АНУ-ын суралцах визыг бүсчилсэн улсын оюутнуудад хамгийн ихдээ хоёр жилийн хугацаатай оюутны виз өгөх тухай албан ёсоор мэдэгдээд байна. Монголын залуучууд АНУ-д бакалаврын зэрэг хамгаалах боломжгүй болж цагаачлах асуудал нэмэгдэх магадлалтай байна.
Мэдээ мэдээлэл
September, 2020
-
25 September
БНСУ-ын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газартай хамтран ажиллах гэрээ байгууллаа
Өнөөдөр буюу 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр БНСУ дахь Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Үйлчилгээний Төв нь БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газартай “Хамтран ажиллах гэрээ” байгууллаа. Энэхүү гэрээ нь БНСУ-д хөдөлмөр эрхэлж буй Монгол иргэдийг үйлдвэрийн ослоос урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор сургалтанд хамруулах, мэдээ мэдээллээр хангах, сургалтын материалыг монгол хэл дээр эмхтгэн хэвлүүлж тараах, …
-
25 September
Ким Жон Ун Өмнөд Солонгосын албан тушаалтны амийг хөнөөсөндөө уучлалт гуйлаа
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Өмнөд Солонгосын албан тушаалтны амь насыг хөнөөсөн явдалд уучлал гуйсан тухай Сөүл мэдээллээ. Ноён Ким БНСАУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд энэ явдал тохиолдохгүй байх ёстой байсан гэжээ. Өмнөд Солонгосын 47 настай эрэгтэйг Хойд Солонгосын талд хөвж байсаныг цэргүүд олж Хойд Солонгос руу дайрч орох гэж байна үзэж буудан хороосон байна. Хоёр Солонгос хоорондын хил …
-
25 September
Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд жишиг Өрхийн эрүүл мэндийн төв нээгдлээ
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан “Чин хүслэн” жишиг Өрхийн эрүүл мэндийн төвийн шинэ барилга ашиглалтанд орлоо. Хоёр давхар барилга бүхий тус төв нь хүүхдийн болон эмчийн үзлэг, тусгаарлах, эмчилгээний өрөөнөөс гадна дархлаажуулалт, шинжилгээ, сэргээн засах физик эмчилгээ, зүрхний цахилгаан бичлэг, ЭХО, чийрэгжүүлэлтийн өрөөтэй бөгөөд эрүүл мэндийн нийгмийн ажилтан, сувилагчийн өрөөг ажлын болон амралтын зориулалтаар …
-
25 September
Гадаад харилцааны Дэд сайд Б.Мөнхжин АНУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзав
Гадаад харилцааны Дэд сайд Б.Мөнхжин 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Клеческиг хүлээн авч уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцов. Элчин сайд Гадаад харилцааны Дэд сайдын хариуцлагатай албанд томилогдсонд Б.Мөнхжинд баяр хүргэж, хоёр орны хооронд тогтоосон стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд америкийн талаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, санаачлагын …
-
25 September
Жек Ма дахин Хятадын тэрбумтнуудын жагсаалтыг тэргүүллээ
Алибаба Группийг үүсгэн байгуулагч Жек Ма 300 тэрбум гаруй юанийн (42.29 тэрбум доллар) хөрөнгөтэй хамгийн баян 500 хятадын жагсаалтыг тэргүүллээ хэмээн Sina Finance мэдээлэв. Түүний хөрөнгө өнгөрсөн жилд 80 тэрбум юаниар өссөн нь цаг тутамд 9.13 сая юань олсон гэсэн үг аж. “Pinduoduo Inc”-ийн ТУЗ-ийн дарга, Гүйцэтгэх захирал Хуан Жэн 8 дугаар байр эзэлж анх удаа шилдэг 10 жагсаалтад багтлаа. …
-
25 September
Чингэлтэй дүүрэгт олон улсын жишигт нийцсэн сургууль ашиглалтад орлоо
Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдаж ашиглалтад орж буй Нийслэлийн Ерөнхий боловсролын 149 дүгээр сургуулийн нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Япон улсын Элчин сайд Кобаяши Хироюки, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл тэргүүтэй …
-
25 September
Г.Ундармаа: Түүхэн цаг үетэй холбогдуулан “Single ladies-4” киногоо хийнэ гэж эртнээс төлөвлөсөн байсан
“UFilm Уран Бүтээлийн Нэгдэл” 2013 оноос эхлэн ганц бие гурван бүсгүйн амьдралыг харуулсан “Single Ladies” киног бүтээж эхэлсэн билээ. Тэгвэл тус цувралын төгсгөлийн дөрөв дэх анги ирэх аравдугаар сарын 1-нээс эхлэн үзэгчдийн хүртээл болох гэж байна. Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Гончигийн Ундармаа 2013 оноос эхлэн UFilm Уран Бүтээлийн Нэгдлийг үүсгэн байгуулж ганц бие бүсгүйчүүдийн амьдралд тохиолддог жаргал, зовлонгийн тухай …
-
25 September
АНУ-д амьдарч буй монголчууд “ХҮН БАЙ” хөдөлгөөнд нэгдлээ
Энэ сарын 21-ны өдөр есөн настай охин хойд эцэгтээ зодуулсны улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Сүүлийн гурван жилийн байдлаар цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн улмаас 5043 хүүхэд өртөж хохирсон тоон судалгаа гарсан байна. Үүнээс нийт гэмт хэргийн 70 хувь нь Улаанбаатар хотод, 29,9 хувь орон нутагт гарчээ. Гэтэл бид өнөөдөр хүүхдийн хүчирхийллийн эсрэг сошиалд нэг нэгнийг буруутгаж …
-
25 September
Алтай Таван Богдод гацсан иргэдийг эсэн мэнд буулгажээ
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хар-Уул багийн нутагт орших Алтай Таван богд уулын “Ерөнхийлөгчийн-Овоо” гэдэг газарт аялж явсан 15 хүн цасанд боогдон гацсан талаар энэ сарын 24-ний өдөр мэдээлсэн. Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид өчигдөр 10:20 цагт тухайн газарт очиж, иргэдийг уулнаас эсэн мэнд буулгажээ. Улмаар мөн өдрийн 13:47 цагт тус сумын байгаль хамгаалагчийн гэрт авчирч …
-
25 September
МҮХАҮТ-ын 60 жилийн ойд зориулсан концерт Сүхбаатарын талбайд болно
Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын 60 жилийн ойд зориулсан ёслолын концерт өнөөдөр 12:00 цагт Сүхбаатарын талбайд болно. Уг концертод үндэсний дуу бүжиг, сонгодог урлаг, рок поп, амьд хөгжмийн одууд оролцохоос гадна энэ жилийн үндэсний их баяр наадмын хөтөлбөрүүдээс толилуулагдаж, үндэсний бүжгийн хамгийн том флашмоб болох юм. Мөн энэ үеэр хувийн хэвшлийг төлөөлж, хөдөлмөр бүтээлээ үнэлүүлэн төрийн шагнал хүртсэн аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцож, хүндэтгэл үзүүлэх …
-
25 September
Сиднейгээс 216 иргэн эх орондоо ирнэ
Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр хуваарийн дагуу 21:20 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардана.Тус онгоцоор 216 иргэн эх орондоо ирэх юм. Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Энхсаран”, “Ивээлэн” сувиллууд болон “White House” зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
-
25 September
У.Хүрэлсүх:Цэргийн алба бол эр хүнийг, өрхийн тэргүүнийг бэлтгэдэг сайхан алба
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Батлан хамгаалах яаманд ажиллаж, Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалтад оролцож, нийт бие бүрэлдэхүүнд хандан үг хэлэв. Тэрээр, Миний ажил, амьдралын гараа энэ салбараас эхтэй. Монгол Улсын Зэвсэгт хүчин цаг ямагт эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа нь болж, Монгол төрийн бат түшиг тулгуур нь байдаг. Монгол Улсын Их Хурлын …
-
25 September
Г.Сайханбаяр: Батлан хамгаалах яам салбарынхаа шил, толь нь байх учиртай
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тус яамны бие бүрэлдэхүүнтэй уулзлаа. Уулзалтад Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Д.Ганхуяг болон нийт бие бүрэлдэхүүн оролцов. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа болон түүнтэй уялдсан Батлан хамгаалах яамны цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулав. Тэрээр бие бүрэлдэхүүнд хандан хэлэхдээ …
-
25 September
Дүрслэх урлагийн музейн технологийн дэвшилтэд “AR ухаалаг хөтөч ” төсөл хэрэгжиж эхэллээ
“AR ухаалаг хөтөч ” төсөл нь музейн үйл ажиллагаанд технологийн дэвшлийг нэвтрүүлэх, хүүхэд залууст соёлын өвийн болон урлагийн боловсрол олгох зорилготой бөгөөд үзэгчдийн оролцоог хангасан интерактив үзүүлэлтийг бий болгож, олон нийт тэр дундаа залуу хойч үеийн сонирхлыг соёлын өвд хандуулах, урлагийн бүтээлээр дамжуулан тэдэнд гоо зүйн хүмүүжил олгох, музей үзэгчдийн тоог нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Төслийн хүрээнд бурхны шашны урлаг, зээгт наамал, уран …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл