Гадаад улс орнуудаас тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн иргэдийн гадаад паспортыг ОБЕГ-т байрлаж байсан УОК-ын шуурхай штабаас олгож байсан. Монгол Улсад коронавируст халдварын тохиолдол бүртгэгдэж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан гадаад паспорт олгох ажлыг түр зогсоосон билээ. Харин өнгөрөгч даваа гарагаас эхлэн тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэд гадаад паспортаа Хил хамгаалах ерөнхий газраас ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд авах боломжтой гэж УОК-ын Шуурхай …
Мэдээ мэдээлэл
December, 2020
-
16 December
А.Амбасэлмээ:Манай улсад нийт 41 эмч, эмнэлгийн ажилтан халдвар авсны 11 нь эдгэрсэн
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын байгууллага болон Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаатай танилцах, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэгээр ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Ж.Чинбүрэн, С.Одонтуяа, Л.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан билээ. Ажлын хэсгийн гишүүд …
-
16 December
У.Цогтбаяр: Шударга байна гэдэг үнэтэй хувцас, үл хөдлөх хөрөнгө, үнэт эдлэлээс илүү зүйл
Жүжигчин У.Цогтбаяртай шударга ёсны талаар ярилцлаа. – Шударга байх гэдгийг та юу гэж ойлгодог вэ? -Ямар ч хүн шударга ёсны талаар эцэг эхийнхээ сургасан хүмүүжлээс ойлгож, мэдэж авдаг байх. Би ч мөн адил аав, ээжийнхээ олгосон хүмүүжлээс шударга байх тухай ойлголтыг анх мэдэж авч байсан. Мөн урлаг, киноноос шударга ёс гэж юу байдгийг илүүтэй ойлгосон гэхэд хилсдэхгүй болов уу. Киноноос …
-
16 December
“Алтай Констрашкн” ХХК-аас хамгаалах хувцас, хэрэглэл гардуулав
Монгол Улсад коронавируст халдвар тархсан энэ үед ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх үйлсэд тэргүүн эгнээнд ажиллаж байгаа нийт ажилтан, алба хаагчдад талархал илэрхийлэн “Алтай Констрашкн” ХХК-ийн хамт олноос сэтгэлийн хандивыг Улсын онцгой комисст гардуулан өглөө. Тус компаниас 8000 ширхэг амны хаалт, 8000 ширхэг бээлий, 800 ширхэг хамгаалалтын хувцсыг хүлээлгэн өгч, ажлын амжилт хүссэн юм. Энэ үеэр ОБЕГ-ын дарга, бригадын генерал …
-
16 December
Байлдагч И.Бакытжан:Эх орноо түшсэн эр хүн алздаггүй юм
2020 онд цэргийн жинхэнэ албанд татагдан ирсэн хугацаат цэргийн алба хаагчдын төлөөлөл болгож Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч И.Бакытжантай цөөн хором ярилцлаа. Эрхэм байлдагч та өөрийгөө танилцуулахгүй юу? -Намайг Ийсаагийн Бакытжан гэдэг, 1998 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн. МУИС-ийг Газар зохион байгуулалт-кадастр мэргэжлээр төгсөөд “Монголросцветмет” ХХК-д ажлын анхны гараагаа …
-
16 December
Я.Содбаатар: Улсын нөөцөөс 3,800 тонн өвс, 1,900 тонн тэжээлийг малчдад үнэгүй олгоно
Засгийн газрын хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар танилцууллаа. Тэрбээр “Хүйтний эрч чангарч, цас унаснаас болж зарим аймгуудад өвөлжилт хүндэрсэн нөхцөл байдалтай байна. Иймд Засгийн газрын гишүүдэд нөхцөл байдлыг дүгнэн танилцуулж, малчдад чиглэсэн багц арга хэмжээг өнөөдрийн хуралдаанаар гаргалаа. Намраас хойш улсын хэмжээнд зудын эрсдэлийн үнэлгээ хийсэн. 10 аймгийн 72 суманд өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байна. Үүн дотор …
-
16 December
Өнгөрсөн оны цахилгаан, дулааны хэрэглээтэй тэнцэх хэмжээний зардлыг төр даана, үүнээс хэтэрсэн бол хэрэглэгч өөрөө хариуцна
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.12.16/ боллоо. Бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг төр хариуцах Засгийн газрын шийдвэр гарсан. Үүнтэй холбоотой “Цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын хангамж, хэрэглээг зохицуулах түр журам”-ыг баталж хэрэглэгч, цахилгаан, дулаан үйлдвэрлэгчийн үүргийг тодорхой зааж өглөө. Хэрэглэгчийн өнгөрсөн оны мөн үеийн цахилгаан, дулааны хэрэглээтэй тэнцэх хэмжээний зардлыг төр даана, …
-
16 December
Б.Ууганбаяр: Улсын хэмжээнд тусгаарлан ажиглах 35 байранд 1169 иргэн байна
Эрүүл мэндийн яамны хурлын үеэр ОБЕГ-ын дэд дарга, Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр холбогдох мэдээллийг өглөө. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 35 тусгаарлан ажиглах байрыг ашиглаж байгаагаас нийслэлд 17 байр нь бий. Эдгээр байруудад нийт 1,169 иргэн байна. Гэрийн ажиглалтад өнөөдрийн байдлаар 228 иргэн бий. Гэрийн ажиглалтын хугацаа нь дуусаад хэвийн байдалд шилжсэн 10,148 иргэн байгаа. Мөн өнөөдрөөс иргэдийг татан авах ажил эхэллээ. …
-
16 December
Б.Пүрэвдорж: Тэтгэврийн хэмжээг цалингийн долоо биш таван жилийн дунджаар тогтоох ёстой
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл санаачилжээ. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй энэ хуулиар өндөр насны тэтгэврийн хэмжээг сүүлийн долоон жилийн дундаж цалингаар тогтоож байгаа. Б.Пүрэвдорж энэ хугацааг таван жил болгон бууруулахаар төсөл санаачилжээ. Ингэснээр шинээр тогтоолгох тэтгэврийн хэмжээ доод тал нь 100 мянган төгрөгөөр илүү байх нөхцөл бүрдэнэ гэж үзжээ. Тэрээр өмнө нь Малчид, хувиараа …
-
16 December
Өвөлжилт хүндэрсэн 5 аймгийн 40 мянган малчин өрхийг 300 мянган төгрөгийн тэжээлээр хангахаар боллоо
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өвөлжилт хүндэрсэн зарим аймгуудын малчдад чиглэсэн багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо. Тодруулбал, өвөлжилт хүндрэлтэй байгаа Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, болон Говь-Алтай аймгийн зарим сумдад отроор явж байгаа малчдад зориулж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэд хэрэгжиж байгаа Дэлхийн банкны Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслөөс 5 сая ам.долларын буцалтгүй тусламжийг үзүүлэхээр боллоо. …
-
16 December
Орон нутагт молекул биологийн түргэвчилсэн оношилгоо хийх чадавхыг бүрдүүллээ
Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс орон нутаг дах оношилгооны чадавхийг сайжруулах, зоонозын гаралтай халдварт өвчнийг газар дээр нь хугацаа алдахгүйгээр найдвартай оношилдог болгох зорилгоор аймаг, нийслэлийн ЗӨСТ-үүдийг хагас цагийн хугацаанд 16 дээжийг ДНХ-туузан хромаграфын аргаар хээрийн болон суурин нөхцөлд шинжлэх боломжтой, хос ажиллагаатай Quick Mobile машинаар хангах үйл ажиллагааг 2017 оноос эхлэн үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Эрүүл мэндийн яамнаас тендер …
-
16 December
50 сая төгрөгийн супер шагналтай НӨАТ-ын сугалааны тохирол Ням гарагт явагдана
НӨАТ-ын урамшууллын 2020 оны 12 дугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 12-р сарын 20-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2020 оны 11 дүгээр сарын 01-нээс 30-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан …
-
16 December
Өвөрмонголын Зүүн үзэмчин малчин ард түмнээс гурван сая төгрөг хандивлажээ
Коронавируст халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж иргэд, аж, ахуйн нэгж, байгууллагуудаас хандив ирүүлсээр байна. Тухайлбал, “Нэн цэвэр усны корпораци” ХХК-аас өөрсдийн үйлдвэрлэсэн спорт тагтай 0.75 гр савалгаатай 450 ширхэг аяны усыг хандивлалаа. Мөн Өвөрмонголын Зүүн үзэмчин малчин ард түмнээс гурван сая төгрөгийн хандивыг Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
16 December
Н.Алтанхундага: Сандалны гуравны нэг дээр цэх суух нь нурууны өвчнөөс сэргийлэх хамгийн зөв дадал
ОХУ-ын Санкт-Петербург хотын “Мулахаста” дорно дахины бариа заслын төвийн мэргэжилтэн, уламжлалтын эмч Н.Алтанхундагатай ярилцлаа. Тэрбээр хүзүү, нурууны нугалмын заслаар мэргэшсэн цөөхөн эмч нарын нэг юм. -Монголчуудын дунд нурууны өвчлөл ихэссэн гэж ярьдаг. Энэ яриа үнэн үү, ямар тоо баримт байдаг вэ? -Монголчуудын бараг 80-аад хувь нь нуруу хүзүүний шохойжилттой, түүнээс улбаалсан өвчлөлтэй гэсэн дүгнэлтийг манай улсад ажиллаад явсан солонгос эмч …
-
16 December
Төв аймгийн багш нар хүүхдийн хоолны мөнгөний тодорхой хувийг эцэг ,эх хариуцдаг байх хэрэгтэй гэв
Боловсролын багц хуулийн төслийн хэлэлцүүлэг Төв аймгийн 28 сум, аймгийн төвийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, Боловсрол, соёл, урлагийн газар зэрэг 31 цэгээс 300 гаруй багш, удирдах ажилтнуудын дунд үргэлжиллээ. Цэцэрлэг болон бага ангийн багшийг бэлтгэхдээ бага насны хүүхдийн асаргаа сувилгаа, эрүүл мэндийг дэмжих чиглэлээр сурган бэлтгэх, цэцэрлэгийг ээлжийн багштай, бага ангийг туслах багштай болгох, өвлийн ид хүйтэн үед цахим болон …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл