МАХН-ын удирдлагууд өнөөдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү хууль зөрчиж, залилан хийсэн талаар АТГ-т хандсан талаараа мэдээлсэн хийсэн юм. Тэгвэл тус мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү Төрийн ордонд хариу мэдээлэл хийлээ. Тэрбээр “МАХН-ын нэрийг барьсан хэсэг бүлэг хүмүүс миний нэр төрд халдаж байна. Маргааш болох гэж байгаа Улсын Дээд Шүүхийн хуралд шууд болон шууд бусаар нөлөөлөх зорилготой хэвлэлийн хурал хийсэн. МАХН-ын Их чуулганы …
Улс төр
January, 2018
-
4 January
Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ерөнхий байцаагчийн эрх олгов
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт Санхүүгийн хяналт, шалгалтын улсын Ерөнхий байцаагчийн эрх олгожээ. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагч байх бөгөөд эрхийг Засгийн газрын шийдвэрээр олгоно гэж дотоод аудитын дүрэмд заажээ. Ингэснээр Төсөв, санхүүгийн холбогдолтой хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон тэдгээрийг үндэслэн эрх бүхий байгууллагаас гаргасан дүрэм, журам, заавар, …
-
4 January
Хэлмэгсдийн ар гэрийнхэнд 40-80 саяыг өгөх санал гаргав
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороодын хамтарсан хуралдаан өчигдөр боллоо. Хамтарсан хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан даргалав. Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. ХЭЛМЭГДЭГЧДИЙН ХОХИРЛЫГ НЬ БАРАГДУУЛАХАД ТӨРӨӨС АНХААРЧ ИРСЭН Улсын …
-
3 January
АН:Татваруудын нэмэгдлийг цуцлах хуулийг төсөл санаачлах шаардлагыг Засгийн газарт хүргүүлнэ
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2018.01.03/ хуралдаж, 2018 онд Ардчилсан намын бүлгийн хийж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл, Банкны тухай хуулиудын хүрээнд байгуулагдсан ажлын хэсгийг мэдээллийг сонслоо.Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, бүлгийн дэд дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ. 2017 онд 200 гаруй хууль тогтоомжуудыг хэлэлцэн баталсан ч Монгол Улсын нийгэм, эдийн …
-
3 January
АТГ-аас Монгол Улсын Шадар сайдад зөвлөмж өгөв
Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, нийтээр дагаж мөрдөж буй хууль тогтоомжийг сахин биелүүлэх, төрийн үйлчилгээг сайжруулах, зөрчил, дутагдлыг арилгахад зорилгоор Авлигатай тэмцэх газраас боловсруулсан Зөвлөмжийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гардууллаа. Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү Шадар сайдтай уулзах үеэрээ түүний эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг …
-
3 January
Монголын талцалыг гаднаас захиалдаг
Ер нь улс төрийн түвшинд Монголчуудыг өөр хооронд нь хагаралдуулах бодлогыг ихэвчлэн гаднаас захиалсан байдаг. Харамсалтай нь бодлогыг гүйцэтгэгчид нь Монголчууд бид өөрсдөө байдаг нь түүхийн гашуун, эмгэнэлт үнэн. Монгол ноёдууд өөр хоорондоо хагаралдаж тэмцэлдэх тутамд аль нэг талыг нь дэмжих замаар гаднынхан ашиг хонжоо олж, Монголыг сулруулж ирсэн түүхтэй. Энэ түүх одоо ч орчин үеийн хэлбэрт ороод явж л байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л өчигдөр “Эв нэгдэл хүссэн ч …
December, 2017
-
29 December
Х.Баттулга: 147 тэрбум төгрөгийг утааны эсрэг, утаа багасгана гэсэн нэрээр завшсан
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга агаарын бохирдолтой “Онц байдал” зарлан тэмцэх асуудлаар УИХ-ын дарга М.Энхболдод санал хүргүүлэх тухай албан бичиг илгээсэн юм. Энэ талаараа тэрээр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч агаарын бохирдол, утааны асуудал иргэдээс маш их гомдол, санал дагуулж, эрүүл мэндэд ноцтой нөлөөлж буйг мэдээллийн эхэнд онцолсон юм. Тиймээс УИХ-д хандан “Онц байдал” зарлах санал хүргүүлэх тухай албан …
-
28 December
М.Энхболд:Утаа, агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын замын болон бусад өвчлөл эрс нэмэгдсэн
УИХ-ын дарга М.Энхболд өнөөдрийн (2017.12.28) чуулганы хуралдааны үеэр утаа, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр УИХ-аас ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь чухал гэж үзэж буй талаараа байр сууриа илэрхийлэв. Тэрбээр-Утааны асуудал үнэхээр анхаарал татсан, онцгой асуудал байсаар байна. Энэ асуудал дээр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, МАН, АН, МАХН гэх мэтийн ялгаа байхгүй, нэгдмэл бодлого, зорилго, үйл ажиллагаа хэрэгтэй. Сүүлийн өдрүүдэд …
-
28 December
Х.Баттулга:Алдсан нь алдаагаа ухаарч, умартсан нь санаж сэрж байгаасай
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанд оролцож, хуралдааны эхэнд Монголчууд тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 106 жилийн ойд зориулан үг хэллээ. Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ “Эрхэм УИХ-ын дарга, гишүүд ээ, Монгол Улсын нийт иргэд ээ, даян дэлхийд амьдарч ажиллаж буй Монгол ахан дүүс ээ, Элгэн садан, өлмий нэгт Монгол туургатан ахан дүү нар аа, Олон газрын …
-
27 December
Төв банкны тухай хуулиар УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2017.12.27) хуралдаан 11 цаг 56 минутад 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр тогтов. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, М.Оюунчимэг, З.Нарантуяа, Б.Пүрэвдорж нар санал хэлсэн. Хуулийн төслүүдийг төсөл санаачлагчид нь буцаах Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржийн горимын санал, банкны салбарын эрх зүйн зохицуулалтыг хийх хуулийн төслүүдийн ажлын хэсгүүдийн нэгдсэн …
-
27 December
Ерөнхийлөгч Х.Баттулга Япон Улсын “Зүрх хамгаалах төсөл” ТББ-ын эмч нарт талархал илэрхийлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд энэ 12 дугаар сарын 24-ний өдөр ажиллах үеэрээ тус төвд хүүхдийн мэс засал хийж буй Япон Улсын “Зүрх хамгаалах төсөл” ТББ-ын эмч нарт чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ үеэр “Япон Улсын “Зүрх хамгаалах төсөл” нь 2001 оноос Монголд үйл ажиллагаа явуулж, үүний үр дүнд олон хүүхдийн …
-
26 December
С.Амарсайхан Улаанбаатарын утаанаас дутахгүй гамшигтай тэмцэнэ
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот бол эмх замбараагүй баригдсан барилгууд, автомашины зогсоолгүй орон сууцнууд, гэр хорооллын хаяг нь тодорхойгүй гудамжуудтай. Энэ бол нийслэл Улаанбаатар хотын зохион байгуулалт, газар олголтын асуудал хэрхэн эмх замбараагүй явж ирсний “гор” юм. Тэгвэл НИТХ-ын дарга С.Амарсайхан нэгэн захирамжийг гаргажээ. Уг захирамжийн дагуу 2017 оны арванхоёрдугаар сарын 22-ноос 2018 оны нэгдүгээр сарын 18-ныг хүртэлх нэг сарын …
-
25 December
Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо байгууллаа
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар тушаал гарган Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дэргэд Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх дэд хороо байгууллаа. Дэд хороо хөрөнгө оруулалттай холбоотой хууль тогтоомж, бодлогын баримт бичиг боловсруулахдаа хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх хуулийн этгээдийн төлөөллөөр тухайн асуудлыг хэлэлцүүлэн, санал авч, зөвшилцөх, мэдээллээр хангах үүрэг хүлээсэн байна. Дэд хороог Үндэсний …
-
25 December
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг ханиад томууны улиралд хүүхдүүдэд зориулах боломжтой
Улаанбаатар хотын агаарын бохирдол эрс ихэссэн, хүйтний эрч чангарч ес эхэлж байгаа энэ үед нийслэл дэх хүүхдийн эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, зарим тохиолдолд өвчтөнүүд шаардлагатай тусламж үйлчилгээ авахад хүндрэл үүсдэг. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн тоо өнгөрч буй долоо хоногоос эрс нэмэгдсэн талаар эмч нар ярьж байна. Ойрын хоёр, гурван сарын хугацаанд энэ байдал үргэлжлэх болон нөхцөл байдал илүүтэй хүндэрч болзошгүй, …
-
23 December
УИХ-ын гишүүн Б. Наранхүүг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах асуудлаар Үндсэн Хуулийн Цэцэд ханджээ
УИХ-ын гишүүн Б.Наранхүүг УИХ-аас эгүүлэн татах асуудлаар өнөөдөр Үндсэн Хуулийн Цэцэд хандсан байна. Үндсэн Хуульд “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн байдаг. Гэвч Б.Наранхүү гишүүн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хангалттай суухгүй байгаа нь энэхүү үүргээ гүйцэтгэж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй болоод байгаа юм. Тэгвэл Улсын Их Хурлын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл