Мэдээ мэдээлэл

August, 2020

  • 5 August

    Иргэдэд зориулсан талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажил 90 хувьтай байна

    Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Блю Скай зочид буудлын зүүн талд байрлах талбайн тохижилтын ажлын явцыг шалгалаа. Сурталчилгааны самбар байршуулах байдлаар ашигладаг байсан Ахмадын холбооны байрны уг газрыг нийслэлийн Засаг даргын шийдвэрээр цуцалж, өнгөрсөн зургадугаар сараас тохижилтын ажлыг хийж эхэлсэн. Нийт 1250 метр.кв талбайд ногоон байгууламж бүхий тохижилтын ажлыг хийж байгаа юм. Ажлын явц 90 хувьтай байна. Нийслэлийн Засаг …

  • 5 August

    Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.08.05/ Төрийн ордонд 08:00 цагт эхэллээ.  Энэ удаагийн хуралдаанаар 2020 оны төсвийн тодотгол, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Улаанбаатар хотын нийтийн тээврийн талаар зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

  • 5 August

    С.Чулуун:Соёлын яам хүний хөгжлийн цогц бодлогын асуудалд идэвх санаачилгатай ажиллах гол яам байх болно

    УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн Б.Баярсайхан өчигдөр /2020.08.04/ ХНХ-ын сайд А.Ариунзаяа, Соёлын сайд С.Чулуун, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа болон тус яамдын төрийн нарийн бичгийн дарга нартай уулзаж Хүний хөгжлийн цогц бодлогын баримт бичгийн талаар санал солилцлоо.  УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон төсвийн тодотголын төслийг боловсруулж байгаа энэ чухал үед …

  • 5 August

    АНУ-аас 260 иргэн эх орондоо ирнэ

    Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өнөөдөр 13:10 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Тус нислэгээр нийт 260 иргэн эх орондоо ирэх юм. Энэхүү нислэг нь тус улс руу үйлдэж байгаа хоёрдахь удаагийн тусгай үүргийн нислэг гэдгээрээ онцлог. Өмнө нь буюу 06 дугаар сарын 24-нд анхны нислэгээрээ 256 иргэнээ эх орондоо авчирсан гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

  • 4 August

    Ахмадын хороо ГХ-ны дэд сайдыг дэмжиж, зөвлөж ажиллахаа илэрхийлэв

    Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин тус яамны дэргэдэх Ахмадын хорооны удирдлага, төлөөллийг 8-р сарын 4-ны өдөр хүлээн авч уулзав. ГХЯ-ны ахмад дипломатчид дэд сайдад эрч хүчтэй, урам зоригтой ажиллахыг ерөөж, ажлын амжилт хүслээ. Мөн тэд залуу дэд сайдыг дэмжиж, ажилд нь тус нэмэр болохуйц зөвлөгөө өгч байхаа илэрхийлжээ. Дэд сайд Б.Мөнхжин ахмадуудынхаа туршлагаас суралцан бүтээлчээр хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв.

  • 4 August

    Т.Батболд:Сонгуулийн хугацаанд “Фэйсбүүк” компанитай хамтран хууль зөрчсөн 403 контентыг хязгаарласан

    Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-ны Интернэтэд суурилсан үйлчилгээ, технологийн хэлтсийн дарга Т.Батболдтой УИХ-ын сонгуулийн үеэр цахим орчинд хэрхэн хяналт тавьж ажилласан талаар ярилцлаа.   -УИХ-ын сонгуулийн хугацаанд танай байгууллага цахим орчин дахь сурталчилгаанд хяналт тавьсан. Ингэхдээ “Фэйсбүүк” компанитай анх удаа хамтран ажиллалаа. Ямар нэг хүндрэл, бэрхшээлтэй тулгарав уу?        – УИХ-ын ээлжит сонгуулийн хугацаанд ХХЗХ нь цахим орчинд хуулийн дагуу …

  • 4 August

    ЗӨСҮТ долдугаар сард 26 удаа голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийжээ

    Монгол Улсын Засгийн газраас гадаадад гацсан иргэдээ татан авах үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд Улсын Онцгой Комиссын шийдвэрээр долдугаар сард тусгай үүргийн 14, захиалгат 5 нислэг үйлдэгдэж нийт 3,834 иргэнийг татан авсан. Тусгай үүргийн нислэгээр ирсэн зорчигчдын эд зүйлс, ачаа, тээш, тээврийн хэрэгсэл болон тусгаарлан ажиглах байранд халдваргүйжүүлэлт хийн халдвар хамгааллын дагуу тусгаарлан сорьц авч, COVID-19 халдварын …

  • 4 August

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын аварга П.Бүрэнтөгсөд баяр хүргэв

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын аварга П.Бүрэнтөгсийг хүлээн авч уулзан баяр хүргэж амжилт хүсэв.  Увс аймгийн Давст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх, улсын арслан  П.Бүрэнтөгс Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар ес даван түрүүлж Монгол Улсын аварга цол хүртсэн юм. Улсын аварга …

  • 4 August

    Хүчтэй борооны улмаас эвдэрсэн Булган-Мөрөн чиглэлийн замыг засварлаж дуусжээ

    Хүчтэй орсон бороо, үерийн улмаас эвдрэл үүссэн замуудыг засварлаж байгаа билээ. Өнөөдөр Булган-Мөрөн чиглэлийн эвдэрсэн замыг мөн засварлаж дууссан байна. Тодруулбал, зургадугаар сарын 21-ний өдөр хүчтэй орсон аадар борооны улмаас Булган-Мөрөн чиглэлийн А0902 дугаартай хатуу хучилттай авто замын 291-293 дахь километрт нь эвдрэл үүссэн /зорчих хэсэгт лаг шавар, шороо, чулуу тогтож, далан хөвөө эвдэрсэн/. Уг авто замыг хариуцагч “Хөвсгөл-АЗЗА” ТӨХК …

  • 4 August

    АН-ын Их хурал аравдугаар сарын 16-нд болно

    Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит XVI хуралдаанаар Үндсэн дүрмийн дагуу өмнөх удирдлагуудыг чөлөөлж, дараагийн дарга сонгогдох хүртэл намын даргын эрх, үүргийг Ц.Туваанд шилжүүлсэн билээ. УИХ-ын гишүүн, Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч, Ц.Туваан Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны (ҮБХ) ээлжит XVII хуралдааныг зарлаж, өчигдөр буюу 2020 оны наймдугаар  сарын 3-ны өдөр МҮЭСТО-нд зохион байгуулагдлаа. Хуралдаанд ҮБХ-ны 200 гаруй гишүүн оролцсон бөгөөд 2020 …

  • 4 August

    “Жаст”-ын Ш.Батхүү нарт холбогдох шүүх хурал маргааш болно

    Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны долоодугаар сарын 24-ны өдөр хэлэлцэж, нэр бүхий яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг 2020 оны наймдугаар сарын 05-ны өдрийн 10:00 цагт товлосон билээ. “Жаст групп”-ын захирал ажилтай Ш.Батхүү нар нь хуурамч бичиг …

  • 4 August

    Монгол-Солонгосын хамтарсан “ХАБ” байгуулахаар боллоо

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар, Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөлтэй хамтран БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн яам, түүний харьяа Солонгосын гарааны бизнес эрхлэгчдийн хөгжлийн хүрээлэнтэй Шинэ Яармаг дэд төвийн В блокд 1000 мкв бүхий талбайд өндөр технологи, инновацийн үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, шинжлэх ухаан, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд түшиглэсэн Монгол, Солонгосын хамтарсан “ХАБ” байгуулах чиглэлээр …

  • 4 August

    Монголын Олон Суваг Дамжуулагчдын Холбооны “Анхдугаар хэлэлцүүлэг” амжилттай болж өндөрлөлөө

    Монголын Олон Суваг Дамжуулагчдын Холбооноос санаачлан зохион байгуулсан “АНХДУГААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ” энэ сарын 29-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлэгт “Ддэш” ХХК , “Скаймедиа” ХХК , “Монголын Цахилгаан Холбоо” ХХК, “Шинэ Сансар кабель” ХХК , “Монголсат Нэтворкс” ХХК, “Талст Эрчим” ХХК, “Эн Би Си” ХХК компаниудын төлөөлөл, удирдах албан тушаалтнууд оролцож салбарын өнөөгийн нөхцөл байдал, хууль эрх зүй, зохицуулалтын орчны талаарх саналаа …

  • 4 August

    НИТХ-ын Тэргүүлэгчид “Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх концепц зургийн уралдааны шилдэг бүтээлүүдтэй танилцлаа

    Өнгөрсөн долдугаар сарын 31-нд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж  “Урт  цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх концепц зургийн уралдааны шилдэг бүтээлүүдтэй танилцлаа.  Тодруулбал Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/520 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төв барилгыг дахин төлөвлөх ажлын концепц, зураг  төсөл боловсруулах уралдаан зарласан. Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, оюутан залуус, олон …

  • 4 August

    А.Амбасэлмаа: Наймдугаар сарын 3-ны өдөр 611 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Наймдугаар сарын 3-ны өдөр дөрвөн лабораторид нийт 611 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнд: Долдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээ, Долдугаар сарын 27-нд Франкфуртын онгоцоор …