Улс төр

July, 2020

  • 16 July

    Ээлжит бус чуулганаар 2020 оны төсөв тодотгоно

    УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент анхдугаар чуулганаа зохион байгуулж, гишүүд тангаргаа өргөж, Засгийн газраа бүрдүүлснээр өндөрлөсөн. Шинэ парламент ирэх наймдугаар сард ээлжит бус чуулган зарлаж, 2020 оны төсөвт тодотгол хийхээр төлөвлөж байгаа. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өмнөх жилүүдэд 2020 оны төсөвт тодотгол хийхгүй гэж байсан ч дэлхий нийтээр цар тахалтай холбоотойгоор төсвийн орлого тасарч, гүйцэтгэл хангалтгүй байгаа учраас шинэ …

  • 10 July

    Япон, Шведийн парламентын тэргүүн нар Г.Занданшатарт баяр хүргэлээ

    Монгол Улсын Их Хурлын даргаар дахин сонгогдсонтой нь холбогдуулан  Гомбожавын Занданшатарт Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Оошима Тадамори, Зөвлөхүүдийн танхимын дарга, хатагтай Санто Акико, Шведийн парламент Риксдагийн дарга Андреас Норлен нар баяр хүргэж, мэндчилгээ ирүүлэв. Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Оошима Тадамори ирүүлсэн баярын мэндчилгээндээ ”Эрхэмсэг ноён Таныг Монгол Улсын Их Хурлын даргаар дахин сонгогдсонтой холбогдуулан Төлөөлөгчдийн танхимыг төлөөлөн чин …

  • 10 July

    Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас 100 сая ам.долларын төсвийн дэмжлэгийн зээл авна

    Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй коронавирусын халдварт цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлж Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас 100 сая ам.долларын төсвийн дэмжлэгийн зээл олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү зээл нь 0.85 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс чөлөөгдөх хугацаа 3 жил, 16 жилийн дотор эргэн төлөгдөх нөхцөлтэй юм. Коронавируст цар тахлын үед …

  • 10 July

    Гадаад харилцааны дэд сайдаар Б.Мөнхжинг томилов

    Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Б. Мөнхжинг Гадаад харилцааны дэд сайдаар томиллоо. Б.Мөнхжин нь 1985 онд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай. Эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 2005 онд Монгол Улсын Их сургууль, 2015 онд Оксфордын Их сургуулийг тус тус төгссөн. Британи судлал, дипломат үйл ажиллагааны мэргэжилтэй. 2008-2009 онд Гадаад харилцааны яамны …

  • 10 July

    УИХ-ын дарга Г. Занданшатар УИХ-аас удирдлага нь томилогдддог байгууллагын дарга нарт үүрэг даалгавар өглөө

    Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудын дарга нарыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Үндэсний аудитын газрын дарга Д.Занданбат, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг нар оролцож, УИХ-ын даргаар …

  • 10 July

    Гадаад харилцааны сайд Н.Энхтайван үүрэгт ажилдаа оров

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Гадаад харилцааны сайдаар томилогдсон Нямцэрэнгийн Энхтайванд Монгол Улсын Гадаад харилцааны яамны тамгыг хүлээлгэн өгч үүрэгт ажилд нь орууллаа. Ажил хүлээлцэх ёслолын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх гадаад харилцааны салбарын ач холбогдлыг дурдаж, улс орны хөгжлийн гадаад таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа явуулахыг хүсч, ажлын амжилт хүсэв. Ажил хүлээлцэхэд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын албаны …

  • 10 July

    Ерөнхийлөгч Х.Баттулга гадаадад байгаа иргэдийг эх оронд нь татан авчрах ажлаа өргөтгөх үүрэг, чиглэл өгөв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын зарим гишүүд, холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, гадаадад байгаа монгол иргэдээ эх оронд нь татан авчрах асуудлыг илүү өргөн хүрээнд үргэлжлүүлэх үүрэг, чиглэл өглөө. Тухайлбал, Монгол Улс өнөөдрийг хүртэл 12853 иргэнээ 40 гаруй улсаас татан авсан ч цаана нь ирэх хүсэлтэй 10 орчим мянган иргэний нөхцөл байдал хүнд байгаа тул цаашид тусгай нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх …

  • 10 July

    ЗГ-ын шинэ бүрэлдэхүүн өнөөдөр анхны хуралдаанаа хийнэ

    Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх энэ сарын 8-ны өдөр Засгийн газрын танхимаа эмхлэн байгуулж, сайд нараа батламжилсан билээ. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар өнөөдөр /2020.07.10/ 10.00 цагт анхны хуралдаанаа хийнэ. Хуралдаанаар “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэх”, “Улсын онцгой комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Бэлэн байдлын зэрэгт …

  • 9 July

    Тусгаарлах байрны хүчин чадлыг нэмэгдүүлж, иргэдийн татан авалтыг эрчимжүүлнэ

    УОК-ын 26 дугаар ээлжит хурал боллоо. Засгийн газар байгуулагдаж, УОК-ын бүрэлдэхүүн шинэчлэгсэнтэй холбогдуулан хурлын эхэнд коронавируст халдварт цар тахлын нөхцөл байдал, гадаад улс орнуудаас иргэдээ татан авч буй ажиллагааны явц, тарваган тахал өвчин, үер усний гамшгийн байдлын талаар тус тус мэдээлэл сонсож, дараах шийдвэрүүдийг гаргалаа. Ховд аймгийн Цэцэг, Жаргалант сумдад гарсан тарваган тахалтай холбогдуулан тавьсан хорио цээрийг үргэлжүүлж, орон даяар …

  • 9 July

    Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа

    УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Бүлгийн дэд дарга Х.Булгантуяа нар бүрэн эрхийнхээ хүрээнд санаачлан боловсруулсан “Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд Улсын Их Хурал нь Аюулгүй байдал, гадаад бодлогын; Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн; Боловсрол, соёл, шинжлэх ухаан, …

  • 9 July

    Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тамгаа гардаж авлаа

    Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өчигдөр буюу 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржоос тамгаа хүлээн авч үүрэгт ажилдаа орлоо. Ажил хүлээлцэхэд Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, ЗГХЭГ-ын Дэд дарга У.Бямбасүрэн, ЗГХЭГ-ын Хуулийн хэлтсийн дарга Н.Мягмар нар байлцав. Энэ үеэр Хууль зүй, дотоод …

  • 9 July

    Эрчим хүчний сайд Н.Тавинбэх тамга тэмдгээ гардан авлаа

    Эрчим хүчний сайдаар томилогдсон Н.Тавинбэх Эрчим хүчний сайд асан Ц.Даваасүрэнгээс тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орлоо. Тамга хүлээлцэх ажиллагаанд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хүрэлцэн ирж амжилт хүслээ. Тэрбээр “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувь бууруулахад гол зохион байгуулалтыг Эрчим хүчний яам хийсэн. Оюутолгойтой холбоотой олон асуудал дээр ажлын хэсэг гарч төр өөрийн хөрөнгөөр тавантолгойн цахилгаан станцтай холбоотой асуудал дээр …

  • 9 July

    Монголын парламентын бүлгэмийн Гүйцэтгэх хорооны даргаар УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханыг сонголоо

     Монголын парламентын бүлгэмийн анхдугаар хурлыг өчигдрийн /2020.07.08/ чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд хуралдуулав.   Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн дүнгээр байгуулагдсан Улсын Их Хуралд Монголын парламентын бүлгэмийг шинээр байгуулах анхдугаар хуралд Улсын Их Хурал дахь намын бүлгүүдээс Монголын парламентын бүлгэмийн Гүйцэтгэх хорооны дарга, дэд дарга, гишүүдэд нэр дэвшүүлэх гишүүдийнхээ нэрсийг бичгээр ирүүлснийг хуралдаан даргалагч, Улсын  Их Хурлын дарга Г.Занданшатар танилцуулав.     Монголын парламентын …

  • 9 July

    Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар тамгаа гардаж авлаа

    Шинээр томилогдсон Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар өчигдөр /2020.07.08/ УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд асан Х.Баделханаас тамгаа хүлээн авч үүрэгт ажилдаа орлоо. УИХ-ын гишүүн, Засгийн гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх …

  • 9 July

    Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орлоо

    Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын танхимаа эмхлэн байгуулж, шинээр томилсон сайд нараа батламжилж, захирамжаа гардуулсан.  Энэ удаагийн Засгийн газрын бүтцийн дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Соёлын яам, Биеийн тамир спортын улсын хороо болж өөрчлөгдсөн. Боловсрол шинжлэх ухааны сайдаар БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн томилогдож тангараг өргөснийхөө дараа үүрэгт …