Мэдээ мэдээлэл

September, 2020

  • 22 September

    Д.Будзаан:Эцэг, эх хоорондын таарамжгүй харилцаанаас хүүхдийн эрх зөрчигдөж байна

    УИХ-ын эмэгтэй гишүүд өчигдөр /2020.09.21/ хүүхдийн хүчирхийллийн асуудлаар ЦЕГ, Хүүхдийн байгууллагуудын төлөөлөл, холбогдох албаныхантай уулзаж, мэдээлэл сонслоо. Энэ үеэр 9 настай охин хойд эцэгтээ зодуулсны улмаас нас барсан байж болзошгүй хэргийн талаар холбогдох байгууллагын албаны хүмүүсээс хуулийн хүрээнд мэдээллийг авлаа. Намрын ээлжит чуулганаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөж буй. Гишүүд Хууль баталсны дараа хэрэгжилтэд нь анхаарч, санхүүжилт, бүтэц зохион байгуулалтыг …

  • 22 September

    Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай хэлэлцээ хийлээ

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр албан ёсны хэлэлцээ хийв. Гадаад харилцааны сайд нар хэлэлцээний үеэр хоёр талын харилцаа, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солицов. Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцааг тогтвортой хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгдгөө нотолж, Монгол, …

  • 22 September

    ОХУ-ын Слюдянка тосгоны ойролцоо хоёр удаа болсон газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатарт мэдрэгджээ

    Есдүгээр сарын 22 буюу өнөөдөр 02:04:57 цагт ОХУ-ын Слюдянка тосгоноос баруун хойд зүгт 28 километрийн зайнд 5,8 магнитудын, 02:19:52 цагт ОХУ-ын Слюдянка тосгоноос баруун хойд зүгт 27 километрийн зайнд 5,1 магнитудын хоёр удаагийн газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот болон Дархан, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн иргэдэд хүчтэй мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй байна. Он гарсаар өнөөдрийг хүртэлх хугацаанд Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийтдээ 39,786 …

  • 22 September

    Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь долоо хоногийн Лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг. Энэ сарын өдөрлөг 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 09:00-17:00 цагийн хооронд явагдах тул иргэн та /75050801, 75050802, 75050803, 75050804/ …

  • 22 September

    Улаанбаатарт өдөртөө 17-19 хэм дулаан байна

    Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2020 оны 09 дүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд …

  • 21 September

    Монгол Улс ган төмөрлөгөөр өөрсдийн хэрэгцээгээ хангах бүрэн боломжтой

    Ерөнхий сайд өнгөрөгч амралтын өдрүүдэд “БТЕГ”-ын Баянголын төмрийн уурхай, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн харьяа Төмөртэйн уурхайн үйл ажиллагаатай танилцав.  “БТЕГ” ХХК нь 2004 оноос эхлэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2-р багийн нутаг дахь Баянгол нэртэй газарт геологийн нарийвчилсан хайгуулын ажлыг явуулж, төмрийн хүдрийн нөөцийг тогтоон улмаар 2007 оноос өнөөдрийг хүртэл төмрийн хүдэр олборлон баяжуулж, экскпортлох үйл ажиллагааг тасралтгүй явуулж байгаа аж. …

  • 21 September

    Дархан, Сэлэнгийг газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн бүс нутаг болгох арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлнэ

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Д.Өнөрболор болон албаны хүмүүс 09 дүгээр сарын 18-ны өдөр  Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд зохион байгуулагдсан “Газар тариалангийн салбарын техник, технологийн шинэчлэл-Эрчимжсэн мал аж ахуй” сэдэвт нээлттэй өдөрлөгт оролцов. Энэхүү өдөрлөгийн үеэр тус аймагт газар, тариалан эрхлэгчид өөрсдийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргасан юм. Түүнчлэн газар тариалангийн салбарын …

  • 21 September

    Ерөнхийлөгч Х.Баттулга Ховд аймгийн ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Ховд аймагт ажиллаж байна. Энэ үеэрээ Ховд аймаг дахь Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвд зочилж, төвийн үйл ажиллагааны талаар тус эмнэлгийн удирдлагатай уулзаж ярилцлаа. Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төв нь мэс заслын клиникийн зургаан тасаг, дотрын клиникийн 10 тасаг, параклиникийн найман тасаг, урьдчилан сэргийлэх нэг төвтэй бөгөөд 438 эмч, ажилчидтайгаар баруун бүсийн таван аймгийн …

  • 21 September

    Н.Баярчимэг: Миний боловсрол Монголд хэрэгтэй

    Эгэл жирийн амьдралаас өөрийн хичээл зүтгэл, тууштай шаргуу хөдөлмөрөөр амжилтаа ахиулсаар яваа шилдэг залуу боловсон хүчин Н.Баярчимэгтэй ярилцлаа. “Миний боловсрол Монголд хэрэгтэй” гэсэн түүний зоримог үг өөрийн эрхгүй сэтгүүлч миний анхаарлыг татав. АНУ-д магистр хамгаалж, Люксембургийн хамтын ажиллагааны нийгэмлэг болон Харвардад мэргэжил дээшлүүлж, хууль эрх зүй, олон улсын бизнесийн удирдлага, хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж, томоохон хөрөнгө оруулалтын төслүүдийн удирдлагын багт …

  • 21 September

    Төвлөрсөн PACS нээлтээ хийлээ

     2020 оны есдүгээр сарын 21-ний өдөр Төвлөрсөн PACS-ийн нээлтийн үйл ажиллагаа Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт болж, Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар оролцлоо.  Дэлхийн банкны санхүүжилттэйгээр Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд Монгол Улсын Эрүүл Мэндийн Яам төвлөрсөн PACS буюу ДҮРСИЙГ ДАМЖУУЛАН ХАДГАЛАХ ТӨВЛӨРСӨН СИСТЕМ-ийг Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит Улсын …

  • 21 September

    Будапэшт хотноо уран бүтээлч Э.Отгонбаярын “Хязгааргүй” нэртэй бие даасан үзэсгэлэн нээгдлээ

    Унгар улсын Будапэшт хотын Юожэфваароши галерейд есдүгээр сарын 4-нд Эршүүгийн Отгонбаярын “Хязгааргүй” нэртэй бие даасан үзэсгэлэнгийн нээлт боллоо. Үзэсгэлэнг модератор Биллинг Дьөндьигийн хэлсэн үгээр нээн, Шомфай Кара Даавидын буриад хөөмийгийн тоглолтоор үргэлжлэв. Мөн Шипош Эндрэ урлагийн философич ОТГО зураачийн уран бүтээлийн тухай ярьж, үзэгч олонтой бодол саналаа хуваалцлаа. Энэ үеэр Монгол Улсаас Унгар улсад суугаа Элчин сайд З. Батбаяр уран бүтээлч Э.Отгонбаярт …

  • 21 September

    Ч.Уранхолбоо: Хүн өөрөө өөрийнхөө л хамгийн том өрсөлдөгч

    UGLUU.MN сайтын “ӨГЛӨӨНИЙ ЗОЧИН” ярилцлагын өнөөдрийн зочин “Хөөрхөн дэлхий” ТББ-ын Тэргүүн, “Tara Vision” агентлагийн үүсгэн байгуулагч Ч.Уранхолбоо байлаа.

  • 21 September

    Олон Улсын Оюутны спортын өдрийг Монгол улсад тэмдэглэн өнгөрүүллээ

    ЮНЕСКО-гийн 2015 оны 11 сарын Ерөнхий Ассамблейн чуулганы хурлын тогтоолоор жил бүрийн 09 сарын 20-ны өдрийг “Олон улсын оюутны спортын өдөр” (ОУОСӨ) болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Олон улсын оюутны спортын холбооноос (ОУОСХ) энэхүү санаачлагыг дэмжин, улс орныхоо гишүүн холбоод, Засгийн газрын байгууллага, ИДСК-тэй хамтран 2016 оноос эхлэн энэ өдрийг тэмдэглэх болсон. Өнгөрсөн хугацаанд Монголын оюутны спортын холбооноос (МОСХ) 2016 онд Ази тивийн оюутны …

  • 21 September

    Б.Лхагвасүрэн:Төв банк зээлийн тасалдал үүсгэхгүй байх, хүүг бага түвшинд хадгалахыг зорьж байна

    Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй Мөнгөний бодлогын хорооны 9-р сарын хурлын шийдвэр (Бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж 8% болгохын зэрэгцээ Төв банк урт хугацаат репо хэрэгсэл нэвтрүүлэхээр болсон) болон макро эдийн засгийн талаар ярилцлаа. -Төв банк энэ жил бодлогын хүүг 3 дахь удаагаа бууруулж 8% болголоо. Энэ удаагийн мөнгөний бодлогын шийдвэр юунд чиглэж байна вэ? – Ковид 19-оос үүдэлтэй эдийн засгийн хүндрэлээр иргэд болон …

  • 21 September

    Үндэсний номын баяр дөрвөн номинацаар нэмэгдэж, шилдгүүдээ тодрууллаа

    Өнгөрсөн 7 хоногийн амралтын өдрүүдэд албан ёсоор нээлтээ хийсэн “Үндэсний номын баяр” 28 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдан өндөрлөлөө. Тус баярын ач холбогдлыг үнэлэн анх Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 158 дугаар Зарлигийн дагуу УИХ-ын даргын ивээл доор жил бүрийн энэ өдрүүдэд зохион байгуулагддаг болсон. Номонд дуртай зохиолч, яруу найрагч, орчуулагч, уншигчдын хүсэн хүлээдэг энэхүү баяр нь …