Мэдээ мэдээлэл

May, 2020

  • 28 May

    Монгол Улсын гадаад өр I улирлын байдлаар 30.5 тэрбум ам.доллар байна

    I улирлын байдлаар Монгол Улсын нийт гадаад өр 30.5 тэрбум ам.доллар байна. Үүнээс 7.2 тэрбум ам.долларыг нь Засгийн газрын өр бүрдүүлж байгаа юм. Өрийн дүн өнгөрсөн оны эцсээс хойш 570 сая ам.доллароор буурчээ. Өөрөөр хэлбэл Засгийн газрын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 54 хувьтай дүйцэж байна. Хэдий тийм боловч 2016 оны төгсгөлтэй харьцуулбал Засгийн газрын өр 46 орчим хувиар өсжээ. Энэ …

  • 28 May

    Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Нийслэлийн шилдгээр шалгарлаа

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас энэ оныг ‘’Нэг хот-Нэг стандарт’’ зорилтот жил болгон зарлаж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд болон 9 дүүргийн хэмжээнд ‘’Нэг хот-Нэг стандарт’’ болзолт уралдааныг зарласан билээ. Тус жилийн хүрээнд зарлагдсан болзолт уралдааны нэгдүгээр улирлын дүн гарч Нийслэлийн тэргүүний хороо, хэсгийн ахлагч нарын тэргүүний баг, тэргүүний агентлагууд шалгарлаа. Тухайлбал, ‘’Нэг хот Нэг стандарт’’ болзолт уралдааны хэсгийн ахлагч нарын …

  • 28 May

    Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

    НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 2002 оны 05 дугаар сарын 29-нийг Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр болгон зарласан түүхтэй.    Монгол Улсын Зэвсэгт хүчний Зэвсэгт хүчний болон Төрийн цэргийн байгууллагуудын бие бүрэлдэхүүн 2002 оноос эхлэн энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлснээс хойшхи хугацаанд 18000 гаруй энхийг сахиулагчид үүргээ амжилттай гүйцэтгэж, өнөөдрийн байдлаар дэлхийн халуун цэгүүдэд 1100 гаруй цэргийн алба хаагчид үүргээ нэр төртэй …

  • 28 May

    УИХ-ын дарга Г.Занданшатар шагнал гардуулав

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.05.28) Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэн батлах, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх үйлсэд ур чадвар, мэдлэг туршлагаа дайчлан ажилласан хүмүүст шагнал гардууллаа. Хорь гаруй жил яригдаж, сүүлийн гурван парламент дамжин идэвхтэй өрнөсөн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл хэргийг Монголын ард түмний сонголтоор …

  • 28 May

    “ЭНТО” ХХК урьдчилан сэргийлэх, дархлаа дэмжих эм бэлдмэл хандивлалаа

    Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна. Тухайлбал, өнөөдөр “ЭНТО” ХХК-иас коронавируст халдварын голомтод ажиллаж байгаа эмч, сувилагч, алба хаагчдад вирусын эсрэг дархлаа дэмжих эм, тосон түрхлэгүүдийг хандивлалаа. Хандивт багтсан “Кагоцел” эмийн тухайд ханиад томуу болон амьсгалын замын цочмог халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор, мөн өвчлөлийн үед эмчилгээний …

  • 28 May

    Дипломат, албан паспортыг томилолтын хугацаанд түр олгож байхаар болов

    Монгол Улсын Засгийн газрын 2020 оны тавдугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар дипломат, албан гадаад паспорт эзэмшигчдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, хадгалалт, хяналтыг чангатгах зорилгоор “Монгол Улсын дипломат, албан гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг шинэчлэн баталлаа. Шинэчилсэн журмаар дипломат, албан гадаад паспорт эзэмшигч гадаад улсад албан томилолтоор зорчоод буцан ирж, улсын хилээр нэвтэрсэн даруйд паспортыг нь хилийн боомтод хураан авч, ГХЯ-нд хүргүүлэх …

  • 28 May

    Хятад-Монгол-Оросын эдийн засгийн зурвасын хэтийн төлөвийг хэлэлцэв

    БНХАУ-ын Нийгмийн Шинжлэх Ухааны Академи болон ОХУ-ын Алс Дорнодын их сургуулийн мэргэжилтнүүд “Цар тахлын нөхцөл дэх Хятад-Монгол-Оросын эдийн засгийн зурвас” сэдвээр онлайн семинар зохион байгууллаа.   Уг арга хэмжээг Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн ОХУ, Зүүн Европ болон Төв Азийн хүрээлэнгийн захирал Сунь Жуанжи хөтлөн явуулж, Хятад, Оросын хэд хэдэн мэргэжилтэн илтгэл тавьжээ. Шинэ коронавирусний цар тахал нь олон улсын улс …

  • 28 May

    УБТЗ-ын ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарын анхан шатны шүүхийн шийдвэр өнөөдөр гарлаа

    УБТЗ-ын ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг төлүүлэх анхан шатны шүүхийн шийдвэр өнөөдөр гарчээ. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэг /Төрийн бус байгууллага аж ахуйн нэгжийн албан тушаалтан бусдад давуу байдал олгож, хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас байгууллагад үлэмж хэмжээний …

  • 28 May

    Өнжмөл өвс шатаах зөрчил 51 хувиар буурчээ

    Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга Э.Эрдэнэбаатар, Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга Б.Болортуяа, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Нийслэлийн хэмжээнд он гарснаас хойш ой хээрийн түймэр 6 дуудлага, өнжмөл шар өвс шатсан гэх 232 удаагийн дуудлагаар нийслэлийн Онцгой …

  • 28 May

    Ш.Тэргэл: Төвийн нутгуудаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орно

    Урин дулаан цаг буюу зуны сар айлчлан ирлээ. УЦУОШГ-ын цаг уурч Ш.Тэргэлээс цэцэг жимс, нар хур тэгширдэг зургадугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээллийг тодрууллаа. -Зургадугаар сард цаг агаарын урьдчилсан төлөв байдал ямар байх вэ? -Ирэх зургадугаар сарын агаарын температурын хувьд баруун аймгуудын нутгийн ихэнхи хэсгээр олон жилийн дунджаас дулаан байхаар байна. Бусад нутгаар олон жилийн дунджаар байна. Хур тунадасны хувьд …

  • 28 May

    Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

    Өчигдөр  /2020.05.27/ Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн зөвшөөрөлгүй газарт барилгын ажлаас үүдэлтэй  усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тавдугаар сарын 10-ны өдөр тухайн газарт очиж ажиллан, …

  • 28 May

    НМХГ:Хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдаж байсан худалдаа эрхлэгчэд хуулийн дагуу арга хэмжээ авлаа

    Хархорин худалдааны төвийн хүнсний худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд “Эх үрсийн баяр”-ыг угтсан хяналт шалгалтыг хийлээ. Шалгалтаар хүүхдийн бэлгэнд хадгалалтын хугацаа дууссан чихэр, шоколад, пастил, төрөл бүрийн жигнэмэг зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг боож худалдан борлуулсныг илрүүлж, хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллалаа. Иймээс хүүхдийн бэлгэний орцод орсон хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаж худалдан авалт …

  • 28 May

    Д.Нямхүү: ОХУ-аас ирсэн 13 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр “Тавдугаар сарын 27-ны өдөр дөрвөн лабораторид нийт 517 хүний сорьцод шинжилгээ хийлээ. Үүнээс 504 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Шинжилгээний дүнг задалж танилцуулбал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 40, ажиглах байранд байгаа 352, тандалтын зорилгоор цуглуулсан 19, ажиглах байранд байгаа 7 хүний давтан …

  • 28 May

    АНУ-д нас баралтын тоо 100,000 давсан нь өнгөрсөн 44 жилийн хугацаанд мөргөлдөөнд амиа алдагсдын тоотой тэнцлээ

    Ойрын өдрүүдэд Covid19-ийн халдвараар авч нас барагсдын тоогоор АНУ тэргүүлэх болсон нь олон улсын хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд ороод байна. Дөнгөж өглөөхөн BBC.com АНУ-ын нөхцөл байдлын байдлын талаар “Энэ бол ойлгомжгүй бөгөөд эмгэнэлтэй, төгс тэгш хэмийн нэгдэл юм” хэмээн мэдээллээ. Өнгөрсөн 44 жилийн турш үргэлжилсэн Солонгос, Вьетнам, Ирак, Афганистанд болсон дайн, сөргөлдөөнд амиа алдсан АНУ-ын цэргийн албан хаагч, эмэгтэйчүүдийн тоо нь сүүлийн …

  • 28 May

    Ялалтын баярын парад зургадугаар сарын 24-нд болно

    Ялалтын баярт зориулсан цэргийн жагсаал ирэх 6 дугаар сарын 24-нд болно гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай зөвлөгөөн хийх үеэрээ мэдэгджээ. “Аугаа эх орны дайны Ялалтын 75 жилийн ойд зориулсан цэргийн парадын бэлтгэлийг эхлүүлэхийг үүрэг болгож байна. Ялалтын баярын парадыг бид 6 дугаар сарын 24-нд буюу 1945 онд ялалт байгуулсан цэргүүдийн парад болж, Ленинградыг хамгаалж Москвагийн ойролцоо тулалдаж явсан дайчид Улаан талбайгаар явж байсан тэр өдөр хийх болно” хэмээн …