Улс төр

March, 2017

  • 21 March

    С.Эрдэнэ: АН-ын Их хурлын шийдвэрийг гишүүд үг дуугүй биелүүлэх үүрэгтэй

    Ардчилсан намын дотоод сонгууль болохтой холбогдуулж, тус намын дарга С.Эрдэнэ, ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Ардчилсан намын дотоод сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэл энэ сарын 15-наар дуусгавар болсон. АН-ын Үндэсний бодлогын хороо нь 380 суудалтай байх бөгөөд 511 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлсэн аж. Харин аймгуудын Ардчилсан намын даргад өрсөлдөхөөр 50 хүн бүртгүүлсэн бол нийслэлийн …

  • 20 March

    Ж.Эрдэнэбат: Хямралыг давахад ард түмэн биш, төр бүсээ чангална

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат төрийн захиргааны төв болон захиргааны байгууллага, төрийн өмчит улсын үйлдвэрийн газрын удирдлагуудтай уулзаж, үүрэг даалгавар өглөө. Тэрээр, -Монгол төрийн түшээд, төрийн албан хаагчид Та бүхнийхээ энэ өдрийн амрыг эрэн мэндчилье. Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод 8 сар, манай Засгийн газар танхимаараа бүрдээд 7 сар гаруй болжээ. Өнгөрсөн хугацаанд хийснээ, амжуулсан ажлаа харвал манай …

  • 20 March

    565 хүнд нэр дэвшигчийн үнэмлэх гардуулна

      Ардчилсан намын Дотоод сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсэн 565 хүнд өнөөдөр 11:30 цагаас МҮЭСТО-нд нэр дэвшигчийнх нь үнэмлэхийг гардуулна. Эдгээр хүний 511 нь Үндэсний бодлогын хорооны гишүүнд өрсөлдөхөөр бүртгүүлсэн бол 54 хүн Нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргад өрсөлдөхөөр болжээ. Нэр дэвшигчдийн үнэмлэхийг Ардчилсан намын удирдлагууд гардуулж өгнө.

  • 18 March

    УИХ-ын дарга:Эх орон байгаа цагт эр цэргийн тангараг цуурайтсаар байх учиртай

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд /2017.03.17/ Офицериудын ордонд болсон “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 96 жилийн ойд зориулсан баярын арга хэмжээнд оролцов. Энэхүү арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж нар байлцлаа.  Энэ үеэр Монгол …

  • 17 March

    Дүрмээ батлуулж чадаагүй С.Эрдэнийн АН-д хийх шинэчлэл нурлаа

    Мордохын хазгай гэж айхтар үг бий. Ардын үгэнд яаж ийгээд үнэний хувь ихээхэн оршсон байдаг. Энэ оны нэгдүгээр сарын сүүлчээр болсон АН-ын даргын сунгааны дүн гарсны дараа мөн ч олон хүний амнаас “…илбэдчихлээ” гэсэн үг сонсож байв. Муухай үг шүү, энэ. АН-ын гишүүдийн санал өгдөг өдөр мөнгө тараагаад л, түүнийг нь баримтжуулсан бичлэг цахим сүлжээгээр дуулиан шуугиан тариад сүйд болж …

  • 17 March

    Засгийн газар хөрөнгө оруулагчдын эрх ашгийг тууштай хамгаална

    Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл анхдугаар хурлаа хийн хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, томоохон хөрөнгө оруулалтын гэрээнүүдийн явц, Монгол Улсын Засгийн газар хариуцагчаар татагдсан олон улсын арбитрын хэрэг, маргаанууд зэргийн талаар мэдээлэл сонслоо. Сүүлийн дөрвөн жилд нийт хөрөнгө оруулагчдын 50 орчим хувь нь манай улсаас гарч явсан тухай судалгаа байдаг. Энэ нь нэг талаас эдийн засгийн хямралтай холбоотой хэдий ч …

  • 16 March

    С.Зоригийг хөнөөсөн хүмүүсийг тогтоолоо, одоо ЗАХИАЛАГЧ-ийг зарлаач

    19 жилийн өмнө амь насаа алдсан, төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн этгээдүүдийг Монголын хууль, шүүх, хүчний байгууллагууд ямар ч тогтоолоо. С.Зориг агсныг Эрдэнэтийн харьяат гурван иргэн бүрэлгэсэн болохыг хоёр ч шатны шүүхээс тогтоогоод байгаа бөгөөд гэмт этгээдүүд С.Зоригийн амь насыг захиалгаар хөнөөснийг илрүүлснээ шүүхээс мэдэгдсэн байдаг. Гэвч захиалагчийн асуудлыг ингээд дарах бололтой. Үүний ард хэдхэн хүн байгаа нь эргэлзээгүй. …

  • 16 March

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү С.Зоригийн хэргээр Ерөнхийлөгчид хандлаа

    Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2017.03.16/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр, С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг шийдвэрлэсэнтэй холбоотойгоор онц нууцын зэрэглэлтэй мэдээллээс бусад аливаа нотлох баримтуудыг ил болгох зорилгоор шүүх болон мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд хяналт, шалгалт явуулах Ажлын хэсэг байгуулах зарлиг гаргахыг хүсч Ерөнхийлөгчид хандаж буй талаараа  мэдээлсэн юм. Орхон аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүний хувьд тойргийнх нь …

  • 16 March

    Д.Тэрбишдагва: ОУВС-тай хийсэн тохиролцооноос ухрах гарц байхгүй

    Засгийн газар Олон улсын валютын сан (ОУВС)-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрахаар тохиролцсон. Уг тохиролцооны дагуу Монгол Улс 2017 оны төсөвт тодотгол хийх үүрэг хүлээсэн юм. Гэвч Засгийн газраас 2017 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлээгүй байна. Энэ талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хороон дарга Д.Тэрбишдагваас тодруулав. –ОУВС-тай хийсэн хэлэлцээрийн хүрээнд төсөвт тодотгол хийх болсон. Тодотголоор 8 төрлийн татвар нэмэх асуудлыг ярьж …

  • 16 March

    НҮБ-ын Вена дахь салбарт суух Байнгын төлөөлөгчийг томиллоо

    Монгол Улсаас НҮБ-ын Вена дахь салбар болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Гунаажавын Батжаргалыг эгүүлэн татлаа. Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ганхуурайн Баттунгалагийг Монгол Улсаас НҮБ-ын Вена дахь салбар болон олон улсын бусад байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр томиллоо.

  • 16 March

    Намууд доторх “дайн” ширүүслээ

    Монголын гол хоёр намын дотоод зөрчил ширүүслээ. АН ч байнга ийм байсан. Харин МАН-ынхан олгой хагаравч тогоон дотроо байдаг сан. Энэ удаад даравч далдайх нь дээ. Гол шалтгаан нь Ерөнхийлөгчийн сонгууль. МАН-ын дотоод хагарал ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах эсэхтэй хамаатай боловч үнэндээ Ерөнхийлөгч, намын дарга, УИХ-ын даргын суудлын төлөөх “дайн”. АН-ын хувьд хамгийн том толхилцоон нь Ерөнхийлөгчийн сонгууль мөнөөсөө мөн. Гэхдээ …

  • 16 March

    Орон нутагт ажиллах төрийн албан тушаалтнуудыг угтах, үдэх арга хэмжээ зохион байгуулахыг хориглолоо

    Засгийн газрын хуралдаан 2017 оны 03 дугаар сарын 15 буюу өчигдөр болж дараахь асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Улс орны төсөв, санхүүгийн байдал хүндрэлтэй байгаа өнөө үед дээд шатны байгууллагаас албан томилолтоор ажиллаж байгаа албан тушаалтныг угтах, үдэх арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг Монгол Улсын Ерөнхий сайдаас бүх шатны Засаг дарга нарт  үүрэг болголоо. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдыг орон нутагт ажиллах …

  • 15 March

    “Шинэ төрийн сэргэн мандахуй” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг болов

    УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн санаачилгаар “Шинэ төрийн сэргэн мандахуй” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг Төрийн ордонд өнөөдөр /2017.03.15/боллоо. Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү удирдан явуулсан бөгөөд хэлэлцүүлэгт Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулуун, Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн, Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Баатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Ц.Баасанжав, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав болон эдийн засагч, хуульч, дипломатчид, иргэдийн …

  • 15 March

    АН-ын даргаар С.Эрдэнэ сонгогдсоныг УДШ бүртгэв

    Ардчилсан намын VI, VII Их хурлаар “Намын даргад нэр дэвшигчдийн сунгаа зарлах”, “Намын даргын дотоод сонгууль зохион байгуулах”, “Үндсэн дүрэмд хэсэгчилсэн нэмэлт өөрчлөлт оруулах” зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэж баталсан. Их хурлаас гарсан эдгээр шийдвэрийн дагуу Ардчилсан намын даргын сунгаа, сонгуулийг зохион байгуулж, бүх гишүүдийн дийлэнхи олонхийн саналаар Ардчилсан намын даргаар Содномзундуйн Эрдэнэ сонгогдсон. Энэ дагуу АН-ын ХЭГ-аас Улсын Дээд …

  • 15 March

    УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан МХЭ хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдов

    УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Монголын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгчөөр сонгогджээ. Тус холбоо нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчинг сайжруулах, хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны болон төрийн бус байгууллагуудыг бэхжүүлэх, хамтын ажиллагааг нь өргөжүүлэх, аж ахуй эрхлэгчдэд хууль сурталчлан таниулах, хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэхэд бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлэх зорилготой. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өмнө нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө …