Мэдээ мэдээлэл

November, 2020

  • 18 November

    Жүжигчин Э.Пүрэвжаргал, Б.Баярмандах нар “30 өдөр, 30 секс” олон ангит эротик киноны гол дүрд тогложээ

    Voo original,  A-Artist pictures-ийн бүтээл “30 өдөр, 30 секс” олон ангит эротик драм 11-р сарын 20-ноос эхлэн Voo-ийн хэрэглэгчдэд хүрэх ажээ. Зохиолч, найруулагч Т.Алтантуяагийн энэхүү бүтээлийн гол дүрд жүжигчин Э.Пүрэвжаргал, Б.Баярмандах, П.Баттөр, С.Хишигжаргал, Б.Анхбаяр нар тогложээ. Уран бүтээлчид энэхүү бүтээлээрээ хосуудын харилцааны сэдвийг хөндөж дараах асуултуудыг хосуудад тавьж байгаа юм. Хайртай гэдэг үгийг та хэзээ, хаана хэнд хэрхэн хэлсэн бэ? …

  • 18 November

    Я.Содбаатар:Орон нутгийн иргэдийг хотоос гаргахгүй

    Улс орон даяар хоёр долоо хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан орон нутгаас нийслэл хотод ирсэн хүмүүс Улаанбаатарт гацаад буй. Энэ талаар УОК-ын дарга Я.Содбаатар ” Улаанбаатар хот болон төмөр зам дагасан суурин газруудын гэсэн хоёр голомт бий. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Улаанбаатар хотод ч төмөр замын ажилчдаас шинжилгээ авч байна. Нэг ажилчнаас халдвар илэрсэн. Тийм учраас хотоос орон …

  • 18 November

    Хүнсний худалдаа, үйлдвэрлэлийн 6435 обьектын 30 хувийг шалгахад 3164 зөрчил илэрчээ

    Нийслэлийн 9 дүүргийн 171 хороонд нийт 191 улсын /ахлах/ байцаагч хүнсний үйлдвэр, хадгалалт, түгээлтийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж байна. Нийслэлийн хэмжээнд хүнсний худалдаа, хүнсний үйлдвэр эрхлэгч нийт 6435 аж ахуйн нэгж, иргэн үйл ажиллагаа явуулж байгаагаас хүнсний худалдааны газар-5688, хүнсний үйлдвэр, цех-747 үйл ажиллагаа явуулдаг. Хяналт шалгалтыг 2020.11.15-17-ны өдрүүдэд 1985 объектод буюу 30.8 хувьд хийж 3164 зөрчил …

  • 18 November

    Эрхүү мужид коронавирусний халдвараар хүүхэд нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ

    Эрхүү мужид коронавирусний халдвараар хүүхэд нас барсан анхны бөгөөд одоогийн байдлаар цорын ганц тохиолдол бүртгэгдсэн байна. 16 настай охин нас барсан талаар бүс нутгийн эрүүл мэндийн сайдын орлогч Елена Голенецкая мэдэгджээ. Нас барсан өсвөр насны охин коронавирусний халдвараар хүнд хэлбэрээр өвчилсөн байсан аж. Хойд хөршид нийт халдварын тоо хоёр сая руу ойртсон бол хоногт 22410 хүн коронавирусээр өвчилжээ. Нийт эдгэрсэн …

  • 18 November

    АН-ын бүлэг Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарт шаардлага хүргүүллээ

    УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт шаардлага хүргүүллээ. Шаардлагад, Коронавирус дэлхий нийтэд тархаж, цар тахлын хэмжээнд дэгдээд бүтэн жилийн хугацаа өнгөрч байхад Монгол Улсын Засгийн газраас коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр ямар ч стратеги, бэлэн байдлын төлөвлөгөөгүй, эрсдэлт нөхцөлд бэлтгэлгүй байсан нь Ерөнхий сайдыг төлөөлөн Шадар сайдын танилцуулсан …

  • 18 November

    Хүүхдийн 100 мянган төгрөгийг 2021 оны долдугаар сарын 1 хүртэл хугацаанд олгоно

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.11.18/ болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцууллаа. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний талаар хэлэлцэн тогтоол гаргалаа. Үүнд: –Иргэдийн амжиргааг дэмжих зорилгоор 18 хүртэлх насны хүүхдүүдэд олгодог хүүхдийн 100 мянган төгрөг, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийг иргэдийн бөөгнөрөл …

  • 18 November

    “ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-иас Цогтцэций суманд 500 ширхэг түргэвчилсэн оношлуур хандивлалаа

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд кроновирус уушгины хатгалгааны иммуглобины 500 ширхэг тестийг Цогтцэцийн сум дундын нэгдсэн эмнэлэгт хандивлалаа.  Салбарын захирал Н.Эрдэнэхуяг 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Цогтцэций сумын онцгой байдлын үед ажиллах шуурхай штабт оношлууруудыг гардуулав.  Кроновирус уушигны хатгалгааны иммуглобины тест нь хүний ийлдэс/сийвэн эсвэл цусан дахь Covid-19 ийн эсрэг биеийн илэрцэд хэрэглэгддэг бөгөөд 10-15 минутын хугацаанд хариу …

  • 18 November

    Коронавирусийн голомтод тооцогдсон зарим газрын эцсийн халдваргүйжүүлэлтийг хийжээ

    Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас коронавирусийн  халдварын үед цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Коронавирусийн голомтод тооцогдсон зарим газрын эцсийн халдваргүйжүүлэлтийг энэ сарын 16-ны өдөр хийжээ.  Нийт  312 м.кв талбайд 0.06 хувийн жавелионы уусмалаар Оюутны өргөө, МУБИС-ийн оюутны нэг, хоёрдугаар байр, Хөдөлмөрийн дээд сургуулийн дотуур …

  • 18 November

    Б.Ууганбаяр: ХӨСҮТ-ийн зөвлөмжийн дагуу өчигдөр орой 85 хүнийг Улаанбаатар зочид буудалд тусгаарлаад байна

    ЭМЯ, ХӨСҮТ, УОК-ын Шуурхай штаб  хамтран коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 11 цагийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ.  Энэ үеэр УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр“ Өнөөдрийн байдлаар 44 тусгаарлах байранд 1981 иргэн тусгаарлан ажиглагдаж  байна. Улаанбаатар хотын 26 байранд 1520, орон нутагт 13 тусгаарлах байранд 461 хүн байна.  ХӨСҮТ-ийн тандалт судалгаагаар хавьтал болсон иргэдийг тусгаарлах ёстой гэсэн зөвлөмжийн дагуу өчигдөр орой 85 хүнийг Улаанбаатар зочид буудалд тусгаарлаад байна. Арваннэгдүгээр сарын …

  • 18 November

    Ө. Шижир: Ерөнхийлөгчийн саналыг ЗГ хүлээж авахгүй бол бид хэлэлцээрийн ширээнд сууна

    Өчигдөр Монгол улсын Ерөнхийлөгчөөс Монгол улсын Ерөнхий сайдад үүсээд байгаа нөхцөл байдал, бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан Цар тахлын үед иргэн, өрх, аж ахуйн нэгжийг эрсдэлээс хамгаалах асуудлаар 6 саналыг хүргэсэн. Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар 2019 оны 10 сарын 30 нд тэтгэвэрийн зээлийг тэглэх зурамаар 248000 өндөр настаны 690 орчим тэрбум төгрөгийн тэтгэвэрийн зээлийг төлсөн. Энэ нь эдийн засгийн …

  • 18 November

    “УБТЗ” ХНН 372 вагон нүүрс зөөвөрлөжээ

    Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа байгууллагууд “Covid-19” цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ үед байнгын бэлэн байдалд ажиллаж, байгууллага бүрийн хариуцлагатай жижүүр хоёр цаг тутамд мэдээлэл авч, дотоод цахим шуудангаар ЗТХЯ-ны удирдлага, шуурхай штабтаа тайлагнаж байна. Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу улс, хот хоорондын зорчигч тээвэрлэлтийг бүрэн зогсоосон. Өнгөрсөн 24 цагийн байдлаар “МИАТ” ХК Улаанбаатар-Бээжин-Москва чиглэлд …

  • 18 November

    Д.Тогтохсүрэн:УИХ-ын байнгын болон нэгдсэн чуулганы хуралдааныг цахимаар цаг давхардуулалгүй зохион байгуулах боломжийг хангах нь зүйтэй

    Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл онлайнаар хуралдлаа.Эхлээд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан ирэх 7 хоногт Ажлын хэсэг, Байнгын болон Дэд хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа хууль тогтоомжийн төсөл, бусад ажлын талаар танилцууллаа. Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн УИХ-ын байнгын болон нэгдсэн чуулганы хуралдааныг онлайн, цахимаар цаг давхардуулалгүй зохион байгуулах, томоохон хуулийн төслийн Ажлын хэсгүүд …

  • 18 November

    “Ковид-19” халдварын сайн дурын шинжилгээг үнэ төлбөргүй авч эхэллээ

    Нийслэлийн хэмжээнд 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн 86 өрхийн эрүүл мэндийн төв, заасан байршилд коронавируст “Ковид-19” халдварын сайн дурын шинжилгээг үнэ төлбөргүй авч эхэллээ. “Ковид-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, илрүүлэх, сайн дурын үнэ төлбөргүй шинжилгээг зохион байгуулах нь цар тахалтай тэмцэхэд чиглэсэн нийгмийн эрүүл мэндийн гол зорилтот ажил юм. Сайн дурын үнэ төлбөргүй шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд харьяаллын …

  • 18 November

    Д.Сумъяабазар:Хотын эдийн засгийг эрсдэл багатай авч гарах зайлшгүй шаардлага тулгараад байна

    УИХ-ын дарга Г.Занданшатар Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн Д.Ганбат болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, бусад албан тушаалтнуудтай цахим уулзалт хийж зээл, зээлийн хүүг бууруулах асуудлаар мэдээлэл сонсон, санал солилцож, үүрэг даалгавар өглөө. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн банкны төлбөр тооцоо хэвийн явж байгаа бөгөөд цаашид цахим төлбөр …

  • 18 November

    Хувийн тээврийн хэрэгсэл болон иргэдийн зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоолоо

    Өнөөдрөөс буюу 11 дүгээр сарын 18-ны өдрөөс нийтийн тээврийн үйлчилгээний цагийг нэг цагаар богиносгож өглөө 07.00-10.00, орой 17.00-20.00 цагийн хооронд явуулахаар болов. Энэ хугацаанд иргэд зайлшгүй шаардлагатай бол автомашинаараа чөлөөтэй явах бөгөөд бусад цагт хөдөлгөөнд оролцохыг хориглолоо. Иргэд мөн дээрх тогтоосон цагаас бусад үед явганаар хөдөлгөөнд оролцох боломжгүй. Гэхдээ гэрийн ойролцоох дэлгүүр, эмийн сангаар үйлчлүүлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаар эмнэлэгт …