Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдон ял эдэлж байгаад суллагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах асуудлаар олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтарч ажиллах, санал боловсруулж танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо мэдээлэл хийлээ. Тэрбээр “Ажлын хэсэг зөвлөлдсөнөөр Хүний эрхийн үндэсний комисс, Шүүхийн ерөнхий …
Мэдээ мэдээлэл
April, 2024
-
10 April
Ж.Эрхэмбаатар: Цахимжилтыг эрчимжүүлэхэд орон нутагт бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллаж байна
ЦХХХЯ-наас улсын хэмжээнд зохион байгуулж буй “Цахим хөгжлийн өдөрлөг” Увс аймагт үргэлжилж байна. Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэх үүднээс бүсийн хэмжээнд зохион байгуулж буй энэхүү өдөрлөг баруун бүсийн дөрөв дэх аймагтаа зохион байгуулагдлаа. “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг аймаг, орон нутагт хэрэгжүүлэхэд нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлагаар хангаж, “Цахим үндэстэн” болох уриалгыг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх …
-
10 April
Байт харваа: “Парис-2024” паралимпын наадамд монголын хоёр тамирчин цэц сорино
Австрали улсын Сидней хотод пара байт харвааны дэлхийн чансаа олгох гранпи тэмцээн дөрөвдүгээр сарын 1-8-нд болов. Энэ тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Баатаржавын Золбоогийн удирдлага дор дөрвөн тамирчин өрсөлдөхөд эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Оюун-Эрдэнэ алтан медаль хүртлээ. Тэрбээр өнгөрсөн жил паралимпын наадамд оролцох эрхээ авсан. Пара байт харвааны “Парис-2024” паралимпын наадмын эрх олгох тэмцээн үүгээр өндөрлөж буй бөгөөд Монгол …
-
10 April
Олимпын эрхийн төлөөх тэмцээнд Ш.Анударь тэргүүтэй 12 тамирчин цэц мэргэнээ сорино
Бразил улсын Рио де Жанейро хотод буудлага спортын “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох эрх олгох Дэлхийн цомын тэмцээн дөрөвдүгээр сарын 11-20-ны өдрүүдэд болно. Тэгвэл манай баг тамирчид уг тэмцээнд дасгалжуулагч Л.Ундралбат, Ж.Ганхуяг нарын удирдлага дор 12 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцох бөгөөд гар бууны дасгалд О.Гүндэгмаа, Ц.Анударь, Т.Баярцэцэг, Т.Баярмаа, Э.Бадамгарав, Ш.Буянзаяа нар өрсөлдөх бол урт бууны дасгалд Б.Эрхэмбаяр, Э.Сайнхүү, Г.Нандинзаяа, О.Янжинлхам, Ч.Нарантуяа, …
-
10 April
ЗГ: Авлигатай тэмцэх “ШИЛ” ажиллагааны талаар хэлэлцэж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөр: • Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл • “Тогтоолын хавсралт шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /”Монгол Улсад 2024 онд хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 360 дугаар тогтоол/ • “Газар тариалангийн талаар авах зарим арга …
-
9 April
Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх ажил өнөөдрөөс эхэллээ
2024 оныг “Тохижилт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан хууль тогтоомж, хотын стандартыг мөрдүүлэх чиглэлээр Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Захирамжийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг, О.Номинчимэг, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөх Ж.Энхжаргалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү, НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр нараар ахлуулсан таван Ажлын хэсгийг байгуулаад буй. Ийнхүү Нийслэлийн …
-
9 April
Мах, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний чанарын аюулгүй байдал, тээвэрлэлтэд хяналт шалгалт хийж байна
“Хүнсний аюулгүй байдал” аяны хүрээнд нийслэлийн томоохон худалдааны төвүүдэд мах, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, худалдаа, тээвэрлэлтэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газар болон Мал эмнэлгийн ерөнхий газар, Нийслэлийн мал эмнэлгийн газрын улсын байцаагчидтай хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна. Хяналт шалгалтын явцад хөдөө орон нутгаас Улаанбаатар хотын хүнсний хэрэгцээнд хоногт 25-30 …
-
9 April
Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын салбарыг Засгийн газар дэмжин ажиллана
Боловсролын Үндэсний зөвлөлийн анхдугаар хурал өнөөдөр Төрийн ордонд болж, тус зөвлөлийн дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, үг хэлэв. Тэрбээр “Засгийн газраас Боловсролын салбарын багц хуулийн төслийг боловсруулан, батлуулж, эрхзүйн орчныг шинэчилсэн. “Алсын хараа -2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жил буюу дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого” нь хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэхийн зэрэгцээ эрдэм мэдлэгийг …
-
9 April
Согтуугаар жолоо барьж, хүний амь нас хохироогоод зугтсан байж болзошгүй хэргийг шалгаж байна
Цагдаагийн байгууллагад 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 20 цаг 14 минутад “Өмнөговь аймгийн Баяндалай сум чиглэлийн автозам дээр хүн хэвтэж байна” гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу тус аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт хойшлуулшгүй ажиллагаа явуулахад урьдчилсан байдлаар Баяндалай сум явах автозамын 8 дахь километрт иргэн Э нь зам тээврийн осолд өртөж нас барсан байж болзошгүй …
-
9 April
Хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байхад хяналт тавьж ажиллаагүй зарим сумын Засаг дарга нарт хариуцлага тооцлоо
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хүүхдийн эрх ашгийг хамгаалах чиглэлд тогтмол анхаарал хандуулан ажиллаж байна. Энэ хүрээнд хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулсны улмаас хурдан морь унаач хүүхдүүд бэртэж гэмтсэн, хөгжлийн бэрхшээлтэй болсон, амь нас нь хохирсон явдал гарсаар байгааг анхааруулж, олон улсын гэрээ, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хориглосон хугацаанд харьяалах …
-
9 April
“S Outlet” дэлгүүрийн барилгыг бүрэн нурааж, 1.5 км үерийн даланг сэргээн босгоно
Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана хийх “Сэлбэ-Дунд голын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн угсралтын ажил”-ын тендерийг энэ сарын 8-ны өдөр зарласан. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “S Outlet” дэлгүүрийн талбайд ажиллалаа. Шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Сэлбэ голын голдирлыг өөрчилж барьсан “S Outlet” дэлгүүрийн нэг давхар агуулах болон 3 давхар барилгыг …
-
9 April
Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгийг хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд зарцуулаасай
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд ажиллалаа. Тэрбээр “Эрдэнэс Тавантолгойн ногдол ашгийг олгосны дараа 108 төвд ирэх дуудлагын тоо эрс нэмэгджээ. Эцэг, эхчүүд минь нандин үрээ хайрлаж, хамгаалаач. Ер нь сар бүрийн 20-ны үеэр хүүхдийн мөнгөний олголтын дараа болон баяр ёслолын үеэр томчуудын архидалт хавтгайрч, хүчирхийллийн дуудлага мэдээлэл нэмэгддэгийг ажилтнууд хэлж байна. Хүүхдийн мөнгийг хүүхдийн …
-
9 April
Хүүхдийн төлөө сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх бүтээн байгуулалтын төслийг шалгаруулна
Хүүхдийн төлөө сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх 2024 оны Хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын төслийг сонгон шалгаруулах Ажлын хэсэг хуралдлаа. Засгийн газрын 2021 оны “Журам батлах тухай” 172 дугаар тогтоолын хавсралтаар Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах түүнд хяналт тавих журмыг баталсан байдаг. Тус журмыг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны А/12 дугаар тушаалаар Хүүхдийн төлөө сангаас санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг сонгон …
-
9 April
Жолооны эрхээ хасуулсан хүн согтуугаар автомашин жолоодсон 116 тохиолдол бүртгэгджээ
Тээврийн прокурорын газраас 2024 оны эхний 3 сарын байдлаар Нийслэл хотын хэмжээнд үйлдэгдсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн 116 хэрэг бүртгэлтийн хэрэгт хяналт тавьж ажилласан байна. Үүнээс 43 хүнд холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шүүхээс Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-д …
-
9 April
Т.Наранбат: Сонгогчид нэрийн жагсаалтад өөрийгөө байгаа эсэхийг нягтлахаас гадна тойрог, хэсэг, санал өгөх байраа тодорхой мэдэж авах үүрэгтэй
Улсын бүртгэлийн ерөнхий газар энэ сарын 1-ны өдрөөс эхэлж, сонгууль дуустал сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудаст байршуулж байгаа. Тиймээс сонгуульд саналаа өгөх иргэдийн хувьд өөрийн нэрийн жагсаалтаа харах, нягтлах шаардлагатайг СЕХ-ноос мэдээлсэн. Сонгогчид нэрийн жагсаалтаа яаж харах вэ гэхээр https://election.burtgel.gov.mn/ цахим хаягаар нэвтэрч орно. Нэвтрэхдээ регистрийн дугаар, оршин суугаа хаягийнхаа мэдээллийг оруулна. Ингэснээр таны нэрийн жагсаалтын мэдээлэл гарч ирнэ. Энэхүү …