Мэдээ мэдээлэл

October, 2020

  • 29 October

    Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүллээ

    Нийслэл хот үүсэн байгуулагдсаны түүхт 381 жилийн ой тохиож байна. Ойг тохиолдуулан нийслэлийн үе үеийн удирдлагууд, иргэд, олон нийт өнөөдөр нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, Монголын нууц товчоог залж, нийслэлийн сүлдэт хуур цэнгүүллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотод анхны шав тавьсан энэхүү дурсгалын хөшөөг Нийслэлийн 355 жилийн ойгоор сүндэрлүүлсэн билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Морин …

  • 29 October

    Могой хороогоод удмаа бузарласан гашуун тавилан

    Лусын амьтан гэгддэг могойноос монголчууд ихээхэн айдаг. Тиймдээ ч өвгөд хөгшид маань нэрийг нь урт хайрхан хэмээн цээрлэж өглөөд сүүнийхээ дээжийг өргөдөг билээ. Харин лалын шашинтай манай казак иргэд найман настай балчираас наян настай буурлыг хүртэл эр сүвтэй болгон нь урт хайрхан тааралдвал л гурван хэсэг тасчин газарт булчихдаг заншилтай. Энэ явдлыг дуурайж хөөргөн зан гаргасан Д.Насанбат гэдэг эр ихээхэн хохирол …

  • 29 October

    Цахилгааны үнийн хөнгөлөлтөд төлбөрийн үлдэгдэлтэй хэрэглэгч хамрагдахгүй

    Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Нийслэлийн гэр хорооллын бүсэд орших  айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн  цахилгааны болон сэргээгдэх эрчим хүчний тарифын хөнгөлөлт 2020-2021 оны хүйтний улиралд ч хүчин төгөлдөр хэрэгжинэ. Хөнгөлөлт  энэ оны 11 дүгээр сарын 1-ийн өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд үргэлжлэх бөгөөд нийслэлийн гэр хорооллын бүсэд орой, шөнийн цагаар буюу 21 цагаас өглөөний 06 цагийн хооронд хэрэглэсэн айл өрхийн ахуйн …

  • 29 October

    Удган мод унагаад удмаараа сүйрсэн аймшигт явдал

    Мөнгө цагаан, нүд улаан болсон энэ цөвүүн цагт доорх түүхийг хэн хүнгүй анхааран уншвал зохилтой санагдана. 1978 оны зун Толгойтын Зүүн салаагийн зусланд нутаглаж байсан Г.Дорждэрэм гэгч залуухан эр бүтэн гурван хоног зүсэрсэн усан борооноор гал алдахын эрхэнд хуурай мод олж ирэхээр хөрөө, сүхээ аваад мод руу оржээ. Ойн чөлөөн дэх бяцхан булгийн эхэнд байсан өгөршиж өмхөрсөн хуурай мод нүдэнд нь …

  • 29 October

    Монгол улсын нийслэлийн нэр түүхэндээ таван удаа солигдож байжээ

    Өнөөдөр Улаанбаатар хотын 381 жилийн түүхт ой тохиож байна. Монгол улсын нийслэл улаанбаатар хотын түүх  бол монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэл, тусгаар тогтносон орны улс төр, эдийн засаг, шашин, соёлын төвийн түүх, монголчуудын бэлгэдэл юм. Өргөө /1639-1651 он/ 1639 онд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт Цагаан нуур буюу Ширээт нуур гэдэг газар шашны тэргүүнээр Занабазарыг өргөмжлөхдөө түүнд зориулж …

  • 29 October

    Г.Мөнхбаатар: “Хүүхдийн автобус” асар том хариуцлагатай ажил

    “Моннис Моторс” ХХК-ны захирал Г.Мөнхбаатартай ярилцлаа. -Нийслэлийн захиргаанаас хэрэгжүүлэхээр болоод байгаа “Хүүхдийн автобус” төсөлтэй холбоотой шүүмжлэлд танай компани нэр холбогдсон. Тодруулбал, тендерт шалгарсны дагуу автобус нийлүүлэхээр болсон асуудлыг, тэр дундаа автобусны үнэ өртөгтэй холбоотой шүүмжлэл шууд танайхыг чиглэж байна. – Хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр нэр бүхий хүмүүс орон нутгийн сонгуулийн үеэр өөрсдийн үзэл бодол бүхий мэдээллийг түгээхдээ нийслэлийн төсвийн …

  • 29 October

    Хотын дарга мэндчилгээ дэвшүүллээ

    Эрхэм хүндэт нийслэлчүүддээ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 381 жилийн ойн мэндийг дэвшүүлэхийн ялдамд эрүүл энх, саруул сайхан бүхнийг хүсэн ерөөе. Тэртээ 1639 онд Халхын сайхан хангай, говь хосолсон Их, Бага Монгол уулсын дунд, эртнээс нааш рашааны увидастай гэгддэг Ширээт цагаан нуурын хөвөөнөө Өндөр гэгээн Занабазарыг Бурхны шашны тэргүүнд өргөмжилж “Өргөө” шар бүсийн ордыг байгуулж өгснөөр өнөөгийн …

  • 29 October

    Шуурхай: 5-13 насны гурван хүүхэд угаартаж, эмнэлэгт хүргэгджээ

    Баянзүрх дүүрэгт нэг айлын хоёр хүүхэд угаарийн хийд хорджээ. Тодруулбал, тус дүүргийн 22 дугаар хорооны “…тоотод  хүн  угаартсан  байна”  гэсэн  мэдээлэл цагдаагийн газар бүртгэгджээ. Энэ дагуу шалгахад тус  тоотод  суух  13-15 насны хоёр хүүхэд угаарын хийд хордсон байсныг ЭХЭМҮТ-д хүргэгдсэн байна. Мөн тус дүүргийн 24 дүгээр хорооны  .. тоотод 5 настай эрэгтэй хүүхэд угаартсан байсныг тус төвд хүргэжээ. Хүүхдүүдийн тухайд …

  • 29 October

    БНСУ:Аялал жуулчлалыг 11 дүгээр сарын 4-нөөс эхлүүлнэ

    БНСУ Панмүнжом тосгон болон БНАСАУ-тай хил залгаа аюулгүй байдлын нэгдсэн бүсийг 11 дүгээр сард жуулчдад зориулж нээхээр болсныг тус улсын Үндэстнээ нэгтгэх яам мэдээлжээ. Жил гаруйн өмнө тус бүс нутагт Африкийн гахайн мялзан өвчин дэгдсэний дараа аялахыг хязгаарласан байна. “Панмүнжомд харьяалагддаг Пажу хотод халдварын шинэ тохиолдол удаан хугацаанд бүртгэгдээгүйтэй холбоотойгоор эрх баригчид бүс нутгийг жуулчдад нээхээр шийдсэн” гэж БНСУ-ын Үндэстнээ …

  • 29 October

    Чуулган: Т.Доржханд, Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарын 15 гишүүнээр Түр хорооны бүрэлдэхүүнийг өөрчлөв

         УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар түр хороо байгуулж, бүрэлдэхүүнийг шинэчлэх тухай асуудлыг хэлэлцсэн юм. Улмаар Түр хорооны даргаар Б.Баттөмөр, Х.Болорчулуун, Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ, Н.Учрал, М.Оюунчимэг, Л.Энх-Амгалан, Б.Жавхлан, Б.Чойжилсүрэн, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Б.Бейсен, С.Ганбаатар, Т.Доржханд, Н.Алтанхуяг нарыг бүрэлдэхүүнтэй байгуулав. Сануулахад, Өмнөх парламентын үед цар тахлын хуульд хяналт тавих түр хороог УИХ-аас байгуулсан бөгөөд шинэ парламент сонгогдсон учраас гишүүдийг нь шинэчлэн …

  • 29 October

    Хүүгээ орцонд нүцгэн гаргаж шийтгэсэн ээжийг 300 мянган төгрөгөөр торгожээ

    “Алтай” хотхонд бага насны хүүхдээ орцонд нүцгэн гаргаж шийтгэсэн ээжийн асуудлыг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс, хүүхэд хамгааллын байгууллагууд хамтарсан шалгалт хийж, дүгнэлт шийдвэрээ гаргажээ. 2020 оны аравдугаар сарын 18-нд гарсан энэ асуудлыг хянан шалгаад Зөрчлийн тухай хуулийн 6.20.7-д зааснаар Хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн гэж үзэж:  Хүүхдээ шийтгэсэн ээжийг 300 мянган төгрөгөөр торгохоор шийдвэрлэв.Мөн хүүхдийн байгууллага, хорооны  хамтарсан багийн хяналтад авч, хүүг …

  • 29 October

    “FIFA”-гийн тэргүүн коронавирусний халдвар авчээ

    Олон улсын хөлбөмбөгийн холбооны /FIFA/ тэргүүн Жанни Инфантиногийн коронавирусний шинжилгээний хариу эерэг гарлаа гэж “FIFA” мягмар гарагт мэдээлэв. Ж.Инфантиногийн шинжилгээний хариу мягмар гарагт гарчээ. Түүнд халдварын хөнгөн шинж тэмдэг илэрсэн байна. “FIFA”-гийн тэргүүн халдвар авснаа мэдсэн даруйдаа өөрийгөө тусгаарласан бөгөөд хамгийн багадаа 10 хоног тусгаарлагдах ажээ. “Ж.Инфантинотой сүүлийн хэдэн өдрийн хугацаанд ойр байсан бүх хүнд мэдээлэл хүргүүлж, шаардлагатай арга хэмжээнүүдийг авахыг хүссэн” …

  • 29 October

    Эрүүл мэндийн салбарын нөөцийн агуулахыг ЗӨСҮТ-ийн хашаанд барихаар шийдвэрлэлээ

    2020 онд дэлхий дахинаа тархаад буй Коронавируст халдварын үед ЗӨСҮТ-ийн 104 ажилтны 92 эмч, мэргэжилтэн шуурхай хариу арга хэмжээний 8 багт хуваагдаж дотоодод халдвар тархахаас урьдчилан сэргийлэн ажиллаж байна.“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн санхүүжилтээр нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн эрүүл мэндийн салбарын нөөцийн агуулахын барилгыг ЗӨСҮТ-ийн хашаанд барихаар шийдвэрлэж барилгын зургийн даалгавар хийгдэж байна. Тухайн асуудлын хүрээнд ажлын …

  • 29 October

    “Ятгах тусам нягтал-2” аян эхэллээ

    Санхүүгийн залилан луйврын гэмт хэргээс сэргийлэх “Ятгах тусам нягтал” гурав дахь удаагийн аяныг 2020 оны 10 дугаар сарын 28-ний өдрөөс хэрэгжүүлж эхэллээ. Мэдээлэл, технологийн хурдацтай хөгжил нь төлбөр тооцооны хэрэгсэлд амжилттай нэвтэрч, хэрэглэгчдийн цаг хугацааг  хэмнэж, хэрэглээг улам бүр хялбарчилж буй сайн талтай ч нөгөө талдаа мэдээллийн аюулгүй, хянамгай байдлыг илүүтэй шаардаж байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд манай улсад үйлдэгдсэн гэмт …

  • 29 October

    “Дугуйн өдөр-2020” арга хэмжээг зохион байгуулна

    Нийслэл хот үүсч байгуулагдсаны 381 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Спортын хороо, Монголын дугуйн холбоо хамтран Нийслэлийн Засаг даргын 2020 оны оны А/1096 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Дугуйн өдөр”-ийн үйл ажиллагааг 2020 оны энэ сарын 31-ний өдөр дугуйн парад, тэмцээнийг  зохион байгуулах гэж байна.  Энэхүү үйл ажиллагаа нь нийслэл Улаанбаатар хотыг Зүүн хойд …