Мэдээ мэдээлэл

April, 2024

  • 1 April

    Таван шараас Баянхошууны тойрог хүртэлх замыг бүрэн шинэчилж, ус зайлуулах системийг цогцоор нь шийднэ

    Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд байрлах 7.6 км үерийн даланг үргэлжлүүлэн 26 дугаар хорооны үерийн далантай холбоно. Үерийн усны суваг болгон бэхжүүлэх ажлыг НҮБ-ын Хапитат байгууллагын хийж буй зураг төсөлтэй уялдуулан хийх юм. Түүнчлэн дүүргийн 18, 19 дүгээр хорооны заагт ус цуглуулах усан сан, хөрсний ус зайлуулах насос станц зэргийг байгуулахаар төлөвлөсөн. Мөн 5 шараас Баянхошууны тойрог хүртэлх замыг бүрэн …

  • 1 April

    УЕПГ: Хууль бусаар газар орны нэр өөрчилсөн хэргийг шүүхэд шилжүүллээ

    Прокурорын байгууллага 2024 оны 3 дугаар сарын 25-наас 29-ний өдрүүдэд 268 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 128, Өмчлөх эрхийн эсрэг 95, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 32, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 13, Хүрээлэн байгаа орчны эсрэг 11, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 7, Хүний …

  • 1 April

    АТГ: Эрүүгийн 29 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 3 дугаар сарын 25-31-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 141 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 24 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 101 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 830 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа …

  • 1 April

    Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд ил гарсан цахилгааны утсыг засаж, цэгцлэхийг үүрэг болголоо

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явууллаа. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 45 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 78.3 хувьтай байв. Тухайлбал, дүүргүүдийн нутаг дэвсгэрт дэх өнгө үзэмжгүй гаднах хаяг, реклам болон хашаа, хайс, эвдэрч гэмтсэн шон, самбаруудыг буулгах, стандарт, норм, дүрмийг мөрдүүлэх, хяналт тавих, зөрчлийг арилгуулах ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Үүний …

  • 1 April

    БНСУ-ын MBC телевизтэй хамтран “Хөх баавгай-Кимбаб“ шинэ аяллын хөтөлбөр гаргана

    Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогод Хөвсгөл аймгийг аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Иймд орон нутгийн бараа бүтээгдэхүүнийг аяллын жимээр худалдаалах, нутгийн брэнд хөгжүүлэхэд MBC телевизтэй хамтран ажиллаж Хөх баавгайн жимээр буюу Солонгосын жуулчдад зориулсан  “ХӨХ БААВГАЙ-КИМБАБ” шинэ аяллын хөтөлбөр гаргахаар тохиролцлоо. “ХӨХ БААВГАЙ” төслийг Хөвсгөл аймагт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Тогтвортой аялал жуулчлалыг …

  • 1 April

    Пара хөнгөн атлетикийн тамирчид Италиас ЗУРГААН медальтай ирлээ

    Итали улсын Жесоло хотод зохиогдсон пара хөнгөн атлетикийн гранпри тэмцээнд 57 орны 400 гаруй тамирчин спортын 22 төрөлд өрсөлдлөө. Манай улсаас дасгалжуулагч Б.Батдорж, Б.Ирмүүний удирдлага дор Үндэсний шигшээ багийн нийт зургаан (эрэгтэй дөрөв, эмэгтэй хоёр) тамирчин хурд хүчээ сорив. Тэмцээний эмэгтэйчүүдийн F-57 ангиллын бөөрөнцөг, зээрэнцэгийн хоёр зайд Т.Мядагмаа тэргүүн байр эзэлсэн бол F-40 ангиллын зээрэнцэг, бөөрөнцөгийн хоёр зайд Т.Саруултөгс мөнгөн …

  • 1 April

    Шашны зан үйл үйлдэхдээ Туул голын бургасанд гал гаргасан иргэнийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ

    Хан-Уул дүүрэг XX хороо, “Хөрш заан” хотхоны урд “Туул” голын бургасанд гал гарч байна гэсэн дуудлага /2024-03-31/ өчигдөр 19:57 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах, 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж иргэн Н шашны зан үйл үйлдэж бургасан дунд гал гаргасныг унтрааж аюулгүй  болгожээ. Мөн тухайн иргэнийг цагдаагийн байгууллагад …

  • 1 April

    Замын-Үүд-Эрээн автозамын боомтын ачаа тээврийн хэсгийг 24 цагаар ажиллуулж эхэллээ

    Өнөөдрөөс Замын-Үүд-Эрээн авто замын боомтыг 24 цагийн горимд шилжүүллээ.  Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл  Замын-Үүд-Эрээн авто замын боомтыг 24 цагаар ажиллуулахаар шийдвэрлэсэн.  Замын-Үүд хилийн боомт 24 цагийн горимд шилжсэнээр ачаа барааны эргэлт сайжирч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байхад чухал нөлөө үзүүлнэ.  Мөн оргил ачааллын үед том оврын автомашины …

  • 1 April

    Сагс: Монголын эрэгтэй, эмэгтэй баг хос хүрэл медаль хүртлээ

    Сингапур улсад сагсан бөмбөгийн 3Х3-ын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 29-31-ний өдрүүдэд болов. Тус тэмцээнээс  Монголын эрэгтэй, эмэгтэй баг хоёул хүрэл медаль хүртлээ. Эрэгтэй баг хүрэл медалийн төлөөх тоглолтод Шинэ Зеландын багийг 21:18, Эмэгтэй баг Тайванийн багийг 17:10-аар хожсоноор анх удаа хоёр хүрэл хүртэж байна. Тоглолтын дараа эмэгтэй багийн ахлагч О.Хулан “Монголын шигшээ баг Азийн аваргын хүрэл медалийг …

  • 1 April

    Жүдо: Б.Гончигсүрэн хүрэл медаль хүртлээ

    Турк улсын Анаталья хотод жүдо бөхийн “Парис-2024” олимпын эрхийн оноо олгох Их дуулга гуравдугаар сарын 29-31-нд болов.  Энэ тэмцээнд 94 орны нийт 661 тамирчин өрсөлдсөн бол манай улсаас 20 жүдоч зодоглолоо. Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Гончигсүрэн хагас шигшээд Бразилын бөхийг ялсанаар хүрэл медаль хүртлээ. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг хүрэл …

  • 1 April

    Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, өндөр уулс болон гуу, жалга, суваг, шуудуу, гол мөрний  цас эрчимтэй хайлж, гэр хорооллын зарим хорооны нутаг дэвсгэрт хөрсний ус, булаг гаран, халиа тошин үүсэж, айл өрх, гудамж талбай усанд автах, шар усны үер буух эрсдэл өндөр байна. Үүнтэй холбоотойгоор есөн дүүргийн 59 хорооны 28,074 айл өрхөд шар усны үерээс урьдчилан сэргийлэх  сэрэмжлүүлэг хүргэлээ. Өндөр …

March, 2024

  • 31 March

    “Зүрхэн нутаг” тоглолт өнөөдөр болно

    Ховд аймгийн Дарви сумын түүхт 100 жилийн ойд зориулан тус сумын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл буюу “Сутайн хөгжил Олхонууд” ТББ, Сумын ИТХ, ЗДТГ-аас хамтран зохион байгуулж буй “Зүрхэн нутаг” хандивын тоглолт, урлагийн арга хэмжээ Улаанбаатар паласт 2024 оны 03 сарын 31-ний өдрийн 19:00 цагт ГАНЦХАН удаа болно. Тус тоглолтод сумын уугуул, суугуул уран бүтээлчид оролцохоос гадна Ховд аймгийн дуучид, …

  • 29 March

    Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна

    Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Замын-Үүд-Эрээн авто замын боомтын ачаа тээврийг дөрөвдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 24 цагийн горимоор ажиллуулахаар шийдвэрлэлээ. Өнөөдрийн байдлаар Замын-Үүд-Эрээн боомтоор хоногт дунджаар 250-300 ачааны тээврийн хэрэгсэл гарч, суудлын болон жуулчин тээврийн машинууд хил гарч байна.  

  • 29 March

    Хороо бүрд гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллана

    Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн 2024 оны анхдугаар хурал өнөөдөр болж, энэ онд тус зөвлөлөөс хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгах саналуудыг хэлэлцлээ. Мөн Хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулгыг танилцуулж, хүүхдийн тоглоомын талбайн стандартын хэрэгжилт, хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн байдлын талаар танилцуулсан юм. Хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулга энэ оны нэгдүгээр сарын 13-нд батлагдсан бөгөөд есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Шинэчилсэн найруулгаар хуулийн …

  • 29 March

    Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

    Гуравдугаар сарын 20-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд зургаан аймгийн 20 сум төмөр зудын байдалд байна. Эдгээр 20 суманд 12.5 мянган малчин өрх, 5.2 сая мал хаваржиж байгаа тухай Улсын Онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү өнөөдөр /2024.03.29/ мэдээллээ. Мөн 16 аймгийн 85 сум цагаан зудтай байна. Мал сүргийн зүй бус хорогдлын мэдээ өчигдөр шинэчлэгдэн гарсан бөгөөд энэ мэдээгээр нийт …