Улс төр

October, 2021

  • 6 October

    Д.Ганбат: Иргэд, цагдаа нарын дунд зөрчил үүсгэснээс үүдэн гарсан гашуун түүхийг давтаж болохгүй

    УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат ХЗДХЯ-ны гадна суулт хийж буй иргэдтэй очиж уулзав. Мөн үүсээд буй нөхцөл байдалтай танилцаж ХЗДХ-ийн сайдад иргэдийн шаардлагыг хүргүүлэх гэсэн боловч сайд Х.Нямбаатар эзгүй байв. УИХ-ын гишүүн, Д.Ганбат “Х.Нямбаатар сайд иргэдийг хүлээн авч уулз. Тэднийг жагсаал цуглаан хийлгэхгүй байх шалтгаанаа маш тодорхой тайлбарлах ёстой. Иргэдийн бухимдал дээд цэгтээ туллаа. Үндсэн хуульд …

  • 6 October

    ЭЗБХ: Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2021.10.06/ хуралдаанаар УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлын даргын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай” 70 дугаар …

  • 6 October

    Д.Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжлээ

    УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын Дээд шүүхээс санал болгосон Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж, нэр дэвшигчийн талаар Улсын дээд шүүгч Ц.Цогт танилцуулав. Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас олонхын санал авсан Дашбалбарын Гангабаатарыг Үндсэн …

  • 6 October

    Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа

    УИХ-ын гишүүн, Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Б.Чойжилсүрэн, Т.Энхтүвшин, Т.Аубакир нар Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль  болон Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр /2021.10.06/ өргөн барилаа. Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 1996 онд Сэлэнгэ аймагт “Алтан булаг“ чөлөөт бүсийг,  2004 онд Дорноговь аймгийн нутагт Замын-Үүд боомтыг …

  • 4 October

    Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа

    Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа, Б.Саранчимэг, Ж.Чинбүрэн нар өөрсдийн санаачилсан Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Газрын тухай хуульд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг Иргэний хуульд заасан агуулгаар тодорхойлж чадаагүйгээс иргэдийн, ялангуяа нийтийн орон сууц өмчлөгчдийн өмчлөх эрх болон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөх нөхцөл бий …

  • 4 October

    Л.Оюун-Эрдэнэ: Тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн шинэчлэлийг ирэх жилийн төсөвт тусгасан

    “Тогтвортой хөгжлийн зорилго” дээд түвшний чуулга уулзалт Төрийн ордонд болж байна.Тус чуулга уулзалт нь цар тахлаас үүдсэн сөрөг нөлөөг даван туулах, эдийн засгийн сэргэлтийг хурдасгах болон 2030 он гэхэд хүрэх Тогтвортой хөгжлийн зорилгын “Арван жилийн үйл ажиллагаа”-ны хэрэгжилтийг эрчимжүүлэхэд олон талын оролцоог хангаж, санал солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм. Монгол Улсын Ерөнхий сайд, Тогтвортой хөгжлийн үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ …

  • 4 October

    Тогтвортой хөгжлийн зорилго – дээд түвшний үндэсний анхдугаар чуулга уулзалт эхэллээ

    Монгол Улсын Их Хурал, Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо санаачлан Монгол Улсын Засгийн газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтран “Тогтвортой хөгжлийн зорилго” дээд түвшний чуулга уулзалтыг өнөөдөр /2021.10.04/Төрийн ордонд зохион байгуулж байна. Энэхүү чуулга уулзалтын зорилго нь цар тахлаас үндсэн сөрөг нөлөөг даван туулах, эдийн засгийн сэргэлтийг хурдасгах болон 2030 он гэхэд хүрэх Тогтвортой хөгжлийн зорилгын “Арван жилийн үйл …

  • 4 October

    “Өсвөрийн парламент” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачлагаар өсвөр үеийнхэнд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль тогтоох, шийдвэр гаргах үйл ажиллагааны талаар ойлголт өгч, тогтвортой хөгжлийн зорилго, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг мэдээллээр дамжуулан шийдвэр гаргах түвшинд өсвөр үеийнхэний утга учиртай оролцоог дэмжих зорилго бүхий “Өсвөрийн Парламент” хөтөлбөрийг УИХ-аас анх удаа үндэсний хэмжээнд зохион байгуулж байна.     Парламентын боловсрол олгох үйл ажиллагаагаар дамжуулан …

  • 1 October

    Л.Оюун-Эрдэнэ:Иргэдийн жагсаал цуглаан хийх эрхийг хүндэтгэх ёстой

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ СХД-ийн 12-р хорооны вакцины цэгт өнөөдөр ажиллалаа. Энэ үеэр хэвлэлд өгсөн ярилцлагадаа жагсаал цуглаантай холбоотой тайлбар өгөв. Тэрбээр “Сөрөг хүчин төр засагтаа шүүмжлэлтэй хандах ёстой. Монгол улс бол ардчилсан улс. Цөөнхдөө хүндэтгэлтэй хандах зарчимтай. Иргэд жагсаж цуглах, хэвлэн нийтлэх, сонгох, сонгогдох эрхтэй. Би ч гэсэн жагсаал цуглаанд оролцож явсан хүн. Иргэдийн жагсаал цуглаанд туйлын хүндэтгэлтэй …

  • 1 October

    Нэр бүхий Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдинсүрэнгийн Даваасүрэн, Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шижээхүүгийн Одонбаатар, Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсанцэрэнгийн Эрдэнэдаваа, Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд …

  • 1 October

    Г.Занданшатар:Цар тахлыг иргэн бүрийн хариуцлага, төр засгийн манлайлал, хамтын хүчээр давж гарна

     Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулган өнөөдөр /2021.10.01/ 10 цаг 00 минутад гишүүдийн 74.3 хувийн ирцтэйгээр эхэллээ.    Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. УИХ-ын даргын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.    Эрхэм хүндэт иргэд ээ,         Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,         Чуулганы нээлтэд цахимаар оролцож буй Хүндэт зочид оо, …

  • 1 October

    Улсын Их Хурлын 2021 оны намрын чуулган эхэллээ

     Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулган өнөөдөр (2021.10.01) 10 цаг 00 минутад гишүүдийн 74.3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганы нээлтэд  Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүнүүд, Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар цахимаар оролцов.       Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. Тэрбээр хэлсэн …

  • 1 October

    У.Хүрэлсүх: Экосистемийн доройтол, цөлжилтийн асуудлыг үндэсний аюулгүй байдлын түвшинд авч үзэх цаг ирсэн

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх өчигдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулав. Хуралдаанаар хүрээлэн буй орчны аюулгүй байдал, тодруулбал, экосистемийн доройтол, цөлжилт, түүнийг сааруулах арга зам, шийдлийн талаар хэлэлцлээ. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд байгаль орчны тэнцвэрийг хадгалж, усны нөөцийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын сөрөг үр дагаврыг зөөлрүүлэх, биологийн олон янз байдлын хомсдлоос …

September, 2021

  • 30 September

    Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн хуулийн төслийг өргөн барилаа

     Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавлан өнөөдөр (2021.09.30) Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн  2022  оны  төсвийн  тухай  хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.     Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн …

  • 30 September

    Б.Хуягбаатар: Монгол Улс гадаад бодлогын тогтвортой байр сууриа ШХАБ-д нотлон харуулах ёстой

    Евразийн улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын байгууллага буюу Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Монгол Улсын байр суурийн асуудлаар Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн судлаач Б.Хуягбаатартай ярилцлаа. -Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний 21 дэх удаагийн уулзалт Душанбе хотноо саяхан болж өндөрлөлөө. Уулзалтад улс орнууд ямар байр суурьтай оролцож, ямар асуудлыг хэлэлцэв? -ШХАБ-ын төрийн тэргүүн нарын …