УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. ГХЯ-ны Консулын газраас Польш улсад Монголын 939 иргэн байгаа гэсэн судалгааг гаргажээ. Үүнээс 200 иргэн албан ёсоор ажил хөдөлмөр эрхэлж, 149 иргэн суралцаж байгаа бөгөөд дийлэнх нь Варшав, Краков, Лода, Вроцлав, Гданьск, Познань зэрэг хотод амьдарч байна. Тус улсад ажиллаж буй иргэд богино хугацааны даатгалд …
Улс төр
October, 2018
-
26 October
Гадаад харилцааны сайд НҮБ-ын өдрийг тохиолдуулан үг хэллээ
Жил бүрийн 10 дугаар сарын 24-ний өдрийг НҮБ-ын өдөр буюу НҮБ-ын Дүрэм хүчин төгөлдөр болсон өдөр хэмээн тэмдэглэдэг. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын 73 жилийн ойн арга хэмжээг тохиолдуулан НҮБ-ын байранд болсон хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож, үг хэллээ. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ нөр их хүч, хөдөлмөрийн үр дүнд Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болж өөрийн улсын тусгаар …
-
26 October
Ардчилсан намын бүлгээс Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авсан гишүүдийг зарлалаа
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2018.10.26/ ээлжит бусаар хуралдаж, бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нар цаг үеийн асуудалаар мэдээлэл хийлээ. АН-ын бүлгээс Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас олгосон нэн хөнгөлөлттэй зээлийг ашиг сонирхлыг зөрчилтэй олгосон гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Тиймээс холбогдох албан тушаалтнуудад зохих арга хэмжээ авахыг УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нараас хүсч, шаардлага хүргүүлжээ. Энэ …
-
25 October
УИХ-ын чуулганаар ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ
УИХ-ын чуулганы пүрэв, баасан гарагийн хуралдаанаар нийт 20 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Монгол Улсын 2019 оны төсвийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн 10 гаруй хууль, тогтоолын төсөл багтжээ. “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх …
-
24 October
Д.Лүндээжанцан: Сонгуулийн гурван хуулийг салгах хэрэгтэй
Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан өнөөдөр сэтгүүлчидтэй чөлөөт уулзалт хийв. Энэхүү уулзалтаар УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус байнгын хорооноос хийж хэрэгжүүлэх ажил болон хэлэлцүүлэн батлуулах хууль, тогтоомжийн төслийн талаар танилцууллаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын …
-
24 October
Ж.Батбаясгалан: “ДЦС-2” ТӨХК-ийг түшиглэн байгуулсан хагас коксжсон шахмал түлшний үйлдвэр ажиллаагүй байна
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний аудитын газраас 2018 онд “Цэвэр агаар сан”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг сонсов. “Цэвэр агаар сан” болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгөөр хийгдсэн ажлуудын үр дүнд хийгдэж байгаа гүйцэтгэлийн аудитын тайланг 2018 оны 10 дугаар сард багтаан ирүүлэх тухай Байнгын хорооны 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн албан тоотын дагуу …
-
24 October
Нийслэлийн МАН-ын дарга БЗД-ээс гишүүд дэмжигчдийн уулзалтаа эхэллээ
Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар хотын намын анхан шатны байгууллагын гишүүд дэмжигчидтэй хийх уулзалтаа өчигдөр Баянзүрх дүүргээс эхлүүллээ. Баянзүрх дүүргийн МАН-ын 11 үүрийн 550 гаруй намын гишүүдтэйгээ Жанжин клуб, Офицеруудын ордон, Их засаг их сургуулийн хурлын танхимд уулзсан юм. Уулзалтад УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, нийслэлийн МАН-ын орлогч дарга Н.Алтаншагай, Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар, Хяналтын хороон дарга Н.Сайнбуян, дүүргийн намын хороон дарга …
-
24 October
Монгол Улс далайд гарцгүй орнуудыг манлайлж ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Китуиатай уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн хөрөнгө оруулалтын форумд оролцогчдын анхаарал хэдэн чухал асуудалд төвлөрч байгааг дурдаад, дэлхийн дулаарал, экологийн асуудал, ажилгүйдэл, баялгийн тэгш бус хуваарилалт гэх мэт асуудал Монгол Улсад ч гэсэн анхаарал татсан сэдэв болж, тэнд арай өөр хүрээнд л ярилцаж …
-
24 October
Өргөдлийн байнгын хороо “Цэвэр агаар сан”-д хийсэн аудитын тайланг сонсоно
УИХ-ын нэг дэд хороо, хоёр байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ. Тухайлбал, 09.00 цагт Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдаж, Монгол Улсын 2019 оны төсвийн төслийг хэлэлцэж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ. Харин 11.00 цагт болох Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний аудитын газраас “Цэвэр агаар сан”-д хийсэн …
-
23 October
Ерөнхийлөгч Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулганы нээлтэд оролцлоо
НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлаас хоёр жил тутамд зохион байгуулдаг Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулган энэ жил 10 дахь удаагаа Швейцарын холбооны улсын Женев хотноо өчигдөр албан ёсоор эхлэв. Энэ удаагийн чуулганд төр, засгийн тэргүүнүүд, сайдууд, бодлого тодорхойлогчид, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтнүүд, хувийн хэвшлийн төлөөлөгчид, тэр дундаа гүйцэтгэх захирлууд, тогтвортой хөгжил, ядуурлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагын төлөөллүүд …
-
23 October
С.Чинзориг: 2019 онд иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэхэд чиглэж ажиллана
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн талаар Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулав. …
-
20 October
Ерөнхийлөгч Х.Баттулга Ази-Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалтын нэгдүгээр нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэллээ
Бельги улсын Брюссель хотноо болж буй Ази-Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр нэгдүгээр нэгдсэн хуралдаанд оролцож, “Ирээдүйг хамтран бүтээх нь: АСЕМ бол бүх нийтийг хамарсан өсөлт болон тогтвортой уялдаа холбоог хангахад тэргүүлэх хүчин” сэдвээр илтгэл тавив. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА: Эрхэм хүндэт төр, засгийн тэргүүн нар аа, Хүндэт төлөөлөгчид өө, Ноёд хатагтай нар …
-
19 October
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.10.19/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал …
-
19 October
Ерөнхийлөгч Х.Баттулга ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель нар уулзав
Ази-Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалтад оролцох үеэрээ улс, орнуудын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай хоёр талт уулзалт хийхээр төлөвлөсний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эхний хоёр талт уулзалтаа Германы Канцлер Ангела Меркельтэй уулзсанаар эхлүүллээ. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Германы Канцлер Ангела Меркель нар АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр нүүр тулан уулзаж, хоёр улсын харилцаа, Ази ба Европын …
-
19 October
Ерөнхий сайд авто замын салбарт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн талаар мэдээлэл хийнэ
УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 14 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр товлосон байна. Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл багтжээ. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хоёр хуулийн төсөл, Жижиг, дунд үйлдвэр, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл