргийн 50 иргэн, Чингэлтэй дүүргийн 10 иргэнээс тус …
-
21 December
Г.Одхүү:Бүтээгдэхүүнээс маань бидний сэтгэл харагддаг
Гарааны бизнес эрхлэгчдийн төлөөлөл Г.Одхүүтэй ярилцлаа. Өөрийгөө манай уншигчдад товч танилцуулна уу? -Та бүхэнд энэхүү гэгээлэг өдрийн мэндийг хүргэе. Би хуульч, эрх зүйч мэргэжилтэй. Урьд нь хуулийн чиглэлээр болон үл хөдлөх хөрөнгө, худалдааны байгууллагад төрөл бүрийн ажлыг эрхэлж байсан. Ер нь өөрийн хүсэл сонирхолдоо хөтлөгдөж ажилладаг. Үүндээ ч сэтгэл хангалуун байгаа. Хэрэглэгчдийнхээ захиалгын дагуу бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд бас шинийг эрэлхийлж, …
-
21 December
Япон улсаас 156 иргэн эх орондоо ирлээ
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу УБ-Токио чиглэлийн тусгай үүргийн онгоц 01:05 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор 156 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг ХӨСҮТ, Холидей, Улаанбаатар зочид буудалд тусгаарласан гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
-
21 December
Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.2020 оны 12 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун …
-
20 December
Ганцхан үгээр харилцагчийнхаа аашийг тодорхойлох боломжтой
Испанийн эрдэмтэд туршилт явуулаад тухайн хүмүүний гол шинж чанаруудыг тодорхойлохын тулд ганцхан үгийг л хэлүүлэхэд хангалттай гэдгийг олж мэджээ. Тэд үүнийг батласан хоёр туршилтыг явуулсан байна. Нэгдүгээр туршилтын үеэр испани хэлээр ярьдаг 64 хүний мэндчилгээг сонсоно уу хэмээн 279 хүнээс хүссэн гэнэ. Дараа нь ярьж буй хүний шинж чанарыг дуу хоолойгоор нь тодорхойлооч хэмээн хүсэв. Ширүүн догшин уу, дур булаам уу, …
-
20 December
Германд байгаа коронавирус туссан монгол эмэгтэйн талаар ЭСЯ мэдээлэл хийлээ
Сүүлийн үед цахим орчинд Герман улсад байгаа монгол бүсгүйн талаарх мэдээлэл олон талын байр суурьтай нийтлэгдэж байгаа билээ. Тэгвэл энэ талаар ХБНГУ-д суугаа Элчин сайдны яамнаас дараах мэдээллийг өглөө Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яамны Шуурхай ажлын хэсэг 2020 оны 12 дугаар сарын 16, 17-ны өдөр Франкфурт-Улаанбаатар чиглэлийн хоёр удаагийн тусгай үүргийн нислэгээр Европын Холбоо, ИБУИНВУ, АНУ, Канад, БНТУ-аас …
-
20 December
COVID-19: АНУ хоёр дахь вакциндаа зөвшөөрөл олголоо
Долоо хоногийн өмнө эхний вакциндаа зөвшөөрөл олгож, Цагаан ордны албан тушаалтнууд болон эмнэлгийн ажилтнуудаа хамруулж эхлээд байсан АНУ хоёр дахь вакциндаа зөвшөөрөл олгожээ. Тус улсын Хүнс, эмийн захиргааны зөвлөх хороо пүрэв гаригт хуралдаж, “Moderna” компанийн вакциныг 18-аас дээш насны эрсдэлт бүлгийнхэнд хамгийн сайн вакцин тул яаралтай хэрэглэх зөвшөөрлийг өгчээ. Гэхдээ энэ нь эцсийн дүн биш юм. Цар тахлын халдвараас 94 …
-
20 December
Дэлхийн хамгийн үнэтэй цүнх 3.8 сая ам.доллароор үнэлэгджээ
Италийн Болонья хотын “Boarini Milanesi” компани 7 сая ам.долларын өртөг бүхий дэлхийн хамгийн үнэтэй цүнх урласнаа зарлав. “Parva Mea” цувралын энэхүү цүнхийг ногоон туяатай усан цэнхэр өнгөтэй, хагас гялтгар болгож боловсруулсан аллигатор матрын арьсаар хийжээ. Мөн 10 цагаан алтан эрвээхийгээр чимэглэж, дөрөвт нь очир эрдэнэ, гуравт нь нийт 130 гаруй каратын жинтэй индранил болон ховор төрлийн үнэт чулуу болох парайба …
-
20 December
Аялагчид 100 ам.доллароор нисч хорхойгоо дарж байна
Covid-19 цар тахал дэлхий нийтийг хамарснаар хүн төрөлхтөнийг хөл хорьсон билээ. Тэгвэл аялахыг хүсэгчдийн сэтгэлийг амрааж, хорхойг нь дарах нэгэн сонирхолтой үйлчилгээг Оросын Победа агаарын тээврийн компаниас гаргасан нь хүмүүсийн анхаарлыг ихээр татаж, ашиг олж эхэлжээ. Тус компаниас Москва-Москва чиглэлд нэг цаг 30 минутын нислэгийг гаргасан нь маш амжилттай болсон аж. Тодруулбал, “Boeing 737-800” нисэх онгоцны бүх 189 суудал нислэг …
-
20 December
НОК: Баянзүрхийн эмнэлэгт гарсан халдварын голомт хүн бүрт хамаатай
Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг нь Covid-19 халдварын шинэ голомтоор бүртгэгдсэн тул иргэдийг сонор сэрэмжээ алдаж болохгүйг анхааруулав. Цар тахал дотоодод батлагдсан тохиолдлуудын дийлэнх нь гэр бүл, найз нөхөд, хамт олны хүрээнээс халдвар авсан нь түгээмэл байгаа тул хүн бүр эрүүл ахуйн дэглэмийг мөрдөхийг зөвлөлөө. Мөн ахмад настнуудыг аль болох гэрээсээ гарахгүй байхыг сануулсан юм. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.САНДАГСҮРЭН: -Баянзүрх …
-
20 December
Тусгай үүргийн онгоц өнөөдөр Токио руу ниснэ
Улсын онцгой комиссын шийдвэрээр энэ сард Франкфурт руу хоёр удаагийн нислэг үйлдээд байна. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 18-нд Улаанбаатар—Франкфурт тусгай үүргийн нислэгээр 160 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал, “Амар” зочид буудалд тусгаарласан юм. Мөн өчигдөр /2020.12.19/ дээрх чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 160 иргэн ирсэн. Тэгвэл өнөөдөр /2020.12.20/ …
-
20 December
НӨАТ-ын супер азтан өнөөдөр 50 сая төгрөг хожно
НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр /2020.12.20/ болно. Тохирлыг “Боловсрол” суваг телевиз орон даяар шууд дамжуулах юм. Иргэд арваннэгдүгээр сарын 1-30 хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа өчигдөр 23:59 цагаас өмнө бүртгүүлэх ёстой бөгөөд супер азтан 50 сая төгрөг хожих боломжтой. Өмнөх аравдугаар сарын сугалааны тохирлоор 34.226.375 баримт бүртгэгдэж, 30 сая төгрөгийн нэг, 3 сая төгрөгийн 27 азтан тус, тус …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл