Улаанбаатар хотод их багтаамжийн тээврийн хэрэгсэл буюу метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тендерийг хоёр үе шаттай зохион байгуулж буй. Нэгдүгээр үе шатны НХААГ/20240103208 дугаартай тендер шалгаруулалтыг 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр зарлаж, гуравдугаар сарын 18-ны өдөр хаасан. Энэ хугацаанд 11 улсын 20 компани тендерт оролцох сонирхол, саналаа илэрхийлсэн билээ. Тэгвэл тухайн 20 компанийн ирүүлсэн техникийн шийдлийн саналыг тусган, …
Мэдээ мэдээлэл
April, 2024
-
2 April
П.Анужин: Аутизмтай хүүхдүүдтэй ажиллах боловсон хүчний чадавхыг нэмэгдүүлэх шаардлагатай байна
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 2008 оноос эхлэн жил бүрийн 4 дүгээр сарын 2–ны өдрийг аутизмыг таниулах дэлхийн өдөр болгон тэмдэглэж иржээ. Энэ өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос өнөөдөр (2024.04.02) “Аутизм ба тэгш хүртээмж“ сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт энэ чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд, аутизмтай хүүхдүүдийн эцэг эхийн төлөөлөл холбогдох төрийн байгууллага, яамдын төлөөлөл, Улсын Их Хурлын гишүүд …
-
2 April
Хөрөнгө оруулалтын тухай хуулиас газартай холбоотой зөрчилтэй заалтыг хасах хуулийн төсөл өргөн мэдүүллээ
Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Байнгын хороодын дарга нар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр (2024.04.02) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Хөрөнгө оруулалтын тухай хуульд гадаадын хөрөнгө оруулагчид газрыг 100 хүртэл жилээр эзэмшүүлэх, ашиглуулах заалт байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль болон газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон харилцааг зохицуулдаг …
-
2 April
Г.Занданшатар: ХЭҮК-ийн шаардлага, зөвлөмжийг хэрэгжүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцуулж, ажиллах хэрэгтэй
УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр /2024.04.02/ Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос “Монгол дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл”-ээ танилцууллаа. Тус комиссоос ирүүлсэн энэхүү илтгэлийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар, улмаар УИХ-ын хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлнэ. Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид илтгэлээ танилцууллаа. Тэрбээр, энэ удаагийн илтгэлийг “Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийн зарим асуудал”, “Боловсролын …
-
2 April
Г.Нэргүй: Үерийн өндөр эрсдэлтэй бүсэд зөвшөөрөлгүй буусан 500 орчим айл байна
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, өндөр уулс болон гуу, жалга, суваг, шуудуу, гол мөрний цас эрчимтэй хайлж, хөрсний ус, булаг гаран, халиа тошин үүсэн, айл өрх, гудамж талбай усанд автах, шар усны үер буух эрсдэл өндөр байна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүйгээс шар усны үерээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний талаар тодрууллаа. -Шар …
-
2 April
Шар усны үерт өртсөн 3 айлыг нүүлгэн шилжүүлжээ
Нийслэлд өчигдөр өглөө нойтон цас орсны улмаас шар усны дуудлага мэдээлэл ихсэж, шар усанд автсан нийт 20 дуудлага, мэдээлэл ирсний дагуу холбогдох мэргэжлийн байгууллагууд ажиллажээ. Энэ үеэр усанд автсан 3 айл өрхийн эд хогшлыг нүүлгэн шилжүүлснийг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээллээ. Арга хэмжээ авсан байршлууд: Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Доод салхитын 1, 4 дүгээр гудамж, Баянзүрх дүүргийн 5, …
-
2 April
Д.Оюунбат: Шар усны үерт өртөх эрсдэлтэй 1487 өрх байна
Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг Улсын Онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү хийлээ. Түүний мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар нийт нутгийн 30 хувь нь цасан бүрхүүлтэй байна. Энэ хэсэгт цасны зузаан долоон см орчим байгаа нь зудын эрсдэлийг бууруулж харин шар усны үерийн эрсдэл нэмэгдэх төлөвтэй байгааг анхааруулав. Нийт 21 аймагт жирэмсэн эх 2556, 0-5 насны хүүхэд …
-
2 April
Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна
32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж буй. Тус бүтээн байгуулалтын талаар УБЗАА-ны Дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүнээс тодрууллаа. -32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх явган хүний зам хэдэн хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна вэ? -32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэл шинэчилж буй явган хүний замын ажил 2023 оны аравдугаар сард …
-
2 April
Нийслэлийн Засаг даргын зөвлөхөөр Н.Мандуулыг томиллоо
Нийслэлийн Засаг даргын Санхүү, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөхөөр Н.Мандуулыг томиллоо. Н.Мандуул нь 2000 онд ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль, 2007 онд Соросын сангийн тэтгэлэгээр Болгар дахь Америкийн их сургуулийг Бизнесийн удирдлагын бакалавр, 2014 онд АНУ-ийн Засгийн газрын Фүлбрайтын тэтгэлэгээр АНУ-ын Брэндайзын их сургуулийг Бизнесийн удирдлагын магистраар төгссөн, англи, орос хэлтэй. Тэрбээр, 2007-2008 онд Дэлхийн банкны Засаглалыг дэмжих төслийн …
-
2 April
Сургууль, цэцэрлэгийн 15 байршилд лед гэрлэн гарц суурилууллаа
Тээврийн цагдаагийн албаны тайлан мэдээллээс харахад хүүхдүүд зам тээврийн осолд өртөж буй цаг хугацаа нь үзэгдэх орчин хязгаарлагдмал, гэрэлтүүлэг хангалтгүй үед байдаг байна. Иймээс сургууль орчмын бүсэд хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор НЗДТГ болон нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран төвийн 6 дүүргийн ерөнхий боловсролын 135 сургуулийн 143 байршилд явган хүний гарцад лед …
-
2 April
Гавьяат тамирчин М.Анхцэцэг тэргүүтэй хүндийн өргөлтийн 14 тамирчин дэлхийн цомд өрсөлдөж байна
Тайланд улсын Пукет хотод хүндийн өргөлтийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн болж байна. Олимпын эрхийн оноо олгох энэхүү тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Ц.Хосбаяр, Б.Дэнсмаа нарын удирдлага дор гавьяат тамирчин М.Анхцэцэг тэргүүтэй 14 (эрэгтэй зургаа, эмэгтэй найм) туйванч өрсөлдөх юм. Тэмцээний эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд М.Очир-Эрдэнэ, 67 кг-д Э.Дүүрэнжаргал, А.Ананд, 81 кг-д С.Цэнгүм, 96 кг-д Б.Цолмон, +109 кг-д М.Бахберген нар хүч …
-
2 April
“Хавтаст хэрэг” олон ангит киноны хоёрдугаар бүлгийн зураг авалт эхэллээ
Цагдаагийн ерөнхий газар, Хүлэгү пикчерс, Номадиа пикчерс хамтран бүтээж буй “Хавтаст хэрэг” олон ангит киноны хоёрдугаар бүлгийн зураг авалт өчигдөр /2024.04.01/ албан ёсоор эхэллээ. Иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчдын бодит амьдралыг харуулсан энэхүү киноны зохиолыг зохиолч С.Сумъяа, С.Баттулга нар хамтран бичиж, Цагдаагийн ерөнхий газар зөвлөх багаар ажиллаж мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, мэргэжлийн …
-
1 April
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү-тэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалын хүрээнд 2024 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү-тэй Сөүл хотноо уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол оронд хаваржилт хүндэрч, зудын сорилт бэрхшээлтэй тулгарсан хүнд үеийг даван туулахад зориулан БНСУ-ын Засгийн газраас 200 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд талархал илэрхийлэв. БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог …
-
1 April
Бөхчүүдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болж байна
Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын үндэсний бөхийн холбоо, “Мөнгөн цагариг” клуб хамтран зохион байгуулж буй бөхчүүдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны А зааланд энэ сарын 1-4-ны өдрүүдэд болж байна. 15 дахь удаагийн тэмцээний А хэсэгт улсын цолтой болон аймаг, цэргийн арслан цолтой 12 баг, Б хэсэгт аймаг, цэргийн заан, харцага, начин цолтой 12 баг өрсөлдөж байна. …
-
1 April
Сонгогчдын нэрийн жагсаалтад буй өөрийн нэр, оршин суугаа хаяг таарч байгаа эсэхээ шалгаарай
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20.4 дэх хэсэгт “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, нас, хүйс, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороогоор болон хэсэг нэг бүрээр нэгтгэн гаргах бөгөөд уг жагсаалтыг ээлжит сонгуулийн жилийн …