Мэдээ мэдээлэл

July, 2020

  • 24 July

    “Ногоон гарц” түр журмыг хэрэгжүүлж ажиллахыг санууллаа

    УИХ-ын дарга Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ Гашуунсухайт боомтын нөхцөл байдалтай танилцаж, албаныханд үүрэг өглөө.  Коронавирусийн хорио цээрээс өмнө өдөрт нүүрс тээврийн 1000-1300 машин хилээр нэвтэрдэг байжээ. Харин одоо өдөрт 500, түүнээс цөөн машин хил нэвтэрч байна. Иймээс цар тахлын хориг, хязгаарлалтын онцгой нөхцөлд эдийн засгийн хамтын ажиллагааг зохистой хэлбэрээр үргэлжлүүлэх, иргэдийн зорчих хөдөлгөөн, бараа, түүхий эдийн тээвэрлэлтэд тулгарч буй асуудлуудаар …

  • 24 July

    НИТХ:Цагдаагийн байгууллагын техникийн хангамжийг сайжруулж ажиллалаа

    Олон нийтийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, албаны бэлэн байдлыг хангах зорилгоор Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл /НГХУСАЗЗ/-өөс хууль, хяналтын байгууллагын техникийн хангамжийг сайжруулах,  ажлыг жил бүр үе шаттай зохион байгуулдаг.Энэ оны эхний хагас жилд НГХУСАЗЗ-өөс зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, ослын газар түргэн очиж иргэдэд цагдаагийн байгууллагын үйлчилгээг шуурхай үзүүлэх зорилгоор бүрэн тоноглол бүхий 14, туулах …

  • 24 July

    Нийслэлийн ИТХ “Ухаалаг хотын жишиг загвар боловсруулах нь” судалгааны ажилд хамтран ажиллана

    Нийслэлийн ИТХ “Залуу судлаачдыг дэмжих сан” ТББ болон “Сократус Студиа” ХХК-тай хамтран ажиллах  санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд “Ухаалаг хотын ерөнхий жишиг загвар”-ыг гаргах ажлыг талууд хамтарч гүйцэтгэнэ. Тодруулбал “Залуу судлаачдыг дэмжих сан” ТББ-аас “Ухаалаг Улаанбаатар хотын жишиг загвар боловсруулах нь” судалгааны ажлыг гүйцэтгэж байгаа аж. Судалгааны үр дүнд зорилгоо тууштай хэрэгжүүлэх чадвартай, хэвийн үйл ажиллагаатай ухаалаг хотод шаардлагатай …

  • 24 July

    Багануур, Налайх, Багахангай дүүргүүдэд сайжруулсан түлшний зөв хэрэглээний талаар сургалт зохион байгуулж байна

    Агаарын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдлээс хамгаалах зарим арга хэмжээний тухай” А/346 дугаар захирамж, нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын дагуу нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, …

  • 24 July

    Сангийн сайд Ч.Хүрэлбаатар АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Майкл Клеческиг хүлээн авч уулзлаа. Элчин сайд Майкл Клечески Сайд Ч.Хүрэлбаатарт Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдон, Сангийн сайдаар улиран томилогдсонд баяр хүргэхийн ялдамд хоёр улсын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн, нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар шинэ Засгийн газрын үйл ажиллагааны …

  • 24 July

    БНХАУ-ын ЭСЯ-ыг тагнуулын ажиллагаанд оролцсон хэмээн сэжиглэж байна

    АНУ-ын эрх баригчид Техас муж улсын Хьюстон хот дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны ажилтнуудыг Хятадын эрх баригчдын ашиг тусын тулд Америкийн оюуны өмчийг хулгайлахтай холбогдох хэрэгт сэжиглэж байна. Энэ тухай АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн албаны дарга Морган Ортэгус мэдэгджээ. “Холбооны мөрдөх товчоо, Хууль зүйн яам хамтран ажиллаж, бид Хьюстоныг Хятадын Коммунист намын Америкийн судалгаа шинжилгээний материалыг хулгайлах гол газар гэдгийг …

  • 24 July

    Ерөнхийлөгч Х.Баттулга ЦЕГ-ын дарга, хурандаа Ж.Болдыг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ)-ын даргаар томилогдсон цагдаагийн хурандаа Ж.Болдыг өчигдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цагдаагийн албаны үйл ажиллагаа хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээс хазайх ёсгүйг онцгойлон захилаа. ЦЕГ-ын дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд нь дэд даргаар ажиллаж байгаад дэвшин томилогдсон учраас тус албаны үйл ажиллагааны залгамж чанарыг хадгалж, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан …

  • 24 July

    Нийслэлийн аврах 105 дугаар анги шинэ багаж хэрэгсэлтэй боллоо

    НИТХ, НЗДТГ-аас болон Нано Планет” ХХК-иас НОБГ-ын аврах анги 105-д аврах ажиллагааны шинэ  багаж хэрэгсэл хүлээлгэн өглөө. Энэхүү багаж хэрэгсэл нь дэлхийд тэргүүлэгч “Холматро” брэндийн автомашины шил зүсэх, тасдах, тэлэх зориулалт бүхий гидр ажиллагаатай хоёр иж бүрдлээс бүрдэж байгаа юм. Ингэснээр  нийслэлийн Аврах анги-105-ын багаж хэрэгслийн бэлэн байдал дээшилж, нийслэлийн ард иргэдийн амь нас, өмч хөрөнгийг гал түймэр, гамшиг ослоос …

  • 24 July

    А.Ариунзаяа: Олон улсын зөвлөх багийг бүхий л талаар дэмжиж ажиллана

    Дэлхий нийтэд дэгдсэн коронавирусийн халдварт ковид-19 цар тахал олон улс оронд хурдацтайгаар тархаж, хүн амын эрүүл мэнд, нийгэм, эдийн засагт хүндрэл бэрхшээл учруулсаар байна. ​Цар тахлаас үүдэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийн салбарт тулгарч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх талаар Засгийн газраас ямар бодлого хэрэгжүүлэх, хариу арга хэмжээг хэрхэн авах талаар тодорхой төлөвлөгөө, стратегийг боловсруулах ажлыг гүйцэтгэж буй НҮБ-ын олон улсын …

  • 24 July

    Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт өндөр хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй албанд томилогдсонд нь баяр хүргэж, ажлын амжилтыг хүссэн юм. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд …

  • 24 July

    Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр төсөл хэрэгжүүлнэ

    ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужаг хүлээн авч уулзлаа.Уулзалтын үеэр хөдөө аж ахуйн салбарт олон чиглэлд хамтран ажиллахаар ярилцлаа. Тодруулбал, НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас энэ оныг “Дэлхийн ургамлын эрүүл мэндийн жил”-ээр зарласантай холбоотойгоор газар тариалангийн салбарт хор хөнөөл үзүүлдэг царцаа болон эрвээхийн нүүдэл зэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсруулж хамтран ажиллахаар боллоо. Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий ассамблей-аас 2021 оныг “Жимс жимсгэнэ, хүнсний ногоо”-ны жил …

  • 24 July

    Улаанбаатарт өдөртөө 29 хэмийн дулаан байна

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр усархаг бороо, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2020 оны 07 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говь, зүүн …

  • 23 July

    Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар Б.Болор-Эрдэнэ томилогдлоо

    Монгол Улсын Засгийн газрын 2020 оны долдугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар Б.Болор-Эрдэнийг томиллоо. Б.Болор-Эрдэнэ нь 2007-2011 онд Хүмүүнлэгийн ухааны Их сургуулийг Олон улсын харилцааны бакалавр зэргээр, 2011-2014 онд БНСУ-ын Хандон Глобал Их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр зэргээр, 2017 онд Английн Оксфордын Их сургуулийг Төрийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн. Ажлын туршлага: 2011-2012 онд Азийн хөгжлийн банкны төслийн мэргэжилтэн,2012 онд Мянганы сорилтын санд туслах мэргэжилтэн,2013 онд Дэлхийн банкны төслийн …

  • 23 July

    Ерөнхий сайд асан С.Баярт 5 жилийн хорих ял оноолоо

    Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Сангийн сайд асан С.Баярцогт нарын таван хүнд холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн билээ. Шүүхээс энэхүү хэргээс Ерөнхий сайд асан С.Баяр, “Петровис” компаний үүсгэн байгуулагч Ч.Давааням нарт холбогдох хэргийг тусгаарлан хэлэлцэхээр болсон байдаг.  Долдугаар сарын 22-нд шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан эхэлж, хоёр дахь өдрөө үргэлжилж дөнгөж сая шийдвэрээ танилцууллаа. Шүүх бүрэлдэхүүн тэднийг …

  • 23 July

    Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам 2022 оны 7-р сард ашиглалтад орно

    УИХ-ын дарга Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлын явцтай танилцлаа. Энэ чиглэлийн төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрээр 240 орчим км үргэлжилж, 2 өртөө, 6 зөрлөгтэй баригдана. Тус төмөр зам нь 1-р зэрэглэлийн UIC- 60 зам төмөр бүхий уулзваргүй, нэг голын даац нь 25 тонн, 16 гүүр, 126 хоолой, малын 8 гарцтайгаар баригдаж байна. Одоогоор уг …