Мэдээ мэдээлэл

April, 2024

  • 9 April

    Согтуугаар жолоо барьж, хүний амь нас хохироогоод зугтсан байж болзошгүй хэргийг шалгаж байна

    Цагдаагийн байгууллагад 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 20 цаг 14 минутад “Өмнөговь аймгийн Баяндалай сум чиглэлийн автозам дээр хүн хэвтэж байна” гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу тус аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт хойшлуулшгүй ажиллагаа явуулахад урьдчилсан байдлаар Баяндалай сум явах автозамын 8 дахь километрт иргэн Э нь зам тээврийн осолд өртөж нас барсан байж болзошгүй …

  • 9 April

    Хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байхад хяналт тавьж ажиллаагүй зарим сумын Засаг дарга нарт хариуцлага тооцлоо

    Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хүүхдийн  эрх ашгийг хамгаалах чиглэлд тогтмол анхаарал хандуулан ажиллаж байна. Энэ хүрээнд хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулсны улмаас хурдан морь унаач хүүхдүүд бэртэж гэмтсэн, хөгжлийн бэрхшээлтэй болсон, амь нас нь хохирсон явдал гарсаар байгааг анхааруулж, олон улсын гэрээ, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хориглосон хугацаанд харьяалах …

  • 9 April

    “S Outlet” дэлгүүрийн барилгыг бүрэн нурааж, 1.5 км үерийн даланг сэргээн босгоно

    Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана хийх “Сэлбэ-Дунд голын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн угсралтын ажил”-ын тендерийг энэ сарын 8-ны өдөр зарласан. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “S Outlet” дэлгүүрийн талбайд ажиллалаа. Шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд  Сэлбэ голын голдирлыг өөрчилж барьсан “S Outlet” дэлгүүрийн нэг давхар агуулах болон 3 давхар барилгыг …

  • 9 April

    Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгийг хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд зарцуулаасай

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд  ажиллалаа. Тэрбээр “Эрдэнэс Тавантолгойн ногдол ашгийг олгосны дараа 108 төвд ирэх дуудлагын тоо эрс нэмэгджээ. Эцэг, эхчүүд минь нандин үрээ хайрлаж, хамгаалаач. Ер нь сар бүрийн 20-ны үеэр хүүхдийн мөнгөний олголтын дараа болон баяр ёслолын үеэр томчуудын архидалт хавтгайрч, хүчирхийллийн дуудлага мэдээлэл нэмэгддэгийг ажилтнууд хэлж байна. Хүүхдийн мөнгийг хүүхдийн …

  • 9 April

    Хүүхдийн төлөө сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх бүтээн байгуулалтын төслийг шалгаруулна

    Хүүхдийн төлөө сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх 2024 оны Хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын төслийг сонгон шалгаруулах Ажлын хэсэг хуралдлаа.  Засгийн газрын 2021 оны “Журам батлах тухай” 172 дугаар тогтоолын хавсралтаар Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах түүнд хяналт тавих журмыг баталсан байдаг. Тус журмыг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны А/12 дугаар тушаалаар Хүүхдийн төлөө сангаас санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг сонгон …

  • 9 April

    Жолооны эрхээ хасуулсан хүн согтуугаар автомашин жолоодсон 116 тохиолдол бүртгэгджээ

    Тээврийн прокурорын газраас 2024 оны эхний 3 сарын байдлаар Нийслэл хотын хэмжээнд үйлдэгдсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн 116 хэрэг бүртгэлтийн хэрэгт хяналт тавьж ажилласан байна. Үүнээс 43 хүнд холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шүүхээс Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-д …

  • 9 April

    Т.Наранбат: Сонгогчид нэрийн жагсаалтад өөрийгөө байгаа эсэхийг нягтлахаас гадна тойрог, хэсэг, санал өгөх байраа тодорхой мэдэж авах үүрэгтэй

    Улсын бүртгэлийн ерөнхий газар энэ сарын 1-ны өдрөөс эхэлж, сонгууль дуустал сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудаст байршуулж байгаа. Тиймээс сонгуульд саналаа өгөх иргэдийн хувьд өөрийн нэрийн жагсаалтаа харах, нягтлах шаардлагатайг СЕХ-ноос мэдээлсэн. Сонгогчид нэрийн жагсаалтаа яаж харах вэ гэхээр https://election.burt­gel.gov.mn/ цахим хаягаар нэвтэрч орно. Нэвтрэхдээ регистрийн дугаар, оршин суугаа хаягийнхаа мэдээллийг оруулна. Ингэснээр таны нэрийн жагсаалтын мэдээлэл гарч ирнэ. Энэхүү …

  • 9 April

    Б.Энхбаяр:Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны алба хаагчид хүний эрхийн мэдрэмжтэй байж, ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөж ажиллах шаардлагатай

    Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өчигдөр (2024.04.08) Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ажиллаж, алба хаагчидтай уулзан, зарим үүрэг, чиглэлийг өглөө. Энэхүү уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ажиллаж буй алба хаагчид бол хүний эрхтэй холбогдсон эмзэг асуудалтай өдөр бүр нүүр тулж ажилладаг хүмүүс. Тиймээс өдөр тутмын үйл ажиллагаандаа хүний эрхийн мэдрэмжтэй байж,  хууль тогтоомж, дүрэм, журам, …

  • 9 April

    УЕПГ: Авлига, албан тушаалын 7 хэргийг шүүхэд шилжүүллээ

    Прокурорын байгууллага 2024 оны 4 дүгээр сарын 01-нээс 05-ны өдрүүдэд 228 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 116, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 34, Өмчлөх эрхийн эсрэг 11, Авлига, албан тушаалын 7, Эдийн засгийн 6, Хүрээлэн байгаа орчны эсрэг болон, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг тус бүр 5, …

  • 9 April

    Гадаад улсад байгаа иргэд хэрхэн саналаа өгөх вэ

    Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэдээс 2024 оны 06 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд санал авахаар тогтоосон. Гадаад улсад байгаа сонгогч Та эдгээр өдрүүдийн аль нэг өдөр нь саналаа өгнө. УРЬДЧИЛАН БҮРТГҮҮЛНЭ Гадаад улсад суугаа иргэдийн хувьд санал өгөх процесс нь Монгол Улсад санал өгөхөөс ялгаатай. Иргэд өөрийн суугаа орныхоо дипломат төлөөлөгчийн …

  • 9 April

    Улаанбаатарт өдөртөө 12-14 хэм дулаан байна

    2024 оны дөрөвдүгээр сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.  Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан …

  • 8 April

    ОБЕГ: Амь насаа алдсан албан хаагчийнхаа ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье

    Чингэлтэй дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  “Миний” сүлжээ дэлгүүр, агуулахын байранд өнөөдөр /2024.04.08/ гал гарч, Гал түймэр унтраах, аврах 10, 14, 26, 29 дүгээр анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэн гал түймрийн тархалтыг 12:40 цагт зогсоож, 15:00 цагт бүрэн унтраалаа. Харамсалтай нь энэ үеэр албан үүргээ гүйцэтгэж явсан Онцгой байдлын нэг алба хаагч гал түймэрт өртөж, …

  • 8 April

    СДМЭХ-ны нийслэлийн салбар холбооны даргаар Б.Ану-Үжин сонгогдлоо

    Монгол Ардын Намын дэргэдэх Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны Нийслэлийн салбар холбооны ээлжит бус хурал дөрөвдүгээр сарын 05-нд боллоо. Нийслэлийн есөн дүүргийн 170 гаруй төлөөлөгч оролцсон тус хуралдаанаар  Нийслэлийн салбар холбооны тэргүүнийг сонгож үйл ажиллагааны хөтөлбөр төлөвлөгөөгөө батлав. Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны нийслэлийн салбар холбооны даргад Б.Ану-Үжин нэр дэвшиж, төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонгогдлоо. Б.Ану-Үжин эдийн засагч, эрх зүйч …

  • 8 April

    “Миний” сүлжээ дэлгүүр, агуулахын байранд гарсан галыг бүрэн унтраалаа

    Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороо “Миний” сүлжээ дэлгүүр, агуулахын байранд өнөөдөр буюу дөрөвдүгээр  сарын 08-ны өдрийн 10:28 цагт гал гарсан дуудлага бүртгэгдсэн. Дуудлагын дагуу нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах 10, 14, 26, 29 дүгээр анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэн гал түймрийн тархалтыг 12:40 цагт зогсоож, 15:00 цагт бүрэн унтраалаа. Гал түймэрт үйлчилгээний зориулалтай 3 давхар /зоорийн …

  • 8 April

    Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбай руу цахилгаан дугуй, мопед, сурронтой нэвтрэхийг хоригложээ

    Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд мопед, суррон, цахилгаан дугуйтай нэвтрэхийг хориглосон байна. Энэ талаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд иргэд эрүүл, цэвэр агаарт алхаж гүйх, дасгал хөдөлгөөн хийх, бага насны хүүхдээ салхилуулах зорилгоор зуны улиралд өдөрт дунджаар 12-20 мянган хүн зочилдог. Эдгээрийн 50 орчим хувь бага насны хүүхэд байдаг. Тиймээс иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, тарьсан мод цэцэгсийг хамгаалах …