УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар санаачилан байгуулсан Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаа өнөөдөр /2019.06.12/ албан ёсоор бүртгүүлэх хүсэлтээ Улсын дээд шүүхэд гаргалаа. Тус нам зургадугаар сарын 6-ны өдөр Төрийн ордонд анхдугаар их хуралдаанаа хийж, намын дүрэм, намын даргаа сонгосон юм. Анхдугаар их хуралд оролцсон гишүүдийн олонх нь УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын даргаар сонгосон юм. Мөн намын Төв зөвлөлийн даргаар …
Улс төр
June, 2019
-
12 June
Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдад сануулга өгөв
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2019.6.11/ Е/38 дугаар албан бичгээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж, Засгийн газрын шугамаар томилогдсон дипломат албаны ажилтнууд тусгай эрх, хамгаалалтаа ашиглан тамхи, мансууруулах бодис худалдаалах төрлийн гэмт үйлдэлд холбогдож, улс орны нэр хүндийг гадаад орчинд үлэмж хэмжээгээр унаган, үндэсний аюулгүй байдалд хохиролтой, сөрөг нөлөөлөл бүхий асуудлууд үүсгэж байгааг анхаарч, дорвитой арга хэмжээ авах шаардлагатай болсныг санууллаа. …
-
12 June
Ерөнхийлөгч Х.Баттулгын Бүгд Найрамдах Киргиз улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ
Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр эх орноосоо мордсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Бишкек хотын “Манас” олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Төрийн тэргүүнийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суугаа Ерөнхий консул Т.Ганболд, Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхий сайд М.Д.Абылгазиев болон тус улсын Гадаад хэргийн дэд сайд Н.А.Абдрахманов нар угтав. Монгол …
-
12 June
Хууль зүйн байнгын хорооны даргаар Х.Нямбаатарыг сонгохыг дэмжлээ
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар тус Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэв. Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн саналыг Д.Тогтохсүрэн гишүүн танилцууллаа. Байнгын хороодын дарга нарын сонгуулийн бүрэн эрхийн хугацаа дууссан бөгөөд бусад Байнгын хорооны асуудлыг бүрэн шийдвэрлэсэн болохыг тэрбээр танилцуулгынхаа эхэнд онцоллоо. Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс …
-
11 June
ТББХ-ны даргад С.Бямбацогтыг дэмжлээ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2019.06.11/ тус байнгын хорооны даргыг шинээр томилох асуудлыг хэлэлцлээ. МАН-ын бүлгээс Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн С.Бямбацогтын нэрийг дэвшүүлжээ. С.Бямбацогт гишүүний намтрыг тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцууллаа. Үүний дараа нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул С.Бямбацогтыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад дэмжье гэсэн саналын томъёоллоор санал …
-
11 June
Аудитын тайланг өргөн барилаа
Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 18 дугаар зүйлийн 18.2, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.2-т заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон санхүүгийн нэгтгэсэн тайлан болон Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын ерөнхий аудитор Д.Занданбат Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн …
-
11 June
Ерөнхийлөгч ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцоно
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековын урилгаар энэ оны 6 дугаар сарын 12-ны өдөр тус улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековтай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцоно. Түүнчлэн тэрээр Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух ЭСЯ-ны …
-
10 June
О.Баасанхүү: АН-ын зөвлөлийг хүчтэй сөрөг хүчин болгоход нь нэгдэж байна
УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-ын зөвлөлтэй хамтарч ажиллах болсон талаараа өнөөдөр /2019.06.10/ мэдээлэл хийлээ. Тэрбээр” Миний бие өнөөдөр АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатад албан бичгээ хүргүүлсэн. Албан бичгийн гол утга нь АН-ын зөвлөлтэй хамтран ажиллаж, АН бүлэгтэй болж хүчтэй сөрөг хүчин болгоход хамран ажиллая гэсэн утга бүхий бичиг юм. УИХ-ын тухай хуульд “УИХ-ын гишүүн нь нам, эвслийн бүлэгт нэгдэж болно” гэсэн заалт …
-
8 June
Ерөнхий сайд Багануур дүүргийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн асуудлыг шийдвэрлэнэ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ өдрүүдэд Багануур дүүрэгт ажиллаж байна. Тэрээр “Багануур” ХК-ийн ажилтай танилцсаны дараа дүүргийн удирдлага, төрийн албан хаагчидтай уулзаж иргэдэд түргэн шуурхай, хүнд сурталгүй үйлчлэхийг онцгойлон анхааруулав. Мөн дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуулийн багш, сурагчидтай уулзах үедээ спорт цогцолбор барих болон 280 хүүхдийн багтаамжтай, 1990 онд байгуулагдсан 139 дүгээр цэцэрлэгт шаардагдах их засварт шаардагдах хөрөнгийг ирэх оны төсөвт суулгахаар …
-
8 June
Ерөнхийлөгч УИХ-ын тогтоолд тавьсан хоригоо буцаалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 06-р сарын 04-ний өдөр Улсын Их Хурлын 2019 оны тавдугаар сарын 24-ний өдрийн 51 дүгээр тогтоолд бүхэлд нь хориг тавьсан. Харин өнөөдөр татварын багц хуульд зохих өөрчлөлт оруулахаар тал бүрийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулахаар болсон тул хоригийг буцаав. Энэ тухайгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Хориг буцаах тухай” албан бичгээр Монгол Улсын Их Хурлын дарга …
-
7 June
“Таримал ургамлын үр сортын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа
Таримал ургамлын үр сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр өргөн барилаа. “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д заасны дагуу Таримал ургамлын үр, сортын тухай хуулийг шинэчлэн найруулжээ. 1999 онд батлан, 2 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан Таримал ургамлын үр, …
-
7 June
УИХ, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа
УИХ-аар тавдугаар сарын есний өдөр хэлэлцэгдэн баталсан Захиргааны ерөнхий хуульд бүхэлд нь хориг тавьж байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс мэдэгдсэн. Ерөнхийлөгчийн тавьсан энэхүү хоригийг хүлээж авах эсэхийг өнөөдөр УИХ-аар хэлэлцлээ. Ерөнхийлөгчийн хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар нар уншиж танилцуулсан юм. Хууль зүйн байнгын хороо уг хоригийг 2019 …
-
7 June
Т.Чимгээтэй яг адилхан хэлбэрээр Б.Булганыг эрүүдэн шүүсэн байдаг
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны гэргий Б.Булганы Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хаягласан захидал саяхан олон нийтэд ил болсон билээ. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос тодрууллаа. Тэрбээр “Надад ирсэн тэр захидал төрийн гурван өндөрлөгт очсон. Б.Булган “Эрүүдэн шүүсэн, 10 сар цагдан хоригдсон, гурван удаа мэдүүлэг өгсөн, энэ гурван хүн С.Зоригийн аминд хүрээгүй” гэх утгатай зүйлийг бичсэнээс …
-
7 June
Д.Лүндээжанцан: 3.2 сая иргэн, улс эх орны нийтлэг эрх ашиг, ирээдүй хойчийн төлөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсрууллаа
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өчигдөр (2019.06.06) Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, С.Бямбацогт , Я.Содбаатар, Б.Саранчимэг, Х.Нямбаатар, Г.Тэмүүлэн, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг нар төслийн талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурлыг хийлээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг үе, үеийн парламентууд ярьж, тодорхой төслүүдийг боловсруулж, иргэд, олон нийтээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой олон …
-
7 June
Д.Цогтбаатар: Сингапур улс АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болоход дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байна
Бүгд Найрамдах Сингапур Улсад албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ сарын 6-нд тус улсын Гадаад хэргийн сайд Вивиан Балакришнантай албан ёсны хэлэлцээ хийв. Талууд хоёр талын харилцааг худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, боловсролын салбарт тэлж, олон улс, бүс нутгийн талбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр ярилцав. Сайд Д.Цогтбаатар Монгол, Сингапурын хооронд 1970 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл