Улс төр

December, 2017

  • 13 December

    Д. Цогтбаатар: Европын Холбооны “хар жагсаалт”-аас гаргах ажлыг эхлүүллээ

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Австри Улсын нийслэл Вена хотноо энэ сарын 7-8-ны өдөр болж өндөрлөсөн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Сайд нарын зөвлөлийн 24 дүгээр уулзалтад оролцлоо. Сайд Д.Цогтбаатар Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын сайд нарын зөвлөлийн 24 дүгээр хуралдаанд Монгол улсыг Европын Холбооны хар жагсаалтад багтаасан асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Европын аюулгүй байдал, …

  • 12 December

    У.Хүрэлсүх: Залуучуудынхаа хөгжил, дэвшлийн төлөө бүхнийг хийж хэрэгжүүлнэ

    Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран “Тогтвортой хөгжилд залуучуудын оролцоо” үндэсний чуулганыг 2017 оны 12 дугаар 12-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулж байна. Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс Залуучуудын хөгжлийн тухай хууль хэрэгжиж эхлэх бөгөөд залуучуудын өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэхэд чухал түлхэц болох юм. Үндэсний чуулганд төрийн …

  • 11 December

    АН:Улс төрийн хилс хэлмэгдэгсдийг цагаатгах тухай хуулийн төслийн дэмжинэ

    УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2017.12.11/ хуралдаж, УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятавын санаачлан боловсруулсан Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх хүрээнд хэлмэгдэгсдийн гэр бүлийн хүмүүсийг сонсож, ярилцав. Хууль санаачлагч Я.Санжмятав гишүүний танилцуулснаар улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор …

  • 11 December

    Ашиглалтын хугацаа нь дууссан “намууд”-ыг солих болжээ

    1997 онд Монголд “цохиур” хочтой siemens S4 гар утас эд моданд орж байсан бол улс төрд МАХН/МАН/, АН моданд орж байлаа. 20 жилийн дараа буюу 2017 онд iPhone X, Samsung S загварууд шинэ технологи, үйлчилгээг хүмүүст санал болгож байхад Монголын улс төр бахь байдгаараа өнөө л 1997 оны МАН, МАХН, АН-тай зууралдсаар улс орноороо өр ширэндээ баригдаж, утаандаа угаартаж сууна. …

  • 11 December

    БСШУСЯ болон Сангийн Яамны төрийн нарийн бичгийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

    Энэ сарын 6-нд буюу Лхагва гарагийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар БСШУСЯ болон Сангийн Яамны төрийн нарийн бичгийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна. БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Болормаагийн тухайд Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорсоныхоо дараагаар сүүлчийн томилгоо болгон яаруу сандруу томилсон. Энэхүү томилгоо нь хууль бус гэдгийг Төрийн Албаны зөвлөл үзэж Засгийн Газарт шаардлага хүргүүлсэн …

  • 9 December

    Л.Энх-Амгалан:Нутгаа гэсэн иргэдийн бухимдлыг бохир улс төрийн хонжоо бүү болго

    Монгол Улсын аялал жуулчлалын бүс нутаг Хөвсгөл аймгийг хөгжүүлэх стартеги төлөвлөлт бол гадна дотны жуулчдыг татах. Түүнээс бус энэ бүс нутагт алт ухах, ямар нэг уул уурхайн олборлолт явуулна гэсэн ойлголт үгүй гэдгийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан эртнээс хэлж байсныг түмэн олон сайн санах байх. Гэтэл тус аймгийн Засаг дарга Л.Ганболд аймгийнхаа төсөв хэлэлцэх хурлын үеэр ирэх 2018 онд алтны …

  • 8 December

    Х.Баттулга:Авлигатай тэмцэх бодит хүсэл зориг улс төрийн дээд хүрээнд байхгүй

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр“Авлига бол байгалийн давагдашгүй хүчин зүйл биш” сэдэвт зөвлөгөөн болов. Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэлсэн юм. Уг зөвлөгөөнд Хууль зүй, дотоод хэргийн яам, АТГ, Нийслэлийн Прокурорын газар, АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл зэрэг байгууллагын албан тушаалтнууд, авлигын хэргийн гэрч, иргэдийн төлөөлөл оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ үеэр хэлсэн үгэндээ “Та …

  • 8 December

    Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ тээврийн долоо хоног-2017 олон улсын арга хэмжээнд оролцож байна

    Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколовын урилгаар Москва хотноо 2017 оны 12 дугаар сарын 2-8-ны өдрүүдэд зохиогдож буй “Тээврийн долоо хоног – 2017” олон улсын арга хэмжээнд оролцож байна. Дэлхийн 40 гаруй орны төлөөлөгчид оролцож буй тус олон улсын арга хэмжээний албан ёсны нээлтийн ажиллагаа 12 дугаар сарын 5-ны өдөр Москва хотын “Зочны ордон”-д зохиогдож, ОХУ-ын Тээврийн …

  • 8 December

    Сангийн дэд сайдын байр суурь эрс өөрчлөгджээ

    Монгол Улс Европын Холбооны хар жагсаалтад орсон гэх дуулиан сүүлийн өдрүүдэд гараад байна. Энэ жагсаалтад орохоос дөрвөн сарын өмнө буюу 2017 оны наймдугаар сарын 4-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас тухайн үеийн Сангийн сайд Б.Чойжилсүрэнд Оффшор бүсэд хууль бусаар хөрөнгө байршуулахын эсрэг үйл ажиллагаа явуулдаг Татварын ил тод байдал, мэдээлэл солилцооны чиглэлээрх Дэлхийн форум, Татварын суурийг багасгаж ашгийг зувчуулах асуудлын …

  • 8 December

    Засгийн газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хамт олон “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье” аянд нэгдлээ

    Дэлхийн 180 гаруй оронд жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс 1998 оноос тус аянд нэгдсэн байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам төр, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран тодорхой сэдвийн дор төлөвлөгөө батлан энэхүү аяныг жил бүр зохион байгуулдаг. …

  • 7 December

    Улсын Их Хурлын гишүүд “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье” аянд нэгдлээ

    Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд дэлхийн 180 гаруй оронд жил бүрийн 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 10-ныг хүртэл тэмдэглэн өнгөрүүлдэг “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-д нэгдлээ. Монгол Улсын хувьд энэ аяныг “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье” уриатай тэмдэглэн өнгөргүүлж байгаа бөгөөд Улсын Их Хурлын дарга, гишүүд, Тамгын газрын ажилтнууд энгэртээ цагаан тууз …

  • 7 December

    УИХ:Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэв

    Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.12.07) нэгдсэн хуралдаан 10 цаг 21 минутад 51.3 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлаа батлав. Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулга хийсэн юм. Улсын Их Хурал Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийг батлахдаа тухайн төсвийн жилд …

  • 7 December

    Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколовтой уулзав

    Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ Москва хотноо 2017 оны 12 дугаар сарын 2-8-ны өдрүүдэд зохиогдож буй “Оросын тээврийн долоо хоног – 2017” олон улсын арга хэмжээнд уригдан оролцох үеэрээ өнөөдөр ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколовтой албан ёсны уулзалт хийв. Уулзалтад Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа оролцов. Уулзалтын үеэр хоёр улсын төмөр зам, авто зам, агаарын …

  • 7 December

    Айлчлалын мөрөөр

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын БНХАУ-д хийсэн айлчлал амжилттай болж, Хятад Монголын харилцааны хөгжилд шинэ боломжууд ирлээ Сүүлийн өдрүүдэд Хятад Монгол хоёр орны өндөр түвшний айлчлал тогтмолжсоор байна. Тухайлбал Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-д болсон Дэлхийн интернет сүлжээний IV их хуралд оролцож мөн ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, намын Төв хорооны Нарийн бичгийн дарга нарийн …

  • 7 December

    Оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг шинэчиллээ

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд тухайн албан тушаалтны албан үүрэг гүйцэтгэх хугацаанд банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг …