Мэдээ мэдээлэл

November, 2023

  • 6 November

    Б.Хишигжаргал:Эмнэлгийн ажилчид эмнэлгийн зогсоолд машинаа тавьдаггүй ч иргэдэд зогсоол хүрэлцдэггүй

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хашаанд олгосон газар олголтыг яаралтай цуцалж, барилга барих ажлыг зогсоох үүргийг нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр өгсөн. Тэгвэл өчигдөр  Хотын дарга тухайн байршилд ажиллан, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн удирдлагатай уулзлаа. Анх 2005 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Жамомед” ХХК-д 450 ам метр газрыг …

  • 6 November

    Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байх тул зам даваанд мөстөлт, халтиргаа, гулгаа нэмэгдэхийг анхааруулж байна. 2023 оны 11 дүгээр сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар …

  • 5 November

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад хийх төрийн айлчлал эхэллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад төрийн айлчлал хийхээр 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тус улсын нийслэл Вьентьян хотноо хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон дагалдан яваа төлөөлөгчдийг Вьентьян хотын “Ваттай” олон улсын нисэх онгоцны буудалд БНАЛАУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Кеммани Фолсена, Монгол Улсаас БНАЛАУ-д суугаа …

  • 5 November

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-д суралцаж буй оюутнуудтай уулзлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад хийж буй төрийн айлчлалынхаа үеэр тус улсад суралцаж буй монгол оюутнуудтай уулзлаа. Одоогоор Монгол Улсаас БНСВУ-д нийт 34 монгол оюутан суралцаж буй бөгөөд үүний 11 нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд суралцаж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч оюутнуудад хандан хэлсэн үгэндээ, БНСВУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар тус улсад хийж буй …

  • 3 November

    Т.Бадамжунайд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа

    Нийслэлийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэг /Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад /Мөнгө угаах/ тус …

  • 3 November

    Х.Нямбаатар:Нийслэлийн их тойруу дотор 1500 өндөр барилга барихаар “А” даалгавар авсныг зогсоож, өөр газар барих зөвшөөрөл олгоно

    Улсын Их Хурлын чуулганы  өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.  Хуулийн төслийн талаар  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа. Тэрбээр, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд заасны …

  • 3 November

    Нийслэлийн төсвийн тодотголыг ээлжит бус XVI хуралдаанаар хэлэлцэнэ

    Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж, Нийслэлийн 2023 оны батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах төсвийн төслийг хэлэлцэв. Төслийн танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг хийсэн юм. Тэрбээр “… Засаг даргын баримталж буй бодлогын хүрээнд төсөвт чиг үүргийн шинжилгээ хийж, төсвийн урсгал зардлыг хэмнэх боломжтой гэж харж байна. Улмаар 20 орчим сургууль, цэцэрлэгийн барилгын дутуу санхүүжилтийг …

  • 3 November

    Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ

    Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр (2023.11.03) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Гэр бүлийн тухай хууль нь хувийн эрх зүйн асуудлуудыг зохицуулж байгаа суурь хуулиудын нэг юм. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль 1999 онд батлагдсан бөгөөд хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд тус …

  • 3 November

    Дүүжин тээврийн төсөл ирэх онд эхэлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сэбастиен Сүрүнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд “Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл”-ийн талаар санал солилцов. Уг төслийн хүрээнд эхний ээлжид хоёрдугаар шугам буюу Яармаг, Нийслэлийн нутгийн өөрөө удирдах болон Нутгийн захиргааны байгууллагын нэгдсэн цогцолбор-Хархорин автобусны …

  • 3 November

    С.Бямбацогт: ОХУ, БНХАУ-ыг холбосон найман сүлжээ замтай болно

    Энэ сарын 6-10-ны өдрүүдэд “Бүсийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь сэдэвт “Тээврийн долоо хоног 2023” олон улсын форумыг Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамнаас санаачлан анх удаа зохион байгуулах гэж байна. Олон улсын форумын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогттой ярилцлаа. -“Тээврийн долоо хоног 2023” олон улсын форумын ач холбогдлын талаар яриагаа эхэлье ? -Зам тээврийн салбар ямар чухал ач …

  • 3 November

    УНТЭ:Дурангийн аргаар ходоодны салстын доорх хавдрыг тайрах хослуулсан мэс заслыг амжилттай нэвтрүүллээ

    Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Гастроэнтерологийн төвийн дурангийн багийн эмч нар  Мэс заслын баг, Мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасгийн багтай хамтарч Laparoscopic and endoscopic cooperative surgery (LECS) буюу хэвлийн дуран,  хоол боловсруулах замын дурангийн хамтарсан ходоодны салстын доорхи хавдрыг тайрах хослуулсан мэс заслыг амжилттай нэвтрүүллээ. Гастроэнтерологийн төвийн дурангийн эмч Т.Тэмүүжин хэлсэн үгэндээ “УНТЭ нь Гастроэнтерологийн төв нь Laparoscopic and endoscopic cooperative surgery …

  • 3 November

    Х.Нямбаатар:Урт цагааны барилгыг буулгаж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар иргэдээс санал авч байна

    НЗДТГ Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам, талбай, барилгажилттай холбоотойгоор иргэдээс www.ulaanbaatar.mn цахим хуудсаар санал авч, асуудлыг шийдвэрлэдэг болох шийдлийг өнгөрсөн жилээс эхлүүлсэн. Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Урт цагааны барилгыг нурааж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар иргэдээс санал авч эхэллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:Их тойруу дотор буюу нягтаршил ихтэй байршилд шинээр 1500 орчим …

  • 3 November

    “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчилжээ

    Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Авлигатай тэмцэх таван “Ш” ажиллагаа”-ны “Шувуу” ажиллагааны хүрээнд удаа дараагийн үйлдлээр бусдыг залилах гэмт хэрэг үйлдэж, бусдад 6 тэрбум 100 сая орчим төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт “Ө” гэгчийг Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжилж байсан. Дээрх этгээдийг Швед Улсаас холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр албадан авчирч, …

  • 3 November

    Нийгмийн даатгалын шимтгэл, ХХОАТ-ыг 50 хувиар бууруулах саналыг 100 мянган иргэн дэмжлээ

    Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системд иргэн Шагж овогтой Хүрэлтулга 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байршуулсан “НДШ, ХХОАТ шимтгэлийг 50% бууруулах” хуулийн төсөл санаачлах талаар гаргасан саналыг дэмжсэн иргэдийн тоо 100 мянгад хүрлээ. D-Өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-д Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн “ДАН” системээр эсвэл цахим гарын үсгээр баталгаажуулан нэвтэрч саналаа өгдөг. Монгол Улсын …

  • 2 November

    Ногоон нуурын гудамжинд 320 автомашины зогсоол байгуулж байна

    Нийслэлийн Засаг даргын захирамжаар Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хороо, Ногоон нуурын гудамжинд явган хүний зам, дугуйн зам, авто зогсоол байгуулах ажил өнгөрсөн аравдугаар сарын 25-нд эхэлсэн. Тус ажлын хүрээнд 10,000 ам метр талбайд 320 автомашины зогсоол байгуулах бөгөөд Ногоон нуурын гудамжны хоёр талаар 1.2 км урттай, гурван метр өргөнтэй явган хүний болон дугуйн зам хийх юм. Мөн иж …