Улс төр

July, 2020

  • 23 July

    Р.Батсүх:“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын эхний 50 километрийг гүйцэтгэж дууссан

    УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй албаны хүмүүс Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хэрэгжүүлж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Долдугаар сарын 20-ны байдлаар төмөр замын газар шорооны ажил 93, шугам хоолойн ажил 85 гаруй хувьтай, гүүрийн ажил 37 хувьтай үргэлжилж байна. “Монголын төмөр зам” ТӨХК захиалагчаар, Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штаб төмөр замын доод …

  • 23 July

    БНХАУ коронавируст цар тахлын эсрэг вакцин гаргавал аль болох богино хугацаанд Монголын талд нийлүүлэхийг хүслээ

    Гадаад харилцааны сайд Н.Энхтайван энэ оны 7 дугаар сарын 23-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзав. Элчин сайд Чай Вэньруй Гадаад харилцааны сайд Н.Энхтайванд үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван саяхан БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тэй утсаар ярьж,  Монгол, Хятадын Иж …

  • 22 July

    Герман Улсад сурч, ажиллаж амьдарч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, тусалж дэмжихийг хүслээ

    Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Розенбергийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Элчин сайд Ёорн Розенберг Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонд баяр хүргээд, Монгол, Германы иж бүрэн түншлэлийн харилцаа улс төр, эдийн засаг, соёл, боловсролын салбарт амжилттай хөгжиж ирснийг тэмдэглэв. Тэрбээр ХБНГУ-аас Монгол Улсад шинэ коронавируст цар тахалтай тэмцэхэд зориулан …

  • 22 July

    ГХЯ: Нутаг буцах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг нээлттэй болгоно

    Шинэ төрлийн коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, ард нийтийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор Монгол Улсын Засгийн газар, УОК-ын шийдвэрээр хилийн зорчих хөдөлгөөнийг зогсоож, хилийн чанадад нутаг буцах хүсэлтэй иргэдийг дотоод нөөц бололцоондоо тулгуурлан автозамын боомтуудаар болон тусгай үүргийн нислэгүүдээр 2020 оны 7 дугаар сарын 22-ны өнөөдрийн байдлаар 14,367 иргэнийг татан аваад байна. Иргэдээс ирж буй санал, шүүмжлэлийг харгалзан татан авах …

  • 22 July

    ГХ-ны сайд Н.Энхтайван Эмиратын элчин сайдыг хүлээн авч уулзав

    Гадаад харилцааны сайд Н.Энхтайван 2020 оны 7 дугаар сарын 21-нд Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Абдулла Аль-Тинижиг хүлээн авч уулзав. Элчин сайд Абдулла Аль-Тинижи Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонд баяр хүргэж АНЭУ-ын Гадаад харилцаа, олон улсын хамтын ажиллагааны сайд Эрхэм дээд Шейх Абдулла Бин Заид Аль-Нахъянаас ирүүлсэн захидлыг гардуулан өгөв. Сайд …

  • 22 July

    Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлээ сайтар хангахыг бүх сайд, холбогдох дарга нарт даалгав

    Засгийн газрын ээлжит хуралдаан  өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах талаар хэлэлцэн шийдвэр гаргав. Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлээ сайтар хангахыг бүх сайд, холбогдох дарга нарт даалгав Засгийн газрын хуралдаанаас: –  Нийслэл, аймгийн төв, суурин газрын хүн амын өвөл, хаврын хүнсний хэрэгцээнд зориулж мал, мах бэлтгэх, 20 мянган тонноос багагүй хэмжээний махны нөөц бүрдүүлэх –  Мал, …

  • 21 July

    ГХ-ны сайд Н.Энхтайван Энэтхэгт саатаад буй монгол иргэдийг эх оронд нь буцаан авч ирэхэд дэмжлэг хүсэв

    Гадаад харилцааны сайд Н.Энхтайван БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхийг 7 дугаар сарын 21-нд хүлээн авч уулзав. Элчин сайд М.П.Сингх Гадаад харилцааны сайд Н.Энхтайванд үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Монгол Улсад элэгсэг дотно ханддаг Элчин сайдтай уулзаж буйдаа баяртай буйгаа тэмдэглээд Энэтхэг Улсын Гадаад хэргийн …

  • 21 July

    УИХ-ын дарга Г.Занданшатар газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцлаа

    УИХ-ын дарга Г.Занданшатар Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж байна. Өчигдөр (2020.07.20) Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилтай танилцсан юм. Үйлдвэрийн авто болон төмөр зам баригдаж дуусжээ.  Одоо үйлдвэрийн барилга байгууламжийг бүтээн босгох ажилдаа орох аж. Монгол Улс газрын тосны нөөцөөрөө дэлхийд 33-т ордог бөгөөд 332 сая тонн нөөцтэй гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Үүнийг ашиглалтын нөөц …

  • 20 July

    БНСУ-д ажиллаж, амьдарч, буй монгол иргэдийг татан авах чиглэлд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллана

    Гадаад харилцааны сайд Н.Энхтайван БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-ыг энэ өдөр хүлээн авч уулзав. Элчин сайд Ли Ё Хун Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонд Сайд Н.Энхтайванд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв. Сайд Н.Энхтайван БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кан Гён Хва-гаас баярын захидал ирүүлсэнд талархал илэрхийлээд, энэ онд Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны …

  • 20 July

    Цар тахлын улмаас нутаг буцах боломжгүй болсон монгол иргэдэд туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг Туркийн Ерөнхий сайдаас хүсэв

    Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолу Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай утсаар ярьж, Гадаад харилцааны сайдын албанд томилогдсонд нь баяр хүргэв. Тэрбээр Монгол, Туркийн харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж буйг тэмдэглээд, цаашид хоёр талын худалдааны хэмжээг нэмэгдүүлэхийн чухлыг онцлов. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшинд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд дэлхий нийтээр тархаад буй …

  • 17 July

    Гадаад харилцааны сайд хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудад чиглэл өглөө

    Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Монгол Улсаас хилийн чанадад суугаа нийт Дипломат төлөөлөгчийн газрын Тэргүүн нар, бие бүрэлдэхүүнд хилийн чанадаас буцах хүсэлт гаргасан иргэдээ үе шаттайгаар татах хүртэл нөөц бололцоо, иргэдийн санал санаачилга болон суугаа, хавсран суугаа орны хамтын ажиллагаанд тулгуурлан бүх талаар дэмжиж ажиллахыг чиглэл болгов. Түүнчлэн Дипломат ажилтны сахилгын тусгай дүрмийг чанд мөрдөж ажиллах, дипломат албаны эрх ямба, дархан …

  • 17 July

    Барилга, хот байгуулалтын дэд сайдаар Э.Золбоо томилогдлоо

    Монгол Улсын Засгийн газрын өчигдрийн /2020.07.16/ хуралдаанаар Ерөнхий сайдын санал болгосноор яамдын дэд сайд нарыг томилсон юм. Энэ үеэр Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар дэд сайдаар томилогдсонд Э.Золбоод   баяр хүргээд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, барилгын салбарт хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг урагшлуулахад хамтын хүч чухал гэв. Барилга, хот байгуулалтын дэд сайдаар томилогдсон Э.Золбоо нь: Боловсрол: 1990-2000 онд Нийслэлийн тэргүүний …

  • 17 July

    Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэг гаргав

    Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Монгол Улсын сайд ЗГХЭГ-ын сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулан байгууллаа. Монгол улсын Үндсэн хууль, төсвийн тухай хууль болон Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн бусад баримт, бичгүүдтэй уялдуулан төслийг богино хугацаанд боловсуурлж батлуулахыг ажлын хэсэгт …

  • 17 July

    Боловсрол, шинжлэх ухааны дэд сайдаар ​Г.Ганбаярыг улираан томиллоо

    Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Ерөнхий сайдын санал болгосноор  БШУ-ны дэд сайдаар Г.Ганбаярыг улираан томиллоо. Боловсрол Шинжлэх ухааны дэд сайд: Ганболдын Ганбаяр 1979 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 1997 онд нийслэлийн 84 дүгээр дунд сургууль, 2002 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль, 2004 онд мөн сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй.  2001-2002 онд Улсын …

  • 17 July

    Танилц:Шинээр томилогдсон Дэд сайд нарын намтар

    Монгол Улсын Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар дараах нэр бүхий албан хаагчдыг Ерөнхий сайдын санал болгосноор танхимын гишүүдийн 100 хувийн саналаар яамдын дэд сайд нарыг томиллоо.   1.  БОАЖ-ын дэд сайд                          Ц.Батбаяр  2.  Батлан хамгаалахын дэд сайд       Б.Баярмагнай  3.  Сангийн дэд сайд            …