Мэдээ мэдээлэл

August, 2020

  • 6 August

    Д.Сарангэрэл: Байгаль хамгаалагчдаа туулах чадвар сайтай, өндөр хүчин чадалтай мотоциклоор хангаж байгаадаа БОАЖЯ баяртай байна

    Улсын тусгай хамгаалалттай газар, сав газарт байгаль хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажлууд хийгдсээр байгаа. Энэ ажлын хүрээнд БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Улсын төсвийн хөрөнгөөр 400 сая гаруй төгрөгийн үнэ бүхий ZS200-6 нүүдэлчин маркын 210 ширхэг мотоциклийг Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн нэр бүхий 24 хамгаалалтын захиргаадын байгаль хамгаалагчид, 21 сав …

  • 6 August

    Ч.Гал:Монголчууд өөрсдөө байгалиа хайрлахгүй, “зэрлэг” аялаад байвал гаднаас жуулчин татаж чадахгүй

    Тусгай хамгаалалттай газруудын хог хаягдлын асуудлаар БОАЖЯ-ны Тусгай хамгаалалтын нутгийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ч.Галтай ярилцлаа. -Дотоодын аялал жуулчлал эрс нэмэгдсэнтэй холбогдуулан аялал жуулчлалын бүс нутгуудад хог хаягдал, байгаль орчин сүйтгэх асуудал их гарч байна. Энэ жил тусгай хамгаалалтын газруудад хог хаягдлаас эхлээд байгаль орчны ямар асуудлууд үүссэн бэ? -Энэ жил өмнө жилүүдтэй харьцуулбал хөдөө орон нутгийн аялал зугаалга маш их …

  • 6 August

    Орос улс хүн амаа вакцинжуулах ажлыг аравдугаар сард эхлүүлэх болсноо зарлалаа

    ОХУ-ын хүн амыг коронавирусийн эсрэг вакцинд хамруулах ажил энэ аравдугаар сард эхлэхийг тус улсын эрүүл мэндийн яам өчигдөр зарлажээ. ОХУ-ын нийт иргэнийг вакцинжуулах бүх зардлыг тус улсын Засгийн газраас гаргахаар болсон байна. ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко энэ талаар “Хүн амын дунд явуулах коронавирусийн эсрэг вакцинжуулалтын бүх зардлыг улсын төсвөөс гаргахаар болсон. Вакцинжуулалтыг шат дараатай явуулна” гэжээ. Нэн тэргүүнд эмнэлгийн ажилтнууд, багш …

  • 6 August

    Венесуэлийн сөрөг хүчин парламентын сонгуульд оролцохоос татгалзжээ

    Венесуэлийн сөрөг хүчин энэ оны арван хоёрдугаар сарын эхээр болох парламентын сонгуульд оролцохоос татгалзжээ. Энэ тухай Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог эсэргүүцэгч улс төрийн хүчин өнгөрсөн ням гарагт хийсэн хамтарсан мэдэгдэлдээ дурджээ. “Ард түмний итгэл сэтгэлийг хүндэтгэсэн өрсөлдөөнт сонгууль явуулахын тулд дотооддоо төдийгүй хилийн чанадад бүхий л хүчээ шавхсан бид Н.Мадурогийн дэглэмийн зохион байгуулсан сонгуулийн луйварт оролцохгүй байх шийдвэрийг санал нэгтэйгээр …

  • 6 August

    Австралийн Мельбурн хотод хөл хорионы хатуу дэглэм тогтоожээ

    Австралийн хоёр дахь том хот Мельбурнд сүүлийн өдрүүдэд коронавирусийн тархалт эрчимжсэн тул өнгөрсөн Ням гарагийн оройноос эхлэн хөл хорионы хатуу дэглэм тогтоожээ. Тус улсын Викториа мужийн төв Мельбурн хотод тогтоосон дэглэм зургаан долоо хоног үргэлжлэх юм байна. Дэглэмд заасны дагуу оройн 8:00 цагаас өглөөний 5:00 цаг хүртэл хотод бүрэн хөл хорио тогтоож байгаа бөгөөд хотын иргэд өдрийн цагаар гэрээсээ 5 км-дотор гарах …

  • 6 August

    Жанцангийн уулзвараас Баянхошууны эцэс рүү салдаг уулзварыг хаана

    Сонгинохайрхан дүүрэг, Жанцангийн уулзвараас Баянхошууны эцэс рүү салдаг уулзвар хүртэлх замыг 2020.08.08-ны өдрийн 22.00 цагаас 2020.08.09-ний өдрийн 13.00 цагийн хооронд бүрэн хааж дулааны шугам татах ажил хийгдэнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн цагаа зөв төлөвлөн, дураараа биш дүрмээрээ хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна. Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

  • 6 August

    Ц.Энхманлай:Цэргийн гэрээт алба надад олон боломжийг нээж өгсөн

     Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад цэргийн гэрээт алба хаах сонирхолтой залуусын тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Хугацаат цэргийн албаа нэр төртэй хаасан тэдгээр залуусыг Зэвсэгт хүчин ч эгнээндээ дуртайяа нэгтгэн авч, цэргийн хэргийн эрдэм болон бусад мэргэжлээр сургасаар байгаа юм. Тэдний нэг нь Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн цэргийн гэрээт алба хаагч, байлдагч Ц.Энхманлай бөгөөд түүнтэй ярилцсанаа хүргэе.  Эрхэм байлдагч …

  • 6 August

    Зарлигаар зарсан хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайдын газарт холбогдох баримтын эмхэтгэл”-тэй холбогдох мэдэгдэл

    Монгол Улсын Архивын ерөнхий газар, ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, БНХАУ-ын Нийгмийн шинжлэх ухааны академийн Хил хязгаар бүс нутаг түүх, газар зүй, судлалын төвтэй хамтран Манж Чин улсын үеийн Монголын түүхэнд холбогдох архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлж, судалгааны эргэлтэд оруулахаар Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй “Зарлигаар зарсан Хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайдын яам” …

  • 6 August

    НҮБ-ын Хүүхдийн сантай, хүүхэд хамгааллын үйлчилгээ болон халамж үйлчилгээг сайжруулах тал дээр хамтарч ажиллана

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Алекс Хайкенсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хүүхэд хамгааллын үйлчилгээ болон хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн халамжийн үйлчилгээг сайжруулах зэрэг олон асуудлаар санал бодлоо солилцлоо. Энэ үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Алекс Хайкенс “Халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт чиглүүлэхдээ анхаарах хэрэгтэй. Тэр …

  • 6 August

    Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дөрвөн хүнийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарлажээ

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Наймдугаар сарын 5-нд ХӨСҮТ Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лаборатори болон ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 441 хүний шинжилгээг хийлээ. Бүгд СӨРӨГ буюу коронавирусийн халдваргүй гарсан. Тодруулбал, Сиэтл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 251 зорчигч Тусгаарлах байранд тусгаарлагдаж …

  • 6 August

    НМТГ: Цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийг цахимаар зохион байгуулахгүй

    Улсын Онцгой комиссын 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны  шийдвэр, Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг дагуу боловсролын байгууллагуудын хичээл,сургалтын үйл ажиллагааг 2020 оны 09 дүгээр сарын 01-нээс эхлүүлэх болсонтой холбогдуулан, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2020-2021 оны хичээлийн жилд 2 настай хүүхдийг гэр бүлийн орчинд асран хамгаалах, хөгжүүлэх арга хэмжээ авах, цэцэрлэгийн хүчин чадлаас хамаарч 3-4 настай хүүхдийн тодорхой хувийг, 5 …

  • 6 August

    Сурагчийн дэвтрийг гар угаах зөвлөмжтэйгөөр хэвлэжээ

    Дэлхийн нийтийг хамарсан цар тахлын үед боловсролын үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас есдүгээр  сарын 1-нд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэр гарган бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. Энэ цаг үед бага ангийн сурагчдыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн дадал зуршил болох гар угаах дараалал, заавар зөвлөмжийн зурагт хуудсыг сурагчийн дэвтрийн хавтасны эхний хуудсанд хэвлэж, сурагчдын …

  • 6 August

    УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн олон улсын “Ковид-19 ба уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт виртуал хуралд оролцлоо

    Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн энэ сарын 4-ны өдөр Олон Улсын Парламентын Холбооноос зохион байгуулсан Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх гурав дахь удаагийн виртуал хуралд оролцлоо.  Уг виртуал хурлыг “Ковид-19 ба уур амьсгалын өөрчлөлт” сэдвийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд Монголын цагаар 20 цагт эхэлсэн. Өмнөх хоёр удаагийн хурлыг 2020 оны 6,7 дугаар сард зохион байгуулж, дэлхий нийтийг хамарсан цар …

  • 6 August

    Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 168 иргэн эх орондоо ирлээ

    Улсын онцгой комиссоос энэ сард 14 удаагийн чартер нислэгээр гадаадын улс орнуудаас 3500 орчим иргэдээ татан авах шийдвэрийг гаргаж, нислэгийн хуваарийг зарласан. Тэгвэл өнөө өглөө Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц хуваарийн дагуу 07:22 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр Энэтхэг, Вьетнам улсуудаас нийт 168 иргэн эх орондоо ирлээ. Эдгээр иргэдийн 114 нь лам нар бол бага …

  • 6 August

    Тайхар чулууны гадаргуу хэсгийн механик бохирдлыг судалжээ

    Тайхар чулууны гадаргуу хэсгийн механик бохирдол болох будаг, сүү тосны бохирдол хими биологийн гэмтлээс хамааралтай чулуулгийн өгөршил, өнгөний гандалт, хүрээлэн буй орчны анхан шатны эрсдэлийг тодорхойлох судалгааг явуулжээ. Соёлын өвийн үндэсний төвийн Соёлын биет өвийг сэргээн засварлах газар, Математик тоон технологийн хүрээлэнгийн судлаач мэргэжилтнүүд, Архангай аймгийн музей, Архангай аймгийн Ихтамир сумын Соёлын төвийн хамт олноос бүрдсэн баг гэмтэл бохирдлыг цэвэрлэх, …