Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Өнөөдрийн хуралдаанд Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх төслүүдийн талаар (гүүр, туннел, метро, орон сууцжуулалт), 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нар танилцуулсан байна. Энэ талаар 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Хамтарсан Засгийн газрын гэрээнд оруулах томоохон төслүүдийн талаар танилцууллаа. …
Улс төр
July, 2024
-
31 July
ЗГ: Нийслэлд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын төслүүдийг хэлэлцэж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар: – Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх төслүүдийн талаар (гүүр, туннел, метро, орон сууцжуулалт), – Хөшигийн хөндий-Чойр-Замын-Үүд чиглэлийн 2 эгнээ тусгай зориулалтын авто зам барих төслийг хэрэгжүүлэх тухай, – Улаанбаатар-Шинэ Хархорум чиглэлийн төмөр замын төслийн ажлын явц, – Улсын төсвийн хөрөнгө оруулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолуудын хэрэгжилтийн талаар зэрэг 10 …
-
30 July
О.Алтангэрэл:Цагдаагийн байгууллагад хохирогчийн талаар мэдээлэл хийхдээ хувийн эмзэг мэдээллийг нь задруулахгүй байх чиглэлийг өгсөн
Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо өнөөдөр /2024.07.30/ хуралдаж цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хоригдож байсан 21 настай залуу амь насаа алдсан хэрэг явдал болон хүний эрхийн зөрчилтэй холбоотой цаг үеийн асуудлыг хэлэлцэж, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонслоо. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл товч хийлээ. Тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн яамнаас болсон …
-
30 July
Монгол Улсад Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд 2024 оны 8 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Уг айлчлал нь энэ онд тохиож буй Монгол Улс, Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хэрэгжих бөгөөд Монгол Улсад Швейцарын талаас Төрийн тэргүүний түвшинд хийж буй анхны төрийн айлчлал юм. Айлчлалын …
-
29 July
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд мэргэжлийн байгууллага, ТББ-уудын саналыг тусгаж эхэллээ
Монгол Улсын Засгийн газар улс төрийн гурван намын хооронд байгуулах хамтарсан Засгийн газрын гэрээнд суурилсан Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан өнөөдрөөс эхлэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд мэргэжлийн холбоод, ТББ, хувийн хэвшил, төсөл хэрэгжүүлж буй Олон улсын байгууллагууд, эрдэмтэн, судлаачдын санал авах ажлыг эхлүүлж байна. Энэхүү ажлын хүрээнд ЗГХЭГ-ын дарга …
-
29 July
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2024.07.29) Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд Шэнь Миньжюань, Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжигийн баярын мэндчилгээг уламжлав. …
-
26 July
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Байгаль хамгаалах бүлгийг даргална
Улсын Их Хурал дахь Байгаль хамгаалах бүлэг байгуулагдаад гурав дахь жилдээ ажиллаж байна. Тус бүлэг нь Олон улсын байгаль хамгаалах сангийн консервацтай хамтран “Эрүүл ой” төсөл болон ойн хөнөөлт шавжийн үндэсний менежментийг хэрэгжүүлж ирсэн. Мөн “Даян дэлхийн байгаль орчны үр өгөөжтэй бодлогын уялдаа холбоо” төслийн багтай хамтран байгаль орчны салбарын хуулиудын төслүүдэд дүн шинжилгээ хийх, тусгай хамгаалалтай газар нутаг болон түүний эргэн …
-
24 July
Зарим яамны зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тогтоолыг баталлаа
Улсын Их Хурлын 2024 оны долоодугаар сарын 10-ны өдрийн анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай хууль, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хууль болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хууль, тогтоомжийн төслийг хэлэлцэж баталсан. Энэ дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн шинэчлэн батлагдаж, зарим яамны нэр, эрхлэх асуудалд өөрчлөлт орсон. Засгийн газрын тухай хуулийн 12-р зүйлийн 4 дэх хэсэгт заасны …
-
24 July
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 хоногт хэрэгжүүлэх ажлын албан даалгавар гаргалаа
Засгийн газрын 100 хоногт хийх ажлын төлөвлөгөө, “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хамтарсан Засгийн газрын гэрээний төслүүдийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай тогтоолын төслийг Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр нар Засгийн газрын хуралдаанд танилцуулав. “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээний төсөлд хамтарсан Засгийн газрын зорьж буй шинэчлэлт, өөрчлөлтийг тусгасан байна. “Алсын …
-
24 July
Л.Энх-Амгалан: Халамжийн хөтөлбөрийн үр нөлөөг үнэлж, эзэндээ хүрсэн үү гэдэгт дүгнэлт хийнэ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажиллалаа. Тэрбээр “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн хүрээнд ажил хайгч иргэдийг ажлын байранд зуучлах, мэргэжлийн сургалтад хамруулж мэргэжил олгох, хувиараа хөдөлмөр эрхлэгч, бичил бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг олгож байна. Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг бодит, хүртээмжтэй болгох, иргэдийг халамжид хамруулахаас илүүтэй ажлын байр, сургалт санал болгож хөдөлмөр эрхлүүлж, чанартай, …
-
24 July
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын ТНБД Э.Блинкен-тэй албан ёсны уулзалт хийв
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Америкийн Нэгдсэн Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен-тэй 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр албан ёсны уулзалт хийв. Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен АНУ нь Монгол Улсын “гуравдагч хөрш” гэдгээрээ бахархдаг бөгөөд “ардчиллын баян бүрд” Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2023 оны …
-
24 July
Засгийн газрын 100 хоногт хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөр: – “Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2025 оны төсвийн хязгаарыг батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл – Хамтарсан Засгийн газрын гэрээний төсөл – Засгийн газрын 100 хоногт хийх ажлын төлөвлөгөө – Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл – Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн – Эрүүл мэндийн салбарын цахим шилжилт – Монгол Улсын 2024 оны төсвийн …
-
23 July
Л.Энх-Амгалан: Тэтгэврийн шинэчлэл, цахим үйлчилгээнд онцгой анхаарч ажиллах болно
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /2024.07.23/ Нийгмийн даатгалын ерөнхий газарт ажиллаж, үйл ажиллагаатай танилцлаа. Тэрбээр “Нийгмийн даатгалын ерөнхий газар нь 60 мянган ажил олгогч, 1.3 сая даатгуулагчийг нийгмийн даатгалд хамруулдаг. Сар бүрийн 1-ний өдөр 500,0 мянган тэтгэвэр авагчдад тэтгэвэр, жилдээ 300.0 мянган даатгуулагчид тэтгэмж олгож байна. Энэ оноос Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжилтийг улсын хэмжээнд …
-
22 July
УИХТГ: УИХ-ын гишүүдээс орон сууц авах хүсэлт гаргаагүй
“Улсын Их Хурлын 48 гишүүн улсаас орон сууц авах хүсэлт гаргажээ” гэсэн мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын Тамгын газраас албан ёсны тайлбар гаргаж, дээрх мэдээлэл нь худал болохыг мэдэгдлээ. Мэдэгдэлдээ “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар бүрдсэн парламентын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа бөгөөд Улсын Их Хурлын гишүүдээс дээрх агуулга бүхий хүсэлт, өргөдөл Улсын Их Хурал, түүний Тамгын …
-
18 July
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ, АНУ-ын Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Элчин сайд Шэнь Миньжюаньд саяхан болж өнгөрсөн Үндэсний их баяр наадмын мэндийг хүргээд Монгол Улсын түүхэнд анх удаа 126 гишүүнтэй парламент, шинэ Засгийн газар бүрдсэнтэй холбогдуулж талуудын хамтын ажиллагаа, хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, худалдаа, эдийн засаг, боомт, байгаль орчин, эрчим …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл