Мэдээ мэдээлэл

November, 2020

  • 5 November

    Н.Жанцанноров : Урлагийг удирдаад явах хэрэггүй, урлаг өөрийн жамаар явдаг

    Соёлын сайдын зөвлөл анхдугаар хуралдаанаа өнөөдөр хийлээ. Хуралдаанд Соёлын сайд С.Чулуун яамны шинэ бүтэц бүрэлдэхүүн, бодлого чиглэл, соёлын салбарт хийгдэх ажлууд, салбарын бүтээн байгуулалт, УИХ-аар хэлэлцэж буй Соёлын болон Киноны тухай, мөн Музейн тухай хуулийн төслийг танилцуулга хийлээ. Соёлын сайд С.Чулуун сэтгүүлчдэд өгсөн ярилцлагынхаа үеэр хэлэхдээ, “Соёлын яам байгуулагдсан цагаасаа соёлын салбарт хийгдэх бүтээн байгуулалтын ажлууд болон цаашдаа Монгол Улсын …

  • 5 November

    Дарханы замын хөдөлгөөнийг нээнэ

    Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын хөдлөгөөний арваннэгдүгээр сарын 6-нд буюу маргааш нээхээр болжээ. Гэхдээ хоёр, дөрөвдүгээр хэсгийн замын ажил огт эхлээгүй. Харин нэг, гурав, тавдугаар хэсгийн замын ажил дууссан байгаа. Тиймээс энэ өвөлдөө Дархан чиглэлийн замыг нээхээр болсон юм. Харин ирэх хавар замыг дахин хааж хоёр, дөрөвдүгээр хэсгийн нийт 90 км замын ажлыг эхлүүлэх юм. Учир нь тус хоёр хэсгийн замыг барихаар …

  • 5 November

    ГХ-ны сайд Н.Энхтайван НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Кумар Ахужаг хүлээн авч уулзав

    Гадаад харилцааны сайд Н.Энхтайван НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Кумар Ахужаг 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч уулзав. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх чиглэлд дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлээд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгчийн газрын үйл …

  • 5 November

    Ж.Батсуурь: Ил задгай бие засах явдлыг зогсоох, нүхэн жорлонг цөөрүүлэх хэрэгтэй

    “Ковид-19 цар тахлын үед ус хангамж, ариун цэврийн байгууламжийн үйлчилгээний тогтвортой менежментийг хангах нь” зөвлөлдөх уулзалтад Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурийн илтгэлийг хүргэж байна.  Аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй нийтийн аж ахуйн 49, Улаанбаатар хотод орон сууцны ашиглалт, үйлчилгээний 81 байгууллага, бохир усыг тусгай зориулалтын машинаар зөөвөрлөх үйлчилгээ эрхэлдэг 60 аж ахуйн …

  • 5 November

    Төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж хаалтаа хийлээ

    Төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж, өнөөдөр хаалтаа хийлээ. Төслийн хаалтын ажиллагаанд БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Газрын дарга О.Лхагвацэдэн, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, Барилгын хөгжлийн төвийн Тэргүүн дэд захирал Б.Ганболд болон бусад холбогдох албаныхан оролцож байна. Улаанбаатар хотод 1964 онд бохир усыг механик аргаар цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноос хойш гурван үе шаттайгаар техник, технологийн өргөтгөл, …

  • 5 November

    Шилэн Цогоод ширээ бүү өг

    За энэ шилэн хочит Цогоод л ширээ өгч болдоггүй юм шүү. Ширээнээс гулсаж, сэнтийнээс хаягдахаараа орон даяар олгойгоо цацаад, улс даяар уйлан дуугараад байдаг ийм нөхдүүд энэ ард түмнийг хагалан бутаргаж, хага шидэж, төр удирдаж, түмэн дээр сандайлах нь л дутах юм. Ер нь бол үе үе үнэхээр зөрөөтэй тоон баримтууд гаргаж ирээд, үүнийгээ тойроод маргаад байвал ядаж л зах …

  • 5 November

    М.Энх-Амар: Хүүхдийн эрхийг хангах, хүүхэд хамгааллын асуудал хүн бүрт хамааралтай

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, үндэсний үйлдвэрлэгч “Эвсэг” ХХК-ийн санаачилсан   “ХҮҮХЭД ЭРХЭМ ХЭРЭГЛЭГЧ” хүүхдийн хувцас, бүтээгдэхүүн, үйлчилгээг цогцлоосон экспо үзэсгэлэн худалдаа 2020 арга хэмжээг хамтран зохион байгуулж байгаа билээ. Тодруулбал, “Эвсэг” ХХК-ийн хамт олон худалдаа үйлчилгээний салбараас анхдагч болж, “ХҮҮХЭД ЭРХЭМ ХЭРЭГЛЭГЧ” уриан дор хүүхдийн хувцас, бүтээгдэхүүн, үйлчилгээг цогцлоосон экспо үзэсгэлэн худалдааг 2020 оны арваннэгдүгээр сарын 6-8-ны …

  • 5 November

    Дуучин Д.Отгонжаргалын “ХУН ГАЛУУ” тоглолт энэ сарын 14-нд болно

    Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Д.Отгонжаргалын “ХУН ГАЛУУ-SWAN GOOSE” тоглолт 2020.11.14 нд “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд 19:00 цагаас болно. Тоглолтод: МУГЖ Д.Отгонбаяр /Хурд/ Ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ МУСТА С. Амармандах /Хар сарнай / МУСТА, дуучин Б.Алтанжаргал МУСТА, дуучин Д.Үүрийнтуяа Н.Дашдэмбэрэл МУСТА, бүжигчин Р.Ариунтунгалаг Жүжигчин С.Идэрмаа VOICE-Санаа “UB DRAMS” бөмбөрийн хамтлаг “MOON DANCE” бүжгийн хамтлаг “САЛХИ” хамтлаг тус тус оролцоно. https://youtu.be/N8mWZdsNm4s …

  • 5 November

    Хайрын дуунууд эгшиглэх “Арга Билэг” хамтарсан тоглолт болно

    Амраа Солонгоо, Оюунбат Бадралмаа хэмээх нэр нэг, нэг хүн шиг болтлоо хэлэгдэж танигдаж, дуулсан дуу болгон нь аманд аялагддаг, танигддаг болсоор удаж байна. “Хосоороо”, “Хоёулаа”, “Зүрхний наран” гэх мэт олон сайхан хайрын, ханийн дууг нь нэрлэвэл Б.Оюунбат, Р.Бадралмаа, “Хос уянга”, “Ханьсах заяа”, “Хосоор жаргалтай гээд ярихаар ятгатай хуучны гоё хайрын дуунуудыг амилуулдаг Д.Амарсайхан, Ж.Солонгоо гэсэн хос дуучид таны нүдэнд эрхгүй …

  • 5 November

    Шуурхай: Хоёр хоног хоол идээгүй дөрвөн настай охиныг түр хамгаалах байранд шилжүүлжээ

    Онцгой байдлын алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн 35-р хорооны нутаг дэвсгэрт иргэн Н-ийн гэрт байсан дөрвөн настай хүүхдийг түр хамгаалах байранд тусгаарлажээ. Түүхий нүүрс хэрэглэж байгаа эсэх шалгалт, галын аюулаас сэргийлэх нэгдсэн арга хэмжээний үеэр тухайн айлд хоёр өдөр дараалан очсон байна. Ингэхэд дөрвөн настай эмэгтэй хүүхэд газарт хэвтсэн, орчиндоо харьцаагүй, даарсан, хоёр хоног хоол идээгүй өлссөн байдалтай байжээ. Иймд Онцгой …

  • 5 November

    Иргэн Б.Сүндэръяагийн хойд эцэгт шүүхээс 12,5 жилийн ял оноожээ

    Б.Сүндэръяа буюу Сүнээгийн хойд эцэг нь түүний ээжийг болон Сүнээг хутгалсан талаарх мэдээлэл өнгөрсөн сард хэвлэлүүдээр гарч байсан билээ. Харин энэ хэрэгт О.Тамир буюу Сүнээгийн хойд эцгийг холбогдуулан шалгаж, өчигдөр шүүхээс түүнд 12,5 жилийн ял оноосон байна. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцэн. О.Тамирт хамтран амьдрагч эмэгтэйгээ хутгалсан, мөн өөр хүмүүсийн биед халдан хохирол учруулсан гэх үйлдэлд …

  • 5 November

    Б.Чинбат: Хагалгааны өрөө рүү 3 хүүхдийнхээ оймсыг авч орсон

    “Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат БНСУ-д эмчлүүлээд эх орондоо ирсэн билээ. Түүний эхнэр “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай донор болж, ханийнхаа амийг аварсан. Тэд цахим хуудсаараа лайв хийж, монгол түмэндээ “CHINBAA & friends” талархалын тоглолт хийсэн. Б.Чинбат “Үр хүүхдүүд, хөгжим, хань минь намайг их хурцалсан. Тэгээд мэс засалд оров. Ж.Чинбүрэн эмч мэс засалд хамт ороход аавтайгаа байгаа юм шиг түшигтэй, …

  • 5 November

    Эрчим хүчний зохицуулах хорооноос хэрэглэгчдэд хандан зөвлөмж гаргалаа

    Аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум суурин газрын агаарын бохирдлыг бууруулах, айл өрхөд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журамд өөрчлөлт оруулан 50 хувиар хөнгөлж байсныг 100 хувиар тооцож хөнгөлөлт үзүүлэх шийдвэрийг Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан. Энэхүү журам хэрэгжиж эхэлснээр Улаанбаатар хотод 117 мянган айл өрх, 21 аймгийн төв, …

  • 5 November

    Солонгосын алдартай жүжигчин ээжтэйгээ хамт амиа хорложээ

    Өмнөд Солонгосын хошин шогийн жүжигчин Пак Жи Сон, ээжийнхээ хамт энэ сарын 2-нд амиа хорлосон байна. Жүжигчний аав тэднийг холбоо барихгүй болохоор Цагдаагийн газарт дуудлага өгч, цагдаа нар гэрт нь очиход ээж, охин хоёр нас барсан байжээ. Гэрт хийсэн үзлэгээр гэмт хэргийн ул мөр байгаагүй бөгөөд ээжийнх нь бичсэн захидал олдсон байна. Захидлын агуулгаас Цагдаагийн газар тэднийг амиа хорлосон гэж …

  • 5 November

    Зовлонг таньж байж л жаргалыг танина

    Бүх будда нар эхлээд зовлонг тань гэж хэлдэг. Зовлонг таньж байж л жаргалыг танина. Зовлонгоос зугтаж, жаргалаас зуурах хэрэггүй. Эерэг сэтгэгчдийн үгийг дагавал чи маш хуурамч хэлбэрдсэн хүн болно. Инээд чинь нүүрэн дээр зурсан зураг болохоос амьд баяр баясгалангийн гялбаа биш байна. Тийм учир эхлээд зовлонгоо ойлго. Түүн дээр бясалгал хий. Зол жаргалын тухай юу ч битгий бод. Зовлонгийн гүн …