Улс төр

August, 2024

  • 5 August

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике Манало бараалхав

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Манало 2024 оны наймдугаар сарын 05-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхлаа. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Зүүн өмнөд Ази дахь чухал түнш, АСЕАН-ы нөлөө бүхий гишүүн орон болох Бүгд Найрамдах Филиппин Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, худалдаа, …

  • 5 August

    Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Филиппин улстай хамтран ажиллана

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр (2024.08.05) манай улсад ажлын айлчлал хийж буй Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Маналогийг хүлээн авч уулзлаа. Монгол Улс, Бүгд Найрамдах Филиппин Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойг өнгөрөгч 2023 онд тэмдэглэсэн бөгөөд хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж …

  • 2 August

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхердад бараалхлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхердад Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2024.08.02) бараалхлаа. Монгол Улс, Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд тус айлчлал болж байгаагаараа онцлог юм. Ерөнхийлөгч Виола Амхерд Монгол Улсад УИХ-ын ес дэх удаагийн ээлжит сонгууль амжилттай болсонд баяр хүргэж, …

  • 2 August

    У.Хүрэлсүх: Аялал жуулчлал, боловсрол, соёл, эрүүл мэндийн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэхээр тохирлоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд 2024 оны 08 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд нар албан ёсны уулзалтын дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд болж буй анхны төрийн айлчлал харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн …

  • 2 August

    Монгол, Швейцарын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд 2024 оны 08 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.  Төрийн айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн “Монгол, Швейцарын Хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурлаа. “МОНГОЛ, ШВЕЙЦАРЫН ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ” Хамтарсан тунхаглалаар 60 жилийн хамтын ажиллагааны ололт, амжилтыг бататгаж, цаашдын чиглэлийг тодорхойллоо. “Энхтайвны төлөөх Монгол, Швейцар” хэмээх түүхэн ойн …

  • 2 August

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд нар албан ёсны уулзалт хийлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд 2024 оны 08 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд нар Төрийн ордонд албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч нар хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим зэрэг ардчиллын үнэт зүйлд суурилсан Монгол, Швейцарын найрсаг харилцаа …

  • 2 August

    Хамтарсан ЗГ-ын гэрээний төслийг боловсруулах ажлын хэсгийн төлөөлөгчид ХБНГУ-ын Бундестагийн гишүүн М.Мюллэртэй уулзлаа

    Монгол Улсын Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал тэргүүтэй Хамтарсан Засгийн газрын гэрээний төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн төлөөлөгчид ХБНГУ-д ажлын айлчлал хийж байна. Ажлын хэсгийн гишүүд 8 дугаар сарын 1-ний өдөр ХБНГУ-ын Бундестагийн гишүүн  М.Мюллэртэй уулзав. Уулзалтын үеэр Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Ажлын хэсгийн тэргүүн Н.Учрал Хамтарсан Засгийн газрын гэрээний төслийн талаар танилцуулж, ХБНГУ дахь …

  • 2 August

    Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд 2024 оны 08 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд анх удаа төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхердийг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан …

  • 2 August

    Д.Амарбаясгалан: Улаанбаатар хотыг хүнд ээлтэй, ухаалаг хот болгон хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэл чухал ач холбогдолтой

    Зүүн Хойд Азийн хотын дарга нарын VI чуулга уулзалт өнөөдөр эхэллээ. Чуулга уулзалтыг “Зүүн хойд Азийн хотуудын тогтвортой хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжин хэрэгжүүлэх нь” сэдвийн дор хэлэлцэж байна. Энэ үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ. Тэрбээр “Энэхүү чуулга уулзалт нь уур амьсгалын өөрчлөлт идэвхэжсэн үед хотуудын өмнө тулгамдаж байгаа асуудал, орчин үеийн хөгжлийн …

  • 2 August

    Х.Нямбаатар: Ирэх дөрвөн жил их бүтээн байгуулалт, үсрэнгүй хөгжил, цэцэглэлтийн жилүүд байх болно

    Зүүн Хойд Азийн хотуудын өмнө тулгамдаж буй нийтлэг асуудал, хотуудын сайн туршлагыг сурталчлан таниулах, цаашид хамтдаа хөгжих, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Зүүн Хойд Азийн хотын дарга нарын чуулга уулзалтыг 2014 оноос уламжлал болгон хоёр жил тутамд зохион байгуулдаг. Энэ удаагийн Зүүн Хойд Азийн хотын дарга нарын VI чуулга уулзалт өнөөдөр эхэллээ. Чуулга уулзалтыг “Зүүн хойд Азийн хотуудын тогтвортой …

  • 1 August

    Айлчлал: Англи хэлний багш нарыг мэргэшил дээшлүүлж, чадавхжуулах мэргэжлийн төвийг Улаанбаатар хотноо нээхээр тохиролцов

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар 2024 оны 8 дугаар сарын 1-ний өдөр албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээний үеэр талууд Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа нотлоод өнгөрөгч сард АНУ-ын Вашингтон хотноо зохион байгуулагдсан Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээний үеэр яригдсан зүйлүүдийг ажил хэрэг болгох талаар …

  • 1 August

    Хамтарсан Засгийн газрын хамтын ажиллагааны гэрээний төсөл боловсруулах ажлын хэсэг хуралдав

    2024 оны УИХ-ын сонгуулиар улс төрийн намуудад өгсөн иргэдийн саналыг гээхгүй байх суурь зарчимд үндэслэн олонхыг бүрдүүлсэн Монгол Ардын нам Засгийн газрын бүрэлдэхүүнд Ардчилсан нам, ХҮН намыг урьж хамтарсан Засгийн газар байгуулсан билээ. Хамтарсан Засгийн газар Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудал, тулгарч буй сорилтыг илүү хурдан, үр дүнтэйгээр шийдвэрлэж, тогтвортой хамтран ажиллахыг зорьж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд орсон 3 нам хамтын …

July, 2024

  • 31 July

    Туулын хурдны зам, Шинэ тойрог замын ажлыг эхлүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг төсвийн тодотголд тусган ажиллахыг даалгав

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих төсөл, арга хэмжээний талаар танилцууллаа. Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, нийгмийн үйлчилгээг 20 минутын дотор авах шинэ орчин нөхцөлийг бүрдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах бодлогын хүрээнд: 1.    Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэлх чиглэлд төлөвлөгдөж байсан туннелийн байрлалыг …

  • 31 July

    Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ТНБД-аар Л.Мөнхзулыг томиллоо

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Л.Мөнхзулыг томилов. Л.Мөнхзул нь хөдөлмөрийн эдийн засагч мэргэжилтэй, 2002-2019 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, газрын орлогч дарга, газрын дарга, 2019-2023 онд Дэлхийн банк, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, ЖАЙКА байгууллагад төслийн багийн ахлагч, зөвлөх, шинжээч, 2023 оноос Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар …

  • 31 July

    Х.Нямбаатар: Туулын хурдны замын тендерийг 8-р сард зарлана

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Өнөөдрийн хуралдаанд Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх төслүүдийн талаар (гүүр, туннел, метро, орон сууцжуулалт), Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн нар танилцуулсан байна. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, иргэдэд …