Монгол Улсын Хөгжлийн банк нь 2011 онд байгуулагдснаас хойш өнөөдрийн байдлаар 7 их наяд төгрөгийн актив хөрөнгөтэйгөөр үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Мөн хугацаанд 2000 орчим төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлснээс 5.9 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Банкны нийт зээлийн багц нь актив хөрөнгийн 80 хувиас давсан, өөрийн хөрөнгөтэй нь харьцуулбал 33 дахин их байгаа нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай …
Улс төр
December, 2016
-
7 December
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2016.12.07/ хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдааныг УИХ-ын гишүүн Х.Баделхан удирдан явуулсан юм. Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн төсөлд Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, холбогдох бусад …
-
7 December
ГХ-ны сайд Ц. Мөнх-оргил лчин сайд Т.Шимизүг хүлээн авч уулзав
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү-г бүр мөсөн эх орондоо буцаж байгаатай нь холбогдуулан 12 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч уулзав. Элчин сайд Т.Шимизү 1975 онд Японы Гадаад хэргийн яаманд Монголыг хариуцсан мэргэжилтнээр орсноос хойш нийт 41 жил ажилласан тухайгаа дурдаад энэ хугацаанд Монгол, Японы харилцаа өндөр түвшинд хүрсэнд …
-
6 December
АН-ынхан хаалттай хуралдаж эхэллээ
Ардчилсан намын VI Их хурал дөнгөж сая Соёлын төв өргөөнд үргэлжлүүлэн хуралдаж эхэллээ. Ингэхдээ хурлыг хаалттай горимд шилжүүлэв. Энэ удаагийн Их хурлаар АН-ын намын даргыг нийт саналын эрхтэй гишүүдийн саналаар сонгодог болох зарчмын өөрчлөлтийг оруулж байгаа юм. Тодруулбал, АН-ын дунд шатны дарга буюу аймаг, нийслэл, дүүргийн дарга нарыг зөвхөн намын хорооны гишүүдээс биш өргөтгөсөн төлөөллөөр ил тод нээлттэй сонгон шалгаруулдаг …
-
6 December
Улсын Их Хурлын гишүүд инновацийг дэмжих лобби бүлэг байгуулав
Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Ж.Энхбаяр, Н.Амарзаяа, М.Билэгт, Д.Гантулга, Г.Тэмүүлэн нар Улсын Их Хуралд Инновацийн үйл ажиллагааг дэмжих лобби бүлэг байгуулж байгаа тухай албан бичгээ Улсын Их Хурлын дарга М.Энхболдод 12-р сарын 5-ны өдөр хүргүүлжээ. Монгол Улсын тогтвортой хөгжил, үндэсний чадамж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд инновацийн салбарын оролцоог нэмэгдүүлэх, түүний бүтээлч цогц үйл ажиллагааг хангах явдал чухал байгаа тул нэр бүхий гишүүд уг лобби …
-
5 December
Ц.Нямдоржийн хар энерги
Ц.Нямдоржийн амнаас гарах үг болгон “болохгүй бүтэхгүй, хохь чинь, сүйрнэ” гэх мэт сөрөг хандлагатай байдаг. Энэ нь ажил хэрэгч, шүүмжлэгч байр сууринаас тэс ондоо. Онцлох үйл явдал бүрийн хамгийн муу хувилбарыг олж, олон нийтийн санаа бодлыг уймруулж, хуйлруулж чаддаг эрдэмтэй. Үүнд нь хориг саад, хэмхэмжээ гэж үгүй. Саяхан “Далай ламаас болж Монгол Улс хохирлоо” гэж мэдэгдсэн. Хорин зургаан жил төр …
-
2 December
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан билээ. Хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх үед хуралдаан даргалагчаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 …
-
2 December
“Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл өргөн барив
УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. Энэхүү хуулийн төсөлд Улсын баяр наадмын үндэсний сурын харваанд III байр эзэлсэн харваачид “Гоц харваач”, II байр эзэлсэн харваачид “Гарамгай харваач” цол, нэг түрүүлсэн харваачид “Улсын мэргэн”, Улсын мэргэн цолтон түрүүлбэл “Улсын хошой мэргэн”, Улсын хошой мэргэн цолтон түрүүлбэл “Улсын …
-
2 December
А.Ундраа, Г.Занданшатар нар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын ажилтай танилцлаа
Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Г.Занданшатар нар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт очиж, ажилтай нь танилцлаа. Эхлээд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат илтгэл тавьж УИХ-ын гишүүдэд байгууллагын болон салбарын ажлаа танилцуулсан. Тэрбээр салбарын өнөөгийн байдал болон тулгамдаж буй асуудлаа танилцуулахдаа эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь нэн тэргүүний ажил гэдгийг онцлов. Дараа нь УИХ-ын хоёр гишүүн санал бодол, …
-
2 December
“Хошгоруулагч” Ц.Элбэгдоржийн хүүгийн балаг балрахгүй
Эрдэнэтийг луйвардах операци, цаашлаад С.Зоригийн хэргийн сценарийн зохиолч нь ч байж магадгүй гэх хардлагын гол бай, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн балаг ганц өөрөөр нь зогсохгүй нь ээ. Карма гэх зүйл бий. Эрх мэдэл, ашиг хонжооны төлөө нүдээ улайлгасан хүний үйлийн үр үр хүүхдэд нь ирдэг гэх. Харин Эбигийн хувьд үр хүүхдээ бузар булайгаасаа холдуулах нь байтугай бүр татан оролцуулдаг …
-
1 December
Хөгжлийн банкны шалгалтын дүнг хойшлуулах НОЦТОЙ ШАЛТГААН юу вэ?
УИХ-ын хамтарсан байнгын хороогоор Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын талаар хэлэлцэх ёстой байсан ч Ж.Батзандан гишүүний санаачилгаар АН завсарлага авсан. Уг шалгалтын дүнг олон нийтэд нээлттэй хэлэлцэхээс өмнө ийнхүү хугацаа хожих шалтгаан нь АН-ын нэр бүхий гишүүд Хөгжлийн банкны мөнгөнөөс “хуссан”-тай холбоотой гэх хардлага байна. Ялангуяа Ж.Батзандан гишүүний тэрбумаар хэмжигдэх хөрөнгө энэхүү банкны үйл ажиллагаатай салшгүй холбоотой учир ийнхүү чичирч байгаа …
-
1 December
Ж.Батзандан АН-ын дарга болж НЭГ тэрбум ТАВАН саяын өрөө төлөх үү
Ардчилсан Нам арванхоёрдугаар сарын 6-нд болох Их хурлаараа даргаа сонгоно. УИХ-ын гишүүд, намын лидерүүдээс өрсөлдөх хүсэлтэй хэд хэдэн хүн байгаагийн дотор Ж.Батзандан гишүүний АН-ын даргын төлөөх амбиц хүчтэй илэрч байна. Тэрээр “Би АН-ын дарга болвол Р.Амаржаргалыг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлнэ” хэмээн мэдээлсэн. Ил мэдээлэл үүгээр хязгаарлагдах төдий боловч намын дарга болох гэсэн цаад шалтгааныг олон хувилбараар ярьж байна. Ж.Батзандан иргэний хөдөлгөөн …
-
1 December
БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, гурван агентлагийн даргыг шинээр томилов
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийжээ. Тухайлбал, саяхан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Х.Бадамсүрэнг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын албан тушаалаас чөлөөлжээ. Мөн өмнөх Засгийн газрын үед Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон Б.Батсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөл, түүний оронд Х.Батбилэгийг үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна. Х.Батбилэг нь нийслэлийн онцгой байдлын газрын даргаар …
-
1 December
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы Элчин сайд Т.Шимизүг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизүг бүрэн эрхийнхээ хугацааг өндөрлүүлэн эх орондоо буцаж байгааг нь тохиолдуулан хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Элчин сайд Такэнори Шимизү цаг гарган хүлээн авч уулзаж байгаад нь Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийллээ. Тэрээр Монгол Улсад нийтдээ 5 жил 2 сар ажиллажээ. Энэ хугацаанд хоёр …
-
1 December
Ж.Батзандан АН-ын дарга болж нэг тэрбум 5 саяын өрөө төлөх үү?
Ардчилсан Нам арванхоёрдугаар сарын 6-нд болох Их хурлаараа даргаа сонгоно. УИХ-ын гишүүд, намын лидерүүдээс өрсөлдөх хүсэлтэй хэд хэдэн хүн байгаагийн дотор Ж.Батзандан гишүүний АН-ын даргын төлөөх амбиц хүчтэй илэрч байна. Тэрээр “Би АН-ын дарга болвол Р.Амаржаргалыг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлнэ” хэмээн мэдээлсэн. Ил мэдээлэл үүгээр хязгаарлагдах төдий боловч намын дарга болох гэсэн цаад шалтгааныг нь олон хувилбараар ярьж байна. Иргэний хөдөлгөөнхнийг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл