Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа. Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан зорилт, арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээс гадна Улсын Их Хурлын ээлжит сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх зорилгоор шинээр эмхлэн байгуулах Засгийн газар нь Ерөнхий сайд, 22 сайд, 16 яамтай ажиллахаар Засгийн газрын …
Улс төр
July, 2024
-
8 July
Намын дарга нар 2024-2028 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, мэдэгдэл хийлээ
Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлуудыг илүү хурдтай шийдвэрлэхийн төлөө Монгол Ардын нам, Ардчилсан нам, ХҮН намын хооронд 2024-2028 онд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд нар гарын үсэг зурав. Намын дарга нар мэдэгдэл хийлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн өөрчлөлтөөр парламентын оролцоо, нийгмийн …
-
8 July
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсаа илүү хурдтай хөгжүүлэхийн тулд улс төрийн намууд хамтран Засгийн газар байгуулж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын эдийн засгийн форумыг нээж үг хэллээ. Энэ жилийн эдийн засгийн форум “Өөдөө тэмүүлэх Монгол” буюу “Go Mongolia” уриан дор зохион байгуулагдаж, дотоод, гадаадын 2000 орчим төлөөлөгч оролцож байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс парламентын оролцоо, төлөөллийг жигд хангах хувь тэнцүүлсэн холимог тогтолцоонд шилжин сонгуулиа явуулж, анх удаа таван намаас бүрдсэн парламент байгуулагдлаа. Үр дүнд …
-
8 July
Л.Оюун-Эрдэнэ: Аймгийн төвүүдийг хилийн боомтуудтай холбох “ТАВАН ТОЙРОГ” дэд бүтцийн мега төслийн их бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх болно
УИХ-ын энэ сарын 5-ны өдрийн чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан танилцуулав. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэллээ. Санал хураалтад 104 гишүүн оролцсоноос 103 нь Л.Оюун-Эрдэнийг дэмжиж, гишүүдийн 99 хувийн саналаар Монгол Улсын …
-
8 July
АН-ын Үндэсний Бодлогын Хорооноос ЗГ-т хамтрах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ
Ардчилсан намын Үндэсний бодлогын Хорооны ээлжит бус хуралдаан өчигдөр 70 гаруй хувийн ирцтэй цахимаар зохион байгуулагдлаа. Ардчилсан нам УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээ хэлэлцэж, шинээр бүрэлдэж буй Засгийн газартай хамтарч ажиллах эсэх, Ардчилсан намын дарга Лу.Гантөмөрт итгэл үзүүлэх асуудлаар тус тус хуралдлаа. Хуралдаанаар: -Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн үр дүн, намуудад өгсөн сонгогчдын санал, мөрийн хөтөлбөрт туссан …
-
5 July
Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайдаар томилов
Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж хариулт авсны дараа санал хураалт явууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд 104 гишүүн оролцсоноос 103 нь Монгол Улсын Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилохыг дэмжлээ. Тэрээр хоёр дахь удаагаа Ерөнхий сайдаар томилогдож байгаа бөгөөд Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд болж байна. 2021 оны нэгдүгээр …
-
5 July
Төрийн байгуулалтын байнгын хороо Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2024.07.05/ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дугаар хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хурлын гишүүн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг Улсын Их Хуралд ирүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар танилцуулсан. Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нь 1980 онд Улаанбаатар хотод төрсөн. 2001 онд “Бэрс” дээд сургуулийг …
-
5 July
Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар улираан томилох саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд олонх суудал авсан Монгол Ардын Нам Л. Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд өргөн мэдүүллээ. Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг …
-
5 July
УИХ-ын дэд даргаар Х.Булгантуяа, Б.Пүрэвдорж нарыг сонголоо
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2024.07.05) хуралдаанаар Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 21 дугаар зүйлийн 21.1-т “Улсын Их Хурлын дэд даргыг тухайн Улсын Их Хурлын сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс нэр дэвшүүлэн, ил санал хураалтаар сонгоно” хэмээн заасан байдаг. Хуульд заасны дагуу …
-
5 July
Баянзүрх дүүргийн Засаг даргаар Г. Жаргалсайхан томилогдлоо
УИХ-ын 9 дэх удаагийн сонгуульд УИХ-ын наймдугаар тойрог буюу БЗД-т нэр дэвшсэн БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх гишүүнээр сонгогдож чадаагүй. Тиймээс тэрбээр улс төрийн хариуцлага хүлээж БЗД-ийн Засаг даргын үүрэгт ажлаа өгч байна хэмээн цахим хуудаснаа мэдээлсэн. Тэгвэл түүний оронд БЗД-ийн Засаг даргаар Г.Жаргалсайханыг томиллоо. Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан хүүхдийн хөгжлийн жилийн хүрээнд төлөвлөгөөнд туссан ажлуудыг үр дүнтэй гүйцэтгэх, …
-
4 July
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев угтаж авлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Астана хотын “Тусгаар тогтнолын ордон”-д хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийг 2023-2024 онд ШХАБ-ыг даргалж байгаа Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд улсынхаа байр суурийг илэрхийлж, үг хэлнэ. Мөн …
-
4 July
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцох үеэрээ Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинтай уулзлаа. Төрийн тэргүүн нар Монгол, Оросын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр гүнзгийрүүлэх, шинэ агуулгаар баяжуулах зорилтын хүрээнд хоёр талын худалдааны татварыг бууруулах, дэд бүтэц, …
-
3 July
НЗДТГ-ын даргаар П.Хадбаатарыг томиллоо
НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор НЗДТГ-ын дарга Л.Хосбаярыг томилсон. Иймээс НЗДТГ-ын даргаар НЗДТГ-ын Нийслэлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Хадбаатарыг томиллоо. П.Хадбаатар нь 2002 онд Орхон их сургуулийг хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2020 онд Дотоод хэргийн их сургуульд магистрын зэрэг хамгаалсан юм. Түүний ажлын туршлагаас танилцуулбал, 2009-2017 онд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Шийдвэр …
-
3 July
НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор Л.Хосбаярыг томиллоо
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу Нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой ажиллана. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар НЗД-ын хоёр орлогч сонгуульд өрсөлдөж, гишүүн болсон юм. Иймээс НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор НЗДТГ-ын дарга Л.Хосбаярыг томиллоо. Л.Хосбаяр нь Инженер, Нягтлан бодох бүртгэл, Эрх зүйч мэргэжилтэй, удирдлагын ухааны магистр зэрэгтэй. Хөдөө, …
-
3 July
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцохоор 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийг “Нурсултан Назарбаев” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсаас БНКазУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү, БНКазУ-ын Шадар сайд Г.Т.Койшыбаев …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл