Улс төр

August, 2021

July, 2021

  • 30 July

    Шадар сайд С.Амарсайхан Замын-Үүд суманд ажиллаж байна

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс цаг үеийн асуудлаар Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж байна. Замын-Үүд хилийн боомтоор нэвтрэх ачаа эргэлтийг сайжруулах чиглэлээр Ерөнхий сайд болон Шадар сайдын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд тодорхой ажлууд хийж хэрэгжүүлсний үр дүнд ахиц дэвшил гарч эхэлжээ. Тухайлбал, долдугаар сарын 1-ний байдлаар Замын-Үүдийн чөлөөт бүсийн гадна, дотор талд 2600 гаруй тээврийн хэрэгслийн …

  • 29 July

    Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ: Олон үйл явдал давхацсан, өргөн цар хүрээтэй айлчлал боллоо

    Япон Улсад ажлын айлчлал хийсэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр эх орондоо ирлээ. Тэрбээр айлчлалынхаа үеэр Япон Улсын Цог жавхлант эзэн хаанд бараалхаж, Ерөнхий сайд Ё.Сүгатай албан ёсны уулзалт хийсэн. Мөн oлимпын нээлтийн ажиллагаанд оролцож, Японы эрх баригч Либерал ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Т.Никай, Японы парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, Японы парламентын …

  • 29 July

    Унгар улсын Засгийн газраас манай улсад нэн хэрэгтэй байгаа 33 ширхэг амьсгалын аппаратыг хүлээлгэн өглөө

    Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто 7 дугаар сарын 29-нд Монгол Улсад ажлын айлчлал хийлээ. Тэрээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны яриа хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, харилцан сонирхсон олон улсын асуудлаар санал солилцлоо. Мөн Монгол, Унгарын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллахаар тохиролцов. …

  • 28 July

    Монгол Улсыг төлөөлөн олимп, тив дэлхийн тэмцээнд оролцох шигшээ баг, тамирчдыг дэмжих лобби бүлэг байгуулав

     Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Д.Батлут, Д.Бат-Эрдэнэ, Ч.Ундрам, Т.Энхтүвшин нар “Олимпийн наадмын спортын төрлүүдийн хөгжлийг дэмжих болон Монгол Улсыг төлөөлөн олимп, тив дэлхийн тэмцээнд оролцох шигшээ баг, тамирчдыг дэмжих лобби бүлэг” байгуулж буйгаа 2021 оны долдугаар сарын 9-ний өдөр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт танилцуулсан байна.         Монгол Улс биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд анхаарч “Алсын хараа 2050”, “Монгол Улсын Засгийн …

  • 28 July

    Унгар улсын Гадаад хэрэг, худалдааны сайд П.Сияяарто Монгол улсад айлчилна

    Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсад ажлын айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд Унгар Улсын Засгийн газраас манай улсад хүмүүнлэгийн тусламжаар илгээж буй эрүүл мэндийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгнө. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгарын Гадаад хэрэг худалдааны сайд П.Сияяарто тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзана. Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд П.Сияяарто …

  • 28 July

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын ЭКСИМ банкны удирдлагуудтай уулзалт хийв

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхий сайд Ким Бү Гёмтэй уулзаж, Монгол, Солонгосын иж бүрэн түншлэлийн харилцааг стратегийн түншлэлд хүргэх талаар болон хоёр орны эдийн засгийн томоохон төслүүдийн талаар санал солилцсон билээ. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын ЭКСИМ банкны удирдлагуудтай уулзалт хийв.  Уулзалтын үеэр БНСУ-ын ЭКСИМ банкны Ерөнхийлөгч Бан Мүн Гю Монгол Улсын Засгийн газар иргэдээ 60 хувь бүрэн …

  • 28 July

    “Замын-Үүд” чөлөөт бүсийг нээж, байнгын ажиллагаанд оруулна

    Засгийн газрын ээлжит хуралдаан  өнөөдөр /2021.07.28/ боллоо.  “Замын-Үүд” чөлөөт бүсийг нээж, 2021 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс гүний гарцаар зорчигч, ачаа тээврийн хэрэгслийг чөлөөт бүсэд нэвтрүүлэх байнгын ажиллагааг эхлүүлэхийг Засгийн газраас үүрэг болголоо. Тус бүсэд төрийн үйлчилгээ үзүүлэх хил, гааль, мэргэжлийн хяналт, гадаадын иргэн, харьяатын алба зэрэг мэргэжлийн албадын үйл ажиллагаа явуулах бэлтгэлийг хангуулахыг холбогдох сайд нарт даалгав. Үүнтэй холбогдуулан …

  • 28 July

    Монголоос БНХАУ руу нийлүүлэх нүүрсний экспортыг нэмэгдүүлэхээр тохиролцлоо

    БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-тэй 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Тяньжин хотноо албан ёсны хэлэлцээ хийв.  Хэлэлцээний үеэр Гадаад харилцааны сайд нар Монгол, Хятадын хоёр талын хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын харилцааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов. Улс төрийн харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх нь бүх салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх таатай …

  • 26 July

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Япон Улсад хийсэн ажлын айлчлал өндөрлөлөө

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Япон Улсад хийсэн ажлын айлчлал өндөрлөлөө. Тэрээр айлчлалынхаа үеэр Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаанд бараалхаж, Япон Улсын Ерөнхий сайд Ё.Сүгатай албан ёсны уулзалт хийв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олимпын нээлтийн ёслолын ажиллагаанд оролцож, Японы эрх баригч Либерал Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Т.Никай, Японы парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, …