Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлснийг нягтлан шалгаж, тус хорооны 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар сонгуульд оролцож буй нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт явагдах …
Улс төр
September, 2021
-
10 September
Парламентын сурталчилгаа, мэдээллийн төвийн даргаар Л.Нинжжамцыг томиллоо
Монгол Улсын Их Хурлын даргын Ажлын албаны Парламентын сурталчилгаа, мэдээллийн төвийн даргаар сэтгүүлч, эрх зүйч Лувсандашийн Нинжжамц ажиллахаар боллоо. Парламентын хууль тогтоох, хянан шалгах, төлөөллийн чиг үүргээ хэрэгжүүлж буй талаарх мэдээллийг олон нийтэд түгээх, ард түмний засаглах эрхийг хангаж, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог идэвхжүүлэх чиглэлээр энэхүү төв ажиллах юм. Л.Нинжжамц өмнө нь Монголын сонины холбооны гүйцэтгэх захирал, Монгол …
-
8 September
Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэнэ
Монгол Улс –Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2022 оны хоёрдугаар сарын 24-нд тохионо. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа эдүгээ стратегийн түншлэлд хүрч, хамтын ажиллагаа бүхий л салбарыг хамран, хоёр талын төдийгүй олон улс, бүс нутгийн түвшинд гүнзгийрэн хөгжиж байна. Япон Улсын Ерөнхий сайд Ё.Сүга Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг “Монгол, …
-
7 September
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-тэй цахим уулзалт хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-тэй 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр дээд түвшний цахим уулзалт хийнэ. Энэ нь хоёр улсын төрийн тэргүүн нарын түвшинд сүүлийн 4 жилд хийгдэж буй анхны уулзалт юм. Монгол Улс, БНСУ-ын хооронд 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж ирсэн бөгөөд …
-
7 September
СЕХ:Найман нам, хоёр эвсэл, хоёр бие даагч нөхөн сонгуульд оролцохоор баримт бичгээ хүргүүлээд байна
Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг 2021 оны 9 дүгээр сарын 06-нд /18:00 цагийн байдлаар/ хүлээн авлаа. Энэ удаагийн сонгуульд оролцохоор Үнэн ба Зөв нам, Монгол ардын нам, Ардчилсан нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмний олонхийн засаглал нам, “Зөв хүн-Электорат” эвсэл, Дэлхийн монголчууд нам, Иргэний …
-
6 September
Ерөнхийлөгч шүүх эрх мэдлийн шинэтгэлийг эрчимжүүлнэ
Монгол Улсын Их Хурал 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг батлан гаргаж, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөнөөр Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн шүүх эрх мэдэлтэй холбоотой шинэтгэл эхлэх эрх зүйн боломж нээгдсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд Шүүхийн тухай …
-
6 September
МАН:УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт Э.Батшугар, Ц.Идэрбат нарыг нэр дэвшүүлнэ
УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшигчдийг тодруулах Бага хурлын XIII хуралдаан COVID-19 цар тахлын нөхцөл байдалтай уялдуулж, хагас цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа. Хуралдаан 76 хувийн ирцтэй, хурал даргалагчаар Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар, дэд даргаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нар ажиллав. Энэхүү хуралдаанаар дөрвөн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. МАН-ын Бага хурлын XII хуралдаанаар УИХ-ын сонгуулийн 18, …
-
3 September
С.Жавхлан:Өв соёлоо хамгаалж, уран бүтээлээ хийх зорилгоор Ардчилсан намаас гарч байна
Монгол Улсын гавьяат жүжигчин, УИХ-ын гишүүн асан С.Жавхлан өнөөдөр /2021.09.03/ Ардчилсан намын гишүүнчлэлээс татгалзаж, цаашид уран бүтээлээ үргэлжлүүлж хийнэ гэдгээ албан ёсоор зарлалаа. Тэрбээр “Сүүлийн үед болж байгаа үйл явдлуудын талаар сэтгэгдлээ хуваалцах гэж өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг хийж байгаа юм. Нөхөн сонгууль болж байгаа.Энэ сонгуульд С.Жавхлан дэвшинэ, дэвшихгүй гэдэг мэдээлэл маш их гарсан. Би энэ мэдээллийг маш их гайхаж …
-
3 September
У.Хүрэлсүх:Монгол Улс НҮБ-тай хөгжүүлж ирсэн харилцаа, хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгдөг
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ нь манай улсын нийгэм, эдийн засаг, хөгжлийн зорилтуудыг тууштай дэмжиж ирсэн чухал түнш болохыг тэмдэглээд Монгол Улс НҮБ-тай хөгжүүлж ирсэн харилцаа, хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгдгийг нотлон илэрхийлэв. Мөн дэлхий дахинаа тулгамдаад буй КОВИД-19 цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж …
-
3 September
Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дэмжлээ
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өчигдөр /2021.09.03/ хуралджээ.Хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх хуулийн төслийн танилцуулгыг хийсэн байна. Төсөлд экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах тухай тусгажээ. Мөн төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн засаглалыг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх заалт орсон байна. ҮАБЗ-өөс уг хуулийн …
August, 2021
-
31 August
Соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн нэгжтэй болно
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.08.31/ боллоо. Хуралдаанд Соёлын сайд Ч.Номин соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалтын асуудлаар танилцуулга хийлээ. Соёлын сайдын тушаалаар Соёлын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, нийслэл болон орон нутаг дахь соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын аюулгүй байдалд шалгалт явуулсан юм. Шалгалтаар музейн хяналтын камер, дохиоллын систем хуучирч, ашиглалтын шаардлага хангахгүй болсон, харуул хамгаалалтын ажилтны камер, дохиоллын …
-
31 August
Авлигын гэмт хэрэгтэй холбоотой нөхөн төлбөрт цугларсан 89,5 тэрбум төгрөгийг цахим шилжилтэд зарцуулна
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.08.31/ боллоо. Хуралдаанд Авлигын индексийг бууруулах зорилго бүхий Ажлын хэсгийн ажлын явцын талаар танилцууллаа. Тодруулбал, Авлигатай тэмцэх газарт 2021 оны наймдугаар сарын 30-ны байдлаар эрүүгийн гэмт хэргийн нөхөн төлбөрт нийт 89,5 тэрбум гаруй төгрөг төвлөрчээ. Уг хөрөнгийг цахим засаглалд шилжих үйл ажиллагаанд зарцуулна. Мөн Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай болон Зөвшөөрлийн жагсаалт …
-
30 August
Л.Энх-Амгалан:Монгол Улс боловсролын индексээр 189 улсаас 103-р байрт эрэмбэлэгдэж байна
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 8-р сарын 25-ны өдрийн тогтоолоор байгуулсан “Олимпизыг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг сайжруулах, амьдралын чанарыг дээшлүүлэх үндэсний хороо”-ны анхдугаар хурал боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Энэхүү хороо нь иргэдийн амьдралын чанар, тэдний зан үйл болоод соёлын өөрчлөлт, хүний хөгжлийн суурь үзүүлэлтийг дээшлүүлэхэд гол анхаарал хандуулж ажиллана гэж үзэж болно. Манай …
-
26 August
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Азийн хөгжлийн банкны төлөөлөгчид бараалхав
Азийн хөгжлийн банк (AХБ)-ны Суурин төлөөлөгч Павит Рамачандран тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь Суурин төлөөлөгч баяр хүргээд, төрийн бодлогын залгамж чанар үргэлжлэхийн зэрэгцээ Монгол Улсын хөгжлийн ирээдүйг өөдрөгөөр харж байгаагаа илэрхийлэв. Монгол Улс болон АХБ хамтарч ажилласны 30 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд энэ хугацаанд АХБ санхүү, дэд бүтэц, хот төлөвлөлт …
-
26 August
Монгол, Японы дипломат харилцааны ойг хамтран тэмдэглэнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяшиг хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалтын эхэнд цар тахлын хүнд нөхцөл байдалд Япон Улс, японы ард түмэн Олимпын наадмыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргээд, Монгол Улсын баг тамирчдыг Олимпын наадамд оролцоход японы тал дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Тэрбээр Монгол, Японы …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл