УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанд Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг танилцуулсан. Зээлийн хүүг бууруулах стратеги батлах УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх, Монгол Улс болон Азийн дэд бүтэцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын хэлэлцээр /Ковид-19 цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр/-ийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэхийг хуралдаан даргалагч танилцуулж, хэлэлцэх асуудалтай холбогдуулан үг хэлэх гишүүн байгаагүй …
Мэдээ мэдээлэл
August, 2020
-
22 August
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллалаа
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Орхон аймагт өрнөж буй бүтээн байгуулалтын ажлуудын явцтай танилцаж, тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэлээ. Тус аймгийн нэгдүгээр сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын явц 80 хувьтай байгаа бөгөөд 2013 оны зураг төслөөр хийгдэж байгаа тул нэмэлт ажлын санхүүжилт хэрэгтэй болоод буйг ажлын хэсгийнхэн танилцуулав. Уг хөрөнгийг ирэх жилийн төсөвт суулгаж, сургуулийн барилгыг ирэх 2021 онд бүрэн дуусгаж хүлээн авахаар боллоо. Мөн 1А …
-
21 August
БНХАУ-д суух Элчин сайдаар томилогдсон хошууч генерал Т.Бадралд Итгэмжлэх жуух бичиг гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон хошууч генерал Т.Бадралд өнөөдөр Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа. Итгэмжлэх жуух бичиг гардуулах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын үеэр буюу онцгой нөхцөл байдалд Элчин сайдаар томилогдож байгаа гэдгийг сануулж, хоёр улсын Иж …
-
21 August
Элэг шилжүүлэх мэс заслыг нутагшуулсан амжилтаар манай улс дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгдэж байна
Элэг шилжүүлэн суулгах мэс заслын багийн хамт олон өнөөдөр 100 дахь мэс заслынхаа тайланг тавилаа. 2011 онд энэ төрлийн мэс заслыг Монголд хийх ажлыг эхлүүлэх гэж байхад манай улс элэгний эмгэг, хорт хавдар, нас баралтын тохиолдлоороо дэлхийд дээгүүрт бичигддэг байсан. Хүнд шатандаа орчихсон өвчтөнүүдээ нулимстай нүдээр үддэг байсан тухайгаа элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, хүний гавьяат эмч О.Сэргэлэн дурсаж байсан юм. Харин өнөөдөр тэд аль хэдийн 100 …
-
21 August
Ж.Мягмар:Таван настай хүүхдүүдээ цэцэрлэгт 100 хувь хамруулна
Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зохион байгуулдаг мэдээллийн цагт Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран оролцож, өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл өгч эхлээд байгаа. Өнөөдөр Боловсрол шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар оролцож, Боловсрол шинжлэх ухааны сайдын тушаалаар батлагдсан түр журамд сургуулийн өмнөх боловсролын салбарт хийсэн гол гол зохицуулалтыг танилцууллаа. …
-
21 August
ХЭҮК: Сэтгүүлчдийн хөдөлмөрлөх эрхийн асуудлаар МСНЭ-тэй хамтарч ажиллана
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд Комисс нь хүний эрхийн асуудлаар төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага, хуулийн этгээд болон олон улсын байгууллагатай хамтран ажиллахаар заасан байдаг. Комисс нь байгуулагдсан цагаасаа хойш хэвлэл мэдээллийн байгууллагатай олон жил хамтын ажиллагаатай ажиллаж байна. Хүний эрхийн хамгаалагч-сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн асуудлыг 2015 онд УИХ-д ХЭҮК-оос өргөн барьсан “Монгол …
-
21 August
Т.Түмэнжаргал: Ирээдүйн эрүүл, зөв иргэний төлөө үдийн хоолны үйлчилгээг нэвтрүүлэх нь чухал
Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай хуулийг ирэх сарын 1ний өдрөөс хэрэгжүүлж эхэлнэ. Хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сургуулийн гал тогоонд ажиллах тогоочдын ур чадварыг дээшлүүлж, чадавхжуулах “Сургуулийн хүүхдийн хоолны тогоочийн мэргэшүүлэх сургалт”-ыг Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухаан, технологийн их сургуультай хамтран зохион байгуулж байна. Тус сургалт болон ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай хуулийн талаар Боловсрол, шинжлэх …
-
21 August
М.Мягмарсайхан: Олсон дээр алхаж буй минь Монголоо дэлхийд таниулж, жуулчдыг татах зорилготой
Өндрөөс хэдий сүрддэг ч, олсон дээр гарахаараа газар дээр байгаа мэт тайвширдаг сонин содон зочныг энэ удаа онцолж байна. Тэрбээр “Олс бол миний байх ёстой газар гэж ойлгодог. Тийм болохоор чанга утасны үзүүлбэр (циркийн урлагт олсны олон төрлийн үзүүлбэр бий)-т хайртай байх” гэсэн юм. Соёлын тэргүүний ажилтан, циркийн жүжигчин, экстрем артист М.Мягмарсайхан энэ жил Чулуутын хавцал дээгүүр олсон дээр алхсаных …
-
21 August
Т.Мөнхсайхан: Манай улсын эрчимт эмчилгээний чадамж нэг шат ахилаа
Шинэ Коронавирусын халдварт өвчний үед бэлэн байдлыг хангах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах ажлын хүрээнд эмчилгээний үед зайлшгүй хэрэгтэй уушги, зүрх орлуулагч ECMO /Extracorporeal membrane oxygenation/ аппаратыг Эрүүл Мэндийн Яамны захиалгаар УОК-ын санхүүжилтээр Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт өнөөдөр хүлээлгэн өглөө. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Дэлхий даяар тархаад буй Коронавирусын халдварыг дотооддоо алдахгүйн төлөө Эрүүл мэндийн яам өндөржүүлсэн бэлэн байдлыг ханган ажиллаж байна. …
-
21 August
МАН-ыг орон нутгийн сонгуульд оролцохыг албан ёсоор бүртгэлээ
Ирэх аравдугаар сард орон нутгийн сонгууль улс орон даяар зохион байгуулагдахаар товлогдсон. Монгол Улсын аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хуулинд заасны дагуу улс төрийн нам эвсэл НИТХ-ын 2020 оны нийслэл дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцохоо илэрхийлж буй. Энэ дагуу нийслэлийн Сонгуулийн хороо хуралдаж, нам эвсэлээс ирсэн баримт бичгүүдийг нягталж, сонгуульд оролцох намуудыг бүртгэхээр тогтоол гаргасан юм. МАН-ыг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн …
-
21 August
“Солиот эх” киноны Бороо хүү “Waiting for the Barbarians”кинонд тогложээ
Монгол жүжигчдийн Холливудын ододтой хамтран тоглосон “Зэрлэгүүдийг хүлээхүй- /Waiting for the Barbarians/” киноны Монгол улс дахь албан ёсны нээлт өчигдөр/2020.08.20 / “Prime Cineplex” кино театр боллоо. “Зэрлэгүүдийг хүлээхүй- /Waiting for the Barbarians/” киноны гол дүрд Жонни Депп, Роберт Паттинсон, Марк Райлэнс, болон монгол жүжигчин, загвар өмсөгч Б.Ганчимэг нар тогложээ. Харин киноны туслах дүрд Монгол Улсын Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Д. Гүрсэд, сурагч Г.Дөлгөөн-Эрдэнэ нар тоглосон байна. Сонирхуулахад сурагч …
-
21 August
Хан-Уул дүүрэг “Залуучуудын элч”-ээ тодрууллаа
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр жил бүрийн 8 дугаар сарын 12-ны өдрийг “Олон улсын залуучуудын өдөр” болгон тэмдэглэхээр тунхагласан. Монгол Улсын хувьд энэхүү уриалгыг дэмжиж Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6 дахь хэсэгт “Залуучуудын өдөр”-ийг 08 дугаар сарын 25-нд тэмдэглэхээр заасан байдаг. Мөн засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас жил бүрийн …
-
21 August
А.Амбасэлмаа: Өчигдөр 709 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй
ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө. Тэрбээр “Наймдугаар сарын 20-ны өдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймаг дахь салбар лаборатори болон ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 709 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнд, Наймдугаар сарын 1-нд Замын-Үүд боомтоор орж ирсэн 99 хүний шинжилгээ, Наймдугаар сарын 5-нд Сиэтл-Улаанбаатарын онгоцоор …
-
21 August
“Зайсан тойруу” замыг есдүгээр сарын 6-н хүртэл хаах тул нийтийн тээвэрт өөрчлөлт орно
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11, 15-р хороо, “Зайсан тойруу”-ийн авто зам дагуу дулааны шугамын ажил хийгдэж байна. Үүнтэй холбогдуулан 2020 оны наймдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн есдүгээр сарын 06-ны өдрийг дуустал хугацаанд тухайн авто замыг хаахаар төлөвлөжээ. Иймд нийтийн тээврийн хэрэгслээр зорчигч иргэд та бүхэн авто зам хаах хугацаанд доорх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөхийг Нийтийн тээврийн үйлчилгээний газраас зөвлөлөө. Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, …
-
21 August
Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучингуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2020 оны тавдугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт хэсэгчлэн хориг тавьсан. УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа “Ерөнхийлөгч Үндсэн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл