Мэдээ мэдээлэл

July, 2020

  • 1 July

    Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэхээр зөвшилцөх саналыг өргөн барилаа

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, МАН-ын VII бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдад намын дарга У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлсэн талаар танилцуулж, зөвшилцөх саналаа өргөн барилаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдад нэр дэвшигчийг зөвшилцөх саналыг хүлээн авч, УИХ-д оруулахаа мэдэгдэв. Мөн МАН өнгөрсөн …

  • 1 July

    Улиран сонгогдсон УИХ-ын дарга Г.Занданшатар Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа

    УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнд бүрдсэн УИХ-ын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар улиран сонгогдсон УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын даргаар улиран сонгогдсонд нь баяр хүргэж, эдийн засгийн хүнд хэцүү цаг үед парламентын үйл ажиллагааг ажлын, амралтын өдөр гэж ялгахгүйгээр тасралтгүй явуулахыг сануулж, өнөөдрөөс ажилдаа шуурхайлан орохыг хүслээ. Ялангуяа, Төрөөс төмөр замын …

  • 1 July

    С.Амарсайхан: Түүхэн цаг үеийг хамтдаа бүтээлцсэн та бүхэндээ талархал илэрхийлье

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Хотын даргын албан тушаалаа өгч байгаатай холбогдуулан 1 жил гурван сар буюу 460 хоногийн хугацаанд хийсэн бодлогын ажлаа тайлагналаа. Өнгөрсөн хугацаа нийслэлчүүдийн хувьд томоохон шалгуур, сорилтуудыг даван туулсан түүхэн он цаг байсныг тэрбээр мэдээллийнхээ эхэнд онцоллоо. Улаанбаатарчуудын гол асуудал болсон утааг 50 хувиар бууруулахад Засгийн газар дорвитой шийдвэр гаргаж, энэ шийдвэрийг …

  • 1 July

    Монголбанкны Эрдэнэсийн санд 45 нэрийн дурсгалын зоос худалдаж байна

    Улс орон бүр түүхэн онцлог үйл явдалд зориулж зоос гаргадаг. Монгол Улс ч энэ жишгээр түүхэн тэмдэглэлт үйл явдалд зориулан, өвөрмөц загвартай, цөөн тоотой үнэт зоосыг гаргадаг бөгөөд эдгээр  нь зах зээлд эрэлт ихтэй байдаг аж. Монгол Улсын банк Ардын хувьсгалын 50 жилийн ойд зориулан, нэг төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий алт, мөнгө, гууль, никель дурсгалын зоосыг 1971 онд анх гаргажээ. …

  • 1 July

    Иргэн С. Нэргүй цагдаагийн алба хаагч нартаа талархал илэрхийлэв

    Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт орон даяар зохион байгуулагдаж байх үеэр  нийслэл хотын зарим  айл өрх, тээврийн хэрэгслүүд үерт өртөж, их хэмжээний гарз хохирол учирсан. Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг, Тахилтад буусан их үерт 11 настай хүү урсахад тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид амь тэмцэн, амжилттай аварсан тухай өмнө нь та бүхэнд мэдээлж байсан. …

  • 1 July

    Д.Амарбаясгалан: Ирэх дөрвөн жилийн хугацаанд 2.9 тэрбум төгрөгийн өр төлөх том үүрэг хариуцлага байгаа

    МАН-ын VII-р Бага хурал өнөөдөр 10:00 цагт Тусгаар тогтнолын ордонд болж өндөрлөлөө. Хуралдаанд оролцсон 189 гишүүний 100 хувийн саналаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар сонгохыг дэмжлээ. Бага хурлаас гаргасан шийдвэрийн талаар хурлыг удирдан явуулсан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нар мэдээлэл хийлээ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Өнөөдрийн бага хурлаар Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдад нэр …

  • 1 July

    Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг 100 хувийн саналаар дэмжлээ

    МАН-ын VII-р Бага хурал Тусгаар тогтнолын ордонд 189 гишүүнтэйгээр эхэлж 87,5 хувийн ирцтэйгээр болж өндөрлөлөө . Бага хурлыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нар удирдаж явууллаа. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-д олонх суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д оруулна гэж заасан. Энэ дагуу УИХ-д олонх болсон …

  • 1 July

    Өнөөдөр Хятадын коммунист намын 99 жилийн ойн өдөр

    Өнөөдөр буюу долоодугаар сарын 1-нийөдөр бол Хятадын коммунист нам байгуулсны 99 жилийн ойн өдөр юм. Анх 50 гаруйхан гишүүнтэй байгуулагдаж байсан тус нам өдгөө гишүүдийнхээ тоогоор дэлхийд нэгдүгээр бичигддэг улс төрийн томоохон хүчин болсон юм. ХКН-ын дарга Ши Жиньпин коммунист намын анхны зорилт болон үүрэг зорилго, ухамсар хариуцлагын талаар өгүүлснийг Хятадын Олон Улсын радио онцолжээ. Тэрбээр “Энэ бол манай намын …

  • 1 July

    “Чиглэл” ХХК ХӨСҮТ-д 30 сая төгрөгийн үнэ бүхий гал тогооны тоног төхөөрөмж бэлэглэлээ

     “Чиглэл” ХХК нь Халдварт өвчин судлалын үндэсний төвд 30 гаруй сая төгрөгийн үнэ бүхий гал тогооны тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Халдварт өвчлөлийн үед өвчтөнүүдэд эм, эмийн эмчилгээнээс гадна илчлэг чанар сайтай, шим тэжээлтэй хоол хүнсээр дэмжих нь нэн чухал билээ.  ХӨСҮТ-ийн Хоол үйлдвэрлэлийн тасаг нь  өдөрт 6 удаа давтамжтай, нийт 18 тасгийн  1300-1400 хүнд хоол түгээдэг  бөгөөд хоол түгээлтийн хэрэгсэл болон гал …

  • 1 July

    Энэ сард хийгдэх тусгай үүргийн нислэгүүд

    Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ долдугаар сард таван тусгай үүргийн нислэгээр гадны улс, орнуудаас ирэх иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргалаа.  Үүнд:  7 дугаар сарын 2-нд Сөүл-Улаанбаатар /БНСУ-д байгаа иргэдээ татан авна/7 дугаар сарын 4-нд Токио-Улаанбаатар /Япон улсад байгаа иргэдээ татан авна/7 дугаар сарын 7-нд Сөүл-Улаанбаатар /БНСУ-д байгаа иргэдээ татан авна/7 дугаар сарын 9-нд Истанбул-Улаанбаатар чиглэлд тус тус …

  • 1 July

    Г.Занданшатар: Монголын сайн сайхны төлөөх зорилгоос ухрах, иргэдийнхээ итгэлийг хугалах эрх бидэнд байхгүй

     Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганы өчигдрийн (2020.06.30) үдээс хойших хуралдаанаар Улсын Их Хурлын даргыг сонгосон бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан хуралдааныг даргалсан юм.     Улсын Их Хурлын энэ удаагийн сонгуулийн дүнгээр олонх буюу 62 суудал авсан Монгол Ардын Намыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлэх тухай Монгол Ардын Намын Удирдах …

  • 1 July

    УОК: ЭЕШ-ыг энэ сарын 2-5- ны өдрүүдэд зохион байгуулахыг зөвшөөрлөө

    Улсын Онцгой комиссын XXV ээлжит хуралдаан өчигдөр боллоо.Хуралдаанаар Гамшгаас  хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг  2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг дуустал сунгахаар шийдвэрлэж, Засгийн газрын тогтоолоор баталгаажуулав. Мөн бакалаврын зэрэг горилогчдоос авах Элсэлтийн ерөнхий шалгалтыг энэ сарын сарын 2-5-ны өдрүүдэд орон даяар зохион байгуулахыг зөвшөөрлөө. Шалгалтыг зохион байгуулахдаа  Монгол Улсын …

  • 1 July

    УОК: Замын-Үүд, Алтанбулаг боомтуудаар 700 гаруй иргэнээ татан авна

    Улсын Онцгой комиссын XXV ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар Гамшгаас  хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг  2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг дуустал сунгахаар шийдвэрлэж, Засгийн газрын тогтоолоор баталгаажуулав. Мөн хөрш хоёр орноос 700-аад иргэнээ Замын-Үүд, Алтанбулаг боомтуудаар татан авахаар шийдвэрлэсэн бол энэ сард сард  нийт 10-12 захиалгат нислэг үйлдэх саналтай …

  • 1 July

    Улаанбаатарт өдөртөө 23 хэмийн дулаан байна

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар, говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2020 оны 07 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. …

June, 2020

  • 30 June

    Ж.Батбаясгалан:Кино театрын үйл ажиллагааг тодорхой дэглэмийн дагуу нээнэ

    Улсын онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын хэмжээнд тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлыг ирэх долдугаар сарын 15-н хүртэл сунгах шийдвэрийг гаргасан байна. Харин дотооддоо аж ахуй нэгжийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээх чиглэлийг аймаг, нийслэлийн удирдлагуудад өгсөн талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан нар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан …