Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы хуралдаанд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсын Гадаад хэргийн сайд Пракаш Шаран Маха, Хуучин Югославын Бүгд Найрамдах Македон Улсын Гадаад хэргийн сайд Никола Попоски, Бутаны Вант Улсын Гадаад хэргийн сайд Лёомпо Дамчо Доржи, БНЧУ-ын Гадаад хэргийн сайд Любомир Заоралек, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И, …
Улс төр
September, 2016
-
23 September
ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил НҮБ-ын ЕНБД-ын Тусгай элч Жан Тодтой уулзав
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы хуралдаанд оролцох үеэрээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн НҮБ-ын ЕНБД-ын Тусгай элч Жан Тодтой 9 дүгээр сарын 21-ний өдөр НҮБ-ын Төв байранд уулзав. Сайд Ц.Мөнх-Оргил манай улсын автомашины тоо сүүлийн жилүүдэд ихээхэн өсч авто замын осол нэмэгдэн нийгмийн тулгамдсан асуудлын нэг болоод байгааг онцлон хэлэв. Авто тээврийн хэрэгслийн аюулгүй …
-
23 September
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж ХУД-ийн 13 дугаар хорооны иргэд, хөдөлмөрчидтэй уулзлаа
Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдорж 9-р сарын 22 өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд ажиллаж, иргэд, хөдөлмөрчидтэй уулзлаа. Улсын Их Хурлын дэд дарга тус хороонд ажиллах үеэр иргэдэд 2016 оны ээлжит бус чуулганы хугацаанд батлагдсан хууль тогтоомжийн талаар танилцуулж, товч мэдээлэл хийсэн юм. Тэрээр саяхан өндөрлөсөн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн, …
-
22 September
Эмэгтэй гишүүдийн хувцаслалт шүүмжлэл дагуулав
МАН-аас УИХ-д сонгогдон ажиллаж буй зургаан эмэгтэй гишүүн энэ сарын 19-22-ны өдрүүдэд БНСУ-д айлчиллаа. УИХ-ын эмэгтэй гишүүд өчигдөр Өмнөд Солонгос Улсын парламентын танхимд зочилж, хурлын үйл ажиллагаатай нь танилцсан байна. Харин энэ үеэр тэдний сонгосон хувцаслалтад ихээхэн сэтгэл дундуур байгаа тухайгаа манай иргэд цахим ертөнцөд илэрхийлж байна. Хааш яаш хувцасласан, өнгөний зохицолдолгоогүй, улстөрийн анхан шатны соёл байхгүй гэхчлэн шүүмжилж байна. Ямартай ч энэ …
-
22 September
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хэнтий аймгийн иргэдтэй уулзалт хийлээ
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хэнтий аймагт хүрэлцэн ирсэн даруйдаа Хөгжимт драмын театрт иргэдтэй уулзалт хийлээ. Тэрээр уулзалтын эхэнд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариуллаа. МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон амлалт Засгийн газрын бодлогод 100 хувь туссан гэдгийг тэрээр хэллээ. Энэ Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх арга зам, хүрэх үр …
-
22 September
С.Амарсайхан: НИТХ-ын үйл ажиллагаа иргэдэд илүү ойртоно
НИТХ-ын ээлжит хурал өнөөдөр хуралдаж байна. Өнгөрсөн найман удаагийн хуралдаанаараа нэлээдгүй ажлуудын “шийдлийг олсон” бөгөөд нийт 30 асуудлыг хэлэлцэж 25 тогтоолыг гаргасан байна. Үүний заримаас нь дурдвал 07 сарын 29-ны өдрийн хурадаанаар “Аз жаргалтай хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар санал боловсруулах болон Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2016 зорилтын хэрэгжилтийн байдалтай танилцаж, үнэлэлт дүгнэлт өгөх Ажлын хэсгийн тус тус байгуулсан ба ажлын …
-
22 September
ГХ-ны яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн үүрэгт ажилдаа оров
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Дамдинсүрэнгийн Даваасүрэн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр үүрэгт ажилдаа оров. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нь Улаанбаатар хотод 1970 онд төрсөн. Москва хотын Олон Улсын харилцааны сургуулийг эдийн засагч, эдийн засгийн ухааны магистраар, Сөүлийн Үндэсний Их сургуулийг Олон Улсын бизнесийн Удирдлагын магистраар төгсч, 2001 онд АНУ-д Ази Номхон …
-
22 September
О.Магнай: Өөрийнхөө намын эсрэг босч, Монголын ард түмний талд орох зоригтой хүн МАН-д байхгүй
Ардчилсан намын гишүүн, Иргэний хөдөлгөөний удирдагч О.Магнайтай ярилцлаа. -УИХ-ын сонгуулийн үр дүн Ардчилсан нам олонхи болж ажилласан дөрвөн жилд ард түмний тавьсан дүн байв уу? Парламентын гаднаас УИХ-ын сонгуульд өрсөлдсөн хүний хувьд сонгуулийн үр дүнг хэрхэн харж байна вэ? -Сонгуулийн дүнд анализ хийж үзэхээр Ардчилсан нам “2012” онд иргэдээс авсан хэмжээнийхээ саналыг 2016 онд ч авсан. Өөрөөр хэлбэл, сонгогчдын 34, …
-
22 September
Таван яамны Төрийн нарийн бичгийн даргыг томилов
Засгийн газрын хуралдаанаар 5 яамны Төрийн нарийн бичгийн даргыг томиллоо. Хуралдаанаар Д.Даваасүрэн Гадаад харилцааны яамны, Г.Баясгалан ,Хууль зүй, дотоод хэргийн, Г.Нандинжаргал Уул уурхай, Хүнд үйлдвэрийн ,Г.Өнөрбаяр Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын, Л.Баяртулга Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус томилсон байна. Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам …
-
22 September
Л.Бямбажаргал: АН-д дарга олдоно, Харин Ерөнхийлөгчид дэвшүүлэхэд жулдана
Ардчилсан хувьсгалын партизануудын нэг Лосолын Бямбажаргалыг “Ярилцах цаг”-ийн зочноор урьж цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрээр физикч мэргэжилтэй, судалгаа шинжилгээний ажилд цаг заваа зориулахаас биш нам, улс төрийн амьдралд гүнзгий оролцоод байдаггүй нэгэн. Харин хөндлөнгөөс ажигласан, дүгнэсэн байр суурь нь ямагт сонирхолтой байдаг билээ. -Монголын улс төрд хоёр л том нам бий. Түүний нэг АН фракц, бүлэглэлийн талцал, гишүүдийнхээ амбицад “алуулж” …
-
22 September
Монгол Улс “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг батламжилсан жуух бичгийг гардуулав
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд оролцож буй Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг хүчин төгөлдөр болгохыг уриалсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас зохион байгуулж буй өндөр түвшний арга хэмжээнд оролцож, батламж жуух бичиг гардууллаа. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хүрээнд болж буй арга хэмжээний үеэр “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг нийт 31 улс орон батламжилсан бөгөөд тэдгээрийн …
-
22 September
НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкманийг хүлээн авч уулзлаа
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Биата Транкман тэргүүтэй НҮБ болон олон улсын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн тулгамдсан зорилтуудыг эхнээс нь тууштай дэмжиж, хэрэгжүүлэхэд байнгын туслалцаа дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж ирсэн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газар, НҮБ-ын бусад байгууллагуудад Ерөнхий сайд талархал илэрхийллээ. Сайн засаглалыг хөгжүүлэх, ядуурлыг …
-
22 September
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлыг шийдвэрлэлээ. – Монгол Улсын 2017 оны төсвийн төслийг хэлэлцээд холбогдох өөрчлөлт оруулж Засгийн газрын дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр болов. – Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталлаа. – Аж ахуйн нэгжийн хүсэлт, Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт, ХХААХҮЯ-ны …
-
22 September
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хэнтий, Дорнодыг зорилоо
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хэнтий, Дорнод аймагт ажиллахаар өнөөдөр Улаанбаатар хотоос хөдөллөө. Тэрээр Хэнтий аймгийн иргэдтэй уулзаж Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариулна. Ерөнхий сайд мөн өдөр Дорнод аймагт очин “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ажил, “1000 айлын орон сууц”-ны инженерийн шугам сүлжээний ажлын явц зэрэгтэй танилцан иргэдтэй уулзалт хийнэ. Мөн “Петро Чайна …
-
21 September
НҮБ-ын ЕА-н 71 дүгээр чуулганы ерөнхий санал шүүмжлэлд Ерөнхийлөгчийн хэлсэн үг
“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУД: МАНАЙ ДЭЛХИЙГ ӨӨРЧЛӨХ БҮХ НИЙТИЙН ХҮЧ ЧАРМАЙЛТ” Ноён Дарга аа, Ноён Ерөнхий нарийн бичгийн дарга аа, Эрхэмсэг ноёд оо, Хүндэт төлөөлөгчид өө, Хатагтай, ноёд оо, Юуны өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы Даргаар сонгогдсон Танд чин сэтгэлийн баяр хүргэе. Монгол Улс Таныг бүрэн дэмжиж ажиллах болно. Ноён Дарга аа, Монголын ард түмнийг төлөөлөн долоо дахь удаагаа энэ …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл