Улс төр

June, 2020

  • 2 June

    УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг өнөөдөр гардуулна

    СЕХ-ноос УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нам, эсвлээс болон бие даан нэр дэвшигчдийн үнэмлэхийг өнөөдөр гардуулна. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд анх 15 нам, 4 эвсэл оролцохоор бүртгүүлж, батламжаа гардаж байсан. Ингээд хуульд заасан хугацаа буюу өнгөрсөн сарын 17-21-нд СЕХ-нд 13 нам, 4 эвсэл нэр дэвшигчдийн материалаа ирүүлсэн байна. Харин Ардчилал шинэчлэлийн нам, Эх орон нам нэр дэвшүүлсэнгүй. Үндэсний аудитын …

May, 2020

  • 30 May

    Монгол Улс “саарал жагсаалт”-аас гарах нөхцөлөө хангажээ

    Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага буюу ФАТФ, түүний бүс нутаг хариуцсан байгууллага болох Мөнгө угаахтай тэмцэх Ази, Номхон далайн бүлгээс 2019 оны 9-р сард манай орныг “саарал жагсаалт”-д оруулсан билээ. Өнгөрсөн шөнө буюу 5-р сарын 29-нд ФАТФ-аас Монгол Улс тус байгууллагатай тохиролцсон үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан, үлдсэн 3 үүрэг даалгаврыг хангалттай биелүүлсэн бөгөөд сүүлийн шатны үнэлгээг газар …

  • 29 May

    Сонгуулийн үед “COVID-19”-өөс сэргийлэх журмыг баталжээ

     Засгийн газрын энэ сарын 27-ны хуралдаанаар УИХ-ын ээлжит сонгуулийн үед “COVID-19”-өөс сэргийлэх журмыг баталжээ. УОК-ын Шуурхай штаб, цагдаагийн байгууллагаас уг журмыг СЕХ, аймаг, нийслэлийн сонгуулийн хороодод хүргүүлэхээр ажиллаж байгааг ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан мэдээлэв. Уг журамд нам эвсэл, нэр дэвшичгийн үүргийг тодорхой заасан байна. Тухайлбал,  Коронавируст халдвар /COVID-19/-ын цар …

  • 28 May

    УИХ-ын дарга Г.Занданшатар шагнал гардуулав

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.05.28) Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэн батлах, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх үйлсэд ур чадвар, мэдлэг туршлагаа дайчлан ажилласан хүмүүст шагнал гардууллаа. Хорь гаруй жил яригдаж, сүүлийн гурван парламент дамжин идэвхтэй өрнөсөн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл хэргийг Монголын ард түмний сонголтоор …

  • 28 May

    Дипломат, албан паспортыг томилолтын хугацаанд түр олгож байхаар болов

    Монгол Улсын Засгийн газрын 2020 оны тавдугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар дипломат, албан гадаад паспорт эзэмшигчдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, хадгалалт, хяналтыг чангатгах зорилгоор “Монгол Улсын дипломат, албан гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг шинэчлэн баталлаа. Шинэчилсэн журмаар дипломат, албан гадаад паспорт эзэмшигч гадаад улсад албан томилолтоор зорчоод буцан ирж, улсын хилээр нэвтэрсэн даруйд паспортыг нь хилийн боомтод хураан авч, ГХЯ-нд хүргүүлэх …

  • 27 May

    Сонгуулийн үеийн ариутгал, халдваргүйжүүлэлт, хамгаалах хэрэгслийн зардалд 2 тэрбум 400 сая төгрөг зарцуулахыг сангийн сайдад зөвшөөрөв

    Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн явцад коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор сонгогчдын санал авах байрыг ариутгах, халдваргүйжүүлэлт хийх, сонгогчид сонгуулийн байгууллагын болон мэргэжлийн байгууллагын ажилтныг хамгаалах хэрэгслээр хангах, тэдгээрийн томилолтод шаардагдах зардлын хэмжээг батлав.  Зардалд нийт 2 тэрбум 496 сая 641 мянга 300 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдад зөвшөөрч, Засгийн газрын тогтоол …

  • 27 May

    Протез, ортопед болон тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнийг шинэчлэн тогтоов

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийгмийн халамжийн сангаас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгох протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнэ тогтоох тухай Засгийн газрын тогтоолыг шинэчлэн батлав. Протез, ортопед болон тусгай хэрэгслийн жагсаалтыг шинэчилж, есөн төрлийн протезийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр тусгажээ. Жишиг үнийг инфляцийн өсөлт, зах зээлийн бодит үнэ ханш, үйлдвэрүүдээс ирүүлсэн саналыг үндэслэн холбогдох тооцоо судалгаа …

  • 26 May

    Монголын ард түмнээс ОХУ-ын ард түмэнд үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн гэрчилгээг гардуулав

     Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч Ковид-19 цар тахалтай тэмцэж буй ОХУ-ын төр засаг, ард түмэнд манай улсын удирдлага, ард түмнээс үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн гэрчилгээг гардуулав.  Оросын Холбооны Улс шинэ төрлийн коронавирусын цар тахалд хүндээр өртөж Засгийн газрын хэмжээнд багагүй хүчин чармайлт гаргаж цар тахалтай тэмцэж байгаа билээ. …

  • 25 May

    Д.Лүндээжанцан : Үндсэн хууль бүрэн бүтэн болж улс орон даяар хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ

    Улсын Их Хурлын чуулганы 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт өнөөдөр /2020.05.25/ 12.00 цагт буюу XVII жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн 3-ны өдрийн морин цагаас эхлэн хүчин төгөлдөр болж, мөрдөгдөж эхэллээ.     Үүнтэй холбогдуулан УИХ-ын Тамгын газраас хэвлэлийн бага хурал зохион байгуулсан юм. Хэвлэлийн бага хуралд Улсын Их …

  • 22 May

    Японы Засгийн газраас манай улсад санхүүгийн дэмжлэг, буцалтгүй тусламж үзүүлэхээр болсноо мэдэгджээ

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 5 дугаар сарын 22-ны өдөр Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү-тэй утсаар ярив. Талууд “COVID-19” коронавируст халдварын тархалттай холбогдуулан  хоёр улсын төр, засгийн зүгээс явуулж буй бодлого, үйл ажиллагаа, арга хэмжээг харилцан танилцуулж мэдээлэл солилцов. Сайд Д.Цогтбаатар энэхүү цар тахлын аюулыг дэлхийн улс орнууд гагцхүү хамтын хүчээр даван туулна гээд энэ чиглэлд бүс нутгийн түвшинд …

  • 21 May

    Улсын дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнийг ойрын хугацаанд хуралдуулахыг чиглэл болголоо

    Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Хөхийсүрэнгийн Батсүрэн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр зарлиг гаргаж, Х.Батсүрэнг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас нь чөлөөлсөн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир өнөөдөр дээд шүүхийн шүүгч, албан хаагчдад танилцуулав. Улмаар Шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт заасны …

  • 21 May

    АТГ-т 647 нэр дэвшигч ХОМ-ээ мэдүүлжээ

    Авлигатай тэмцэх газраас Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ-ийг бүртгэх, хүлээн авах үйл ажиллагааг 2020 оны 05 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулж ажиллалаа. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт заасныг үндэслэн нийт нэр дэвшигчид хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлсэн эсэх талаарх лавлагааг Сонгуулийн ерөнхий хороонд 2020 оны 5 дугаар …

  • 20 May

    Улс төрийн намуудаас МАН анх удаа нэр дэвшигчидтэйгээ хариуцлагын гэрээ байгууллаа

    Улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам анх удаа нэр дэвшигчидтэйгээ хариуцлагын гэрээ  байгууллаа. МАН-ын дарга У.Хүрэлсүх өчигдөр тус намаас өрсөлдөх  76 нэр дэвшигчтэй дээрх гэрээг үзэглэсэн юм.  Эрх баригч намынхан 76 нэр дэвшигчээ энэ сарын 16-ны өдөр Бага хурлын VI хуралдаанаараа  албан ёсоор тодруулсан. Улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдэд үндсэн гурван шаардлага …

  • 18 May

    Д.Эрдэнэбат: Өнгөрсөн дөрвөн жилд АН-ын бүлэг маш санаачилгатай ажилласан

    2016-2020 оны парламентын сүүлийн хаврын чуулган өнгөрсөн долоо хоногт завсарласантай холбогдуулан Ардчилсан намаас өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ, Засгийн газарт өгсөн дүгнэлтээ өнөөдөр /2020.05.18/ танилцууллаа. Мэдээллийн эхэнд УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Өнгөрсөн дөрвөн жилийн үйл явцад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. АН-ын бүлэг маш санаачилгатай ажилласан. Нэмэлт өөрчлөлтөөр далимдуулан ардчилал, ардчилсан парламентыг үгүй болгох вий гэсэн болгоомжлол байсан …

  • 18 May

    Ж. Батзандан: МАНАН бүлэглэлийн гар хөлүүд зүсээ хувирган нэр дэвшлээ

    “ШИНЭ ЭВСЭЛ”-ээс өнөөдөр /2020.05.18/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд ШИНЭ эвслийн дарга Ж.Батзандан“ШИНЭ эвсэл ээлжит хурлаа хийж, хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын чуулган завсарласан байгаа тул иргэдээ доорх дөрвөн зүйлд анхаарлаа хандуулахыг хүсье. Нэгдүгээрт, УИХ-ын Цэцийн дээд суудлын хуралдаан удахгүй болно. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг дээрэмдэж, хулгайлж авсан бүлэглэл ҮХЦ-д нөлөөлөх гэж оролдож байна. “Эрдэнэт үйлдвэр”-д онц дэглэм …