Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 10:47 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 19:00 цагт газардах хуваарьтай байна. Тус онгоцоор 269 иргэн эх орондоо ирнэ. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл-68, жирэмсэн-асран хамгаалагчтай-6, өндөр настан-29, хөгжлийн бэрхшээлтэй-1, эрүүл мэндийн шалтгаантай-30, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-135 иргэн байна. Иргэдийг ХӨСҮТ болон “Тоёоко Инн” зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Мэдээ мэдээлэл
October, 2020
-
12 October
Авто замын гурван байршилд буцаж эргэх хэсгийг хаажээ
Богино зайд буцаж эргэх эргэлт олон байгаа нь нэг чигийн хөдөлгөөний эрчмийг сулруулж, түгжрэл үүсгэж байгаа судалгааг Тээврийн цагдаагийн албанаас гаргажээ. Иймд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар авто замын гурван байршилд буцаж эргэх хэсгийг хаасан байна. Хүннүгийн гудамж буюу Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Ноme Plaza-ийн уулзвараас Дүнжингаравын уулзвар хүртэлх 1,5 км нэг чигийн хөдөлгөөнд зөвшөөрөлтэй, …
-
12 October
Намын бүлгүүд хуралдана
Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдана. Тодруулбал Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно. Хуралдааны дараа намын бүлгүүд мэдээлэл хийх юм.
-
12 October
Х.Өнөржаргал: Баянмонгол хорооллоос зүүн тийш эргэхийг хориглож, нэг чигийн хөдөлгөөнд саад учруулахгүй болсон
Нийслэлийн автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд шаардлагатай байршлуудад нэмэлт орц гарц хийж, нэг чигийн хөдөлгөөний хэвийн байдлыг хангахын тулд хороолол дундах буцаж эргэх хөдөлгөөнийг хаах зэрэг арга хэмжээг албаныхан авч ажиллаж байна. Хүннүгийн гудамж буюу Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Ноme Plaza-ийн уулзвараас Дүнжингаравын уулзвар хүртэлх 1,5 км нэг чигийн хөдөлгөөнд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй нийт 11 эргэж буцах эргэлт байдаг байна. …
-
12 October
Г.Занданшатар “Хорт хавдраас иргэдээ хамгаалж буй Архангайн жишиг бусад аймгуудад үлгэр жишээ болно”
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Архангай аймгийн төв Эрдэнэбулган суманд ажиллалаа. Тэрбээр дагалдан яваа хүмүүсийн хамт шинээр баригдсан Ерөнхий боловсролын 2-р сургууль, цэвэрлэх байгууламж, шинээр баригдаж байгаа Хавдрын эрт илрүүлгийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Архангай аймгийн ууган сургуулиудын нэг 2-р сургууль энэ жил 960 хүүхдийн шинэ байртай болжээ. Ердөө нэг жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулж өгсөнд багш, сурагчид баяртай …
-
12 October
ОХУ-д “COVID-19”-ийн халдварын тохиолдол хоногт 13.6 мянгаар нэмэгдэж, 1.2 сая давав
Дэлхийн хэмжээнд “COVID-19”-ийн халдварын 37.7 сая, эндсэн нэг сая 81 мянган тохиолдол бүртгэгдээд байна. Харин эдгэрсэн хүний тоо 28.3 сая давжээ. ОХУ-д “COVID-19”-ийн халдварын тохиолдол сүүлийн гурван өдөр дараалан огцом нэмэгдэж, өвчилсөн хүмүүсийн тоо 1.2 сая давлаа. Москва хотод зургаадугаар сард хязгаарлалтуудаа сулруулсан юм. Европоос Чехэд нөхцөл байдал ихээхэн хүнд байна. Урлаг, соёлын арга хэмжээг хориглож зарим сургуулиудыг түр хаасан тус улс хязгаарлалтаа …
-
12 October
У. Хүрэлсүх: Засгийн газар чадварлаг багш бэлтгэхэд анхаарна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зохион байгуулж байгаа боловсролын салбарынхны сургалт-семинарт оролцлоо. Тэрээр энэ үеэр “монгол хүний зан чанар, хүмүүжил, үндэсний түүх, хэл, соёл, зан заншил, эх оронч сэтгэлгээ, өв уламжлалаа дээдэлсэн “Монгол хүн”-ийг бэлтгэхэд бодлого, ажлаа чиглүүлнэ. Багшийн хөгжил, нийгмийн асуудлыг дэмжихийн тулд “Чадварлаг багш” арга хэмжээг хэрэгжүүлнэ” гэв. Засгийн газар …
-
12 October
Х.Баттулга: Сэтгүүлч хүн зөвд нь зөөлөн, бурууд нь шүүмжлэлтэй хандаж, нийгмийг урагшлуулах ташуур болж ажиллана гэдэгт итгэж байна
Сэтгүүл зүйн салбарын шилдэг бүтээлийн эзнийг шалгаруулах “Балдорж” сангийн нэрэмжит 12 дахь удаагийн ёслолын ажиллагаа /2020.10.09/ боллоо. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга оролцож үг хэллээ. Дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас энэ жил “Балдорж” шагналтныг тодруулахгүйгээр цар тахлаас үүдэн нийгэм, эдийн засаг, бизнес, гэр бүл, хувь хүний амьдралд гарсан өөрчлөлтүүд, тулгарч буй асуудлуудыг сурвалжлах төслийг шалгаруулж, тэтгэлэг олгохоор …
-
12 October
Тусгай үүргийн онгоцоор 259 иргэн эх орондоо ирлээ
УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу Япон улсаас иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц энэ сарын 10-ны өдөр 20:45 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр бага насны хүүхэдтэй гэр бүл 53, жирэмсэн 14, өндөр настан, асран хамгаалагчтай 3, эрүүл мэндийн шалтгаантай 9, оюутан 20, ар гэрийн гачигдалтай-38, визний асуудал, санхүүгийн хүндрэлтэй-26, дипломат ажилтан-51, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 44 буюу нийт …
-
12 October
УАШ 2020 оны пауэрлифтингийн тэмцээнээс А.Отгонбаяр алт, хүрэл медаль хүртлээ
Улсын аварга шалгаруулах 2020 оны пауэрлифтингийн хэвтээ шахалтын 11 дэх удаагийн тэмцээнд Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58-р ангийн захирагч, хошууч А.Отгонбаяр амжилттай оролцож, алт, хүрэл медаль хүртлээ. Тэрбээр тус тэмцээний мастер1-120 кг-ийн жинд 270кг шахаж алтан медаль, насанд хүрэгчдийн open -120кг жинд 270 кг шахаж хүрэл медалийн эзэн болсон юм. Хошууч А.Отгонбаяр нь …
-
12 October
Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байна. 2020 оны 10 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун …
-
10 October
УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэн Конрад-Аденауэр сантай хамтарч ажиллахаар боллоо
Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа нар /2020.10.06/ Конрад-Аденауэр сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Йоханн Фурманнтай уулзлаа. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсанаас хойш ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхэд Конрад-Аденауэр сантай хамтарч ажиллаж ирсэн уламжлалыг тэмдэглээд ардчилсан шинэ Үндсэн хуулийг боловсруулах, хэлэлцэх …
-
10 October
“Watercolor-4” усан будгийн бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр болно
Монголын урчуудын эвлэлийн гишүүн, СТА, Олон улсын Улаанбаатар их сургуулийн зураг дизайны багш С.Мөнхбаатарын “Watercolor4” үзэсгэлэнгээ Монгол арт галерейн 3, 4 давхрын танхимд 10 сарын 10 наас 20 ныг хүртэл 10 хоногийн турш 100 аад бүтээлээ дэлгэгдэнэ. Энэхүү үзэсгэлэн зураач С.Мөнхбаатарын тав дахь бие даасан үзэсгэлэн юм. Сүүлийн 4 жил Монголынхоо үзэсгэлэнт байгаль,, түүхэн дурсгалт газрууд болон европын орнуудаар аялангаа сонин содон уран барилга, ард түмний аж амьдрал, сонирхолтой агшинг тэмдэглэж авсан усан …
-
10 October
Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг мэс засал, гэмтлийн тасагтай боллоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Баянзүрх нэгдсэн эмнэлэгт Мэс засал, гэмтлийн тасаг шинээр нээгдлээ. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, нэгдсэн эмнэлгийн дарга Б.Даш-Яндаг болон албаны бусад хүмүүс оролцлоо.Нэгдсэн …
-
10 October
Л.Оюун-Эрдэнэ: Мэдээллийн технологи бол дэлхийд гарах гарц
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ICT-Expo-20” үзэсгэлэнгийн нээлт өчигдөр болов. Энэ удаагийн үзэсгэлэнг Засгийн газрын тохируулагч агентлаг – Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас зохион байгуулж байгаа юм.Нээлтийн ёслолд ЗГХЭГ-ын дарга Л.ОюунЭрдэнэ оролцож Засгийн газраас энэ салбарт онцгой анхаарал хандуулж, иргэдэд хүргэдэг төрийн бүх үйлчилгээг цахимжуулахаас эхлээд цахим үндэстэн болох томоохон ажлуудыг эхлүүлээд байгааг танилцуулсан юм. Тэрбээр, “Мэдээллийн технологи бол …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл