Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 42 дугаар хороо 1 дүгээр хэсэгт оршин суугч, 6 хүүхэдтэй, амьжиргааны түвшин доогуур өрх толгойлсон эмэгтэйд алба хаагчид өөрсдийн дотоод нөөц бололцоондоо тулгуурлан тусламж үзүүллээ. НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн зарим хорооны гэр хороолол бүхий айл өрхүүдийн түүхий нүүрс хэрэглэж байгаа эсэх, галын аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний …
Мэдээ мэдээлэл
November, 2020
-
9 November
Т. Мөнхсайхан: Дотооддоо халдвар тараахгүйн тулд хилийн боомтуудаа анхаарах нь чухал
Эмнэлгийн тусламж, үйлчилгээг орон нутагт сайжруулах, Ковид-19 цар тахлын үед эмч, мэргэжилтнүүдийг халдвар хамгаалал, ажиллах орчинг сайжруулах, Алтанбулаг боомтод үүсээд буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица болон холбогдох албаныхан Сэлэнгэ аймагт ажиллалаа. ЗӨСҮТ-д халдвар хамгааллыг сайжруулах зорилгоор Био аюулгүй байдлыг гуравдугаар зэрэглэлийн лабораторыг байршууллааКовид-19 цар тахлын эрсдэл нэмэгдэж буй энэ цаг үед УОК болон …
-
9 November
“Замчин” биеийн тамир, спортын хороог сэргээн байгуулав
Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, Зам, тээврийн салбарт ажиллаж буй албан хаагчдын идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх орчин нөхцөлийг дээшлүүлэх, салбарын хэмжээнд биеийн тамир, спортын арга хэмжээг зохион байгуулах, салбарт ажиллаж буй мэргэжлийн тамирчдын бэлтгэл сургуулилтад дэмжлэг үзүүлж, олимп, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход нь дэмжлэг үзүүлэх, салбарын хэмжээнд ажиллаж буй тамирчдыг нэг малгай дор нэгтгэх зорилгоор “Замчин” биеийн тамир, спортын …
-
9 November
Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна. 2020 оны 11 дүгээр сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, …
-
8 November
Жо Байден Ерөнхийлөгчийн сонгуульд ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч, дэд ерөнхийлөгч асан Жо Байден сонгуульд ялалт байгууллаа. Fox News агентлагийн мэдээлснээр тэрбээр сонгогчдын коллежоос нийт 290 санал авсан бол Дональд Трамп 214 саналтай хэвээр байна. Доод тал нь 270 санал авсан нэр дэвшигч Ерөнхийлөгч болох болзол хангах юм. Жо Байден “Америк орон! Энэ агуу улсыг надаар удирдуулахаар сонгосон нь миний хувьд нэр …
-
8 November
Шуурхай: 17:30 минутаас ЭМЯ-наас хэвлэлийн хурал зарлалаа
2020 оны арваннэгдүгээр сарын 8-ны байдлаар коронавирусийн халдвар илэрсэн тохиолдол дөрвөөр нэмэгдэж, нийт 361 болсон билээ. Тодруулбал аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор эх орондоо ирсэн дөрвөн иргэнээс илэрсэн. Тухайн иргэдээс тусгаарлалтын 19 дэх хоногт илэрсэн гэх мэдээлэл бий. Тэгвэл 17:30 минутад Эрүүл мэндийн яам хэвлэлийн хурал зарлажээ. Та бүхэндээ шууд дамжуулан үзүүлэх болно.
-
8 November
Алматы-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор өнөөдөр 97 иргэн ирнэ
Алматы-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 03:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 14:20 цагт газардах хуваарьтай байна Тус онгоцоор 97 иргэн эх орондоо ирнэ. Үүний 2 нь өндөр настан, 17 нь эрүүл мэндийн шалтгаантай, 40 нь оюутан, 38 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн байгаа юм. Иргэдийг ХӨСҮТ, БиЖи, Ворлд Монголиа зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас …
-
7 November
Алба хаагчид хяналт шалгалт хийж яваад хүүхдийн амь аварлаа
Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд үзлэг шалгалтаар ажиллаж байсан алба хаагчид гэрийн тооно нь шатаж байсан айлтай таарч, шуурхай унтрааж, долоон настай хүүхдийг галын аюулаас аварлаа. Тодруулбал өчигдөр /2020.11.06/ 11:30 цагийн үед нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч В.Мөнхдэлгэр, ахлах дэслэгч Х.Маамуу, Таван толгой түлш ХХК-ийн хяналтын ажилтан Т.Алтанцэцэг нар СХД-ийн 9 дүгээр хорооны 2-р хэсгийн …
-
7 November
“Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье” нэгдсэн арга хэмжээ эхэллээ
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Онцгой байдлын газар болон Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье” нэгдсэн арга хэмжээг Чингэлтэй дүүрэгт эхлүүллээ. Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн …
-
7 November
Цагааннуур, Боршоо боомтыг гарагийн зохицуулалттай нээх асуудлыг шийдвэрлэхийг албаныханд үүрэг болголоо
Улсын онцгой комиссын 31 дүгээр хуралдаан өнөөдөр болж, Шадар сайдын 18 дугаар тушаалаар томилогдсон “Шуурхай бүлэг”-ийн орон нутагт ажилласан тайлан, “КОВИД-19” цартахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хүнсний хангамж, нөөцийн өнөөгийн байдал, цаашид авах хэмжээний талаар хэлэлцлээ. Мөн коронавирусийн халдвар дотооддоо тархаагүй тул УОК-оос ямар нэг хориглолт, хязгаарлалт хийсэн шийдвэр гаргаагүй байна. Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомт, Увс …
-
7 November
Т.Мөнхсайхан:Хоёр дахь шинжилгээгээр 20 хувь нь илэрч байгаа үзүүлэлт гарсан
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын асуудлаар яг одоо Зам, Тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ЦЕГ-ын Дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан нар холбогдох албаныхантай хуралдаж байна. Өргөтгөсөн хуралдаанд ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах, ЭМЯ-ны газрын дарга Д.Нарантуяа, газрын дарга Н.Гэрэлт-Од, Сэлэнгэ аймгийн ЗДТГ, аймгийн онцгой комиссын гишүүд болон бусад албаныхан оролцож байна. Хуралдаанаар …
-
7 November
Я.Амаржаргал: Халдвар авсан ХӨСҮТ-ийн сувилагч наймдугаар сард БНСУ-аас ирсэн
Улсын онцгой комисс өнөөдөр 10:00 цагт шуурхай хуралдлаа. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг Улсын онцгой комиссын гишүүд дөнгөж сая танилцууллаа. Энэ үеэр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я. Амаржаргал ХӨСҮТ-ийн нэг сувилагчаас ковид-19 халдвар илэрсэн асуудалд хариулт өглөө. Тэрбээр “ХӨСҮТ-ийн сувилагчийн хувьд өнгөрсөн наймдугаар сард БНСУ-д ирээд тусгаарлалтад байж байгаад ажилдаа ороод нэг сар болж байгаа гэсэн мэдээлэл байгаа. Үнэхээр эмнэлгийн дотоод …
-
7 November
Я.Содбаатар:Дотоодод коронавирус алдаагүй учраас хөл хорио тогтоох шийдвэр гараагүй
Улсын онцгой комиссын 31 дүгээр хуралдаан өнөөдөр болж, Шадар сайдын 18 дугаар тушаалаар томилогдсон “Шуурхай бүлэг”-ийн орон нутагт ажилласан тайлан, “КОВИД-19” цартахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хүнсний хангамж, нөөцийн өнөөгийн байдал, цаашид авах хэмжээний талаар хэлэлцлээ. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Я.Содбаатар дөнгөж сая танилцууллаа. УОК-ийн дарга, Шадар сайд Я. Содбаатар: Өнөөдөр халдвар …
-
7 November
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Сэлэнгэ аймагт ажиллаж байна
Эрүүл мэндийн сайд M.Мөнхсайхан, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах, ЭМЯ-ны газрын дарга Н.Гэрэлт-Од, газрын дарга Д.Нарантуяа болон бусад албаныхан Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан 155 тохиолдол илэрсэн бөгөөд үүний 118 тохиолдол нь эх орондоо ирж байгаа иргэд, 37 тохиолдол нь ачаа тээврийн жолооч байна. Эдгээр нь Монгол Улсад зөөвөрлөгчдөө орж ирж батлагдсан …
-
7 November
ЭМЯ: Нэг хүнээс коронавирус илэрсэн
Эрүүл мэндийн яам цахим хуудсаараа дамжуулж, коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг өглөө. 2020 оны арваннэгдүгээр сарын 7-ны байдлаар коронавирусийн халдвар илэрсэн тохиолдол нэгээр нэмэгдэж нийт 357 болов. Үүнээс 314 хүн эдгэрсэн бол одоогоор ХӨСҮТ-д 43 хүн эмчилгээнд байна.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл