Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өчигдөр олон гайхалтай хүмүүс хөдөлмөрөө үнэлүүлж гавьяа шагнал авсан билээ.Тэдний нэг болох уран барималч А.Очирболд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртэж, энгэрээ мялаажээ.Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шагнал гардуулсныхаа дараа хэлсэн үгэндээ уран барималч А.Очирболдыг онцолж магтсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “ Монгол Улсын гавьяат цолоор шагнагдсан эрхмүүд дундаас би нэгэн уран бүтээлчийг онцлон дурдмаар байна. Урлагийн …
Мэдээ мэдээлэл
October, 2020
-
6 October
“Фронт” С.Цэгмидэд ОХУ-ын Төрийн дээд шагнал “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон” гардуулна
ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов Монгол Улсын Гавьяат малчин, Цэргийн гавьяаны одонт, ахмад дайчин Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын иргэн “Фронт” С.Цэгмидэд ОХУ-ын Төрийн дээд шагнал “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон” гардуулна. “Фронт” хэмээн алдаршсан Сүрэнхорын Цэгмид гуай 1942 оны 12 дугаар сард 19-хөн настайдаа Зөвлөлтийн улаан армид бэлэг хүргэх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж, Свердловск орчмын фронтын тэргүүн шугам дээр очиж байсан юм. Монгол Улсаас илгээсэн …
-
6 October
COVID-19-өөр зургаан сарын дараа дахин халдварлах магадлалтай
Оросын микробиологийн “Вектор” лабораторийн эрхлэгчээр ажиллаж байсан вирус судлаач эрдэмтэн Александр Чепурнов Ura.ru сайтын сэтгүүлчтэй ярилцах үеэрээ коронавирусийн халдвар аваад эдгэхэд үүссэн дархлаа зургаан сардаа хамгаална, үүний дараа дахин халдвар авах магадлалтай хэмээн хэлсэн байна. Түүний хэлснээр COVID-19 халдвар аваад эмчлүүлэн эдгэж, эсрэг биет үүссэн өвчтөний бие дээр эсрэг биет гурав дөрвөн сарын дараагаас аажмаар буурч зургаан сарын дараа гэхэд …
-
6 October
Улаанбаатарт 10 хэм дулаан байна
Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулсаар цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр …
-
5 October
Ц.Элбэгдорж: Монгол бичиг шигээ босоод ирнэ гэж болгоомжлоод байгаа юм болов уу
-ТҮҮХЭНД ОРНО ГЭЖ ХӨӨРЧ ШИЙДВЭР ГАРГАЖ БАЙГАА УЛСТӨРЧ Л ХАМГИЙН ИХ АЮУЛ ТАРЬДАГ- Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой ярилцлаа. -УИХ-ын намрын чуулганы нээлтэд Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн үгийг олон нийт нэлээд таатай хүлээж авах шиг боллоо. Тэрээр эхлээд орлого, экспортын орлого, маш их орлого олох л чухал байна гэж дурдсан байсан. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү? -Олзуурхам үг. Монголд шийдэх асуудал олон байгаа. …
-
5 October
И.Баттөгс:Орон нутаг руу явуулж байгаа саналын хуудсанд хяналт тавьж байгаа
Нийслэлийн Сонгуулийн хорооны өргөтгөсөн хуралдаан өнөөдөр Хангарди ордонд боллоо. Хуралдаанд дүүргийн сонгуулийн хорооны удирдлагууд болон нийслэлийн харьяа байгууллагын холбогдох албаны хүмүүс оролцож, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа болон цаашид зохион байгуулах ажлуудын талаар хэлэлцэв. СЕХ-ны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа “Сонгуулийн бэлтгэл ажил үндсэндээ хангагдаад дуусч байна. Хамгийн чухал асуудал …
-
5 October
Ажил цалгардуулсан албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг үүрэг болголоо
Нийслэлиийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийв. Дараа нь нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон “Нийслэлийн хөрөнгө оруулалтаар барьсан таван агуулах, түрээсийн 35 агуулах, хангамжийн 30 бааз, Тавантолгой түлш компанийн 57 саравч, нийт 127 …
-
5 October
Б.Идэр-Од: Иргэн бүр байгалиа хамгаалах, нөхөн сэргээх алхмуудыг хийж чадвал бид ирээдүйд усны хомсдол, цөлжилт, дэлхийн дулаарал зэргээс хамгаалж чадна
Монгол улс цэвэр усны нөөцөөрөө дэлхийн 145 орноос 22-т эрэмбэлэгддэг боловч усыг хуримтлуулах, нөөцлөн ашигладаггүйгээс усны нөөц хамгийн бага 20 орны тоонд багтдаг. Өнгөрсөн оны байдлаар манай орны 264 гол мөрөн, 704 булаг шанд, 286 нуур тойром, 12 рашаан ширгэжээ. Олон нийтэд бодит байдлыг мэдээлэх, усыг хайрлан хамгаалах, гамнаж сурах зөв дадал хэвшүүлэх зорилгоор БОАЖЯ, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба хамтран “Цэнхэр алт усаа хайрлая” нэгдсэн арга хэмжээг амжилттай …
-
5 October
У.Хүрэлсүх: Ирэх дөрвөн жилд 138 мянган ажлын байр шинээр бий болно
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Барилгын политехник коллеж болон яаманд ажиллан Засгийн газрын зорилт, энэ салбарт авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар товч танилцуулж, үүрэг, чиглэл өгөв. Барилгын политехник коллежийн анхан шатны боловсрол олгох ангид 1583, техникчийн боловсрол олгох ангид 398, үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх насанд хүрэгчдийн ангид 157 суралцагч суралцаж байна. Оюутнууд хавар, намартаа цалин, урамшуулалтай дадлага хийдэг бөгөөд …
-
5 October
Б.Уянга: “Student Miss Mongolia 2020” тэмцээний ялагчийг “Нэг өрөө байр”-аар шагнана
“Тансаг мода” загварын агентлагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Student Miss Mongolia 2020” тэмцээний хэвлэлийн хурал өнөөдөр “Соёл, урлагийн мэдээллийн төв” буюу Улаанбаатар хотын номын сангийн байранд зохион байгуулагдлаа. Тус хэвлэлийн хуралд “Тансаг мода” загварын агентлагийн захирал, Монголын оюутан мисс наадмын санаачлагч Б.Уянга, “Тансагмода” загварын агентлагийн тайзны алхааны багш Б.Солонго, Монголын оюутан мисс 2019 наадмын тэргүүн мисс Х.Ариунболор нар оролцож мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлын үеэр “Тансагмода” загварын …
-
5 October
Иргэд тоолуурын заалтаа шалгуулахдаа дараах зүйлийг анхаараарай
Сүүлийн үед усны төлбөр тооцоог улсын баталгаатай хэмжих хэрэгслийн заалтаар, үнэн зөв авч тооцохгүй байна, усны төлбөр өндөр гарч байна гэсэн иргэдийн гомдол нэлээд ирж байна. Гомдлын дагуу газар дээр нь очиж шалгахад ашиглалтын шаардлага хангахгүй чанаргүй тоолуур суурилагдсан, орон сууцны байгууллагаас тоолуурын заалтыг үнэн зөв авч бичилт хийгээгүй, ажилтнуудын хэмжил зүйн мэдлэг хангалтгүй, иргэд, аж ахуйн нэгжүүдийн дотоод хяналт …
-
5 October
“Анна Каренина” жүжгийн дууг Б. Маралжингоо “амилуулжээ”
“Анна Каренина” романыг Монголд хамгийн анх ахмад орчуулагчдын нэг Ш.Очирбат монгол хэлнээ тун яруу сайхан хөрвүүлсэн нь үгийн урлагийн хорхойтнуудад дэлхийн сонгодог романыг эх хэл дээрээ унших боломжийг бий болгосон билээ. Сонгодог зохиол гэдэг нэг талаар цаг хугацааны шалгуурыг даван шигшигдсэн гэсэн сүрлэг утгыг илэрхийлдэг нь “Анна Каренина” романд шууд хамаатахаас гадна, үгийн урлагт бүтээгдсэн хамгийн сайхан зохиолын нэг гэх тодотголыг ч …
-
5 October
Өрийн хямралд орсон дэлхийн улс орнууын жагсаалтыг Монгол улс тэргүүлжээ
Дэлхийн улс орнууд дотор өрийн хямралд орсон эхний 20 улсын нэгдүгээрт монгол улс жагссан талаар дэлхийн банкнаас мэдээлжээ. Уг судалгааг тухайн улсын нийт өрийг ДНБ-тэй нь харьцуулан 2018 онд гаргасан ажээ.
-
5 October
Олон мянган амьтад далайн эрэг дээр гарч, хордож үхжээ
ОХУ-ын Камчаткын далайн эрэгт олон мянган далайн амьтад эрэг дээр гарч үхсэн тохиолдол гарчээ. Өмнө нь усан спортын тамирчид далайн уснаас болж нүд нь түлэгдэж байна хэмээн удаа дараа гомдол мэдүүлж байсан бөгөөд мэргэжилтнүүдийн баталснаар далайн уснаас их хэмжээний шатахуун илэрсэн аж. Камчатка бол ОХУ-ын алс дорнод дахь Номхон далай, Охотскийн тэнгистэй уулздаг том хойг бөгөөд тус хойгийн Халактир далайн …
-
5 October
72 настай төрийн соёрхолт Н.Сувд
Үзэгчдийн дунд нилээдгүй хүлээлт үүсгээд байсан “Анна Каренина” жүжиг энэ сарын 3-ны өдөр Улсын драмын эрдмийн театрт нээлтээ хийлээ. Лев Толстойн “Анна Каренина” романыг Монголд анх удаа Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид тайзны бүтээл болгон толилуулж эхэлсэн. Тус жүжгийн хувьд Аннагийн хоёр дүртэй. 27 настай залуу Анна Каренинагийн дүрд СТА, Н.Баярмаа тоглосон бол 70 настай Аннагийн хувь заяаны дүрд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл