Мэдээ мэдээлэл

August, 2020

  • 14 August

    Гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог хэрэгжүүлэх замаар эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлс, нийгмийн хамгааллыг сайжруулна

    Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдөр Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс “Эрүүл мэндийн салбарын эмч ажилтнуудын хөдөлмөрийн харилцаанд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх гарц” болон 2021 оны төсөвт үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас тусгуулахаар хүргүүлсэн саналыг танилцууллаа. Мөн Ирэх оны төсөвт үндсэн цалин, шөнийн нэмэгдэл, үр дүнгийн урамшуулал, алсын дуудлагын нэмэгдэл болон ХАБЭА-н зардлыг нэмэгдүүлэх тухай санал гаргасан юм. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Эрүүл …

  • 14 August

    “Эмч гэр бүл” сэтгэл зүрхнийхээ дуудлагаар орон нутагт ажиллана

    Эрүүл мэндийн салбарын хөдөлгөгч хүч болсон эрүүл мэндийн ажилтны өдөр тохиож байгаа энэ өдрүүдэд олон жилийн турш сонсогдож байгаагүй нэгэн үйл явдал боллоо.Тухайлбал Амгалан амаржих газарт эх барих эмэгтэйчүүдийн эмчээр ажилладаг Доржготовын Дөлбаяр болон түүний эхнэр Нэмэхбаярын Буяннэмэх нар гэр бүлээрээ Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж ажиллах  хүсэлтийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд гаргасан юм. Д.Дөлбаяр эмч 2015 онд хүний их эмчийн  мэргэжил эзэмшин , улмаар эх барих эмэгтэйчүүдийн эмчээр мэргэшсэн, …

  • 14 August

    МҮОХ-ны ерөнхийлөгчөөр Н.Түвшинбаяр сонгогдлоо

    Монголын үндэсний олимпийн хорооны Гишүүдийн ээлжит бус хурал үргэлжилж байна. Энэ үеэр МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгууль явагдаж, нэр дэвшигч Монгол улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, “Бээжин-2008” Олимпийн аварга Н.Түвшинбаяр нийт гишүүдийн олонхийн буюу 96,4 хувийн саналаар МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

  • 14 August

    А.Даваажаргал: Даваагаас Баасан гарагт үйлчилдэг байсан дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжилнэ

    НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Энхболд нар өнөөдөр дугаарын хязгаарлалтын үйлчлэлийн талаар мэдээлэл хийлээ.  НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал:Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан НИТХ-аас тогтоож байсан дугаарын хязгаарлалтыг нийслэлийн Засаг дарга тогтоодог болсон. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан даваагаас баасан …

  • 14 August

    Израиль болон АНЭУ харилцаагаа хэвийн хадгалах түүхэн хэлэлцээр хийв

    Израиль, Арабын Нэгдсэн Эмират улсууд харилцаагаа хэвийн болгох тохиролцоонд хүрч, Израйль эзлэгдсэн Баруун эрэг орчмын хэсгийг хавсаргахаар маргаантай төлөвлөгөөгөө зогсоохоор тохиролцов. Үүнийг зуучлахад нь тусалсан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэнэтийн мэдэгдлээр орнууд энэхүү тохиролцоог “түүхэн”, энх тайвны төлөөх шинэ гарц гэж нэрлэжээ. Израиль өнөөг хүртэл Персийн булангийн Арабын орнуудтай дипломат харилцаа тогтоогоогүй. Гэхдээ Ираны талаар нийтлэг санаа зовниж байгаа нь …

  • 14 August

    ГХ-ны сайд Н.Энхтайван Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн асуудал эрхэлсэн Төрийн сайдтай утсаар ярив

    Гадаад харилцааны сайд Н.Энхтайван 2020 оны 8 дугаар сарын 13-нд Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн асуудал эрхэлсэн Төрийн сайд Адель Жубейртай утсаар ярив. Сайд нар хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, Монгол, Саудын Арабын харилцааг  өргөжүүлэн хөгжүүлэх боломжийг дүүрэн ашиглахын төлөө байгаагаа харилцан нотлов. Улмаар ГХЯ-д хоорондын зөвлөлдөх механизмтай болох, хоёр орны бизнесийн салбарынхны хооронд …

  • 14 August

    Элчин сайд Майкл С.Клечески Монгол Улс, АНУ-ын хооронд ойрын хугацаанд тогтмол нислэг үйлдэх боломжтойг онцолжээ

    Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клеческиг хүлээн авч уулзаж, хоёр орны зам, тээврийн салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд 1987 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орон эрх тэгш, харилцан итгэлцсэн …

  • 14 August

    МХБХ-ны Техникийн төвийн барилгын шав тавих ёслол боллоо

    Монголын Хөл Бөмбөгийн Холбоо Олон Улсын Хөл Бөмбөгийн Холбооны санхүүжилт болон ХХБанкны дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотын баруун цэг буюу Яармагт олон улсын стандартын цоо шинэ талбайг 2019 онд ашиглалтад оруулсан билээ. Цаашид олон улсын томоохон тэмцээн уралдааныг хүлээн авах тус талбайн дэргэд баригдах техникийн төвийн барилгын шав тавих ёслол өчигдөр  боллоо. Шав тавих ёслолд МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар болон МХБХ-ны зөвлөлийн гишүүд, …

  • 14 August

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад суух Элчин сайдыг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши-г өчигдөр хүлээн авч уулзав. Элчин сайд Х.Кобаяши Монгол Улсын Ерөнхий сайдаар дахин томилогдсонд нь баяр хүргэж амжилт хүсэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-гаас баярын захидал ирүүлсэнд талархал илэрхийлээд Монгол, Японы Стратегийн түншлэлийг улам бэхжүүлж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлд хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө …

  • 14 August

    Зөвшөөрөлгүй баригдсан байгууламжийг албадан чөлөөллөө

    Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны дотор зөвшөөрөлгүй баригдсан байгууламжийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас албадан чөлөөллөө. БЗД-ийн 25 хорооны Засаг дарга Б.Өлзий-Орших “Манай хороо 18 мянган хүн амтай, шигүү барилгажсан ийм хороо. Хотын төвийн А бүс учраас үнэ цэнэтэй орон сууцны хороолол ихтэй. Одоо нэмээд эргэн тойронд барилгууд баригдаж байна. Гэтэл …

  • 14 August

    Жайка олон улсын байгууллагаас халдвар хамгааллын хэрэгсэл хандивлав

    Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр Жайка олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эриког хүлээн авч уулзлаа. Уулзалтад УБЗАА-ын Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун болон тохижилт үйлчилгээний компанийн төлөөллүүд оролцов. Дэлхий нийтэд тархаад буй “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Жайка олон улсын байгууллагын зүгээс тохижилт үйлчилгээний албан хаагчдад ариутгал …

  • 14 August

    АНУ-д амьдарч, ажиллаж байгаа монгол иргэдэд туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг хүсэв

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Клеческийг хүлээн авч уулзлаа. Элчин сайд М.Клечески Парламентын ээлжит сонгуульд ялалт байгуулсанд баяр хүргэж, Ерөнхий сайдад ажлын амжилт хүсэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх сонгуулийн дүнд байгуулагдсан шинэ Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг боловсруулж, УИХ-ын ээлжит бус чуулганаар батлуулах гэж байгааг дурдав. Мөн Монгол, Америкийн хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн хүрээнд …

  • 14 August

    Дэлхийн Эрчим Хүчний Нэгдсэн Сүлжээний Хөгжлийн байгууллагаас 30 мянган ширхэг амны хаалт илгээжээ

    БНХАУ-д төвтэй Дэлхийн Эрчим Хүчний Нэгдсэн Сүлжээний Хөгжлийн (Global Energy Interconnection development organization) байгууллагаас Ерөнхийлөгчийн Тамгын газарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүс нутгийн цахилгаан эрчим хүч болон хийн хоолойн хамтын ажиллагаа хариуцсан бие төлөөлөгч Б.Бямбасайханаар дамжуулан 30 мянган ширхэг амны хаалт илгээжээ.  Эдгээр амны хаалтыг Улсын онцгой комисст  хүлээлгэн өглөө. Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян уг арга хэмжээний …

  • 13 August

    Иргэдийн аялал жуулчлалын боловсролыг дээшлүүлэх аян өрнөж байна

    Улаанбаатар  хот орчмын бүсүүдийн газар зүйн байрлал, байгаль түүх соёлын өвд тулгуурласан аялал жуучлалын бүс  нутгийг сурталчлан таниулж, нийгэм эдийн засгийн үр өгөөж бүхий тогтвортой дотоодын аялал жуучлалыг дэмжих, иргэд болон аж ахуйн нэгж байгууллагуудын хариуцлагатай байгальд ээлтэй, эрсдэлгүй аялах боловсролыг дээшлүүлэх, техник, технологи, шинжлэх ухааны дэвшлийг шингээсэн, цахим аялал жуучлалыг хөгжүүлэх зорилгын хүрээнд “Иргэдийн аялал жуулчлалын боловсролыг дээшлүүлэх аян”-ыг 2020 оны наймдугаар сарын 08-наас …

  • 13 August

    Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Насантогтохыг томиллоо

    Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Насантогтохыг томиллоо. Тамгыг ЗГХЭГ-ийн дэд дарга У.Бямбасүрэн, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай нар гардуулан өглөө. Б.Насантогтох нь 1997 онд Эрчим хүчний их сургуулийг ДЦС-ын инженер, 1999 онд ХБНГУ-ын Эрчим хүчний институт, 2008 онд ШУТИС-ийг магистраар тус тус дүүргэжээ. 2015 онд “ESCPE”сургуульд Эрчим хүчний удирдлага чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Монгол Улсын …