Улс төр

March, 2017

  • 15 March

    С.Баярын асуудал яагаад сэдрэв?

    Англид Элчингээр томилогдсон Санжийн Баярыг Хатан хаан II Элизабетад итгэмжлэх жуухаа өргөн барихтайзэрэгцэн түүнтэй холбоотой үйл явдлууд ар араасаа цувран босч ирлээ. Англи дахь Монголын ЭСЯ-ны гадна тэнд амьдардаг монголчууд жагсаад хэд хонож байна. Тэд “Бохир Элчинсайдыг дэмжихгүй” гээд оффшорт данстай, эх орноо худалдсан С.Баярыг эсэргүүцэж байна гэж мэдэгдээд байгааюм. Англид жагсаж байгаа монголчуудын тухайд ихээхэн зориг гаргаж байна гэхээс …

  • 15 March

    НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар Э.Золбоог сонголоо

      НАМЗХ-ын Бага хурлын III хуралдаан өнгөрөгч өдөр “Тусгаар тогтнолын ордон”-д боллоо. Энэхүү хуралдааны үеэр бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар тус холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар Э.Золбоог сонгосон байна.   Түүнд УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны Ерөнхийлөгч  Г.Тэмүүлэн тамгыг нь гардуулж, амжилтыг хүслээ. “Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбоо” нь 1997 онд байгуулагдан бөгөөд 20 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулахдаа 70 гаруй мянган гишүүн, дэмжигчтэй, нийслэл, 21 …

  • 14 March

    Монголын сонгуулийг ажиглах их сонирхолтой байдаг гэв

    Танай сонгууль их өрсөлдөөнтэй болдог учир манай ажиглагчид Монголд очиж сонгууль ажиглах их сонирхолтой байдаг. Түүнээс гадна сонгууль зохион байгуулж буй Монгол Улсын туршлага болон сонгууль ажигласан талаарх манай ажиглагчдын  тайлан зөвлөмжүүд, тэдгээрийг Монголын сонгуулийн байгууллага хэрэгжүүлж буй байдлаас Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын гишүүн бусад орон их зүйл авч байгаа билээ. Энэ тухай  Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны …

  • 14 March

    Йорданы Хашимитын Вант Улсад cуух элчин сайд Ч.Баярмөнх итгэмжлэх жуух бичгээ барив

    Монгол Улсаас Йорданы Хашимитын Вант Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Баярмөнх тус улсын Хаан Эрхэм дээд Абдулла II Ибн Аль-Хусейнд 2017 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ барив. Элчин сайд Ч.Баярмөнх Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Йорданы Хаан Эрхэм дээд  Абдулла II уламжилж Монгол, Йорданы харилцаа, хамтын ажиллагааг боломжит бүхий л салбарт өргөжүүлэн …

  • 14 March

    Нийслэлийн АН-ын даргад Ш.Түвдэндорж өрсөлдөхөөр болжээ

      Нийслэлийн Ардчилсан намын даргын өрсөлдөөнд  УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж нэрээ дэвшүүлэхээр болжээ. Түүний өмнө Сүхбаатар дүүргийн АН-ын дарга, НИТХ-ын дарга асан Д.Баттулга нийслэлийн АН-ын даргад өрсөлдөхөөр бүртгүүлээд байсан юм. Ардчилсан намын Дотоод сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх бүртгэлийн ажиллагаа өчигдөр 16:00 цагт дуусгавар болох байсан ч хоёр өдрөөр буюу ирэх лхагва гараг хүртэл сунгахаар албан ёсны тогтоол гарсан юм. Түүнчлэн …

  • 14 March

    Ардчилсан намд сонгууль үргэлжилсээр, З.Энхболд нэр дэвшсээр…

    -Экс дарга З.Энхболд дотоодын сонгуульд өрсөлдөхөө мэдэгдэв. Тэрбээр өөрийн гараар байгуулсан “Шонхор” фракцынхаа С.Эрдэнийг Ардчилсан намын даргаар гишүүдийн санал хураалтаар сонгогдсонд санаа нь амраад, гол нь намаа ялагдалд хүргэсэн гэм буруугаа хүлээж хэсэгтээ л нам жим болно гэж хүмүүс бодсон байх- Их улс төрд хэдийнэ Ерөнхийлөгчийн сонгуулийн уур амьсгал орж, намууд түргэвчилсэн марш хийж эхэлсэн байхад Ардчилсан намынхан Үндэсний Бодлогын …

  • 14 March

    Л.Оюун-Эрдэнэ Прогрессив Аллианс байгууллагын Гүйцэтгэх зөвлөлд сонгогджээ

    Зүүн төвийн социал демократ үзэл баримтлалтай дэлхийн 100 гаруй орны улс төрийн намуудыг эгнээндээ нэгтгэсэн Прогрессив Аллианс байгууллагын ээлжит хурал 2017 оны 3 дугаар сарын 12-ноос 13-ны өдрүүдэд Герман улсын Социал демократ намын байранд болж өнгөрөв. МАН тус байгууллага үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн идэвхтэй гишүүн байж ирсэн юм. Ээлжит хурлаар тус байгууллагын Гүйцэтгэх зөвлөлийн байнгын 33 гишүүнийг шинэчлэн сонгосон бөгөөд …

  • 13 March

    П.Цагаан: АН-ын дотоод сонгуулийн “хураамж” гэгчийг хүчингүй болгох ёстой

    Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Нийслэл, Аймаг, дүүрэг , Сумын намын хорооны дарга, Намын хорооны гишүүд, Үүрийн дарга нарыг сонгох сонгууль 2017 оны 4 сарын 2-ны өдөр болохоор товлогджээ.  Сонгуульд нэр дэвшигчид нь сонгуулийн хураамж,  нэр дэвшигчийн дэнчин гэгчийг урьдчилан төлөх ёстой юм байна. Тухайлбал, хуучнаар ҮЗХ, шинэ нэрээр Үндэсний бодлогын хорооны гишүүнд нэр дэвшигч нь хураамжийн төлбөр, дэнчингийн …

  • 13 March

    С.Эрдэнэ АН-ыг хагалан бутаргах гэж байна

    АН-ын хэсэг гишүүд АН-ын дарга, УИХ-ын дарга С.Эрдэнэд шаардлага хүргүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна. ШААРДЛАГА АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА С. ЭРДЭНЭ ТАНАА Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 04 тоот “Нэр дэвшигчдийн дэнчин, сонгуулийн хураамжийг тогтоох тухай” тогтоол нь Ардчилсан намын VII Их хурлаас баталсан Үндсэн дүрмийн дараах заалтуудыг ноцтой зөрчиж байна. Үүнд: Дотоод …

  • 13 March

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Монгол Улсын гадаад бодлого бол Монголын аюулгүй байдлын асуудал юм

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд дүн тавих зорилгоор Монголын медиа корпорациас зохион байгуулж байгаа “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяны хэлэлцүүлэг энэ гуравдугаар сарны 6-ны өдөр “Чингис” зочид буудлын хурлын танхимд боллоо. Уг зөвлөлдөх хэлэлцүүлэгт хөндлөнгийн “МЕС” судалгааны төвөөс санамсаргүй түүврийн аргаар сонгосон 450 гаруй “Ардын эксперт” оролцлоо. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, …

  • 11 March

    Д.Баттулга Нийслэлийн Ардчилсан намын даргад өрсөлдөнө

    Нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшихээр Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга Д.Баттулга дотоод сонгуулийн хороонд өчигдөр мэдүүлгээ өгч, нэр дэвших эрхээ баталгаажуулжээ. Тэрбээр хэлэхдээ, Миний бие энэ намыг үүсгэн байгуулагдсан үеэс гишүүнээр элссэн. Би Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын даргыг 16 жил, НИТХ-ын даргаар дөрвөн жил ажиллалаа. 1996-2000 он хүртэл МоАХ-ны ерөнхийлөгчийн албыг тус тус хашсан туршлагатай. Намынхаа шинэчлэлийг түргэтгэе, шинэчлэлийг …

  • 10 March

    АН-ын эмэгтэй гишүүд С.Эрдэнэд шаардлага хүргүүлжээ

      Ардчилсан намын эмэгтэй гишүүд энэ сарын 07-ний өдөр намын дарга С.Эрдэнэд шаардах бичиг хүргүүлсэн байна. Тус шаардах бичгийг эхээр нь хүргэе.    

  • 10 March

    МАН өр нэмэхгүй гэсэн амлалтаасаа ухарч байна гэв

    ОУВС-гийн нэрийг өмнөө барьж өр нэмэхгүй гэсэн амлалтаасаа МАН ухарч байна хэмээн үзэж, МАХН-ын бага хурлаас мэдэгдэл гаргав. МАН нь сонгуулиар амалсан амлалтаасаа ухарч татвар нэмж, цалин тэтгэврийг нэмэхгүй байх замаар олигархиудын авсан өр зээл, төрийн өндөр алба хашиж байсан хүмүүсийн завшсан мөнгийг ард түмнээр төлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Өмнөх Засгийн тавьсан өр, Хөгжлийн бондын мөнгийг МАН болон АН-ын улс төр дэх нөлөө бүхий албан …

  • 10 March

    Вьетнам Улсад суух Элчин сайд Д.Билэгдорж Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

    Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Билэгдорж БНСВУ-ын Ерөнхийлөгч Чан Дай Куанг-д 2017 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. БНСВУ-ын Ерөнхийлөгч Чан Дай Куанг Элчин сайд Д.Билэгдоржийг Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Элчин сайд Д.Билэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Вьетнамын Ерөнхийлөгчид уламжилж, …

  • 10 March

    Халдашгүй байдлаар халхавч хийсэн улстөрчид

    -Улс төрд тогтворгүй байдал бий болно гэсэн шалтгаанаар буцаав- Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн парламентын үед улстөрчдөд хариуцлага тооцох хуулийн төслийг өргөн барьсан. Гэвч УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэхийг дэмжээд бүдгэрсэн юм. Гэтэл энэ удаагийн парламентаар уг хуулийн төслийг дахин хэлэлцсэн ч УИХ-ын гишүүд төслийг буцаах шийдвэрийг гаргалаа. Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийн төсөлд Ерөнхийлөгч, Ерөнхий …