Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нар өнөөдөр /2020.06.25/ 2019 онд батлагдсан хуулиуд дээр Төрийн тамга дарлаа. Төрийн тамгыг үндэсний хээгээр чимэглэсэн мөнгөн тоног бүхий, зөөлөн торгомсог эдээр доторлосон зандан модон хайрцагтай нь авчирч, Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын хуулийн уг эхийн эхний хуудсуудад …
Мэдээ мэдээлэл
June, 2020
-
26 June
Хотын дарга С.Амарсайхан нийслэлд хамгийн өндөр санал авчээ
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан 21969 хүний саналаар нэгээр гарч Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдлоо. Хууль бус олгогдсон газруудыг нийслэлийн өмчид буцаан авч,нийтийн эзэмшлийн гудамж талбай болгон тохижуулж, түрээслээд өмчлөх орон сууцыг хэрэгжүүлэх санаачилгыг гаргасан хотын Захирагч С.Амарсайханыг нийслэлчүүд бүрэн дэмжлээ. Улсын хэмжээнд хамгийн өндөр саналыг Ерөнхий сайд, …
-
26 June
Эрчим хүчний гудамжыг хэсэгчлэн хаана
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын 2020 оны томоохон шинэчлэлийн ажил болох Ажилчны гудамжнаас Сонсголонгийн авто зам хүртэлх буюу “Эрчим хүчний гудамж”-ны 6 км авто замын хөдөлгөөнийг шат дараатайгаар хэсэгчлэн хааж, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэхээр төлөвлөөд байна. Нийслэлийн баруун бүсийн үйлдвэрийн хөдөлгөөний эрчим ихтэй тус замын 1-р хэсэг буюу “Ажилчны гудамжны уулзраас Хөсөг трейд хүртэл 385у/м авто …
-
26 June
“Тээвэрчдийн хотхон”-д хөрөнгө оруулалт шаардлагатай
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Засгийн газраас хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын ажилтай газар нь танилцаж байгаа билээ. Тэр дундаа хөрөнгө, тендер, санхүүжилтээс үүдэн олон жилийн хугацаанд царцсан барилга, бүтээн байгуулалтад ихээхэн ач холбогдол өгч байгаа юм.Энэ удаад Шадар сайд Ө.Энхтүвшин жолооч нарын байрлаж, амрах зориулалттай хотхоны үйл ажиллагаатай танилцсан. Гашуунсухайтын боомтын наахна болон Тавантолгойн уурхайн орчимд жолооч нарын байрлаж, амрах зориулалттай …
-
26 June
Ч.Ганжавхлан: Эгэлгүй монгол жаалууд экологийн цагдаагийн албан ёсны элч баг боллоо
Цагдаагийн ерөнхий газрын Экологийн Цагдаагийн албанаас иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх шинэ үеийн нэгдмэл үзэл, төлөвшил, байгаль хамгаалах зөв дадал хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Байгаль Эн Тэргүүнд” төслийг зургадугаар сарын 10-ны өдрөөс хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Уг төслийн хүрээнд “Байгаль орчныг хамгаалах тухай хууль”-ийн 3 дугаар зүйл “Газар, түүний хөрсийг аливаа …
-
26 June
“The Hu” хамтлагийн тоглолт энэ ням гарагт болно
“Чингис хаан” одонт “The Hu” хамтлагийн “Гэрэг” нэртэй онлайн тоглолт энэ сарын 28-нд “White Rock Center”-т болно. Уг нь тэд энэ сарын 23-нд хийхээр төлөвлөж байсан ч тодорхой шалтгааны улмаас цуцлагдаад байсан юм. Ерөнхий зохион байгуулагчаар “Хүрээ энтертайнмент” ХХК, хамтран зохион байгуулагчаар МҮОНРТ хамтран орон даяар шууд дамжуулан хүргэх билээ. Харин ивээн тэтгэгчээр “Мобиком” корпораци, Хаан банк ажиллаж байна. “The …
-
26 June
Г.Давааням: Хар тамхины хэрэглээг сурталчилсан бүх контентийг устгаж байна
Нэгдсэн Үндэсний байгууллагын Ерөнхий асемблейн 1987 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрээр “06 дугаар сарын 26-ны өдрийг мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр” болгохоор шийдвэрлэж, 1989 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн жил бүр тэмдэглэж байна. Жил бүр тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой Нэгдсэн Үндэсний байгууллагын Хар тамхитай тэмцэх байгууллагаас уриалга гаргадаг. Энэ жил Мансууруулах бодисын хууль …
-
26 June
Сэрэмжлүүлэг: Голуудын усны түвшин үерийн түвшинг 5-50 см даван үерлэж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 25-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Тэрэлж, Улиастай, Сэлбэ, зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Онон, Балж, Хэрлэн зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-40 см нэмэгдэж, Сэлбэ, Хурх, Хэрлэн голын эхээр үерийн түвшинг 5-50 см, Балж гол Дадал сум орчимд үерийн аюултай түвшинг 5 см даван тус …
-
26 June
Автомашин дотор байсан хэрэглээний газ дэлбэрч, хоёр хүн түлэгджээ
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Москва хороолол”-ын автомашины зогсоолд суудлын автомашинд байсан газ дэлбэрчээ. Энэ тухай мэдээллийг зургадугаар сарын 25-ны өдрийн 20:05 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч ахлах дэслэгч Т.Цогтсайхан 21:00 цагт очиход иргэн А-ын эзэмшлийн “Сай” загварын суудлын автомашин дотор ахуйн хэрэглээний 220 граммын савлагаатай газ дэлбэрч …
-
26 June
Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмын төсөлд санал авч байна
Агаарын тухай хуулийн 15.1.-т “Төрийн захиргааны төв байгууллага нь нутгийн захиргааны байгууллагатай хамтран агаарын бохирдлыг бууруулах зорилгоор агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоож, тухайн бүсэд мөрдөх журмыг батална” гэж заасан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хамтарсан 2019 оны А/433-А/820 дугаар тушаал, захирамжаар “Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журам”-ыг баталсан юм.2019 оны агаарын чанарыг …
-
26 June
Монголын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн эх орондоо ирлээ
Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн парадын ёслолд оролцсон Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн өнөөдөр 08:33 цагт “Чингис” хаан олон улсын нисэх буудалд газардлаа. ОХУ-ын Батлан хамгаалах яамны ИЛ-76 цэргийн онгоцоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчийн хувиар оролцсон Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг тэргүүтэй төлөөлөгчид болон парадад жагссан Зэвсэгт хүчний 75 алба хаагч эх …
-
26 June
УИХ-ын гишүүний үнэмлэхийг энэ сарын 29-нд олгоно
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгийн талаар хэлэлцэн сонгуулийн 29 тойрог тус бүрт хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчдийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрлэн тогтоол гаргалаа. Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэхийг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гардуулсны дараа …
-
25 June
Ж.Батзандан: Шинэ эвсэл суудал авч чадаагүй тул намын даргын суудлаа өгч байна
Шинэ эвсэл УИХ-д нэг ч суудал авч чадаагүй тул тус эвслийн дарга Ж.Батзандан дөнгөж сая мэдээлэл хийж хариуцлагаа хүлээнэ гэдгээ мэдэгдлээ. ШИНЭ намын дарга Ж.Батзандан “Шинэ эвслийг дэмжиж санал өгсөн 230 мянган сонгогчдоо талархаж байна. Санал өгөөгүй иргэдийнхээ итгэлийг авахын тулд улам хичээж ажиллана. Миний бие БЗД-ийн 23-р тойрогт нэр дэвшсэн надад 20 гаруй мянган хүн саналаа өглөө. Гурван мандаттай тойрог, …
-
25 June
С. Жавхлан: Би дахиж хэзээ ч нутагтаа ирэхгүй, миний дууг битгий сонсоорой
УИХ-ын найм дахь удаагийн сонгууль өчигдөр /2020.06.24/ болж урьдчилсан байдлаар Монгол ардын нам 62, Ардчилсан нам 11, Та бидний эвсэл 1, Бие даагч 1, Зөв хүн электорат 1 суудал авсан гэсэн дүн гараад байна. Төрөлх нутаг болох Увс аймагтаа нэр дэвшсэн С.Жавхлан саналын тоогоор гүйцэгдэж, мандат авч чадаагүй юм. Тэгвэл өнөөдөр С.Жавхлан Увс аймгийн ард иргэдэд хандан өөрийн цахим хуудсаараа …
-
25 June
“Бурхны авралаар, чи ирлээ!” шоуны ялагчийг үзэгчид тодруулна
“Бурхны авралаар, чи ирлээ!” шоу нэвтрүүлэг үзэгчдийн хүртээл болоод хоёр сарын хугацаа өнгөрчээ. Нийт найман дугаарын ард амжилттай гарсан тэд финалын шатны 9, 10-р дугаарыг шууд дамжуулан хүргэхээр бэлтгэл ажилдаа ороод байна. Финалын 9-р дугаарт жүжигчин Г.Алтаншагай, У.Цогтбаяр, Б.Барслхагва болон дуучин С.Зоригтбаатар нар оролцож, ялагчийн төлөө өрсөлдөх аж. Тэднээс оногдсон дүрээ чадварлаг бүтээн, өгөгдсөн нөхцөлд хувирч чадсан цор ганц оролцогч ялагч …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл